Төгсгөлийн үг

Эдгээр үг Бурханы бүх илэрхийлэл биш хэдий ч Бурханыг мэдэж, зан чанараа өөрчлөх гэсэн хүмүүсийн зорилгыг биелүүлэхэд хангалттай юм. Хятадын эх газар дахь Бурханы ажил төгссөн учраас Тэрээр айлдах ёстой бүх үгээ айлдаж дууссан, мөн Түүнд хэлэх ямар нэгэн шинэ зүйл яавч байхгүй гэдгийг энэ нь нотолно, учир нь Бурхан эдгээр үгийг л хэлж чадна гэж зарим хүн бодож байж магадгүй. Түүнчлэн, “Үг нь махбодоор илэрсэн” ном нь Хаанчлалын эрин үе дэх Бурханы бүх илэрхийллийг агуулдаг ба энэхүү номыг олж авах нь Бурханы бүх зүйлийг олж авахтай адилхан, эсвэл энэ ном нь Библийн адилаар хожим хүмүүсийг удирдан хөтөлнө гэж итгэдэг хүмүүс ч бий. Хүмүүс Бурханд үргэлж хязгаарлалт тавих дуртай байдаг учраас ийм үзэл бодол баримталдаг хүмүүс цөөнх биш гэж Би итгэж байна. Хэдийгээр тэд бүгдээрээ Бурхан бол бүхнийг чадагч, бүхнийг хамардаг гэж тунхагладаг ч тэдний уг чанар нь Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарлахдаа амархан байдаг. Хүн бүр Бурханыг мэдэж авахын сацуу мөн Түүнийг эсэргүүцэж, хязгаарлаж байна.

Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажил дөнгөж л эхэлсэн. Энэ номонд агуулагдаж буй Бурханы бүх айлдвар тухайн үед Түүнийг дагаж байсан хүмүүст л чиглэсэн бөгөөд тэдгээр нь бие махбодтой болсон одоогийн Бурханы илэрхийллүүдийн ердөө нэг хэсэг юм; тэдгээр нь Бурханы бүх зүйлийг төлөөлдөггүй. Түүнчлэн энэ удаа бие махбодтой болсон Бурханы хийх бүх ажил үүнд агуулагддаг гэж хэлж болохгүй. Бурхан өөр өөр угсаатан, үндэстний хүмүүс рүү Өөрийн үгийг чиглүүлэх ба бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хуучин эрин үеийг төгсгөнө. Тийм болохоор Тэр Өөрийнхөө үгийн ийм жаахан хэсгийг илэрхийлснийхээ дараа энэ бүхнийг дуусгаж яаж чадах юм бэ? Бурханы ажил зүгээр л өөр өөр цаг хугацаанд, өөр өөр үе шатанд хуваагддаг; Тэр Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж, Өөрийн алхмуудын дагуу үгээ илэрхийлж байгаа. Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг хүн яаж ойлгож чадах юм бэ? Энд Миний тайлбарлахыг хүсдэг бодит баримт бол: Бурхан юу болох, Түүнд юу байгаа нь үүрд шавхагдашгүй бөгөөд хязгааргүй. Бурхан бол амийн болон бүх зүйлийн эх сурвалж юм; Түүнийг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгож чадахгүй. Эцэст нь Би хүн бүхэнд үүнийг сануулах ёстой: Бурханыг ном, үгс эсвэл Түүний урьдны айлдваруудаар дахиад хэзээ ч бүү хязгаарла. Бурханы ажлын шинж чанарыг дүрслэх цорын ганц үг бол шинэ гэдэг үг юм. Тэр хуучин замаар явж, Өөрийн ажлыг давтах дургүй, түүнчлэн, хүмүүс Түүнийг тодорхой цар хүрээнд хязгаарлаад шүтэн мөргөөсэй гэж хүсдэггүй. Энэ бол Бурханы зан чанар билээ.

Өмнөх: Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих