Хятадын сонгогдсон хүмүүс Израилийн ямар ч овгийг төлөөлөх чадваргүй
Давидын гэр нь анх Еховагийн амлалт болон өвийг хүлээн авсан гэр бүл байсан юм. Энэ нь анхнаасаа Израилийн овгуудын нэг байсан бөгөөд сонгогдсон хүмүүст харьяалагдаж байв. Тухайн үед Ехова, Давидын гэрт харьяалагдаж байсан бүх иудей хүмүүс—тэрхүү гэрт төрсөн бүхэн—Өөрийнх нь өвийг хүлээн авах болно хэмээх хуулийг израильчуудад зориулан тогтоосон билээ. Тэд зуу дахин ихийг хүлээн авч, ууган хөвгүүдийн байр суурийг олж авах байсан юм; тухайн үедээ тэд бүх израильчуудын дундаас хамгийн их өргөгдсөн, Израилийн бүх гэр бүлийн дундаас хамгийн өндөр байр суурьтай хүмүүс байсан бөгөөд тахилчийн хувцас, титэм өмсөн сүмд Еховад шууд үйлчилдэг байв. Тухайн үед Ехова тэднийг итгэлтэй, ариун зарц нар хэмээн нэрлэсэн бөгөөд тэд Израилийн бусад бүх овгийн хүндлэлийг хүлээжээ. Тиймээс тухайн үед тэднийг бүгдийг нь хүндэтгэн эзэд мэт үздэг байлаа—энэ бүхэн нь Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил байв. Өнөөдөр тэд мөн л ийм маягаар сүмд Еховад үйлчилсээр байгаа тул өнө мөнхөд Еховагийн томилсон хаад юм. Тэд анхнаасаа Давидын гэрт харьяалагдаж байсан учраас хэн ч тэдний титмийг булаан авч чадахгүй, хэн ч тэдний үйлчлэлийг өөрчилж чадахгүй; энэ бол Еховагийн тэдэнд хайрласан зүйл юм. Та нар анхнаасаа Давидын гэрт харьяалагддаггүйн шалтгаан нь та нар Израилийн ардууд биш, харин Израилийн гаднах Харь үндэстнүүдэд харьяалагддаг. Түүнчлэн та нарын уг чанар Еховад шүтэн мөргөхийн төлөө биш, харин Түүнийг эсэргүүцэхийн төлөө байдаг тул ялгамж чанар чинь Давидын гэрийн хүмүүсийнхээс угаасаа өөр бөгөөд та нар Миний өвийг хүлээн авах хүмүүс биш, зуу дахин ихийг авах хүмүүс бүр ч биш билээ.
Тухайн үед Израиль олон өөр гэр, олон өөр овогт хуваагдаж байсан ч бүгдээрээ сонгогдсон хүмүүс байлаа. Гэхдээ, ард түмнээ овгоор нь ангилж, Еховагийн өмнөх байр суурь болон хүн нэг бүрийн харьяалагддаг газар нутгаар нь ангилдгаараа Израиль бусад улс үндэстнээс өөр байдаг. Израилиас өөр орнуудад хүн өөрийгөө Давид, Иаков юм уу Мосегийн гэрт харьяалагддаг гэж санаандгүй хэлж чадахгүй. Энэ нь бодит баримтын эсрэг байх байсан—Израилийн овгуудыг бусад оронд хааш яаш буруугаар хамаатуулж болохгүй. Хүмүүс Давид, Абрахам, Есав гэх зэрэг нэрийг олон дахин буруугаар ашигладаг, эсвэл тэд: “Бид одоо Бурханыг хүлээн зөвшөөрлөө, иймээс бид бол Иаковын гэрийнх” гэж хэлдэг. Ийм зүйл хэлэх нь хүний үндэслэлгүй шалтаг төдий юм; энэ нь Еховагаас шууд ирдэггүй, Миний Өөрийн бодол санаанаас ч гардаггүй. Энэ нь гагцхүү хүний утгагүй үг юм! Давсалж дэгсдүүлсэн түүх урсгадаг уран илтгэгч шигээр хүмүүс өөрсдийгөө Давидын удам, эсвэл Иаковын гэр бүлийн нэг хэсэг хэмээн үндэслэлгүйгээр боддог бөгөөд ингэх нь зохистой гэж итгэдэг. Давидын гэрийн хүмүүсийг Ехова аль хэдийн томилсон бөгөөд Давид өөрийгөө хаанд өргөмжлөөгүй гэдгийг хүмүүс мэддэггүй гэж үү? Гэхдээ, өөрсдийгөө Давидын гэрийн үр удам хэмээн ичгүүргүйгээр зарладаг олон хүн бий—хүмүүс тун мунхаг! Үнэндээ Израилийн хэрэг явдал Харь үндэстнүүдтэй ямар ч хамаагүй—тэд бол огтоос хамааралгүй хоёр өөр зүйл юм. Израилийн хэрэг явдлуудыг зөвхөн Израилийн ард түмэнд л ярьж болно, харин Харь үндэстнүүдэд хамаагүй бөгөөд Харь үндэстнүүдийн дунд одоо хийгдэж буй ажил Израилийн ард түмэнтэй ямар ч хамаагүй юм. Миний одоо хэлж байгаа зүйл Харь үндэстнүүдийн талаар хэлдэг зүйлийг тодорхойлдог бөгөөд Израильд хийгдсэн ажлыг Харь үндэстнүүдийн дундах ажлын “хэв шинж” хэмээн үзэж болохгүй. Тэр нь Бурханыг хэтэрхий хуучинсаг харагдуулах бус уу? Харь үндэстнүүдийн дунд ажил түгж эхлэх үед л тэдний талаар ярьсан зүйлс юм уу тэдний үр дүн илчлэгдэнэ. Иймээс хүмүүс урьдын адилаар “Бид бол Давидын үр удам”, эсвэл “Есүс бол Давидын хүү” хэмээн хэлэх нь бүр ч утгагүй. Миний ажил ангилагдан хуваагддаг. Би “бугыг морь гэж нэрлэхгүй”; харин ч ажил дэс дарааллынхаа дагуу хуваагддаг.