42-р бүлэг

Хүмүүс өнөөдрийн айлдвараас ямар нэгэн өөрчлөлт олж харсан эсэхийг Би мэдэхгүй. Зарим хүн багахныг харсан байж магадгүй ч итгэлтэйгээр хэлж зүрхэлдэггүй. Бусад нь юу ч ухаараагүй байх. Сарын арван хоёр, арван тав дахь өдрийн Бурханы айлдваруудын хооронд яагаад тийм их өөрчлөлт байна вэ? Та нар үүнийг тунгаан бодож үзсэн үү? Та нарын үзэл бодол юу вэ? Бурханы бүх айлдвараас та нар ямар нэгэн зүйл ухаарсан уу? Дөрөвдүгээр сарын хоёрны өдөр болон тавдугаар сарын арван тавны хооронд хийгдсэн үндсэн ажил юу байсан бэ? Хүмүүс өнөөдөр яагаад юу ч мэдэхгүй, толгой руугаа бороохойгоор цохиулсан мэт учраа олохоо больсон байдаг вэ? “Хаанчлалын хүмүүсийн шившигт явдал” гэсэн гарчигтай ямар ч булан өнөөдөр яагаад байдаггүй вэ? Дөрөвдүгээр сарын хоёрны болон дөрөвний өдөр Бурхан хүний байдлыг зааж үзүүлээгүй; үүний адилаар өнөөдрөөс хойших хэдэн өдөр Тэр хүмүүсийн байдлыг зааж үзүүлээгүй—яагаад энэ вэ? Энд тайлагдаагүй таавар гарцаагүй бий—яагаад 180 градусын эргэлт байсан бэ? Эхлээд Бурхан яагаад тэгж хэлсэн талаар бага зэрэг ярилцацгаая. “Шинэ ажил эхэлмэгц” хэмээн Бурханы шууд л хэлсэн эхний хэдэн үгийг харцгаая. Тус өгүүлбэр нь Бурханы ажил шинэ эхлэлд орсон, Тэр дахин нэгэнтээ шинэ ажил эхэлсэн гэсэн анхны дохиог чамд өгдөг. Энэ нь гэсгээлт дуусаж байгааг харуулдаг; гэсгээлтийн оргил үед аль хэдийн орсон гэж хэлж болох бөгөөд иймээс та нар ард хоцорч, эсвэл хаягдахгүй байхын тулд гэсгээлтийн энэ эриний ажлыг зохистой туулахад цагаа сайтар ашиглах ёстой. Эдгээр нь бүгд хүний ажил бөгөөд хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийхийг хүнээс шаарддаг. Гэсгээлтийг бүрмөсөн дуусгасны дараа Бурхан Өөрийн ажлын дараагийн хэсгийг хийж эхэлдэг, учир нь Бурхан “… иймээс Би Өөрийн ажлыг хүмүүсийн дунд үргэлжлүүлэн гүйцэтгэсэн… Энэ мөчид Миний зүрх сэтгэл асар их баяр хөөрөөр дүүрэн байна, учир нь Би хэсэг хүмүүсийг олж авсан бөгөөд иймээс Миний ‘бизнес’ уналтад байхаа больж, хий хоосон үг байхаа больсон” гэсэн билээ. Урьдын цагт хүмүүс Бурханы үгээс Түүний яаралтай хүслийг харсан—үүнд ямар ч худал хуурмаг байгаагүй—өнөөдөр Бурхан Өөрийнхөө ажлыг улам их хурдтай хийдэг. Хүний хувьд энэ нь Бурханы шаардлагуудтай бүрэн нийцдэггүй мэт санагддаг—гэхдээ Бурханы хувьд Өөрийнх нь ажил аль хэдийн дуусчихсан. Хүмүүсийн бодол хэтэрхий ээдрээтэй учраас аливааг үзэх тэдний үзэл бодол дэндүү төвөгтэй байдаг. Хүмүүс хүмүүсээс хэтэрхий ихийг шаарддаг, гэвч Бурхан хүнд тийм өндөр шаардлага тавьдаггүй, ийм учраас Бурхан болон хүний хоорондын ялгаа хэчнээн их болохыг үүнээс харж болно. Хүмүүсийн үзэл Бурханы хийдэг бүхэнд ил болдог. Бурхан хүмүүст өндөр шаардлага тавиад, хүмүүс тэдгээрийг нь биелүүлэх чадваргүй байдаг юм биш, харин хүмүүс Бурханд өндөр шаардлага тавьдаг ба Бурхан тэдгээрийг биелүүлж чаддаггүй. Учир нь, эмчилгээний дараа, хэдэн мянган жилийн турш Сатаны завхруулсан хүн төрөлхтөнд үр уршиг нь байдгийн улмаас хүмүүс Бурханд үргэлж тийм өндөр шаардлага тавьж, өчүүхэн төдий ч зөөлөн ханддаггүй, Бурхан дургүйцнэ гэдгээс ихэд айдаг. Тиймээс олон зүйл дээр хүмүүс даалгавар биелүүлж чадахгүй байх үедээ өөрсдийгөө гэсгээдэг; тэд үйлдлийнхээ үр дагаврыг үүрдэг—энэ нь жинхэнэ зовлон юм. Хүмүүсийн амссан зовлон бэрхшээлийн 99-өөс дээш хувийг нь Бурхан зэвүүцдэг. Шулуухан хэлэхэд, хэн ч Бурханы төлөө үнэхээр зовоогүй. Хүмүүс бүгдээрээ өөрсдийн үйлдлийн үр дагаврыг үүрдэг—гэсгээлтийн энэ алхам ч мэдээж ялгаагүй; энэ нь хүний хандалсан гашуун аяга бөгөөд өөрөө уухын тулд тэр үүнийг амандаа аваачдаг. Бурхан Өөрийн гэсгээлтийн жинхэнэ зорилгыг илчлээгүй учраас хэдийгээр хараагдсан хэсэг хүмүүс байдаг боловч энэ нь гэсгээлтийг төлөөлдөггүй. Хүмүүсийн зарим хэсэг нь ерөөгдсөн, гэхдээ энэ нь, тэд ирээдүйд ерөөгдөнө гэсэн үг биш юм. Бурхан бол хэлсэн амандаа хүрдэггүй Бурхан юм шиг хүнд санагддаг. Бүү санаа зов. Эдгээр нь бага зэрэг хэтрүүлэгтэй байж магадгүй, гэхдээ юмыг муугаар бүү бод; Миний хэлдэг зүйл хүний зовлонтой зарим талаар хамаатай байдаг ч чи Бурхантай сайн харилцааг бий болгох ёстой гэж Би бодож байна. Чи Түүнд илүү их “бэлэг” өгөх ёстой, тэр нь Түүнийг гарцаагүй баярлуулна. Өөрт нь “бэлэг” өгдөг хүмүүсийг Бурхан хайрладаг гэж Би итгэдэг. Чи юу гэж хэлэх вэ? Эдгээр үг зөв үү?

Одоо та нар хэтийн ирээдүйнхээ хэр ихийг хойш тавьсан бэ? Бурханы ажил удахгүй дуусах болно—иймээс та нар өөрсдийнхөө хэтийн ирээдүйн бараг бүгдийг хойш тавьсан байх ёстой, тийм үү? Та нар мөн өөрсдийгөө шинжилсэн байх: Та нар үргэлж өндөрт зогсож, өөрсдийгөө өргөмжилж, сайрхах дуртай—энэ чинь юу вэ? Өнөөдөр, хүмүүсийн хэтийн ирээдүй юу болохыг Би мэдэхгүй л байна. Хэрвээ хүмүүс үнэхээр шаналлын далайд залгигдан амьдардаг бол зовлон бэрхшээлийн цэвэршүүлэлт дунд, эсвэл тамлалын янз бүрийн хэрэгслийн заналхийлэл дор амьдарч, эсвэл бүх хүнд гологдох цаг үед амьдарч, тэнгэр өөд харж, гүнээ санаа алдах үедээ тэд бодол санаандаа хэтийн ирээдүйгээ хойш тавьдаг байж магадгүй юм. Учир нь хүмүүс мухардмал байдал дунд өөр ертөнцийн төгс сайхан газрыг эрж хайдаг бөгөөд тав тухтай нөхцөлд байдаг нэг ч хүн сайхан мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөхөө хэзээ ч больж байгаагүй юм. Энэ нь бараг найдваргүй байж болох ч хүмүүсийн зүрх сэтгэлд ийм зүйл байхгүй байгаасай гэж Би хүснэ. Та нар амьд ахуйдаа өргөгдөхийг хүссээр байна уу? Та нар махан бие дэх хэлбэрээ өөрчлөхийг хүссээр байна уу? Та нар адилхан саналтай байгаа юу гэдгийг Би мэдэхгүй, гэхдээ Би үүнийг дандаа бүтэшгүй гэж санадаг—ийм бодол Надад хэрээс хэтэрсэн мэт санагддаг. Хүмүүс иймэрхүү зүйл хэлдэг: “Хэтийн ирээдүйгээ хойш тавь, илүү бодитой бай”. Ерөөгдөх бодлоосоо салахыг чи хүмүүсээс шаарддаг—тэгвэл чиний хувьд ямар вэ? Чи хүмүүсийн ерөөгдөх санаа бодлыг няцаадаг атлаа өөрөө ерөөл эрж хайдаг уу? Бусад хүмүүс ерөөл хүлээн авахыг чи зөвшөөрдөггүй атлаа өөрөө тэдгээрийн талаар тувт нууцхан боддог—тэр нь чамайг юу болгож байна вэ? Залилан мэхлэгч! Тийнхүү үйлдэх үедээ мөс чанар чинь буруушаагдахгүй байна уу? Зүрх сэтгэлдээ өртэй мэт санагдахгүй байна уу? Чи хууран мэхлэгч биш гэж үү? Чи бусдын зүрх сэтгэлийн үгийг ухаж гаргадаг боловч өөртөө байгаа зүйлийн талаар юу ч хэлдэггүй—чи ямар хэрэггүй хог вэ! Ярих үедээ та нар зүрх сэтгэлдээ юу бодож байгаа бол гэж Би гайхдаг—та нарыг Ариун Сүнс зэмлэхгүй гэж үү? Энэ нь өөрийгөө хүндлэх хүндлэлд чинь саад болдоггүй гэж үү? Өөрсдөд чинь юу сайн болохыг та нар үнэхээр мэддэггүй! Та нар бүгдээрээ Ноён Нангуотай яг адилхан—дүр үзүүлэгчид байсаар ирсэн. Бурхан “хүмүүс бүгд ‘өөрсдийгөө зориулахад’ бэлэн байгаа” гэдгийн “өөрсдийгөө зориулах” гэсэн үгийг хашилтад хийсэнд гайхах юмгүй. Бурхан хүнийг арван хуруу шигээ мэддэг бөгөөд хүний заль мэх хэчнээн овжин байх нь хамаагүй—тэр санаагаа ил гаргахгүй, нүүр нь улайхгүй, зүрх нь хурдан цохилохгүй байсан ч гэсэн—Бурханы нүд хурц юм, иймээс хүний хувьд Бурханы харцнаас зугтах нь үргэлж төвөгтэй. Бурхан рентген хараатай бөгөөд хүний дотоод эрхтнүүдийг харж чаддаг мэт, хүмүүсийг нэвт хараад шинжилгээ хийлгүйгээр хүний цусны бүлгийг тогтоож чаддаг мэт байдаг. Бурханы мэргэн ухаан ийм бөгөөд үүнийг хүн дуурайж чадахгүй. Бурханы хэлснээр “Би маш их ажил хийсэн атал яагаад үүний баталгаа хүмүүст байдаггүй юм бэ? Би хангалттай хичээл чармайлт гаргаагүй гэж үү?” Хүний Бурхантай хамтрах хамтын ажиллагаа хэтэрхий дутмаг байдаг, хүний дотор хэтэрхий их сөрөг зүйл байдаг гэж хэлж болох ба хүмүүст эерэг байдал тун ховор байдаг. Тэд хааяа л бага зэрэг эерэг байвч тэр нь хэт бохирдсон байдаг. Хүмүүс Бурханыг яг хэр их хайрладгийг энэ нь харуулдаг; тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэсэн хайр ердөө зуун саяны нэг хувь байдаг бөгөөд үүний 50% нь бохирдсон байдаг. Тийм учраас хүнээс ямар ч баталгаа олж авдаггүй гэж Бурхан хэлсэн. Хүний дуулгаваргүй байдлын улмаас л Бурханы айлдваруудын өнгө аяс маш хатуу, цэвдэг байдаг. Хэдийгээр Бурхан хүнтэй улиран одсон үеийг ярилцдаггүй ч хүмүүс Бурханы өмнө өөрсдийгөө харуулахын тулд өнгөрснийг дурсан санахыг үргэлж хүсдэг, тэд улиран одсон үеийн тухай ярихыг үргэлж хүсдэг—гэсэн ч Бурхан хэзээ ч хүний өчигдрийг өнөөдөр мэт авч үзээгүй; харин Тэр өнөөдрийн хүмүүст өнөөдрийн нөхцөлөөр нь ханддаг. Энэ бол Бурханы хандлага бөгөөд хожим хүмүүс Бурхан хэтэрхий үндэслэлгүй гэж хэлэхээс сэргийлэхийн тулд Бурхан энд эдгээр үгийг тодорхой хэлсэн. Учир нь Бурхан мөс чанаргүй зүйл хийдэггүй, харин хүмүүст үнэн баримтуудын талаар хэлдэг, хүмүүс бат зогсож чадахгүй байх вий—учир нь эцсийн эцэст хүн бол сул дорой юм. Эдгээр үгийг сонсчхоод ингэвэл ямар вэ: Та нар сонсож, захирагдахад бэлэн байгаад харин энэ талаар дахин бодохгүй байна уу?

Дээрх зүйл нь сэдвээс гадуурх зүйл; үүнийг ярьсан уу, үгүй юү гэдэг нь хамаагүй. Та нарыг дургүйцэхгүй гэж Би найдаж байна, учир нь Бурхан энэхүү үгийн ажлыг хийдэг бөгөөд Тэр бүх л юмны тухай ярилцах дуртай. Гэхдээ та нар тэдгээрийг уншиж, тэдгээр үгийг үл ойшоохгүй гэж Би найдаж байна. Та нар юу гэмээр байна? Тэгж чадах уу? Өнөөдрийн үгэнд Бурхан шинэ мэдээлэл илчилсэн гэж дөнгөж сая хэлсэн: Бурханы ажилладаг арга барил өөрчлөгдөх гэж байна. Тиймээс чухамхүү энэ тулгамдсан сэдэв дээр анхаарлаа төвлөрүүлсэн нь дээр. Өнөөдрийн бүх айлдвар нь ирээдүйн хэрэг явдлуудыг зөгнөсөн гэж болно; эдгээр айлдвар нь Бурхан Өөрийн ажлын дараагийн алхамд зохицуулалт хийж байгаа хэрэг юм. Бурхан чуулганы хүмүүс дэх Өөрийн ажлыг бараг дуусгасан бөгөөд үүний дараа Тэр бүх хүний өмнө уур хилэнтэйгээр гарч ирнэ. Бурханы хэлдгээр “Би газар дээрх хүмүүсээр Өөрийн үйлсийг хүлээн зөвшөөрүүлж, ‘шүүлтийн ширээний’ өмнө Миний үйл хэргүүд нотлогдоно, ингэснээр газар дэлхий даяар хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тэд бүгд бууж өгнө.” Та нар энэ үгээс ямар нэг зүйл харав уу? Энд Бурханы ажлын дараагийн хэсгийн хураангуй байна. Эхлээд Бурхан улс төрийн эрх мэдлийг барьдаг бүх манааны нохдыг чин үнэнээр итгүүлж, тэднийг дахин хэзээ ч байр суурийн төлөө тэмцэлдэж, дахиад хэзээ ч үгсэн хуйвалдаж, далд явуулга хийлгүй сайн дураараа түүхийн тавцангаас ухрахад хүргэнэ. Бурхан газар дээр янз бүрийн гай гамшиг бий болгосноор энэ ажил Бурханаар дамжин гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан огт гарч ирэхгүй. Энэ удаа агуу улаан лууны үндэстэн бузрын газар хэвээр байх учраас Бурхан гарч ирэхгүй, гэхдээ гэсгээлтээр дамжуулан илрэх болно. Тэр нь Бурханы зөвт зан чанар бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ хугацаанд агуу улаан лууны үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсана, энэ нь бас угаасаа газар дээрх хаанчлалыг (чуулганыг) багтаадаг. Энэ нь баримтууд гарч ирж байгаа үе бөгөөд иймээс үүнийг бүх хүн мэдэрч, хэн ч зугтаж чадахгүй. Үүнийг Бурхан урьдчилан тогтоосон. Ажлын яг энэ алхмаас л болж Бурхан “Одоо үе бол асар том төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг” хэмээн хэлсэн юм. Учир нь ирээдүйд газар дээр нэг ч чуулган байхгүй байх ба гай гамшиг гарч ирсний улмаас хүмүүс өмнө нь юу хүлээж байгаа бол гэхээс өөрийг бодох чадваргүй болох ба гай гамшгийн дунд Бурханыг таашаах нь тэдэнд хэцүү байдаг. Тиймээс энэ гайхалтай цаг хугацаанд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг хүмүүсээс хүсдэг, ингэснээр тэд боломжийг алдахгүй юм. Энэ баримт улиран өнгөрөхөд Бурхан агуу улаан лууг бүрэн ялан дийлж, улмаар Бурханы ардуудын гэрчлэлийн ажил нь төгсгөл болсон байх болно; дараа нь Бурхан ажлын дараагийн алхмыг эхлүүлж, агуу улаан лууны орныг сүйрүүлж, эцэст нь орчлон ертөнц даяар хүмүүсийг уруу харуулж загалмайд цовдолно, үүний дараа Тэр бүх хүн төрөлхтнийг устгана—эдгээр нь Бурханы ажлын ирээдүйн алхмууд билээ. Тиймээс та нар энэхүү амар амгалан орчинд Бурханыг хайрлахаар оролдох ёстой. Хожим та нарт Бурханыг хайрлах ямар ч боломж байхгүй байх болно, учир нь махан биетэй байхдаа л хүмүүс Бурханыг хайрлах боломжтой байдаг; тэднийг өөр ертөнцөд амьдрах үед хэн ч Бурханыг хайрлах талаар ярихгүй. Энэ нь бүтээгдсэн зүйлийн хариуцлага биш гэж үү? Иймээс амьдралынхаа өдрүүдэд та нар Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи энэ талаар ер нь бодож байсан уу? Чи үхсэнийхээ дараа л Бурханыг хайрлах гээд хүлээж байна уу? Энэ нь хоосон яриа биш гэж үү? Өнөөдөр яагаад чи Бурханыг хайрлахаар зорьдоггүй юм бэ? Завгүй байх зуураа Бурханыг хайрлах нь Бурханыг гэсэн жинхэнэ хайр байж болох уу? Бурханы ажлын энэ алхам удахгүй төгсгөлдөө очно гэж хэлсний шалтгаан бол Сатаны өмнө Бурханд аль хэдийн гэрчлэл бий. Тиймээс ямар нэгэн зүйл хийх хэрэг хүнд байхгүй; амьд байгаа хугацаандаа Бурханыг хайрлахаар эрж хайхыг хүнээс хүсдэг төдий юм—энэ нь гол зүйл. Бурханы шаардлагууд өндөр биш учраас, түүнчлэн Түүний зүрх сэтгэлд тэсэхийн аргагүй түгшүүр байдаг учраас Тэр ажлын энэхүү алхам дуусахаас өмнө ажлын дараагийн алхмын хураангуйг илчилсэн ба энэ нь хэр их цаг үлдсэнийг тодорхой харуулдаг; хэрвээ Бурхан зүрх сэтгэлдээ түгшээгүй байсан бол эдгээр үгийг ийм эрт хэлэх байсан гэж үү? Цаг бачим учраас Бурхан ийм маягаар ажилладаг. Та нар яг л амиа нандигнадаг шигээ Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа, бүх хүч чадлаараа хайрлаж чадна гэж найдаж байна. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү? Өөр хаанаас та нар амьдралын утга учрыг олох юм бэ? Чи маш сохор байгаа бус уу? Чи Бурханыг хайрлахад бэлэн байна уу? Бурхан хүний хайрыг хүртэх үнэ цэнтэй юу? Хүмүүс хүний бахдал бишрэлийг хүртэх үнэ цэнтэй юу? Тэгвэл чи юу хийх ёстой вэ? Бурханыг зоригтойгоор, бүхий л зүрх сэтгэлээрээ хайрла—тэгээд Бурхан чамд юу хийхийг хар. Тэр чамайг хөнөөх эсэхийг хар. Дүгнэж хэлэхэд, Бурханыг хайрлах үүрэг даалгавар нь Бурханы төлөө аливааг хуулж, бичихээс илүү чухал. Чи хамгийн чухал зүйлийг нэгдүгээрт тавих ёстой, ингэснээр чиний амьдрал илүү утга учиртай, аз жаргалаар дүүрэн болох бөгөөд дараа нь чи Бурханы чамд зориулсан “ялыг” хүлээх ёстой. Чиний төлөвлөгөө Бурханыг хайрлах явдлыг багтаах болов уу гэж Би гайхаж байна. Хүн бүхний төлөвлөгөө нь Бурханы биелүүлэх зүйл болж, бодит байдал болоосой гэж Би хүсэж байна.

Өмнөх: 41-р бүлэг

Дараах: 44-р бүлэг ба 45-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих