ДУУДАГДДАГ НЬ ОЛОН Ч СОНГОГДДОГ НЬ ЦӨӨХӨН

Дагалдагчаа болгохын тулд Би газар дэлхий дээр олон хүнийг хайсан. Энэ бүх дагалдагч дунд тахилчид, удирдагчид, Бурханы хөвгүүд, Бурханы ардууд болон үйлчлэл үзүүлдэг хүмүүс бий. Надад үзүүлдэг үнэнч байдалд нь үндэслэн би тэднийг ангилдаг. Бүгд төрлөөрөө ангилагдах үед, өөрөөр хэлбэл, төрөл бүрийн хүний уг чанар тодорхой болох үед Би хүн төрөлхтнийг аврах зорилгодоо хүрэхийн тулд хүн болгоныг зөв ангилалд нь тоолж, тус бүрийг нь тохирох газарт нь тавина. Би аврахыг хүссэн хүмүүсээ бүлэг бүлгээр нь Өөрийн гэрт дуудаж, дараа нь эцсийн өдрүүдийн ажлаа тэднээр бүгдээр нь хүлээн зөвшөөрүүлдэг. Үүний зэрэгцээ, Би тэднийг төрлөөр нь ангилж, дараа нь үйлдэлд нь үндэслээд хүн бүрийг шагнах юм уу шийтгэдэг. Энэ бол Миний ажлыг бүрдүүлдэг алхмууд юм.

Өнөөдөр Би газар дээр, хүмүүсийн дунд амьдардаг. Хүмүүс Миний ажлыг туулж, Миний айлдварыг хардаг, үүний сацуу Би дагалдагч бүрдээ бүх үнэнийг хайрласнаар тэд Надаас амийг хүлээн авч, улмаар өөрсдийн алхах замыг олж авч болох юм. Учир нь Би бол Бурхан, амь Өгөгч билээ. Олон жилийн ажлын маань туршид хүмүүс ихийг олж авч, ихийг хаясан мөртөө Надад үнэхээр итгэдэггүй гэж Би одоо ч хэлдэг. Учир нь хүмүүс Бурхан гэдгийг минь амаараа л хүлээн зөвшөөрдөг боловч Миний хэлдэг үнэнтэй санал нийлдэггүй, түүнчлэн тэднээс Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс үнэний бус, Бурханы оршин тогтнолыг л хүлээн зөвшөөрдөг; хүмүүс амийн бус, Бурханы оршин тогтнолыг л хүлээн зөвшөөрдөг; хүмүүс Бурханы мөн чанарыг бус, нэрийг нь л хүлээн зөвшөөрдөг. Би зүтгэлийнх нь төлөө, Намайг мэхлэхийн тулд сайхан сонсогдох үгийг л ашигладгийнх нь төлөө тэднийг жигшдэг; тэдний хэн нь ч Намайг үнэхээр шүтэн мөргөдөггүй. Та нарын үг могойн уруу таталтыг агуулдаг; цаашлаад, тэдгээр нь туйлын ихэрхүү, тэргүүн тэнгэрэлчийн жинхэнэ тунхаглал. Түүнээс гадна, та нарын үйл хэрэг хөсөрдөж, гутамшигтай хэмжээнд хүртлээ салбайж муудсан; хэрээс хэтэрсэн хүсэл, шуналт санаа зорилго чинь сонсож тэвчимгүй байдаг. Та нар бүгд Миний гэрт цагаан эрвээхэй болж, зэвүүцэлтэйгээр хаягдах зүйл болсон. Та нарын хэн нь ч үнэнийг хайрладаггүй; харин ч ерөөгдөж, тэнгэр өөд гарч, Христ газар дэлхий дээр эрх мэдэл эзэмших гайхамшигт үзэгдлийг харахыг хүсдэг. Гэхдээ, маш гүн завхарсан, Бурхан гэж юу болохыг огт мэддэггүй та нар шиг хүн яаж Бурханыг дагахад тохирох билээ гэж та нар ер нь бодож байсан уу? Яаж тэнгэр өөд гарч чадах билээ? Ийм гайхамшигт дүр зургийг буюу урьд өмнө үзэгдээгүй сүр жавхлант дүр зургийг харахад яаж тохирох билээ? Ам чинь хууран мэхлэлт, бузар булай, урван тэрслэлт, биеэ тоосон үгээр дүүрсэн байдаг. Миний үгийг туулаад та нар Надад чин сэтгэлийн үг, ариун үг, Надад дуулгавартай үгийг хэзээ ч хэлж байгаагүй. Эцэст нь, та нарын итгэл ямар вэ? Та нарын зүрх сэтгэлд ердөө хүсэл, мөнгө л байдаг, оюун ухаанд чинь материаллаг зүйл л байдаг. Өдөр бүр Надаас ямар нэгэн зүйлийг яаж авахаа тооцоолдог. Өдөр бүр Надаас хэчнээн их эд баялаг, хэчнээн их материаллаг зүйл олж авснаа тоолдог. Өдөр бүр, илүү ихийг, илүү өндөр стандартыг эдлэхийн тулд та нар бүр ч их ерөөл өөрсөд дээр чинь бууж ирэхийг хүлээдэг. Хором бүрд та нарын бодол санаанд Би биш, Надаас ирдэг үнэн ч биш, харин та нарын нөхөр, эхнэр, хөвгүүд, охид болон идэж, өмсдөг эд зүйлс чинь байдаг. Та нар яаж бүр их, дээд зэргийн таашаал авч болох талаар л боддог. Гэвч гэдсээ хагартал чихсэн ч та нар цогцос хэвээр бус уу? Гаднаа үнэхээр сайхан хувцсаар өөрсдийгөө гоёсон ч гэсэн, алхаж яваа амьгүй цогцос хэвээр бус уу? Та нар ходоодныхоо төлөө үсээ бууралттал шаргуу ажилладаг ч, Миний ажлын төлөө ширхэг үс ч золиосолдоггүй. Та нар байнга завгүй байж, махан биеийнхээ төлөө, охид хөвгүүдийнхээ төлөө биеэ зүдрээж, тархиа гашилгадаг ч—нэг нь ч Миний хүслийн төлөө санаа зовниж, сэтгэл түгшдэггүй. Та нар Надаас юу олж авна гэж найдсаар байгаа юм бэ?

Ажиллаж байхдаа Би хэзээ ч яардаггүй. Хүмүүс Намайг хэрхэн дагаж байгааг үл харгалзан, ажлаа алхам бүрийн дагуу, төлөвлөгөөнийхөө дагуу хийдэг. Тиймээс Миний эсрэг бүх тэрслэлтийг чинь үл тоон Би тасралтгүй ажилласаар байгаа бөгөөд хэлэх ёстой үгээ үргэлжлүүлэн хэлсээр байдаг. Би Өөрийн үгийг сонсгох гэсэндээ урьдчилан тогтоосон хүмүүсээ Өөрийн гэрт дууддаг. Миний үгэнд захирагдаж, Миний үгийг хүсэн эрмэлздэг бүх хүнийг Би сэнтийнхээ өмнө авчирдаг; Миний үгээс нүүр буруулдаг, Намайг дуулгавартай дагадаггүй, Намайг илт эсэргүүцдэг бүх хүнд эцсийн шийтгэлийг нь хүлээлгэхээр нэг тийш хаядаг. Хүмүүс бүгд завхрал дунд, ёрын муу нэгний гар дор амьдардаг тул Намайг дагадаг хүмүүсээс цөөхөн нь үнэнийг хүсэмжилдэг. Өөрөөр хэлбэл, ихэнх нь Намайг үнэхээр шүтэн мөргөдөггүй; тэд Намайг үнэнтэй хамт шүтэн мөргөдөггүй, харин ов мэхтэй аргаар, завхрал, тэрслэлтээр дамжуулан Миний итгэлийг олж авахаар хичээдэг. Энэ шалтгааны улмаас Би ингэж хэлдэг: Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн. Дуудагддаг тэр хүмүүс гүнээ завхарсан бөгөөд бүгд нэгэн эрин үед амьдардаг—гэхдээ сонгогддог хүмүүс бол тэдний нэг хэсэг бөгөөд үнэнд итгэж, хүлээн зөвшөөрч, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс юм. Энэ хүмүүс бол нэг бүхлийн тун өчүүхэн хэсэг бөгөөд тэдний дундаас Би илүү их алдрыг хүлээн авна. Эдгээр үгтэй харьцуулаад сонгогдсон хүмүүсийн дунд байгаа эсэхээ та нар мэдэх үү? Та нарын төгсгөл ямар байх бол?

Миний хэлсэнчлэн, Намайг дагадаг хүмүүс олон боловч Намайг үнэхээр хайрладаг нь цөөхөн. Магадгүй зарим нь “Хэрэв би Таныг хайрлаагүй бол ийм их төлөөс төлөх байсан гэж үү? Хэрэв Таныг хайрлаагүй бол энэ хүртэл дагах байсан гэж үү?” хэмээн хэлнэ. Мэдээж чамд олон шалтгаан байгаа, чиний хайр мэдээж тун их, гэхдээ Намайг гэх хайрын чинь мөн чанар юу вэ? “Хайр” гэж цэвэр, өө сэвгүй сэтгэл хөдлөлийг хэлдэг бөгөөд хайрлах, мэдрэх, хайхрамжтай байхад зүрх сэтгэлээ ашиглахыг хэлдэг. Хайранд ямар ч болзол, саад бэрхшээл, зай гэж үгүй. Хайранд ямар ч сэжиг, хууран мэхлэлт, заль мэх байдаггүй. Хайранд ямар ч наймаа, бузар бохир үгүй. Хэрэв чи хайрладаг бол мэхлэхгүй, гомдоллохгүй, урвахгүй, тэрслэхгүй, шалж шаардахгүй, эсвэл ямар нэг зүйлийг олж авахаар, тодорхой хэмжээгээр олж авахаар эрэлхийлэхгүй. Хэрэв чи хайрладаг бол өөрийгөө баяртайяа зориулж, бэрхшээлийг баяртайгаар туулж, Надтай нийцэлтэй байж, Миний төлөө өөрт байгаа бүхнээ хаяж, гэр бүл, ирээдүй, залуу нас, гэрлэлтээ орхино. Эс тэгвээс, чиний хайр ердөө ч хайр биш, харин хууран мэхлэлт, урвалт байх болно! Чиний хайр ямар хайр вэ? Жинхэнэ хайр мөн үү? Эсвэл хуурамч уу? Чи хэр ихийг хаясан бэ? Чи хэр ихийг өргөн барьсан бэ? Чамаас Би хэр их хайр хүлээн авсан бэ? Чи мэдэх үү? Зүрх сэтгэл чинь ёрын муу, урвалт, хууран мэхлэлтээр дүүрэн байдаг—ийм байхад та нарын хайрын хэчнээн нь бузар байх вэ? Та нар Миний төлөө аль хэдийн хангалттай ихийг орхисон гэж боддог; Намайг гэх хайр чинь аль хэдийн хангалттай гэж боддог. Тэгвэл үг, үйлдэл чинь яагаад үргэлж тэрслүү, хуурамч байдаг юм бэ? Та нар Намайг дагадаг мөртөө Миний үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч дараа нь Намайг хаядаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч Надад итгэдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг атлаа Миний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг мөртөө хэн бэ гэдэгт минь тохируулж Надад ханддаггүй, цаг ямагт Надад хүндрэл учруулдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч бүх хэрэг явдал дээр Намайг хуурч, мэхлэхээр хичээдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Надад үйлчилдэг хэрнээ Надаас эмээдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг бүх талаар, бүх зүйл дээр эсэргүүцдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар ихийг зориулсан нь үнэн ч Миний шаарддаг зүйлийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. Үүнийг хайр гэж үзэж болох уу? Хянуур тооцоолол нь, Намайг гэх хайрын өчүүхэн ч сэжүүр та нарын дотор байдаггүй гэдгийг харуулдаг. Маш олон жилийн ажил болон энэ бүх үгээр хангасны минь дараа та нар үнэндээ хэр ихийг олж авсан бэ? Өнгөрснөө анхааралтай харвал зохистой бус уу? Би та нарт анхааруулж байна: Миний Өөр лүүгээ дууддаг хүмүүс бол хэзээ ч завхарч байгаагүй хүмүүс биш; харин ч Миний сонгодог хүмүүс бол Намайг үнэхээр хайрладаг хүмүүс билээ. Тиймээс, та нар хэрээс хэтрүүлэхгүйн тулд үг, үйл хэрэгтээ сонор сэрэмжтэй байж, санаа зорилго, бодлоо шалгах ёстой. Эцсийн өдрүүдэд Миний өмнө хайраа өргөн барихын тулд чадах бүхнээ хий, Миний уур хилэн та нараас хэзээ ч холдохгүй байх вий!

Өмнөх: ХРИСТТЭЙ НИЙЦДЭГГҮЙ ХҮМҮҮС ГАРЦААГҮЙ БУРХАНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД ЮМ

Дараах: ЧИ ХРИСТТЭЙ НИЙЦЭЛТЭЙ БАЙХ ЗАМЫГ ЭРЖ ХАЙХ ЁСТОЙ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

13-Р БҮЛЭГ

Миний дуу хоолойн тунхаглал дотор өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй, бас ойлгодоггүй,...

18-Р БҮЛЭГ

Аянгын гялбаанд амьтан бүр өөрийн үнэн төрхийг харуулдаг. Тиймээс ч Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүмүүс нэгэнтээ анхны ариун байдлаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх