Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

Би та нарт олон анхааруулга өгч, та нарыг байлдан дагуулахын тулд олон үнэнийг хайрласан. Одоо та нарт өмнөхөөсөө нэлээд их сайжирч, хүн ямар байх ёстой тухай олон зарчмыг ойлгож авч, итгэлтэй хүмүүст байх ёстой эрүүл ухаанаас маш ихийг эзэмшдэг болсон мэт санагддаг. Энэ бүхэн нь та нарын олон жилийн туршид хүрсэн үр дүн юм. Би та нарын амжилтыг үгүйсгэдэггүй боловч энэ олон жилийн турш Миний эсрэг тоо томшгүй олон удаа дуулгаваргүй байж, тэрсэлснийг чинь ч бас үгүйсгэдэггүй гэдгээ илэн далангүй хэлэх ёстой, учир нь та нарын дунд ганц ч ариун хүн байхгүй. Та нар бүгд ялгаагүй Сатаны завхруулсан хүмүүс юм; та нар бол Христийн дайснууд билээ. Өнөөг хүртэлх та нарын гэм буруу болон дуулгаваргүй байдал тоо томшгүй их байсаар ирсэн тул та нарт үргэлж үглэж яншиж байгааг минь бараг л гайхах зүйлгүй. Би та нартай хамт ийм маягаар амьдармааргүй байгаа ч ирээдүй болон хүрэх газрын чинь төлөө дахиад нэг үглэе. Та нар Надад хүлээцтэй хандахын сацуу айлдвар бүрд минь итгэж, Миний үгийн гүн гүнзгий утга санааг дүгнэж чадна гэж Би найдаж байна. Миний хэлдэг зүйлд эргэлзэж болохгүй, Миний үгийг хүссэнээрээ аваад дураараа хаяж бүр ч болохгүй; ингэх нь Надад тэвчихийн аргагүй санагддаг. Миний үгийг битгий шүүмжил, бүү хөнгөн хуумгай авч үз, Би та нарыг үргэлж уруу татаж байна гэж битгий ярь, эсвэл та нарт Миний хэлсэн зүйл алдаа мадагтай гэж бүр ч битгий хэл. Эдгээр зүйл ч бас Надад тэвчихийн аргагүй санагддаг. Та нар Надад болон Миний хэлдэг зүйлд ингэж сэжиглэн хандаж, Миний үгийг хэзээ ч ойлголгүй, Намайг үл ойшоодог учраас Би та бүхэнд нухацтайгаар хэлье: Миний хэлдэг зүйлийг гүн ухаантай бүү холбо; Миний үгийг зальт этгээдийн худал үгтэй бүү холбо. Тэр ч бүү хэл, Миний үгэнд басамжлалаар бүү хариул. Магадгүй ирээдүйд хэн ч та нарт Миний хэлж байгаа зүйлийг хэлж өгч чадахгүй, та нартай ийм өр зөөлнөөр ярилцахгүй, тэр ч байтугай эдгээр зүйлийг нэгд нэггүй тэвчээртэйгээр тайлбарлахгүй. Та нар сайхан цагаа дурсах юм уу чангаар эхэр татан уйлж, эсвэл өвчиндөө ёолж айсуй өдөр хоногуудыг өнгөрөөнө, аль эсвэл үнэн юм уу амийн өчүүхэн төдий ч хангалтгүйгээр харанхуй шөнүүдийг туулж, эсвэл зүгээр л ямар ч найдваргүйгээр хүлээх юм уу хамаг ухаанаа алдталаа маш их харамсах болно… Эдгээр боломжоос та нарын хэн нь ч бараг зайлсхийж чадахгүй. Учир нь та нарын нэг нь ч Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг байр сууринд байдаггүй, харин садар самуун, муу ёрын ертөнцөд автаж, амь, үнэнтэй ямар ч хамаагүй, үнэндээ тэдгээрийн эсрэг байдаг маш олон зүйлийг өөрсдийн итгэл, сүнс, сэтгэл, биед хольдог. Тиймээс та нар гэрлийн замд хүрч чадна гэж Би найдаж байна. Та нар өөрсдийгөө халамжилж, өөрсдөдөө санаа тавих чадвартай болно, мөн ааш авир, гэм буруугаа үл хайхрангаа хүрэх газартаа хэт их ач холбогдол өгөхгүй байж чадна гэдэг бол Миний цорын ганц найдвар юм.

Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс гайхалтай сайхан хүрэх газартай болно гэж чин сэтгэлээсээ найдсаар ирсэн бөгөөд өөрсдөд нь зол завшаан гэнэт тохионо гэж Бурханы бүх итгэгч найддаг. Тэгээд нэг л мэдэхэд тэнгэрт хаа нэгтээ амар амгалан сууж байх болно гэж тэд бүгд найддаг. Гэхдээ сайхан бодолтой энэ хүмүүс тэнгэрээс унаж ирэх тийм сайн зол завшааныг хүлээн авах юм уу тэнгэр дэх суудалд суухад тэнцэх эсэхээ ч огт мэдээгүй гэж Би хэлдэг. Та нар одоо өөрсдийгөө сайн мэддэг хэр нь эцсийн өдрүүдийн гай гамшиг болон муу хүмүүсийг шийтгэдэг Төгс Хүчитийн гараас зугтаж чадна гэж найдсаар байгаа. Сайхан мөрөөдөлтэй байж, аливааг өөрсдийнхөөрөө байлгахыг хүсэх нь ганц нэг хүний гайхалтай санаа биш, харин Сатаны завхруулсан бүх хүний нийтлэг онцлог юм шиг санагддаг. Тэгсэн ч гэсэн Би та нарын хэрээс хэтэрсэн энэ хүсэл болон ерөөл хүртэх гэсэн эрмэлзлийг эцэс болгохыг хүссээр л байна. Та нарын гэм буруу тоо томшгүй, тэрслүү байсан баримтууд ч үргэлж нэмэгдэж байхад ирээдүйн төлөөх сайхан төлөвлөгөө чинь үүнтэй яаж тохирох юм бэ? Чи биеэ огт барилгүйгээр, хүссэнээрээ алдаа гаргадаг атлаа мөрөөдөл чинь биелээсэй гэж хүссээр байгаа бол гүн нойрссоор байж, хэзээ ч бүү сэр гэж Би чамайг шавдуулна—учир нь чинийх бол хий хоосон мөрөөдөл бөгөөд зөвт Бурханы өмнө Тэр чамайг онцлон үзэхгүй. Хэрвээ чи мөрөөдөл чинь биелээсэй гэж л хүсдэг бол хэзээ ч бүү мөрөөд; харин үнэн болон баримттай үүрд нүүр тул. Энэ л чиний аврагдаж болох цорын ганц зам юм. Энэхүү арга барилын тодорхой алхмууд юу вэ?

Нэгдүгээрт, бүх гэм буруугаа харж, үнэнтэй нийцдэггүй бүх ааш авир, бодлоо шинжил.

Та нарын амархан хийж чадах нэг зүйл бол энэ бөгөөд оюун ухаантай бүх хүн үүнийг хийж чадна гэж Би итгэж байна. Гэвч, гэм буруу болон үнэн гэж юу гэсэн үг болохыг огт мэддэггүй хүмүүс үүнд хамаарахгүй, учир нь үндсэндээ тэд бол оюун ухаантай хүмүүс биш юм. Би Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэнч, захиргааны ямар ч зарлигийг ноцтой зөрчөөгүй, гэм буруугаа амархан таньж мэддэг хүмүүстэй ярилцаж байна. Та нараас Миний шаарддаг энэ нэг зүйлийг биелүүлэхэд амархан хэдий ч энэ нь та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл биш. Ямартай ч, энэ шаардлагыг та нар нууцаар шоолохгүй, ялангуяа үүнийг дорд үзэж, хөнгөн хуумгай хандахгүй гэж Би найдаж байна. Үүнд нухацтай хандах ёстой ба хайхрамжгүй хандаж болохгүй.

Хоёрдугаарт, гэм буруу болон дуулгаваргүй байдал бүрдээ холбогдох үнэнийг эрж хайн, энэ үнэнийг ашиглан тэдгээр асуудлыг шийдвэрлэ. Тэгээд дараа нь гэм буруутай үйл хэрэг болон дуулгаваргүй бодол, үйлдлээ үнэний хэрэгжүүлэлтээр орлуул.

Гуравдугаарт, үргэлж сүйхээтэй, байнга овжин байдаг биш, харин үнэнч хүн бай. (Энд Би та нараас үнэнч хүн байгаач гэж дахин хүсэж байна.)

Энэ гурван зүйлийг бүгдийг нь биелүүлж чаддаг бол чи хувьтай хүмүүсийн нэг буюу мөрөөдөл нь биелж, сайн зол завшаан хүртдэг хүн юм. Та нар энэ гурван таагүй хүсэлтэд нухацтай хандаж магадгүй, эсвэл хариуцлагагүй хандаж магадгүй. Аль нь ч бай, Миний зорилго бол та нарын мөрөөдлийг биелүүлж, туйлын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө болохоос та нараар даажигнаж, тоглоом хийх явдал биш юм.

Миний шаардлагууд энгийн байж болох ч та нарт хэлж байгаа зүйл минь нэг дээр нэгийг нэмээд хоёр гэдэг шиг тийм ч энгийн биш. Хэрвээ та нар энэ тухай хамаагүй ярьж, хий дэмий ихэрхүү үг чалчихаас өөрийг хийдэггүй бол хүсэл, төлөвлөгөө чинь үүрд хий хоосон байх болно. Олон жилийн турш зовж, шаргуу ажилласан мөртөө харуулах юм юу ч үгүй та нарыг Би огт өрөвдөхгүй. Эсрэгээрээ, Миний шаардлагад нийцээгүй хүмүүсийг Би өрөвдөх нь байтугай шагнал биш, шийтгэлээ хүртээнэ. Та нар олон жилийн турш дагалдагч байснаараа ямартай ч шаргуу ажилласан бөгөөд зүгээр л үйлчлэл үзүүлэгч байсныхаа төлөө Бурханы гэрээс аяга будаа хүртэж ёстой гэж төсөөлж байж магадгүй. Та нар ямар нэг зүйлийг ашиглаад, хариуд нь өөрсдийгөө ашиглуулахгүй байх зарчмыг үргэлж эрэлхийлж ирсэн учраас дийлэнх чинь ингэж боддог гэж Би хэлнэ. Тиймээс Би одоо та нарт тун нухацтайгаар хэлж байна: Шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадвар чансаа чинь хэр сүрхийг, Намайг хэр ойр дагадаг, хэр их нэр цуутайг чинь, эсвэл хандлагаа хэр их сайжруулсныг чинь Би хайхардаггүй; Миний шаардлагад нийцээгүй л бол чи Миний магтаалыг хэзээ ч хүртэж чадахгүй. Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн орхиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл; эс бөгөөс, Би ажлаа дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, хамгийн муудаа л олон жилийн ажил, зовлон шаналлаа талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснууд болон ёрын муу ханхлуулсан, Сатаны төрхтэй хүмүүсийг хаанчлалдаа юм уу дараагийн эрин үед аваачиж чадахгүй.

Надад маш их найдлага бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, үүргээ үнэнчээр биелүүлж, үнэн болон хүн чанарыг эзэмшиж, байгаа бүхнээ, бүр амиа ч гэсэн Бурханы төлөө өгч чадна гэх зэргээр Би найддаг. Энэ бүх итгэл найдвар та нарын дутагдал, завхрал, дуулгаваргүй байдлаас үүддэг. Та нартай ярилцсан ярианаас минь нэг нь ч анхаарлыг чинь татахуйц байгаагүй бол Би дахиад юм хэлэхгүй байсан нь дээр бололтой. Гэхдээ та нар үүний үр дүн ямар байхыг ойлгож байгаа. Би бараг амардаггүй тул хэрвээ Би үг хэлэхгүй бол хүмүүсийн харж болох ямар нэг зүйлийг хийнэ. Би хэн нэгний хэлийг өмхийрүүлж, хэн нэгнийг мөчлөн үхүүлж, эсвэл хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй болгож, маш олон арга замаар үзэшгүй муухай харагдуулж чадна. Бас Би өөрсдөд нь зориулж тусгайлан нэрсэн тарчлаанаа хүмүүст амсуулж чадна. Ингэвэл Би баяр хөөртэй, маш аз жаргалтай, тун сэтгэл ханамжтай байна. “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэж дандаа хэлдэг байсан, тэгвэл одоо яагаад болохгүй гэж? Хэрвээ чи Намайг эсэргүүцэж, Надад шүүмжлэлтэй хандмаар байвал Би амыг чинь өмхийрүүлж, үүндээ эцэс төгсгөлгүйгээр баясна. Учир нь эцсийн эцэст, чиний хийсэн зүйл бол үнэн биш, тэр ч байтугай амьтай ямар ч хамаагүй байхад Миний хийдэг бүхэн бол үнэн юм; Миний бүх үйлдэл ажлын минь зарчим болон Миний тогтоосон захиргааны зарлигтай хамаатай байдаг. Тиймээс дор бүрнээ жаахан сайн чанар хуримтлуулж, ийм их мууг хийдгээ больж, завтай цагтаа Миний шаардлагуудыг анхаар гэж Би та нарыг шавдуулж байна. Тэгвэл Би баярлана. Хэрвээ та нар махан биедээ зориулдаг хичээл зүтгэлийнхээ мянганы нэгийг үнэнд нэмэрлэдэг (эсвэл хандивладаг) байсан бол байнга гэм буруу үйлдэж, өмхийрсөн амтай явахгүй байх байсан гэдгийг Би хэлэх байна. Энэ нь илэрхий биш гэж үү?

Чи хэдий чинээ их гэм буруу үйлдэнэ, сайн хүрэх газар олж авах боломж чинь төдий чинээ бага байдаг. Харин эсрэгээрээ, гэм буруу бага үйлдэх тусам, Бурханаар магтуулах боломж чинь улам их байна. Надаар уучлуулах боломжгүй болтлоо гэм буруу чинь ихэсвэл уучлагдах боломжоо чи бүрмөсөн алдсан байх болно. Тэгвэл, хүрэх газар чинь дээр биш, харин доор байна. Хэрвээ Надад итгэхгүй байгаа бол чи зориг гаргаад, бурууг үйлд, тэгээд юунд хүрэхээ хар. Хэрвээ чи үнэнийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлдэг хүн бол гэм буруугаа уучлуулах боломжтой байх нь гарцаагүй бөгөөд дуулгаваргүй байх чинь улам багасаж, улам цөөрнө. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн бол Бурханы өмнөх гэм буруу чинь гарцаагүй ихсэж, дуулгаваргүй байдлын чинь хэмжээ хязгаартаа хүртлээ улам бүр нэмэгдэх бөгөөд тэр нь бүрмөсөн устах цаг чинь байх болно. Тэр үед ерөөл хүртэх гэсэн таатай мөрөөдөл чинь сүйрнэ. Өөрийн гэм бурууг томоогүй, тэнэг хүний алдаа төдий гэж бүү үз, мөн дорд хэв чанар чинь боломж олгоогүй болохоор үнэнийг хэрэгжүүлээгүй гэх шалтаг бүү тооч. Түүнчлэн үйлдсэн гэм буруугаа гагцхүү юм мэдэхгүй хүний үйлдэл гэж бүү үз. Хэрвээ чи өөрийгөө уучилж, өр зөөлөн хандахдаа сайн бол үнэнийг хэзээ ч олж авахгүй хулчгар бөгөөд гэм буруу чинь чамайг зовоохоо хэзээ ч болихгүй, харин чамайг үнэний шаардлагад хэзээ ч нийцүүлэлгүй, үүрд Сатаны үнэнч хамтрагч хэвээр үлдээнэ гэдгийг Би хэлье. Чамд өгөх Миний зөвлөгөө мөн л энэ: Өөрийнхөө хүрэх газарт анхаараад нуугдмал гэм буруугаа анзааралгүй бүү үлдээ; гэм бурууг ноцтойгоор авч үз, хүрэх газартаа санаа зовсноосоо болоод ямар нэг гэм буруугаа бүү орхигдуул.

Өмнөх: Гурван сануулга

Дараах: Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих