Хүний төрөлхийн ялгамж чанар болон үнэ цэн яг ямархуу вэ?

Та нар шавар шавхайнаас салсан бөгөөд юу ч байлаа гэсэн, бузар заваан, Бурханы үзэн яддаг шаар шавхруун дундаас сонгогдсон. Та нар Сатанд харьяалагдаж байсан бөгөөд нэгэнтээ түүгээр гишгэлүүлж, гутаагдсан билээ. Тийм учраас та нарыг шавар шавхайнаас салсан гэж хэлсэн бөгөөд та нар огт ариун биш, харин ч аль эртнээс Сатаны хууран мэхлэлтийн бай байсаар ирсэн хүн-бус зүйлс юм. Энэ бол та нарт хамгийн их тохирох үнэлгээ мөн. Загас, сам хорхой зэрэг хорхой хүргэм олзтой харьцуулахад та нар тогтоол ус, шавар шавхайнаас олдсон бохир заваан зүйлс юм, учир нь та нар ямар ч таашаалаар хангадаггүй. Шуудхан хэлэхэд, та нар бол нийгмийн доод давхаргын хамгийн дорд амьтад, гахай нохойноос ч дор. Ний нуугүй ярихад та нарыг ингэж нэрлэх нь хэтрүүлэг ч биш, дэгсдүүлэг ч биш; харин ч энэ нь асуудлыг хялбарчилдаг. Та нарт ийм байдлаар хандах нь үнэндээ хүндлэл үзүүлж байгаа хэрэг гэж ч хэлж болно. Хүн болохын хувьд та нарын хэрсүү ухаан, үг яриа, зан авир болон шавар шавхай доторх байр суурийг чинь оролцуулаад амьдралын чинь бүх тал “ер бусын” ялгамж чанартай гэдгийг чинь батлахад хангалттай.

Өмнөх: Хүний мөн чанар ба ялгамж чанар

Дараах: Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих