Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

Өнөөдөр Би та нарын оршин тогтнолын төлөө, мөн Өөрийнхөө ажлыг төвөггүй явуулахын төлөө, бүхий л орчлон ертөнц даяарх Өөрийн нээлтийн ажлыг илүү зохистой, төгс байдлаар явуулахын төлөө та нарт сануулга өгч, бүх улс, үндэстний хүмүүст Өөрийн үг, эрх мэдэл, сүр жавхлан, шүүлтийг илчилдэг. Та нарын дунд Миний хийдэг ажил бол бүхий л орчлон ертөнц даяар хийх Миний ажлын эхлэл билээ. Одоо аль хэдийн эцсийн өдрүүдийн цаг үе болсон хэдий ч “эцсийн өдрүүд” гэдэг нь эрин үеийн л нэр гэдгийг мэдэж ав; яг л Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн адилаар энэ нь сүүлчийн хэдхэн жил, сарыг бус, нэг эрин үеийг хэлдэг бөгөөд бүхий л эрин үеийг илтгэдэг. Гэсэн ч эцсийн өдрүүд нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеэс нэлээд ялгаатай. Эцсийн өдрүүдийн ажил Израильд биш, харин Харь үндэстнүүдийн дунд явагддаг; энэ нь Израилийн гаднах бүх үндэстэн, овгийн хүмүүсийг Миний сэнтийн өмнө байлдан дагуулах явдал юм, ингэснээр орчлон ертөнц даяарх Миний алдар суу бүхий л сансар, огторгуйг дүүргэж чадна. Ингэснээр Би илүү агуу алдрыг олж авч, ингэснээр газар дээрх бүх бүтээл Миний алдрыг үндэстэн бүрд, үеийн үед үүрд дамжуулан, тэнгэр газар дахь бүх бүтээл газар дэлхий дээр олж авсан бүх алдрыг минь харж чадна. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил бол байлдан дагуулалтын ажил юм. Энэ нь газар дээрх бүх хүний амьдралын удирдамж биш, харин газар дээрх хүн төрөлхтний барагдашгүй, олон мянган жилийн урт удаан зовлонт амьдралын төгсгөл билээ. Үүний үр дүнд, эцсийн өдрүүдийн ажил нь Израиль дахь хэдэн мянган жилийн ажилтай адил байж чадахгүй, Бурханыг хоёр дахь удаа бие махбодтой болох хүртэл хоёр мянган жил үргэлжилсэн Иудей дахь хэдхэн жилийн ажилтай ч адил байж чадахгүй. Эцсийн өдрүүдийн хүмүүс махбодоор дахин илэрсэн Золин Аврагчтай л учирч, Бурханы хувийн үг, ажлыг хүлээн авдаг. Эцсийн өдрүүд дуусах хүртэл хоёр мянган жил болохгүй; энэ нь Есүс Иудейд Нигүүлслийн эрин үеийн ажлыг явуулсан үеийнх шиг богинохон байх болно. Учир нь эцсийн өдрүүд бол бүхий л эрин үеийн төгсгөл юм. Эдгээр нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт, төгсгөл бөгөөд хүн төрөлхтний зовлонт амьдралын аяныг дуусгадаг. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачдаггүй, хүн төрөлхтний амьдралыг ч үргэлжлүүлдэггүй; тэгэх нь Миний удирдлагын төлөвлөгөөнд, эсвэл хүний оршин тогтнолд ямар ч ач холбогдол агуулахгүй. Хүн төрөлхтөн энэ маягаараа үргэлжлүүлсээр байвал эрт орой хэзээ нэгэн цагт диаволд бүхлээрээ залгиулж, Надад харьяалагддаг тэр сүнснүүд эцэстээ түүний гарт сүйрэх байсан. Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг бөгөөд бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жилээс хэтрэхгүй гэж Би амласан. Ингээд одоо цаг нь боллоо. Би үргэлжлүүлэх ч үгүй, цаашид хойшлуулах ч үгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг ялна, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авна, ингэснээр зовлонд нэрвэгдсэн эдгээр сүнс зовлонгийн далайгаас зугтаж, тийнхүү газар дээрх Миний ажил бүхэлдээ дуусна. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, Миний бүхнийг хянагч Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Газар дээр Би нэг л зүйлийг хийх болно: Би газар дээрх итгэмжит хот минь болох ариун хүн төрөлхтнийг дахин бүтээнэ. Гэхдээ Би бүхий л дэлхий ертөнцийг устгахгүй, бүх хүн төрөлхтнийг ч сөнөөхгүй гэдгийг мэдэж ав. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь буюу Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдээд, энэ гуравны нэгийг хуулийн доорх израильчуудын адилаар газар дээр үржүүлж, өсгөн олшруулж, тэднийг элбэг дэлбэг хонь мал, газар дэлхийн бүх эд баялгаар тэтгэнэ. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч өнөөдрийн хөөрхийлөлтэй бузар хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн байх болно. Ийм хүн төрөлхтнийг Сатан сүйтгэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн нь бас өршөөгдөн уучлагдаж, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эрхшээлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц биелэлт, үр жимс юм. Тэд үндэстэн, шашны урсгал бүрээс болон орчлон ертөнц даяарх газар нутаг, улс орон бүрээс гаралтай. Тэд өөр өөр яс үндэс, хэл, зан заншил, арьсны өнгөтэй ба бөмбөрцгийн бүх үндэстэн, урсгал даяар, тэр ч бүү хэл дэлхийн өнцөг булан бүрд тархсан байдаг. Эцэст нь тэд бүрэн төгс хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн цугларалтыг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно. Хүн төрөлхтний дундах, Миний аварч, байлдан дагуулаагүй хүмүүс далайн гүнд чимээ аниргүй живж, бүхнийг залгигч галд минь мөнхөд шатаагдана. Би Египетийн ууган хөвгүүд, ууган төлийг устгаад, хурганы мах идэж, хурганы цус ууж, хаалганыхаа тотгонд хурганы цусаар тэмдэг тавьсан израильчуудыг л үлдээж байсныхаа адилаар хуучин, туйлын бузар энэ хүн төрөлхтнийг устгана. Миний байлдан дагуулсан хүмүүс болон Миний гэр бүлийнхэн ч бас Хурга Миний махыг идэж, Хурга Миний цусыг уудаг, Надаар золин авруулсан, Надад шүтэн мөргөдөг хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүсийг Миний алдар үргэлж дагалддаггүй гэж үү? Хурга Миний махгүй хүмүүс аль хэдийн далайн гүнд чимээгүйхэн живээгүй гэж үү? Өнөөдөр та нар Намайг эсэргүүцдэг ба өнөөдөр Миний үг Израилийн хөвгүүд, ач гуч нарт хэлсэн Еховагийн үгтэй яг адилхан. Гэсэн ч та нарын зүрх сэтгэлийн гүн дэх хөшүүн байдал Миний уур хилэнг хуримтлуулж, махан биед чинь илүү их зовлонг, нүгэлд чинь илүү их шүүлтийг, зөв шударга бус байдалд чинь илүү их уур хилэнг авчирч байна. Өнөөдөр та нар Надад ингэж хандаж байхад Миний уур хилэнгийн өдрөөс хэн зугтаж чадах юм бэ? Хэний зөв шударга бус байдал гэсгээлтийн харцнаас минь зайлж чадах юм бэ? Төгс Хүчит Миний гараас хэний нүгэл мултарч чадах юм бэ? Төгс Хүчит Миний шүүлтээс хэний эсэргүүцэл зайлж чадах юм бэ? Ехова Би Харь үндэстний үр удам болох та нартай ийнхүү ярьж, та нарт хэлдэг Миний үг Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн бүх айлдвараас давдаг, гэхдээ та нар Египетийн бүх хүнээс илүү хатуу юм. Намайг тайвнаар ажлаа хийх зуур та нар Миний уур хилэнг хуримтлуулдаг бус уу? Төгс Хүчит Миний өдрөөс та нар яаж эсэн мэнд зугтаж чадах билээ?

Би та нарын дунд ийм маягаар ажиллаж, үг хэлсэн, Би маш их эрч хүч, хүчин чармайлт зарцуулсан, гэвч Миний ний нуугүй хэлдэг зүйлийг та нар ер нь хэзээ сонсож байсан юм бэ? Та нар Төгс Хүчит Надад хаана мэхийн ёсолж байсан юм бэ? Та нар Надад яагаад ингэж ханддаг юм бэ? Яагаад та нарын хэлдэг, хийдэг бүхэн Миний уурыг хүргэдэг юм бэ? Яагаад та нарын зүрх сэтгэл ийм хатуу юм бэ? Би ер нь та нарыг цохин унагаж байсан уу? Яагаад та нар Намайг уй гашуу, түгшүүртэй болгохоос өөрийг хийдэггүй юм бэ? Та нар Ехова Миний уур хилэн өөрсөд дээр чинь буух өдрийг хүлээгээ юү? Дуулгаваргүй байдлаас чинь болж уураа илгээхийг минь та нар хүлээж байна уу? Миний хийдэг бүхэн та нарын төлөө байдаг бус уу? Гэтэл та нар Ехова Надад үргэлж ингэж хандаж ирсэн: тахилыг минь хулгайлж, бэлтрэг, зулзагануудыг тэжээхийн тулд Миний тахилын ширээн дээрх өргөлийг чонын үүрэн дэх гэртээ аваачиж; хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэж, ууртай харц, сэлэм жадтайгаар бие биетэйгээ нүүр тулж, баас шиг бохир заваан болгох гэж Төгс Хүчит Миний үгийг жорлон руу чулууддаг. Ёс жудаг чинь хаана байна? Хүн чанар чинь зэрлэг догшин болжээ! Зүрх сэтгэл чинь аль эрт чулуу болон хувирчээ. Миний уур хилэнгийн өдөр ирэх үе бол Төгс Хүчит Миний эсрэг өнөөдөр үйлддэг муу муухайг чинь шүүх үе байх болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Ийм маягаар Намайг хууран, Миний үгийг шавар шавхайд хаяж, сонсохгүй байснаар—Миний ар хударгаар ингэж авирласнаар Миний хилэнт харцнаас зайлсхийж чадна гэж та нар бодож байна уу? Миний тахилыг хулгайлж, Миний эд хөрөнгөд санаархахдаа та нар Ехова Миний нүдэнд аль хэдийн харагдсан гэдгээ мэдэхгүй байна уу? Миний тахилыг хулгайлах үедээ тахил өргөдөг тахилын ширээний өмнө хулгайлсан гэдгээ та нар мэдэхгүй байна уу? Намайг ийм маягаар хуурч чадахуйц ухаалаг гэдэгтээ та нар яаж итгэж чадав аа? Миний уур хилэн та нарын жигшүүрт нүглийг зүгээр орхиж яаж чадах юм бэ? Миний догшин уур омог муу ёрын үйлийг чинь зүгээр өнгөрөөж яаж чадах юм бэ? Өнөөдөр үйлддэг муу муухай чинь та нарт гарах гарц нээж өгөхгүй, харин маргаашийн гэсгээлтийг чинь хуримтлуулдаг; энэ нь Төгс Хүчит Миний гэсгээлтийг та нар луу өдөөдөг. Та нарын муу үг, муу үйл Миний гэсгээлтээс зайлж яаж чадах юм бэ? Залбирал чинь яаж Миний чихэнд хүрч чадах юм бэ? Та нарын зөв шударга бус байдалд Би гарах гарц нээж өгч яаж чадах юм бэ? Намайг эсэргүүцдэг муу үйлийг чинь Би яаж зүгээр өнгөрөөж чадах юм бэ? Могойнх шиг хорт хэлийг чинь Би яаж таслахгүй байж чадах юм бэ? Зөв шударга байдлынхаа төлөө та нар Намайг дууддаггүй, харин зөв шударга бус байдлынхаа үр дүнд уур хилэнг минь хуримтлуулдаг. Би та нарыг яаж уучилж чадах юм бэ? Төгс Хүчит Миний нүдэнд үг, үйлдэл чинь бузар заваан байдаг. Төгс Хүчит Миний нүд та нарын зөв шударга бус байдлыг өршөөлгүй гэсгээлт гэж хардаг. Миний зөвт гэсгээлт, шүүлт та нарыг орхиж яахан чадах билээ? Та нар Надад ингэж хандан, Намайг уйтгар гунигтай, уур хилэнтэй болгодог учраас Ехова Би та нарыг гараасаа бултуулж, та нарыг гэсгээж, хараах өдрөө орхиж яахан чадах билээ? Бүх муу үг, яриа чинь аль хэдийн Миний чихэнд хүрснийг та нар мэдэхгүй гэж үү? Та нарын зөв шударга бус байдал Миний зөвт байдлын ариун өмсгөлийг аль хэдийн буртагласныг мэдэхгүй гэж үү? Дуулгаваргүй байдал чинь аль эрт дүрсхийх уурыг минь хүргэсэн гэдгийг мэдэхгүй гэж үү? Аль хэдийнээс та нар Намайг хилэгнүүлж, тэвчээрийг минь барснаа мэдэхгүй гэж үү? Та нар Миний махбодыг аль хэдийн сүйдэлж, навсайлгаж орхисноо мэдэхгүй гэж үү? Би өнөөг хүртэл тэвчсэн, тийм болохоор Би уураа гаргаж, цаашид та нарт хүлээцтэй хандахгүй. Та нарын муу үйл аль хэдийн нүдэнд минь өртөж, Миний хашхираан аль хэдийн Эцэгийн минь чихэнд хүрсэн гэдгийг та нар мэдэхгүй байна уу? Надад ингэж хандахыг чинь Тэр яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нарт Миний хийдэг аливаа ажил та нарын төлөө байдаг бус уу? Гэтэл та нараас хэн чинь Ехова Миний ажлыг илүү их хайрлах болсон бэ? Би сул дорой учраас, мөн зовлон зүдүүр туулсан учраас Эцэгийнхээ хүсэлд үнэнч бус байдаг гэж үү? Та нар Миний зүрх сэтгэлийг ойлгохгүй байна уу? Би та нартай Еховагийн адилаар ярьж байна; Би та нарын төлөө өчнөөн ихийг зориулаагүй гэж үү? Эцэгийнхээ ажлын төлөө энэ бүх зовлонг туулахад Би бэлэн байгаа хэдий ч Өөрийнхөө зовлонгоос үүдэн өөрсдөд чинь авчрах гэсгээлтээс та нар яаж чөлөөлөгдөж чадах юм бэ? Та нар Надаас маш ихийг эдлээгүй гэж үү? Өнөөдөр, Миний Эцэг Намайг та нарт хайрласан; та нар Миний элбэг дэлбэг үгээс хавьгүй ихийг эдэлсэн гэдгээ мэдэхгүй байна гэж үү? Миний амийг та нарын амиар болон эдэлдэг зүйлсээр чинь сольсон гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Миний Эцэг Сатантай тулалдахын тулд Миний амийг ашиглаж, бас та нарт Миний амийг хайрлаж, та нарт зуу дахин ихийг хүртээж, маш олон уруу таталтаас зайлсхийх боломж олгосныг мэдэхгүй гэж үү? Миний ажлаар л дамжуулан олон уруу таталт, олон ширүүн гэсгээлтээс чөлөөлөгдсөн гэдгээ та нар мэдэхгүй гэж үү? Надаас болж л Миний Эцэг та нарыг өнөөг хүртэл баясуулан цэнгүүлдэг гэдгийг мэдэхгүй гэж үү? Зүрх сэтгэлд чинь эвэр ургачихсан мэт та нар өнөөдөр яаж ийм хатуу, нугаршгүй хэвээр үлдэж чадна вэ? Намайг газар дэлхийгээс явсны дараа болох уур хилэнгийн өдрөөс өнөөдөр үйлдэж буй муу муухай чинь яаж мултарч чадах юм бэ? Ийм хатуу, нугаршгүй хүмүүсийг Би яаж Еховагийн уур хилэнгээс зугтаалгаж чадах юм бэ?

Өнгөрснийг бодоод үз: Та нар луу чиглэсэн харц минь хэзээ ууртай, дуу хоолой минь хэзээ ширүүн байсан юм бэ? Би хэзээ өчүүхэн зүйлээс болж та нартай маргалдаж байсан бэ? Би хэзээ та нарыг үндэслэлгүйгээр зэмлэж байсан бэ? Би хэзээ та нарыг нүүрэн дээр чинь зэмлэсэн бэ? Би ажлынхаа төлөө л, та нарыг уруу таталт болгоноос хамгаалахын тулд л Эцэгийгээ дууддаг бус уу? Яагаад та нар Надад ингэж ханддаг юм бэ? Та нарын махан биеийг цохиж унагахын тулд Би эрх мэдлээ ер нь ашигласан гэж үү? Та нар яагаад Миний ачийг ингэж хариулдаг юм бэ? Надад яаж хандах гэж байгаа нь мэдэгдэхгүй байсныхаа дараа та нар халуун ч биш, хүйтэн ч биш байдаг, тэгснээ Намайг аргалахаар оролдож, Надаас юм нуудаг ба ам чинь зөв шударга бус шүлсээр дүүрэн байдаг. Та нарын хэл Миний Сүнсийг хуурч чадна гэж бодож байна уу? Хэл чинь Миний уур хилэнгээс зугтаж чадна гэж бодоо юу? Хэл чинь Ехова Миний үйл хэргийг хүссэнээрээ шүүмжилж болно гэж бодоо юу? Би хүнээр шүүгддэг Бурхан гэж үү? Өчүүхэн өт хорхой Намайг ингэж доромжлохыг Би зөвшөөрч чадна гэж үү? Ийм дуулгаваргүй хөвгүүдийг Би мөнхийн ерөөлдөө байлгаж яаж чадах юм бэ? Та нарын үг, үйлдэл аль хэдийн ил болж, та нарыг ялласан. Би тэнгэрийг дэлгэж, бүх зүйлийг бүтээхдээ ямар ч бүтээлд дураараа оролцохыг зөвшөөрөөгүй, Миний ажлыг, Миний удирдлагыг хүссэнээрээ тасалдуулахыг ямар ч зүйлд бүр ч зөвшөөрөөгүй. Би хэнийг ч, юуг ч тэвчээгүй; Надад хүнлэг бус, харгис ханддаг тэднийг Би яаж өршөөж чадах юм бэ? Миний үгийн эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Би яаж уучилж чадах юм бэ? Надад дуулгаваргүй байдаг хүмүүсийг Би яаж өршөөж чадах юм бэ? Хүний хувь заяа Төгс Хүчит Миний гарт байдаг бус уу? Би чиний зөв шударга бус, дуулгаваргүй байдлыг яаж цэвэр ариун гэж үзэж чадах юм бэ? Нүгэл чинь Миний ариун байдлыг бузарлаж яаж чадах юм бэ? Би зөв шударга бус хүмүүсийн хольцоор бохирдохгүй, зөв шударга бус хүмүүсийн өргөлийг ч таалахгүй. Хэрвээ чи Ехова Надад үнэнч байсан бол Миний тахилын ширээн дээрх тахилуудыг өөртөө авч чадах байсан уу? Миний ариун нэрийг доромжлохын тулд хорт хэлээ ашиглаж чадах байсан уу? Ийм маягаар чи Миний үгийн эсрэг тэрсэлж чадах байсан уу? Миний алдар суу, ариун нэрийг чи муу ёрын нэгэн болох Сатанд үйлчлэх хэрэгсэл мэтээр үзэж чадах байсан уу? Ариун хүмүүсээр эдлүүлэхийн тулд Миний амь өгөгдсөн. Амиар минь хүссэнээрээ тоглож, өөр хоорондох зөрчилдөөнийхөө хэрэгсэл болгон ашиглахыг чинь Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нар яаж ийм харгис цэвдэг байж, сайны зам болон Надад хандах хандлагадаа яаж ийм дутуу дулимаг байж чадна вэ? Эдгээр амийн үгэнд Би ёрын муу үйлийг чинь аль хэдийн бичсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Египетийг гэсгээх үеийн минь уур хилэнгийн өдрөөс та нар яаж зугтаж чадах юм бэ? Та нар ийм маягаар ахин дахин Намайг эсэргүүцэж, Надад тэрслэхийг Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Би та нарт илэн далангүй хэлье, цаг нь ирэхэд та нарын гэсгээлт Египетийнхээс илүү тэсвэрлэшгүй байх болно! Та нар Миний уур хилэнгийн өдрөөс яаж зугтаж чадах юм бэ? Би үнэнээр та нарт хэлье: Миний тэвчээр ёрын муу үйлийн чинь төлөө бэлтгэгдсэн ба тэр өдрийн гэсгээлтийн чинь төлөө оршдог. Намайг тэсгэл алдах үед уур хилэнт шүүлт амсах хүмүүс нь та нар бус уу? Бүх зүйл Төгс Хүчит Миний гарт байдаг бус уу? Тэнгэрийн дор Надад ингэж дуулгаваргүй хандахыг чинь Би яаж зөвшөөрч чадах билээ? Ирнэ гэгдэж байсан атлаа хэзээ ч ирээгүй Мессиатай уулзсан учраас та нарын амьдрал маш хэцүү байх болно. Та нар Түүний дайснууд биш үү? Есүс та нарын анд нөхөр байсан ч та нар Мессиагийн дайсан юм. Та нар Есүстэй анд нөхөр ч гэсэн, ёрын муу үйл чинь жигшүүрт хүмүүсийн савыг дүүргэсэн гэдгийг мэдэхгүй гэж үү? Та нар Еховатай маш ойр дотно байдаг ч ёрын муу үг чинь Еховагийн чихэнд хүрч, уур хилэнг нь бадраасан гэдгийг мэдэхгүй гэж үү? Тэр яаж чамтай ойр дотно байж, муу үйлээр дүүрэн савыг чинь шатаахгүй байж чадах юм бэ? Тэр яаж чиний дайсан биш байх юм бэ?

Өмнөх: Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана

Дараах: Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих