55-р бүлэг

Хэвийн хүн чанар гээч нь хүмүүсийн төсөөлдөг шиг ер бусын биш. Харин ч энэ нь бүх хүн, үйл явдал, эд зүйлсийн хүлээс, хүрээлэн буй орчноос үүсэн гарах хавчлагыг даван гарч чадна. Мөн ямар ч газар, ямар ч нөхцөл байдалд Надад ойртож, Надтай ярилцаж чаддаг. Хүмүүс та нар Миний санаа зорилгыг үргэлж буруу тайлбарладаг. Хэвийн хүн чанарыг амьдран харуулах хэрэгтэй гэж Намайг хэлэхэд та нар биеэ барьж, махан биеэ номхотгодог боловч сүнсэн дотроо анхааралтай хайхад ямар ч анхаарал хандуулдаггүй. Та нар зөвхөн гадаад байдалдаа л анхаарч, дотор чинь Миний хийж буй илчлэл болон сэтгэл хөдлөлийг үл тоодог. Ямар хайхрамжгүй юм бэ! Хэтэрхий хайхрамжгүй юм! Миний даалгасан зүйлийг гүйцэлдүүлэх нь агуу амжилт гэж чи үздэг юм гэж үү? Чи мунхаг юм! Чи үндэс сууриа гүн тавихад анхаарал хандуулахгүй байна! “Модны навч биш, харин үндэс нь бай”—чиний уриа энэ үнэхээр мөн үү? Бодлогогүй юм! Хайхрамжгүй юм! Жаахан зүйл олж авсан гэж бодмогцоо чи сэтгэл ханадаг. Чи Миний хүсэлд ямар бага санаа тавина вэ! Одоогоос эхлээд анхааралтай бай, идэвхгүй бүү бай, сөрөг бүү бай! Үйлчилж байхдаа чи Надад илүү олон удаа ойртож, Надтай илүү их ярилц: Энэ бол чиний цорын ганц гарц. Чи аль хэдийнээ өөрийгөө үгүйсгэснийг, өөрийн дутагдал болон сул талыг мэддэгийг Би мэднэ. Гэхдээ зүгээр нэг мэдэх нь хангалттай биш. Чи Надтай хамтран ажиллах хэрэгтэй бөгөөд Миний санаа зорилгыг ойлгосон даруйдаа нэн даруй хэрэгжүүл. Энэ бол, Миний ачаанд санаа тавих хамгийн сайн замаас гадна захирагдах хамгийн сайн зам.

Чи Надад яаж ч хандсан бай, чамд болон бүх ариун хүнд Би хүслээ гүйцэлдүүлэхийг хүсдэг бөгөөд бүх газар нутаг даяар саадгүй гүйцэлдээсэй гэж хүсдэг. Үүнийг сайн мэдэж бай! Энэ нь Миний захиргааны зарлигтай холбоотой! Чи өчүүхэн ч айхгүй байна уу? Чи өөрийн үйлдэл, зан авирын талаар айн дагжихгүй байна уу? Бүх ариун хүний дунд Миний санаа зорилгыг мэдэрч чаддаг хүн бараг алга. Чи Миний хүсэлд бүрэн анхаардаг хүн байж, бусдаас онцгойрохыг хүсэхгүй байна уу? Чи мэддэг үү? Миний яг одоогийн яаралтай санаа зорилго гэвэл Миний хүслийг бүрэн анхаарч чаддаг бүлэг хүнийг хайж олох явдал. Чи тэдний нэг баймааргүй байна уу? Чи Миний төлөө өөрийгөө зарлагадаж, Миний төлөө өөрийгөө өргөн барихыг хүсэхгүй байна уу? Чи хамгийн бага ч гэсэн төлөөс төлөхийг ч, өчүүхэн ч гэсэн хичээл зүтгэл гаргахыг ч хүсдэггүй! Байдал энэ хэвээр үргэлжилбэл Миний уйгагүй зүтгэл та нар дээр талаар өнгөрнө. Үүнийг Би чамд хэлсэн байтал чи энэ асуудлын ноцтой байдлыг ойлгоогүй л байна уу?

“Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би асар ихээр ерөөх нь гарцаагүй.” Ойлгов уу! Би чамд үүнийг хэд хэдэн удаа хэлсэн хэр нь одоо ч гэсэн гэр бүлийн чинь нөхцөл байдал, гадаад орчинтой холбоотой өчнөөн болгоомжлол, айдас чамд байдаг. Чамд юу нь сайныг чи үнэндээ мэддэггүй! Үнэнч, энгийн, нээлттэй хүмүүсийг л Би ашигладаг. Чи аз жаргалтай, Надаар ашиглуулахыг хүссээр ирсэн, гэхдээ яагаад ингэж их санаа зовсоор байна вэ? Миний үг чамд ямар ч үр нөлөө үзүүлээгүй юм гэж үү? Би чамайг ашиглаж байгаа гэж хэлсэн, гэсэн ч чи үүнд тууштай итгэлтэй байж чаддаггүй. Чи үргэлж эргэлзэж, Надад хаягдахаас айдаг. Чиний үзэл үнэхээр гүн суусан! Би чамайг ашиглаж байна гэж хэлсэн л бол Би чамайг ашиглаж байна гэсэн үг. Чи яагаад байнга ингэж эргэлздэг юм бэ? Би хангалттай тодорхой яриагүй юм гэж үү? Миний хэлсэн үг бүр үнэн; худал айлдвар нэг ч байхгүй. Хүү минь! Надад итгэ. Надад чин сэтгэлээсээ ханд, тэгвэл Би чамд гарцаагүй чин сэтгэлээсээ хандана!

Өмнөх: 54-р бүлэг

Дараах: 56-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих