ХААНЧЛАЛЫН ЭРИН ҮЕ БОЛ ҮГИЙН ЭРИН ҮЕ ЮМ

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. “Үг” хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг. Тэрээр гайхамшиг болон хүчит үйлс үзүүлдэггүй, харин ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Эдгээр үгээс болж хүн тэжээгдэн хангагдаж, мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үед хүн үнэхээр гойд их ерөөгдсөн. Хүн бие махбодын ямар ч шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр сохроор эрж хайж, сохроор бэдрэх шаардлагагүйгээр тайвнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс, хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.

Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн бөгөөд Тэр ямар өнцгөөс ярих нь хамаагүй, бүгд хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг. Сүнсний өнцгөөс ярьсан үгийг хүмүүс ойлгоход хэцүү байдаг; тэд хэрэгжүүлэлтийн замыг олох аргагүй байдаг, учир нь тэдний ойлгох чадвар хязгаарлагдмал. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг бөгөөд ажлын алхам бүрийг хийхдээ Тэр Өөрийн гэсэн зорилготой байдаг. Түүнчлэн, Тэрээр өөр өөр өнцгөөс ярих шаардлагатай, учир нь ингэснээр л хүнийг төгс болгож чадна. Хэрвээ Тэр зөвхөн Сүнсний өнцгөөс ярьдаг байсан бол Бурханы ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлэх аргагүй байх байлаа. Түүний ярианы өнгөнөөс энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор шийдсэнийг нь чи харж болно. Тэгвэл, төгс болгуулахыг хүсдэг хүн нэг бүрийн эхний алхам нь юу байх ёстой вэ? Юун түрүүнд, Бурханы ажлыг мэдэх ёстой. Өнөөдөр, Бурханы ажилд шинэ арга барил нэвтэрсэн; эрин үе шилжиж, Бурханы ажлын арга барил ч өөрчлөгдсөн ба Бурханы үг хэлдэг арга барил өөр болсон. Өнөөдөр Түүний ажлын арга барил өөрчлөгдөөд зогсоогүй, эрин үе ч бас өөрчлөгдсөн. Одоо үе бол Хаанчлалын эрин үе. Түүнчлэн энэ нь Бурханыг хайрлах эрин үе юм. Мөн энэ бол Мянган жилийн хаанчлалын эрин үеийн урьтал—бас Үгийн эрин үе бөгөөд хүнийг төгс болгохын тулд Бурхан олон янзын арга барилаар ярьж, хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг. Мянган жилийн хаанчлалын эрин үед ормогц хүнийг төгс болгохын тулд Бурхан үг ашиглаж эхлэн, хүнийг амийн бодит байдалд оруулж, зөв зам руу хөтөлнө. Хүн Бурханы ажлын маш олон алхмыг туулаад Бурханы ажил өөрчлөгдөхгүй хэвээр үлддэггүй, харин тасралтгүй өөрчлөгдөж, гүнзгийрч байгаа гэдгийг харсан юм. Хүмүүс үүнийг маш удаан хугацаанд туулсны дараа уг ажил удаа дараа хувирч, ахин дахин өөрчлөгдсөн. Гэхдээ энэ нь хэчнээн ч их өөрчлөгдсөн бай, хүмүүст аврал авчрах Бурханы зорилгоос хэзээ ч хазайдаггүй. Арван мянган өөрчлөлт тууллаа ч гэсэн, анхдагч зорилгоосоо хэзээ ч хазайдаггүй. Бурханы ажлын арга барил яаж ч өөрчлөгдлөө гэсэн, энэхүү ажил үнэнээс юм уу амиас хэзээ ч холддоггүй. Ажиллах арга барилын өөрчлөлт нь ердөө ажлын хэлбэр болон Бурханы ярих өнцгийн өөрчлөлттэй хамаатай байдаг; Бурханы ажлын гол зорилго огт өөрчлөгддөггүй. Бурханы хоолойны өнгө болон ажлын арга барил дахь өөрчлөлт нь үр дүнд хүрэхийн тулд хийгддэг. Дуу хоолойн өнгөний өөрчлөлт нь ажлын ар дахь зорилго юм уу зарчим өөрчлөгдсөн гэсэн үг биш. Хүмүүс голчлон амийг эрж хайхын тулд л Бурханд итгэдэг; хэрвээ чи Бурханд итгэдэг атлаа амийг эрж хайдаггүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлдэггүй бол энэ нь Бурханд итгэх итгэл биш! Хаан болохын тулд хаанчлалд орохоор эрэлхийлсээр байх нь бодитой юу? Амийг эрж хайснаар Бурханыг гэх жинхэнэ хайранд хүрэх нь л бодит байдал; үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх нь бүгд бодит байдал билээ. Бурханы үгийг уншиж, эдгээр үгийг туулснаар чи бодит туршлагаараа Бурханы тухай мэдлэгийг мэдэж авна, үнэхээр эрэлхийлэх гэдэг нь энэ юм.

Одоо бол Хаанчлалын эрин үе. Энэхүү шинэ эрин үед орсон эсэх чинь Бурханы үгийн бодит байдалд орсон эсэхээр чинь, мөн Түүний үг чиний амийн бодит байдал болсон эсэхээс хамаардаг. Бурханы үг хүн бүрд мэдэгддэг болохоор эцэстээ бүх хүн үгийн ертөнцөд амьдарч, Бурханы үг хүн бүрийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Хэрвээ чи энэ хугацаанд Бурханы үгийг уншихдаа хайхрамжгүй байж, Түүний үгийг огт сонирхдоггүй бол байр байдал чинь буруу байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэ эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийнэ. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд чи Үгийн эрин үеийн эхлэлд юу хийж болох вэ? Энэ эрин үед Бурхан дараах баримтыг та нарын дунд гүйцэлдүүлнэ: хүн бүр Бурханы үгийг амьдран харуулаад, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, бодит байдлаа болгон ашиглаж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байна; Бурханы үгийг хэрэгжүүлснээр хүн Бурхантай хамт хааны эрх мэдлийг эзэмшинэ. Энэ бол Бурханы биелүүлэх ажил юм. Чи Бурханы үгийг уншихгүй байж чадах уу? Өнөөдөр, Бурханы үгийг уншихгүйгээр ганц, хоёр хонож ч чадахгүй мэт санадаг олон хүн бий. Тэд Түүний үгийг өдөр бүр унших хэрэгтэй байдаг бөгөөд цаг зав гарахгүй бол Түүний үгийг сонсох нь хангалттай байдаг. Энэ бол хүмүүст Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөж эхэлдэг Түүний арга зам юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүмүүсийг үгээр захирдаг, ингэснээр тэд Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг. Хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүй ганц хоносны дараа дотор чинь харанхуйлж, цангаж, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамаас нүүр буруулаагүйг энэ нь харуулдаг. Тэгвэл чи энэ урсгалд байгаа нэгэн юм. Харин Бурханы үгийг идэж, уулгүйгээр ганц хоёр хоносны дараа чамд юу ч мэдрэгдэхгүй, огт цангахгүй байвал, мөн сэтгэл чинь огтхон ч хөдлөхгүй бол Ариун Сүнс чамаас нүүр буруулсныг энэ нь харуулдаг. Тэгвэл чиний дотоод байдалд ямар нэг юм буруу байна гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй бөгөөд хоцорч үлдсэн хүмүүсийн нэг юм. Бурхан хүмүүсийг захирахдаа үг ашигладаг; Бурханы үгийг идэж, уувал чамд сайхан санагддаг ба хэрвээ идэж уухгүй бол чамд дагах ямар ч зам байдаггүй. Бурханы үг нь хүмүүсийн хоол, мөн тэднийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” гэсэн байдаг. Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлж, энэ баримтыг та нар дээр гүйцэлдүүлнэ. Урьд нь хүмүүс Бурханы үгийг уншилгүй олон өдөр явсан ч ердийнхөөрөө хооллож, ажиллаж чаддаг байсан мөртөө яагаад өнөөдөр тэгдэггүй юм бэ? Энэ эрин үед Бурхан бүхнийг захирахын тулд голчлон үг ашигладаг. Бурханы үгээр хүн шүүгдэж, төгс болгуулж, эцэстээ хаанчлал руу хүргэгддэг. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадна, Бурханы үг л хүнд гэрэл болон хэрэгжүүлэлтийн замыг өгч чадна. Чи Бурханы үгийн бодит байдлаас холдолгүйгээр өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт Бурхан чамайг төгс болгож чадна.

Амийг эрэлхийлэх нь яарч болдог зүйл биш; амийн өсөлт ганц хоёрхон хоногийн дотор явагддаггүй. Бурханы ажил хэвийн, бодитой байдаг бөгөөд зайлшгүй туулах ёстой үйл явц гэж бий. Есүс бие махбодтой болж цовдлолын ажлаа гүйцэлдүүлэхэд гучин гурван жил хагас шаардагдсан—хүнийг ариусгаж, түүний амийг өөрчлөх нь туйлын хэцүү ажил биш үү? Бурханыг илэрхийлдэг хэвийн хүнийг бий болгох нь тийм ч амаргүй. Ялангуяа агуу улаан лууны үндэстэнд төрсөн, хэв чанар муутай хүмүүсийн хувьд ийм байдаг бөгөөд удаан хугацааны Бурханы үг болон ажил шаардагддаг. Иймээс үр дүн харах гэж бүү тэсэн яд. Чи Бурханы үгийг идэж, уухдаа идэвх санаачилгатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншиж дуусах үедээ бодитоор хэрэгжүүлж, Бурханы үгээс мэдлэг, ойлголт, ялган таних чадвар, мэргэн ухаанаа нэмэгдүүлж чаддаг байх ёстой. Үүгээр дамжуулан чи өөрийн мэдэлгүй өөрчлөгдөнө. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уух, унших, мэдэж авах, мэдэрч туулах, хэрэгжүүлэхийг өөрийн зарчим болгож чаддаг бол өөрийн мэдэлгүй төлөвшинө. Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлдэг хүмүүс бий. Чи юунд яарна вэ? Тодорхой биеийн хэмжээнд хүрэх үедээ чи Түүний үгийг хэрэгжүүлж чадна. Дөрөв юм уу таван настай хүүхэд, эцэг эхийгээ тэжээж, хүндэлж чаддаггүй гэж хэлнэ гэж үү? Одоогийн биеийн хэмжээ чинь хэр том болохыг чи мэдэх ёстой. Хэрэгжүүлж чадах зүйлээ хэрэгжүүл, Бурханы удирдлагыг үймүүлдэг нэгэн байхаас зайлсхий. Зүгээр л Бурханы үгийг идэж уу, мөн одоогоос эхлээд үүнийг зарчмаа болго. Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах эсэхэд одоохондоо бүү санаа зов. Үүнийг хараахан бүү судал. Бурханы үгийг аваад зүгээр л идэж уу, тэгвэл Бурхан чамайг бүрэн төгс болгох нь гарцаагүй. Гэхдээ Түүний үгийг идэж уухдаа баримтлах ёстой зарчим гэж бий. Сохроор бүү хий. Бурханы үгийг идэж уухдаа нэг талаар, өөрийн мэдэж авах ёстой үгийг—өөрөөр хэлбэл, үзэгдэлтэй холбоотой үгийг эрж хай—нөгөөтээгүүр бодитоор хэрэгжүүлэх ёстой буюу орох ёстой үгийг эрж хай. Нэг тал нь мэдлэгтэй хамаатай, нөгөө нь орохтой холбоотой. Хоёуланг нь ухаармагцаа—юуг мэдэх ёстой, юуг хэрэгжүүлэх ёстойгоо ухаарсан үедээ чи Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэднэ.

Цаашид, Бурханы үгийн тухай ярих нь чиний ярих зарчим байх ёстой. Ердийн үед цугларахдаа та нар Бурханы үгийн тухай нөхөрлөж, Бурханы үгийг ярианыхаа гол агуулга болгон авч үзэж, эдгээр үгийн талаар юу мэддэг, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг, Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар нөхөрлөх ёстой. Бурханы үгийг нөхөрлөж байгаа цагт Ариун Сүнс чамайг гэрэлтүүлнэ. Бурханы үгийн ертөнцийг бий болгоход хүний хамтын ажиллагаа шаардлагатай. Хэрвээ чи үүнд орохгүй бол Бурхан ажиллах ямар ч аргагүй байх болно; хэрвээ чи амаа хамхиад, Түүний үгийн талаар ярьдаггүй бол Бурхан чамайг гэрэлтүүлэх ямар ч аргагүй. Чи завгүй байгаа л биш бол Бурханы үгийн тухай ярь, дэмий бүү чалч! Өөрийн амьдралыг Бурханы үгээр дүүргэ—тэр үед л чи үнэн сүсэгт итгэгч болно. Нөхөрлөл чинь өнгөц байсан ч зүгээр. Өнгөц гэж үгүй бол гүн гэж үгүй. Үйл явц байх ёстой. Дадлагаараа дамжуулан чи чам дээрх Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг ухаарч, Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уухаа ухаардаг. Хэсэг хугацаанд судалсныхаа дараа чи Бурханы үгийн бодит байдал руу орно. Хамтран ажиллахаар шийдсэн л бол чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна.

Бурханы үгийг идэж уух зарчмуудын нэг нь мэдлэгтэй, нөгөө нь оролттой холбоотой. Чи аль үгийг мэдэж авах ёстой вэ? Үзэгдэлтэй холбоотой үгийг мэдэж авах ёстой (жишээлбэл, Бурханы ажил одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юу биелүүлэхийг хүсдэг, бие махбодтой болох гэж юу болох гэх зэрэг үг; энэ бүхэн нь үзэгдэлтэй холбоотой). Хүний орох ёстой зам гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох ёстой Бурханы үгийг хэлдэг. Дээр буй зүйл бол Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одоогоос эхлээд ийм маягаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ чи үзэгдэлтэй хамаатай үгийг тодорхой ойлгочихвол цаг үргэлж уншаад байх хэрэггүй. Харин зүрх сэтгэлээ хэрхэн Бурхан руу эргүүлэх, Бурханы өмнө зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, махан биеийг хэрхэн хаях гэх мэт оролтын талаарх үгийг илүү их идэж уух нь хамгийн чухал юм. Эдгээр нь чиний хэрэгжүүлэх ёстой зүйл мөн. Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй бол жинхэнээсээ нөхөрлөх боломжгүй. Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэж, гол зүйлийг нь ухаармагц нөхөрлөл чинь чөлөөтэй болох ба ямар ч асуудал гарлаа гэсэн чи нөхөрлөж, бодит байдлыг ухаарч чадна. Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө бодит байдалгүй байвал чи гол зүйлийг ухаараагүй бөгөөд Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэддэггүйг чинь энэ нь харуулдаг. Зарим хүнд Бурханы үгийг унших нь залхмаар санагддаг ба энэ нь хэвийн байдал биш. Бурханы үгээс хэзээ ч залхахгүй байж, үргэлж үүгээр цангаж, Бурханы үгийг үргэлж сайн гэж бодох нь хэвийн байдал юм. Үнэхээр орсон хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг. Бурханы үг дэндүү бодитой агаад хүний орох ёстой яг тэр зүйл мөн гэдгийг мэдрэх үед чинь; Түүний үг хүнд асар их тустай, ашигтай бөгөөд хүний амийн хангалт мөн гэдгийг мэдрэх үед чинь—Ариун Сүнс чамд ийм мэдрэмжийг өгдөг бөгөөд Ариун Сүнс чамайг хөдөлгөдөг. Энэ нь Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа ба Бурхан чамаас нүүр буруулаагүй гэдгийг нотолдог. Бурхан үргэлж үг хэлж байгааг хараад зарим хүн Түүний үгээс залхаж, энийг уншсан ч бай, үгүй ч бай ямар ч ялгаагүй гэж боддог—энэ нь хэвийн байдал биш. Тэдэнд бодит байдалд орохоор цангадаг зүрх сэтгэл байдаггүй бөгөөд тийм хүмүүс төгс болгуулах гэж шимтдэггүй, мөн үүнд ач холбогдол өгдөггүй. Бурханы үгээр цангахгүй байгаа бол хэвийн бус байдалтай байгааг чинь энэ нь харуулдаг. Урьд нь, Бурхан чамаас нүүр буруулсан эсэхийг, дотроо амар тайван байгаа эсэх болон таашаал мэдэрсэн эсэхээр чинь тодорхойлдог байсан. Одоо бол, Бурханы үгээр цангадаг эсэх, Түүний үгийг бодит байдлаа болгосон эсэх, чи үнэнч эсэх, мөн Бурханы төлөө чадах бүхнээ хийж чаддаг эсэх чинь гол түлхүүр нь юм. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар үнэлэгддэг. Бурхан Өөрийн үгийг бүх хүн рүү чиглүүлдэг. Хэрвээ чи үүнийг уншихыг хүсдэг бол Тэр чамайг гэгээрүүлнэ, харин чи хүсэхгүй бол Тэр чамайг гэгээрүүлэхгүй. Зөвт байдлаар өлсөж, цангадаг, Өөрийг нь эрж хайдаг хүмүүсийг Бурхан гэгээрүүлдэг. Үгийг нь уншсаны дараа ч гэсэн Бурхан өөрсдийг нь гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ чи эдгээр үгийг ямархуу байдлаар уншсан бэ? Хэрвээ чи морин дэл дээрээс цэцэгс харж буй хүнтэй адилаар Түүний үгийг уншиж, бодит байдалд ямар ч ач холбогдол өгөөгүй бол Бурхан чамайг гэгээрүүлж яаж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнадаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнадаггүй бол чамд үнэн ч байхгүй, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнадаг бол үнэнийг хэрэгжүүлж чадна; тэр үед л чи бодит байдлыг эзэмшинэ. Ийм учраас чи завтай ч бай, үгүй ч бай, орчин нөхцөл таатай ч бай, үгүй ч бай, шалгагдаж байгаа ч бай, үгүй ч бай цаг ямагт Бурханы үгийг идэж уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Түүний үгээс хэн ч салж чадахгүй, харин өдөрт гурван хоол иддэг шигээ Түүний үгийг идэх ёстой. Бурханаар төгс болгуулж, авхуулах нь тийм амархан гэж үү? Чи одоо ойлгодог ч бай, үгүй ч бай, мөн Бурханы ажлыг тодорхой харсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой. Энэ бол идэвх санаачилгатайгаар орж байгаа хэрэг юм. Бурханы үгийг уншсаны дараа орж чадах зүйлсээ яаравчлан хэрэгжүүлж, чадахгүй зүйлээ түр хойш тавь. Эхэндээ чиний ойлгож чадахгүй Бурханы үг их байж болох ч хоёр, гурван сарын дараа, магадгүй бүр жилийн дараа чи ойлгоно. Яагаад тэр вэ? Учир нь Бурхан хүмүүсийг ганц, хоёрхон хоногт төгс болгож чадахгүй. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг унших үедээ чи тэр дороо ойлгохгүй байж магадгүй. Тэр үед энэ нь ердөө бичвэрээс цаашгүй харагдаж магад; чи тэдгээрийг хэсэг хугацаанд туулсныхаа дараа л ойлгож чадна. Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь чи өөрийн мэдэлгүй ойлгож авах бөгөөд нэг л мэдэхэд Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үедээ хүнд ихэвчлэн мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч ач холбогдол өгдөггүй, Түүний үгэнд үргэлж өөр хандлага баримталдаг—Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажлыг ч, Түүний гэгээрлийг ч харах аргагүй. Иймэрхүү хүмүүс бол сургаалт үлгэрийна Нангуо гуайтай адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.

Бурханы үгийг бодит байдлаа болгохгүй бол чамд ямар ч бодитой биеийн хэмжээ байдаггүй. Шалгагдах цаг ирэхэд чи гарцаагүй унана, тэр үед жинхэнэ биеийн хэмжээ чинь илчлэгдэнэ. Харин бодит байдалд орохоор байнга эрж хайдаг хүмүүс шалгалтад өртөх үедээ Бурханы ажлын зорилгыг ойлгож авдаг. Мөс чанартай бөгөөд Бурханаар цангадаг хүн Бурханы хайрыг хариулахын тулд бодитой үйлдэл хийх ёстой. Бодит байдал эзэмшээгүй хүмүүс ялимгүй хэрэг явдлын өмнө ч бат зогсож чадахгүй. Бодитой биеийн хэмжээтэй болон биеийн хэмжээгүй хүмүүсийн хоорондох ялгаа энэ юм. Аль аль нь Бурханы үгийг идэж, уудаг ч яагаад зарим нь шалгалт дунд бат зогсож чаддаг байхад бусад нь зугтдаг юм бэ? Илт ялгаа бол заримд нь бодитой биеийн хэмжээ дутмаг байдаг; тэд Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй бөгөөд Түүний үг тэдний дотор үндэслээгүй. Шалгагдмагцаа тэд замынхаа төгсгөлд очдог. Тэгвэл яагаад зарим нь шалгалтуудын дунд бат зогсож чаддаг юм бэ? Учир нь тэд үнэнийг ойлгодог, үзэгдэлтэй байдаг, мөн Бурханы үг болон шаардлагыг ойлгож, улмаар шалгалтад бат зогсож чаддаг. Энэ бол бодитой биеийн хэмжээ, энэ нь бас амь юм. Зарим хүн Бурханы үгийг уншдаг боловч хэрэгжүүлдэггүй, эсвэл тэдгээрийг нухацтай авч үздэггүй; тэдгээрийг нухацтай авч үздэггүй хүмүүс хэрэгжүүлэлтэд ач холбогдол өгдөггүй. Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй хүмүүс бол бодитой биеийн хэмжээгүй бөгөөд тийм хүмүүс шалгалтад бат зогсож чадахгүй.

Бурханы үг гарах үед чи даруй хүлээн авч, идэж, уух ёстой. Хэчнээн ихийг ойлгодог чинь хамаагүй, чиний тууштай баримтлах ёстой нэг үзэл бодол бол Түүний үгийг идэж, ууж, мэдэж, хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол чиний хийж чаддаг байх ёстой зүйл билээ. Биеийн хэмжээ чинь хэр том болж болох талаар бүү санаа зов; Түүний үгийг идэж, уухад л анхаарлаа төвлөрүүл. Энэ бол хүний хамтран ажиллах ёстой зүйл билээ. Сүнслэг амьдрал чинь үндсэндээ Бурханы үгийг идэж уух болон тэдгээрийг хэрэгжүүлэх бодит байдалд орохоор хичээх явдал юм. Өөр ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чиний хэрэг биш. Чуулганы удирдагчид бүх ах, эгч нараа удирдаж, Бурханы үгийг яаж идэж уухаа мэддэг болгох ёстой. Энэ бол чуулганы удирдагч нэг бүрийн хариуцлага мөн. Тэд залуу ч бай, хөгшин ч бай, бүгд Бурханы үгийг идэж уухыг асар чухалд тооцож, Түүний үгийг зүрх сэтгэлдээ байлгах ёстой. Ийм бодит байдалд орох нь Хаанчлалын эрин үед орсон гэсэн үг юм. Өнөөдөр, ихэнх хүнд Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй гэж санагддаг бөгөөд Түүний үг цаг ямагт шинэхэн санагддаг. Энэ нь, тэд зөв замд орж эхэлж байна гэсэн үг юм. Бурхан ажлаа хийж, хүнийг хангахын тулд үг ашигладаг. Хүн бүхэн Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, Бурханы үгээр цангах үед хүмүүс Түүний үгийн ертөнцөд орно.

Бурхан асар ихийг ярьсан. Чи хэр ихийг нь мэдэж авсан бэ? Хэр их рүү нь орсон бэ? Хэрвээ чуулганы удирдагч ах, эгч нараа Бурханы үгийн бодит байдал руу замчлаагүй бол үүргээ хөсөрдүүлж, хариуцлагаа биелүүлж чадаагүй байх болно! Ойлголт чинь гүн гүнзгий юм уу өнгөц байх нь хамаагүй, ойлголтынхоо түвшнээс үл хамааран чи Түүний үгийг хэрхэн идэж, уухаа мэддэг байх ёстой, мөн Түүний үгэнд асар их анхаарал хандуулж, тэдгээрийг идэж уухын ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг ярьчхаад байхад чи Түүний үгийг идэж уухгүй, эрж хайхгүй, эсвэл хэрэгжүүлэхгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэж болохгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг туулж, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн үүнийг л Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болно! Чи Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг атлаа Түүний үгийн алийг нь ч хэрэгжүүлж, бодит байдал болгож чадахгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэхгүй. Харин ч, энэ нь “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайх” явдал юм. Өчүүхэн төдий ч бодит байдал эзэмшихгүйгээр ялихгүй гэрчлэл, хэрэггүй зүйлс болон өнгөц хэрэг явдлын талаар л ярих: эдгээр нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй бөгөөд чи Бурханд итгэх зөв замыг ердөө ухаарсангүй. Яагаад Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой вэ? Хэрвээ Түүний үгийг идэж уухгүй, зөвхөн тэнгэрт гарахыг л хичээдэг бол энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг үү? Бурханд итгэдэг хүний хийх ёстой эхний алхам юу вэ? Бурхан ямар замаар хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр төгс болгуулж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгохгүй бол чамайг хаанчлалын ард гэж үзэж болох уу? Бурханд итгэх итгэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Бурханд итгэгч ядаж гаднаа ааш зан сайтай байх ёстой; хамгийн чухал нь Бурханы үгийг эзэмших явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч салж болохгүй. Бурханыг мэдэх, Түүний санаа зорилгыг биелүүлэх нь бүгд Түүний үгээр дамжин биелдэг. Ирээдүйд, улс үндэстэн, урсгал, шашин, салбар болгоныг Бурханы үгээр байлдан дагуулна. Бурхан шууд ярьж, бүх хүн Бурханы үгийг гартаа барьж, ийм арга замаар хүмүүс төгс болгуулна. Дотор гадна хааяагүй Бурханы үг тархана: Хүмүүс амаараа Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг дотроо хадгалж, дотор гаднагүй Бурханы үг нэвчсэн байх болно. Тийнхүү хүмүүс төгс болгуулна. Бурханы санаа зорилгыг биелүүлдэг, Түүнд гэрчлэл хийж чаддаг хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.

Үгийн эрин үе буюу Мянган жилийн хаанчлалын эрин үед орох нь өнөөдөр хийгдэж буй ажил юм. Одоогоос эхлээд Бурханы үгийн талаар нөхөрлө. Бурханы үгийг идэж, ууж, туулснаар чи Бурханы үгийг амьдран харуулж чадна. Бусдыг үнэмшүүлэхийн тулд чи бодитой туршлагатай байх ёстой. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадахгүй бол хэн ч үнэмшихгүй! Бурханы ашигладаг бүх хүн Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадна. Хэрвээ чи ийм бодит байдлыг бий болгож, Бурханд гэрчлэл хийж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй, бас чи төгс болгуулаагүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Бурханы үгийн ач холбогдол билээ. Бурханы үгээр цангадаг зүрх сэтгэл чамд байгаа юу? Бурханы үгээр цангадаг хүмүүс үнэнээр цангадаг бөгөөд зөвхөн тийм хүмүүс л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд Бурхан бүх шашин болон бүх урсгалд илүү олон үг хэлнэ. Тэрээр та нарыг бүрэн төгс болгохын тулд эхлээд та нарын дунд үг хэлж, дуу хоолойгоороо айлдаад, дараа нь Харь үндэстнүүдийг байлдан дагуулахын тулд тэдний дунд үгээ хэлж, Өөрийн дуу хоолойгоор айлдана. Түүний үгээр дамжуулан бүгд чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн үнэмшинэ. Бурханы үг болон Түүний илчлэлээр дамжуулан хүний завхарсан зан чанар багасаж, хүний дүр төрхтэй болж, тэрслүү зан чанар нь цөөрдөг. Үг эрх мэдэлтэйгээр хүн дээр ажиллаж, Бурханы гэрэл дотор хүнийг байлдан дагуулдаг. Одоогийн эрин үед Бурханы хийдэг ажил болон Түүний ажлын эргэлтийн цэгийг бүгдийг нь Түүний үгэн дотроос олж болно. Хэрвээ чи Түүний үгийг уншдаггүй бол юу ч ойлгохгүй. Түүний үгийг идэж ууснаар, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр, өөрийн бодит туршлагаар дамжуулан чи Бурханы үгийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй болно. Тэр үед л чи Бурханы үгийн бодит байдлыг үнэхээр амьдран харуулж чадна.

Тайлбар:

а. Эх бичвэрт “сургаалт үлгэрийн” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: БУРХАНД ҮНЭНЧ ЗҮРХ СЭТГЭЛЭЭР ДУУЛГАВАРТАЙ БАЙДАГ ХҮМҮҮСИЙГ БУРХАН ГАРЦААГҮЙ ОЛЖ АВНА

Дараах: БҮГД БУРХАНЫ ҮГЭЭР БИЕЛДЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

33-Р БҮЛЭГ

Үнэндээ Бурханы хүмүүст хийсэн, тэдэнд өгсөн зүйлс дээр, түүнчлэн хүмүүсийн эзэмшдэг зүйл дээр үндэслээд үзэхэд хүмүүст тавьдаг Түүний...

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага байдаг вэ? Хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй хэвээр гэж хэлж болох ба...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх