20-р бүлэг

Ариун Сүнсний ажил хурдацтай урагшилж, та нарыг цоо шинэ ертөнцөд авчирч байна. Өөрөөр хэлбэл, хаанчлалын амьдралын бодит байдал өмнө чинь гарч ирлээ. Ариун Сүнсний хэлсэн үг зүрх сэтгэлийн чинь доторх гүн бодлыг шууд илчилсэн бөгөөд та нарын өмнө дүр зураг ээлж дараалан үзэгдэж байгаа. Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг, дуулгавартай байх санаа зорилготой бүх хүн гарцаагүй Сионд үлдэж, Шинэ Иерусалимд суурьшина; Тэд Надтай хамт байхдаа нэр хүнд болон алдар сууг олж авч, сайхан ерөөлүүдийг хуваалцах нь гарцаагүй. Та нарын сүнслэг нүд нээгдээгүй байгаа учраас хараахан үзээгүй байгаа сүнслэг ертөнцийн зарим нууц одоо бий. Бүх зүйл туйлын гайхалтай бөгөөд хүмүүсийн өмнө нь хэзээ ч бодож байгаагүй гайхамшгууд, ер бусын зүйлс, юмс аажмаар бий болно. Төгс хүчит Бурхан хамгийн агуу гайхамшгуудаа үзүүлнэ, ингэснээр орчлон ертөнц, газар дэлхийн зах хязгаар, бүх үндэстэн, бүх хүн тэдгээрийг нүдээрээ харж чадах бөгөөд Миний сүр жавхлан, зөвт байдал, төгс хүчин хаана оршдогийг мөн харж чадна. Тэр өдөр ойртсоор байна! Энэ бол туйлын эгзэгтэй шийдвэрлэх мөч: Та нар ухарч няцах уу, эсвэл хэзээ ч эргэж буцалгүйгээр эцэст нь хүртэл цөхрөлтгүй хичээх үү? Ямар ч хүн, юмс, зүйл рүү бүү хар, дэлхий ертөнц, эсвэл нөхөр, хүүхдүүд, амьдралын талаарх болгоомжлол руугаа бүү хар; зүгээр л Миний хайр, өршөөл рүү хар, та нарыг олж авахын тулд Би юу төлснийг, Миний юу болохыг хар. Чамд урам зориг өгөхөд эдгээр зүйл хангалттай.

Цаг маш ойрхон байгаа бөгөөд Миний хүсэл яаралтай биелэх ёстой. Миний нэрээр байгаа хүмүүсийг Би хаяхгүй; та бүгдийг алдар луу аваачих болно. Гэхдээ одоо харахнээ энэ бол шийдвэрлэх мөч юм; тэрхүү дараагийн алхмыг хийж чадахгүй хүн бүр үлдсэн амьдралынхаа туршид халаглаж, гэмших ч тэгж мэдрэхэд хэтэрхий хожимдсон байна. Одоо та нарын биеийн хэмжээг бодитой туршилтад оруулж, чуулганыг барьж болох эсэх, та нар бие биедээ дуулгавартай байж чадах эсэхийг хардаг. Энэ өнцгөөс харвал, дуулгавартай байдал чинь үнэндээ шилж, сонгосон зүйлдээ дуулгавартай байх явдал юм; хэдий чи нэг хүнд дуулгавартай байх чадвартай ч чамд өөр нэгэнд дуулгавартай байхад хэцүү байдаг. Хүний үзэлд найдаж байгаа үед чи үнэндээ дуулгавартай байх ямар ч аргагүй. Гэхдээ Бурханы бодол хүнийхээс үргэлж давдаг! Христ үхэх хүртлээ дуулгавартай байж, загалмай дээр нас барсан. Тэрээр ямарваа нөхцөл болзол, эсвэл шалтгааны талаар юу ч хэлээгүй; энэ нь Эцэгийнх нь хүсэл байсан учраас Тэр дуртайяа дуулгавартай дагасан. Чиний одоогийн дуулгавартай байдал дэндүү хязгаарлагдмал. Би та бүгдэд хэлье, дуулгавартай байдал гэдэг нь хүмүүсийг дуулгавартай дагах явдал биш; харин ч энэ нь Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагаж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагана гэсэн үг юм. Миний үг та нарыг дотроос чинь шинэчилж, өөрчилж байгаа, эс бөгөөс хэн нь хэнд дуулгавартай байх билээ? Та нар бүгд бусад хүмүүст дуулгаваргүй хандддаг. Та нар цаг гаргаж, дуулгавартай байдал гэж юу болох, дуулгавартай амийг хэрхэн амьдран харуулж болохыг бодож тунгаах ёстой. Миний өмнө улам их ирж, энэ асуудлыг нөхөрлөх ёстой, тэгээд аажмаар үүнийг ойлгож эхлэх ба эцэст нь өөрийн дотор байгаа үзэл, сонголтуудыг орхино. Аливааг хийдэг Миний энэ арга замыг бүрэн дүүрэн ойлгох нь хүмүүст хэцүү байдаг. Хүмүүс аль талаараа сайн, эсвэл чадвартай нь хамаагүй—Бурханы төгс хүчийг илчлэхийн тулд Би хамгийн мэдлэггүй, хамгийн шалихгүйг нь ашигладаг бөгөөд үүний зэрэгцээ хүний зарим үзэл, санал, сонголтыг өөрчилдөг. Бурханы үйл хэрэг маш гайхалтай; тэдгээрийг ойлгоход хүний ухааны чадвар хүрэхгүй!

Хэрэв чи Надад гэрчлэл хийдэг нэгэн болохыг үнэхээр л хүсдэг бол үнэнийг цэврээр, алдаа мадаггүйгээр хүлээн авах ёстой. Миний үгийг хэрэгжүүлэхэд илүү төвлөрч, амиа хурдан төлөвшүүлэхээр эрэлхийлэх ёстой. Үнэ цэнэгүй зүйлсийг бүү эрж хай; тэдгээр нь амийн өсөлтөд чинь ямар ч ашиг тус өгөхгүй. Амь чинь төлөвшсөн цагт л та нар барьж байгуулагдаж чадна; тэр үед л хаанчлалд хүргэгдэнэ—энэ бол маргаангүй. Би чамтай бас л дахиад жаахан яримаар байна; Би чамд ихийг өгсөн, гэхдээ чи хэр ихийг үнэхээр ойлгосон бэ? Миний хэлсэн зүйлсээс хэр их нь чиний амийн бодит байдал болсон бэ? Миний хэлсэн зүйлсээс хэр ихийг нь чи амьдран харуулж байна вэ? Үр ашиггүй хүчин чармайлт бүү гарга; эцэст нь чи хий хоосноос өөр юунд ч хүрэхгүй. Бусад хүмүүс бодит ашиг тусыг маш хялбархан хүртсэн; харин чи яасан бэ? Чи зэвсэглээгүй, зэвсэг үүрээгүй бол Сатаныг ялан дийлж чадах уу? Чи амьдралдаа Миний үгэнд илүү их найдах ёстой, учир нь тэдгээр нь биеэ хамгаалах хамгийн шилдэг зэвсэг. Үүнийг анхааралдаа ав: Миний үгийг өөрийн эзэмшил мэтээр бүү авч үз; хэрэв чи тэдгээрийг ойлгодоггүй, эрж хайдаггүй, тунгаан ойлгохоор оролддоггүй, эсвэл тэдгээрийн талаар Надтай хэлэлцдэггүй, харин оронд нь маадгар, өөртөө сэтгэл хангалуун байдаг бол хохирол амсана. Чи одоо үүнээс сургамж авч, өөрийгөө хойш тавин, дутагдлаа нөхөхийн тулд бусдын давуу талыг ашиглах хэрэгтэй; зүгээр л хүсэж байгаа болгоноо бүү хий. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Ах эгч нарын чинь амь өдрөөс өдөрт өсөж байна, тэд бүгд өөрчлөлтийг мэдэрч, өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Ах эгч нарын чинь хүч өсөж байна, энэ бол сайн зүйл! Барианы шугам руу хар эрчээрээ гүй; хэн ч өөр нэгэнд санаа тавьж чадахгүй, зүгээр л Надтай хамтран ажиллахад зүгээр л бодит хүчин чармайлт гарга. Үзэгдэлтэй, урагшлах замтай, зориг нь мохоогүй, үргэлж урагш хардаг хүмүүс ямар ч эргэлзээгүйгээр ялалт байгуулах нь гарцаагүй. Энэ бол шийдвэрлэх мөч. Зориг мохохгүй, шантрахгүй бай. Чи бүх зүйл дээр урагшаа харж, эргэж буцахгүй байх ёстой, бүх зүйлийг золиослон, бүхий л ээдрээт байдлыг орхиж, бүх чадлаараа нэхэн хөө. Чамд ганц амьсгаа үлдсэн л байвал эцэст нь хүртэл шаргуу байх ёстой; зөвхөн ингэж байж л чи магтаал хүртэх эрхтэй болно.

Өмнөх: 19-р бүлэг

Дараах: 21-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих