Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?

Өнөөдрийн замаар алхахад чинь хамгийн тохиромжтой эрэл хайгуул юу вэ? Эрэл хайгуулдаа чи өөрийгөө ямархуу хүн гэж үзэх ёстой вэ? Шалгалт ч бай, зовлон бэрхшээл ч бай, эсвэл өршөөлгүй гэсгээлт, хараал ч бай, өнөөдөр чамд тохиолддог бүхэнд хэрхэн хандах ёстойгоо чи мэдэж авбал зохино. Энэ бүх зүйлтэй тулгараад чи тухай бүрд нь эдгээрийг анхааралтай эргэцүүлэх ёстой. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Учир нь эцсийн эцэст өнөөдөр чамд тохиолддог зүйл бол удаа дараа болдог богино хугацааны шалгалт юм; магадгүй чиний хувьд, эдгээр нь сэтгэлийн дарамт болдоггүй тул чи аливааг зөнд нь орхиж, ахиж дэвших эрэл хайгуулын чинь эрхэм нандин хөрөнгө гэж авч үздэггүй байх. Чи ямар бодлогогүй юм бэ! Маш их хайхрамжгүй болохоор чи энэхүү эрхэм нандин хөрөнгийг нүдний чинь өмнө хөвөх үүл мэт үзэж, ахин дахин нүүр нүдгүй буудаг энэхүү хатуу ширүүн цохилт буюу богинохон, чиний хувьд харваас жин багатай цохилтуудыг эрхэмлэдэггүй, харин ч тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэлгүй, хөндий хүйтнээр харж, зүгээр л тохиолдлын цохилт мэт авч үздэг. Чи үнэхээр биеэ тоосон! Ахин дахин ирдэг шуурга адил догшин ширүүн эдгээр дайралтыг чи зүгээр л хөнгөн хийсвэрээр үл тоомсорлодог; заримдаа бүр хүйтнээр инээмсэглэж, огт хэнэггүй илэрхийлэл харуулахад ч хүрдэг—учир нь чи яагаад ийм “золгүй явдал” амссаар байгаагаа ганц удаа ч бодож үзээгүй. Би хүнд дэндүү шударга бус ханддаг гэж үү? Би чамайг гоочлохыг ажил хэргээ болгодог гэж үү? Сэтгэлгээний чинь асуудал Миний дүрсэлсэн шиг ноцтой биш байж болох ч гаднах байдлаараа чи дотоод ертөнцөө аль хэдийн төгс дүрсэлсэн. Зүрх сэтгэлийн чинь гүнд нуугдсан цорын ганц зүйл бол бусдад бараг мэдэгдэхээргүй хараал зүхлийн бодлогогүй үг, уйтгар гунигийн үл ялиг ул мөр гэдгийг Би хэлэхийн ч хэрэггүй. Ийм шалгалтуудыг туулсан нь маш шударга бус санагддаг учраас чи харааж зүхдэг; шалгалтууд чамд дэлхий ертөнцийн хоосролыг мэдрүүлдэг учраас чи уйтгар гунигаар дүүрдэг. Удаа дараагийн эдгээр цохилт болон сахилгажуулалтыг хамгийн шилдэг хамгаалалт гэж үзэхийн оронд чи Тэнгэрийн утгагүй төвөг чирэгдэл, эсвэл чамд тохирох залхаан цээрлүүлэлт гэж хардаг. Чи маш мэдлэггүй! Чи сайхан цаг хугацааг өршөөлгүйгээр харанхуйд хашдаг; гайхалтай шалгалт, сахилгажуулалтыг дайсны чинь дайралт гэж ахин дахин үздэг. Чи орчиндоо хэрхэн дасан зохицохоо мэддэггүй, дасан зохицохоор оролдохыг ч хүсдэггүй, учир нь чиний хувьд харгис, олон удаагийн энэ гэсгээлтээс чи ямар нэгэн зүйл олж авахыг хүсдэггүй. Чи эрж хайж, судалж шинжлэх ямар ч оролдлого хийдэггүй, зүгээр л хувь заяандаа буулт хийж, хувь заяа чинь хаашаа хөтөлнө, тийшээ явдаг. Хэрцгий балмад цээрлүүлэлт шиг санагддаг зүйл зүрх сэтгэлийг чинь өөрчлөөгүй, зүрх сэтгэлийг чинь ч эзэмдээгүй; харин ч зүрх сэтгэлийг чинь шархлуулдаг. Чи энэхүү “харгис гэсгээлтийг” энэ амьдралын чинь дайсан гэж л үздэг тул юу ч олж аваагүй. Чи өөрийгөө туйлын их зөвтгөдөг! Жигшүүртэй байснаасаа болоод л ийм шалгалтууд туулж байна гэж чи бараг боддоггүй; харин ч өөрийгөө тун хувьгүй хэмээн үздэг, түүнчлэн Намайг өөрийг нь үргэлж гоочилж байна гэж хэлдэг. Одоо юмс иймдээ тулсан байхад, Миний хэлдэг, хийдэг зүйлийн талаар чи үнэндээ хэр их мэддэг вэ? Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хамаагүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи огтхон ч бусдаас илүү ухаантай биш—чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болно, учир нь чи Миний үйлдлийг нэгд нэггүй нэвт харж чаддаг мэт, өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлдэг, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийхээр зорьж буй зүйлийг чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч чи эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй, нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын “өндөр дээд!” Чам мэтийн ганган залуус, гоёмсог залуу хатагтай нарын төлөө Би үнэхээр санаа зовж байна: Бүр ч ширүүн шуурганы дайралтыг чи яаж тэсвэрлэж чадах юм бэ? Ганган залуус өөрсдийнхөө байгаа орчин нөхцөлийг огт хайхардаггүй. Тэдний хувьд энэ нь шалихгүй асуудал мэт харагддаг тул тэд энэ талаар юу ч боддоггүй бөгөөд тэдэнд сөрөг санагддаггүй, өөрсдийгөө дорд гэж ч боддоггүй; харин урьдын адил дэвүүрээ сэвэн, гудамжаар дэмий сэлгүүцсээр байдаг. Хэзээ ч суралцдаггүй, мэдлэггүй хэвээр үлддэг энэ “чухал хүмүүс” яагаад Би ер нь өөрсдөд нь ийм зүйл хэлдгийг огт мэддэггүй; царай нь уур уцаараар дүүрсэн тэд ердөө өөрсдийгөө хааш яаш шинжээд, дараа нь муу ёрын замаа өөрчлөлгүйгээр үргэлжлүүлдэг; Намайг орхимогцоо тэд дэлхий ертөнц дээр дахин улайран гүйж, дахиад ихэмсэглэн, луйвардаж эхэлдэг. Царайны чинь илэрхийлэл ямар хурдан өөрчлөгддөг билээ. Иймээс, чи ийм маягаар дахин нэг удаа Намайг мэхлэхээр оролдож байна—чи ямар увайгүй юм бэ! Тэр гоёмсог бяцхан хатагтай нар бүр ч инээдтэй. Миний яаралтай айлдваруудыг сонсож, байгаа орчин нөхцөлөө хараад тэд өөрийн эрхгүй нулимс асгаруулж, эхэр татан уйлдаг бөгөөд үймээн тарьж байх шиг байдаг—хэчнээн зэвүүцмээр гээч! Биеийн хэмжээгээ ухаараад тэд орон дээрээ өнхрөн унаж, тэндээ хэвтээд, бараг эцсийн амьсгалаа авч буй мэт зогсолтгүй уйлдаг. Эдгээр үг хүүхдэрхүү зан, дорд байдлыг нь тэдэнд харуулж, дараа нь тэд сөрөг байдалд ихэд автан, нүднийх нь гэрэл үгүй болоод, Миний талаар гомдоллодог ч үгүй, Намайг үзэн яддаг ч үгүй, харин огт хөдөлгөөнгүй, сөрөг болохын зэрэгцээ сурч чадалгүй, мэдлэггүй хэвээр үлддэг. Намайг орхин явсныхаа дараа тэд наадан цэнгэдэг бөгөөд цангинасан инээд нь “Гүнжийн мөнгөн хонхны” чимээтэй адил байдаг. Тэд ямар эмзэг, өөрийгөө хайрлах хайраар ямар дутмаг юм бэ! Хүн төрөлхтний согогтой гологдол болох та бүхэн хүн чанараар хэчнээн дутмаг юм бэ! Та нар өөрсдийгөө хэрхэн хайрлахыг, эсвэл хэрхэн хамгаалахыг мэддэггүй, ямар ч эрүүл ухаангүй, үнэн замыг эрж хайдаггүй, жинхэнэ гэрлийг хайрладаггүй, түүнээс гадна өөрсдийгөө хэрхэн эрхэмлэхээ мэддэггүй. Та нарт удаа дараа өгсөн сургаалын минь тухайд бол, та нар үүнийг аль хэдийн сэтгэлийнхээ мухарт цөлөөд, тэр ч бүү хэл цаг нөхцөөх тоглоом мэт үзэхдээ тулсан. Тэгээд тэдгээрийг хувийн “хамгаалагч сахиусаа” гэж үргэлж үздэг. Сатан буруутгах үед чи зүгээр л залбирдаг; сөрөг байх үедээ гүн нойрт умбаж, аз жаргалтай байх үедээ хаа сайгүй гүйдэг; Намайг зэмлэх үед чи бөхийж, мэхийн ёсолдог; дараа нь Миний өмнөөс холдмогцоо тавласан янзтай инээдэг. Чи өөрийгөө бүхнээс дээр гэж боддог ч хамгийн биеэ тоосон нь гэж хэзээ ч боддоггүй, хэзээд ихэмсэг, маадгар, үгээр хэлэхийн аргагүй ихэрхүү байдаг. Суралцдаггүй, мэдлэггүй хэвээр үлддэг ийм “залуу эрчүүд”, “залуу хатагтай нар”, “ноёд”, “хатагтай нар” яаж Миний үгийг эрхэм нандин эрдэнэс мэт үзэж чадах юм бэ? Би чамаас дахиад асууя: Ийм удаан хугацаанд чи Миний үг болон ажлаас яг юу сурсан юм бэ? Чи хууран мэхлэхдээ улам чадварлаг болсон бус уу? Махан бие чинь илүү боловсорсон бус уу? Надад хандах хандлага чинь илүү хайхрамжгүй болсон бус уу? Би чамд шулуухан хэлье: Миний хийсэн энэ бүх ажил хулганых шиг зүрх зоригтой байсан чамайг илүү зоримог болгосон. Би хэтэрхий өршөөнгүй байж, хүчирхийлэл ашиглан махан биед чинь хэзээ ч хориг тулгаж байгаагүй учраас Надаас айж эмээх чинь өдөр ирэх бүр багасдаг. Магадгүй чиний харж байгаагаар, Би ердөө хатуу үг хэлж байгаа—гэвч ихэнхдээ Би чамд инээмсэглэсэн төрхөө харуулдаг бөгөөд чамайг нүүрэн дээр чинь бараг хэзээ ч шүүмжилж байгаагүй. Түүнчлэн, Би чиний сул талыг үргэлж уучилдаг бөгөөд үүнээс л үүдэн чи сайхан сэтгэлт тариачинд могой хэрхэн хандсаны адилаар Надад ханддаг. Хүн төрөлхтний дээд зэргийн ажиглах ур чадвар, хэрсүү ухааныг Би хэчнээн биширдэг гээч! Би чамд нэг үнэнийг хэлье: Өнөөдөр чамд хүндлэлийн зүрх сэтгэл байгаа юу, үгүй юү гэдэг нь тун бага хамаатай; Би тэр талаар түгшдэг ч үгүй, санаа зовдог ч үгүй. Харин Би чамд үүнийг ч бас хэлэх ёстой: Суралцдаггүй, мэдлэггүй хэвээр үлддэг “авьяаслаг хүн” чи эцэстээ өөрийгөө биширсэн, ялимгүй ухаалаг зангаасаа болж сүйрнэ—чи зовж, гэсгээгддэг нэгэн байх болно. Би чамайг дагалдан тамд зовж тэнэгтэхгүй, учир нь Би чамтай адилхан төрлийнх биш. Чи бол Надаар хараагдсан атлаа Надаар заалгаж, авруулдаг бүтээл, Миний салахыг хүсдэггүй зүйл чамд огт байхгүй гэдгийг битгий март. Ажлаа хийх болгондоо Би ямар нэг хүн, үйл явдал, эд зүйлээр хэзээ ч хязгаарлагддаггүй. Хүн төрөлхтөнд хандах Миний хандлага, үзэл бодол үргэлж нэгэн хэвийн хэвээр байсан. Чи Миний удирдлагын хавсралт бөгөөд өөр ямар ч зүйлээс илүү онцгой байхааргүй учраас Би чамд тийм ч таатай ханддаггүй. Чамд өгөх Миний зөвлөгөө энэ: Чи Бурханы бүтээлээс цаашгүй гэдгээ цаг ямагт санаж байх ёстой! Чи Надтай хамт оршин байдаг байж болох ч ялгамж чанараа мэдэж байх ёстой; өөрийгөө хэтэрхий өндрөөр бүү бод. Би чамайг зэмлээгүй, эсвэл чамтай харьцаагүй, харин чамтай инээмсэглэн мэндэлсэн ч гэсэн, Надтай адил төрлийнх гэдгийг чинь нотлоход энэ хангалтгү. Чи үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн нэг болохоос үнэн өөрөө биш гэдгээ мэдэж байх ёстой! Чи Миний үгийн дагуу өөрчлөгдөхөд үргэлж бэлэн байх ёстой. Чи үүнээс зугтаж чадахгүй. Энэ эрхэм нандин хугацаанд, ийм ховор боломж ирж байхад ямар нэгэн зүйл сурахаар хичээ гэж Би чамайг шавдуулж байна. Намайг бүү хуур; Намайг мэхлэхээр оролдон зусардах чинь Надад хэрэггүй. Намайг эрж хайх чинь ердөө ч Миний төлөө байдаггүй, харин өөрийн чинь төлөө байдаг!

Өмнөх: Хүний төрөлхийн ялгамж чанар болон үнэ цэн яг ямархуу вэ?

Дараах: Хятадын сонгогдсон хүмүүс Израилийн ямар ч овгийг төлөөлөх чадваргүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих