10-р бүлэг

Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; Хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч сааданд түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай байна, тэгж Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг; эс бөгөөс Би уур хилэнгээ чам дээр буулгаж, Өөрийн гараар … Тэгээд чи эцэс төгсгөлгүй сэтгэлийн зовлон үзнэ. Чи бүхнийг тэвчих ёстой; чи байгаа бүхнээ орхиход бэлэн, Намайг дагахын тулд чадах бүхнээ хийж, Миний төлөө бүхнээ зарцуулахад бэлэн байх ёстой. Одоо бол Би чамайг шалгах цаг, Надад чи үнэнч байх уу? Намайг чи замын төгсгөл хүртэл үнэнчээр дагаж чадах уу? Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг. Чи үг, үйлдэл бүртээ Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй бээцийх үү?

Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний өмнө зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна. Бусад хүний өмнө тодорхой байдлаар авирлах гэж бүү тэмүүл; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнэтэй, чухал биш гэж үү? Намайг хангалуун байлгахдаа чи үүрдийн, насан туршийн баяр хөөр, амар амгалангаар бүр ч илүү их дүүрэн болохгүй гэж үү? Чиний одоогийн зовлон ирээдүйн ерөөл чинь хэчнээн агуу байхыг илтгэдэг; үүнийг дүрслэхийн аргагүй. Чи хэчнээн агуу ерөөл авахаа мэдэхгүй, үүний тухай мөрөөдөж ч чадахгүй. Өнөөдөр энэ бодитой болсон; маш бодитой! Энэ төдий холгүй байна, чи харж чадах нь уу? Үүний өчүүхэн хэсэг бүр нь Миний дотор бий; урдах зам ямар их гэгээтэй байна гээч! Нулимсаа арч, зовлон, уй гунигийг дахин бүү мэдэр. Бүх юмыг Миний гар зохицуулсан, Миний зорилго гэвэл, та нарыг удалгүй ялагчид болгож, Өөртэйгөө хамт алдар сууд аваачих явдал юм. Чи өөрт тохиолдсон бүхний төлөө нийцүүлэн талархаж, үлэмж магтах ёстой; тэгснээр Миний зүрх сэтгэлийг ихэд хангалуун болгоно.

Христийн ер бусын амь хэдийн илэрсэн; чамд айх зүйл юу ч үгүй. Сатанууд бидний хөл дор байгаа ба тэдний цаг нэг их удахгүй. Сэр! Садар самууны хорвоог хөсөр хая; үхлийн ангалаас өөрийгөө чөлөөл! Юу болсон ч хамаагүй, Надад үнэнч байж, зоригтойгоор урагшил; Би бол чиний бат бөх хад, тиймээс Намайг түш!

Өмнөх: 9-р бүлэг

Дараах: 11-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих