54-р бүлэг

Чуулган бүрийг Би гарын арван хуруу шигээ мэддэг. Намайг тэдгээрийн талаар тодорхой ойлгодоггүй, сайн мэдэхгүй гэж бүү бод. Харин чуулгануудын олон янзын хүний тухайд Би бүр ч илүү сайн ойлголт, мэдлэгтэй. Илүү хурдан өсөж насанд хүрээсэй гэсэндээ чамайг сургахыг Би одоо яаран хүсдэг; тэгвэл чи Надад хэрэг болох өдөр илүү хурдан ирж магад; тэгснээр та нарын үйлдэл Миний мэргэн ухаанаар дүүрэн байж, Бурханыг хүссэн газраа илрүүлж чадна. Ийм маягаар Миний туйлын зорилго биелнэ. Хөвгүүд минь! Та нар Миний хүсэлд санаа тавих ёстой. Та нарт зааж байхдаа гарыг чинь барихад Намайг бүү хүргэ. Та нар Миний хүслийг ухаж ойлгон, хэрэг явдлын голыг нь олж харж сурах хэрэгтэй. Ингэвэл та нарт таарсан хэрэг явдал бүрийг хялбархнаар, хуруугаа инчдэх төдийд зохицуулж чаддаг болно. Сургалтдаа та нар эхний удаад ухаж ойлгохгүй байж магадгүй, харин хоёр дахь удаа, гурав дахь удаад гэх мэтээр эцэст нь та нар Миний хүслийг ухаж ойлгож чадна.

Та нарын үгэнд үргэлж ойлгогдошгүй чанар байдаг. Үүнийг та нар мэргэн ухаан гэж боддог, үгүй гэж үү? Заримдаа үг чинь дуулгаваргүй; зарим үед тоглоом шоглоом хийдэг; заримдаа хүний үзлээр, атаархаж жөтөөрхсөн шинжтэй ярьдаг… Дүгнэж хэлбэл, та нар туйлбаргүй ярьдаг, бусдыг хэрхэн амиар хангахыг, эсвэл тэдний нөхцөл байдлыг хэрхэн ойлгохыг мэддэггүй, харин ч хайнга ярьдаг. Та нарын бодол тодорхой бус, мэргэн ухаан гэж юу болох, ов мэх гэж юу болохыг мэддэггүй. Та нар ямар мунгинуу юм бэ! Та нар ов мэх, шударга бус занг мэргэн ухаан гэж үздэг; энэ нь Миний нэрийг шившиглэхгүй гэж үү? Энэ нь Намайг доромжлохгүй гэж үү? Энэ нь Намайг хилсдүүлэхгүй гэж үү? Тэгвэл эрж хайдаг зорилго чинь юу вэ? Та нар энэ тухай сайтар бодсон уу? Та нар энэ асуудлыг эрж хайсан уу? Би чамд хэлье, Миний хүсэл бол та нарын эрж хайдаг чиглэл, зорилго мөн. Тийм биш байсан бол бүгд хий дэмий болно. Миний хүслийг мэддэггүй хүмүүс бол хэрхэн эрж хайхыг мэддэггүй, орхигдож, таягдан хаягдах хүмүүс юм! Мэдээж, Миний хүслийг ухаж ойлгох нь та нарын сурах ёстой нэг дэх хичээл. Энэ бол хамгийн яаралтай даалгавар, хойшлуулж үл болно! Та нарыг нэг бүрчлэн зэмлэхийг минь битгий хүлээ! Та нар өдөржингөө хөшүүн, мулгуу униартсан байдалд өнгөрүүлдэг. Ямар хөгийн юм бэ! Та нарын мунгинуу байдал чинь гайхмаар юм; Миний хүсэлд та нар санаа тавьдаггүй! Өөрсдөөсөө асуу: үйлдэл хийхдээ та нар Миний хүслийг хэдэн удаа ухаж ойлгож байсан бэ? Та нар өөрсдийгөө сургах цаг чинь одоо болсон! Би та нартай нэг нэгээр чинь харьцах боломжгүй! Та нар үйлдэнгээ туршлагажиж, мэдлэг ухаан, мэргэн ухаан олж авч сурах хэрэгтэй. Та нарын амнаас гарч байгаа үг сайн, сайхан боловч бодит нөхцөл байдал ямар байна? Та нар бодит байдалтай нүүр тулахдаа юу ч хийж чаддаггүй. Та нарын хэлдэг зүйл бодит байдалтай хэзээ ч нийцдэггүй. Би та нарын хийж байгаа зүйлийг үнэхээр харж тэвчдэггүй; Би ажиглах үедээ маш ихээр гуниглах сэтгэл төрдөг. Үүнийг сана! Ирээдүйд Миний хүслийг ухаж ойлгож сурцгаа!

Өмнөх: 53-р бүлэг

Дараах: 55-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих