35-р бүлэг

Эдүгээ бүх хүн ялгаатай түвшинд гэсгээлтэд орсон. Бурханы хэлснээр “Би хүмүүстэй мөр зэрэгцэн урагш явдаг”. Энэ нь туйлын үнэн боловч хүмүүс энэ санааг бүрэн ойлгож бас л чадахгүй байна. Үүний уршгаар тэдний хийсэн ажлын нэг хэсэг хэрэггүй байсан. Бурхан, “Би тэдний биеийн хэмжээнд нийцүүлэн тэднийг дэмжиж, хангадаг. Хүн бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний гол дүр учраас ‘хүн’ хэмээх дүрд тоглогчдод Би илүү их удирдамж өгдөг, ингэснээр тэд уг дүрд үнэн сэтгэлээсээ, чадлынхаа хэрээр тоглоно”, түүнчлэн “…Гэсэн хэдий ч Би тэдний мөс чанарыг шууд шүүмжлэхээс татгалздаг; үүний оронд Би тэднийг тэвчээр, арга дүйгээр залж чиглүүлдэг. Эцсийн эцэст хүмүүс сул дорой бөгөөд ямар ч ажил хийж чаддаггүй” гэж хэлсэн. Бурханы сэтгэлгээ бол энэ: Эцэстээ Тэр энэ бүх хүнийг устгах байлаа ч гэсэн газар дээрх Түүний ажил анхдагч төлөвлөгөөнийх нь дагуу үргэлжилсэн хэвээр байна. Бурхан хэрэггүй ажил хийдэггүй; Бурханы хийдэг бүхэн нь сайн. Петрийн хэлснээр “Бурхан хүмүүсээр тоглоом мэт тоглож байлаа ч гэсэн гомдоллох юм хүмүүст юу байх билээ? Тэдэнд ямар эрх байх юм бэ?” Өнөө үед Бурхан хүн төрөлхтөнтэй биелүүлж буй зүйл энэ биш гэж үү? Хүмүүс үнэхээр ийм үзэл бодолтой байж чадах уу? Өндөр технологитой, одоочлогдсон энэ эринд амьдардаг өнөөдрийн “Петрүүд” чадахгүй байхад хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан Петр ийм зүйл хэлж чадсан бэ? Би түүх урагшилж байна уу, ухарч байна уу гэдгийг хэлж лав чадахгүй бөгөөд шинжлэх ухаан урагшаа ахисан уу, эсвэл хойшоо алхсан уу гэдэг асуултанд одоогоор хэн ч хариулж чадахгүй. Хүн төрөлхтөн дээр Бурханы хийсэн бүхэн нь тэднийг эерэг болгож, аминд нь боловсрох боломж олгох учиртай байсан юм. Хүмүүс үүнийг ухан ойлгож чадахгүй юу? Чамайг сөрөг байхад хүргэж байгаа бүхэн нь чиний сул тал, энэ нь Сатаны дайрах эмзэг байдлын амин чухал цэг юм. Чамд тодорхой болов уу? Яагаад Бурхан ингэж ярьсан бэ? “Хүн төрөлхтнөөс Би бүр үнэн зүрхнээсээ, чин сэтгэлээсээ гуйж байна. Тэд Миний гуйсан зүйлийг үнэхээр хийж чадахгүй гэж үү?” Эдгээр үг юу гэсэн утгатай вэ? Яагаад Бурхан энэ асуултыг асуусан бэ? Хүн төрөлхтөнд хэтэрхий олон сөрөг тал байдаг бөгөөд хүмүүсийг бүдрүүлэхэд ганцхан сөрөг хүчин зүйл хангалттай гэдгийг энэ нь харуулдаг. Бусад сөрөг нь чамд юу авчрахыг чи бас харж, ойлгож болох юм. Бурханы хийдэг бүхнээ хүн төрөлхтнийг төгс болгохын төлөө хийдэг. Эдгээр үгийг цааш тайлбарлах шаардлагатай юу? Үгүй—Миний үзэхэд, тэгэх хэрэг байхгүй! Хүмүүс Сатанд эзэмдүүлсэн гэж хэлж болох боловч хүмүүс сөрөг байдалд эзэмдүүлсэн гэж хэлэх нь хамаагүй дээр байх болно. Энэ нь хүн төрөлхтний нэг илэрхийлэл, тэдний махан биеийн дайвар юм. Тиймээс бүх хүн өөрийн мэдэлгүй сөрөг байдалд, дараа нь гэсгээлтэд унадаг. Энэ нь хүн төрөлхтөнд Бурханы бэлтгэсэн урхи бөгөөд энэ нь хүмүүсийн хамгийн их зовдог цаг юм. Хүмүүс сөрөг байдалд оршдог учраас гэсгээлтээс зугтах нь тэдэнд хэцүү байдаг. Өнөө үед аливаа зүйл яг ийм байдаг биш үү? Гэхдээ хүмүүс Бурханы дараах үгийг хэрхэн үл ойшоож чадах билээ: “Өнөөдөр Сатан туйлын эрээ цээргүй байна. Өөрийн ажлын гол хэсгийг гайхуулж, Өөрийн агуу хүч чадлыг илчлэхийн тулд Би энэ боломжийг яагаад ашиглахгүй байх билээ?” Би тэдэнд сануулгын хэдэн үг хэлнэ, тэгмэгц чуулганы хүмүүс гэсгээлтэд унадаг. Учир нь Бурханы ажлын хоёр сарын дараа хүмүүс дотроо мөн л бодитой өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Тэд Бурханы үгийг зүгээр л оюун санаандаа задлан шинжилдэг хэдий ч тэдний байдал үнэндээ огтхон ч өөрчлөгдөөгүй. Тэд сөрөг хэвээр байна. Ийм болохоор гэсгээлтийн цаг айсуй гэж Бурханыг дурдахад хүмүүс дорхноо энэлэн шаналж, “Би Бурханаар урьдчилан тодорхойлогдсон уу, үгүй юу гэдгээ мэдэхгүй, мөн Би энэ гэсгээлтийн дор бат зогсож чадах эсэхээ мэдэхгүй. Бурхан хүмүүсийг гэсгээхийн тулд ямар арга барил ашиглахыг мэдэхэд бүр ч илүү хэцүү” гэж боддог. Хүмүүс бүгд гэсгээлтээс айдаг мөртөө өөрчлөгдөж чаддаггүй. Тэд зүгээр л чимээгүй зовж шаналдаг, гэхдээ бат зогсож чадахгүй гэж бас айдаг. Гэсгээлтийн сүрдүүлэггүй, үгийн тамлалтгүй нөхцөллд хүмүүс бүгд өөрийн мэдэлгүйгээр гэсгээлт рүү орсон. Тиймээс тэд бүгд бухимдуу, тавгүй байдаг. Үүнийг “юу тарина, түүнийгээ хураана” гэж хэлдэг, учир нь хүмүүс Бурханы ажлыг огтхон ч ойлгодоггүй. Үнэндээ, Бурхан энэ хүмүүст цаашид дахин үгээ гарздах дургүй байна; Бурхан жинхэнэ гэсгээлт биш, харин тэдэнтэй харьцах өөр арга хэрэглэх болсон юм шиг байна. Энэ нь хүн нэг дэгдээхий барьж аваад эм тахиа юу, эсвэл азарган тахиа юу гэдгийг харахаар дээш нь өргөдөгтэй адил; энэ нь нэг их чухал хэрэг мэт санагдахгүй байж болох боловч бяцхан дэгдээхий маш их айж, эзэн нь алж идэх нь гэж айсан мэтээр гараас нь мултрахын тулд тэмцэх болно. Учир нь дэгдээхий өөрийнхөө талаар ямар ч мэдлэггүй байдаг. Хэдхэн унц жинтэй дэгдээхийг хүн яагаад алж идэх юм бэ? Ямар ч утгагүй юм болох биш үү? Энэ нь яг л Бурханы хэлсэн шиг байдаг: “Тэгвэл яагаад хүмүүс Надаас байнга зайлсхийдэг юм бэ? Би тэднийг баригдмагцаа алагдах ангаахай шиг үзэж хандана гээд тэр үү?” Тиймээс хүний зовлон бүгд “амь бие хайргүй” зүтгэл бөгөөд үүнийг ямар ч хэрэггүй төлөөс гэж хэлж болно. Хүмүүс өөрсдийгөө мэддэггүй учраас айдаг; үүний үр дүнд тэд амь дүйж чаддаггүй. Энэ бол хүн төрөлхтний сул тал юм. Бурханы хэлсэн “Эцэст нь хүмүүст өөрсдийг нь мэдүүл. Энэ бол Миний эцсийн зорилго” хэмээх үг үеэ өнгөрөөсөн үү? Хэн өөрийгөө үнэхээр мэддэг вэ? Хэрвээ хүн өөрийгөө мэддэггүй бол гэсгээгдэх эрхийг тэдэнд юу өгдөг вэ? Жишээ нь, хургыг аваад үз. Хэрвээ тэд хонь болж өсөөгүй байгаа бол тэднийг нядалж яаж болох юм бэ? Жимслэдэггүй модыг хүмүүс хэрхэн таашаах юм бэ? Хүн бүхэн “урьдчилан сэргийлэх тарилгад” хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тиймээс хүмүүс бүгд мацаг барих ажил хийж байгаа ба тэгээд өлсгөлөн байдаг. Энэ нь хүн юу тарина, түүнийгээ хураадаг, өөрсдийгөө сүйрүүлдгийн жишээ, харин Бурханы харгислал, хэрцгий явдал биш юм. Хэрвээ нэг өдөр хүмүүс гэнэт өөрсдийгөө мэдэж, Бурханы өмнө айсандаа дагжин чичирвэл Бурхан тэднийг гэсгээж эхэлнэ. Зөвхөн ийм байдлаар хүмүүс зовлон бэрхшээлийг зүрх сэтгэл, үг яриандаа дуулгавартайгаар дуртайяа хүлээж авна. Гэвч өнөөдрийн хувьд ямар вэ? Хүмүүс бүгд хүсэл зоригийнхоо эсрэг гэсгээгддэг ба хүүхдүүдээр хоол хийлгэж байгаа мэт байдаг. Тийм болохоор тавгүй санагдахгүй байж яаж болох юм бэ? Хүн бүхэн “За яах вэ! Нэгэнт гэсгээгдэж байгаа болохоор би толгойгоо бөхийн, буруугаа хүлээж бас болно байх! Би юу хийж чадах юм бэ? Би уйлж байгаа ч гэсэн би Бурханыг хангалуун байлгах ёстой, иймээс би юу хийж чадах юм бэ? Сайн ч бай, муу ч бай энэ бол миний одоо явж байгаа зам. За яах вэ! Зүгээр л миний аз дутаж гэж бодъё!” хэмээн боддог. Хүмүүс ингэж боддоггүй гэж үү?

Бурханы хэлснээр, “Хүн төрөлхтөн томоотой байдаг; Намайг хэн ч эсэргүүцэж зүрхэлдэггүй. Бүгд Миний удирдамж дор, Миний даалгасан үүргийг биелүүлж байна” Ганц ч хүн сайн дураараа гэсгээгдэхгүй ба цаашлаад энэ гэсгээлт Бурханаас ирсэн, учир нь хүмүүс бүгд үймээн самуун, эмх замбараагүй байдалд байснаас тааваараа амьдрахыг хүсдэг гэдгийг харуулахад энэ хангалттай. Бурхан “Үхлээс айдаггүй хэн байна вэ? Хүмүүс үнэхээр биеэ золиосолж чадах уу?” гэсэн. Энэ бол туйлын зөв; хүн бүхэн мэдээж уур, эсвэл цөхрөлд автаагүй л бол үхэхээс айдаг. Энэ нь хүний мөн чанар бөгөөд энэ нь шийдэхэд дэндүү хэцүү. Өнөөдөр Бурхан яг энэ бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд ирсэн. Хүмүүс бүгд хүч чадалгүй, иймээс Бурхан тэдний ийм өвчнийг эмчлүүлж болох нарийн мэргэжлийн эмнэлэг тэдний дунд зориуд байгуулсан. Хүмүүс өөрсдийгөө энэхүү өвчний урхинаас чөлөөлж чадахгүй, ийм учраас тэд бүгд маш их сэтгэлийн зовуурьтай, амны үрэвсэлтэй, дүүрэнгэ гэдэстэй хөөсөн байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хэвлийнх нь хийн хэмжээ өсөж, даралтыг нь ихэсгээд эцэстээ гэдэс нь хагарч, тэд бүгд үхнэ. Тиймээс Бурхан тэгээд хүний энэ ноцтой өвчнийг эмчилсэн, учир нь хүн бүр үхсэн байна. Хүний өвчин эдгэрсэн нь энэ биш үү? Бурхан энэ ажлыг хийхийн тулд зориуд ирсэн. Хүмүүс үхлээс маш их айдаг учраас энэ ажлыг хүмүүстэй хамт хийхийн тулд Бурхан Өөрөө ирсэн; тэдний зориг тун бага учраас Тэр тэдэнд эхлээд үзүүлэн харуулсан. Бурханы урьдын жишээг харсныхаа дараа л хүмүүс дуулгавартай байхад бэлэн байна. Энэ шалтгаанаар Бурхан “Хэн ч Миний ажлыг хийж чадахгүй учраас Сатантай үхэх сэхэхээ үзэх тулалдаанд орохын тулд Би тулааны талбарт биечлэн хөл тавьсан юм” гэж хэлсэн. Энэ бол шийдвэрлэх тулаан, иймээс нэг бол загас үхнэ, эсвэл тор урагдана. Энэ бол гарцаагүй. Сүнс эцэстээ ялах учраас махан биеийг гарцаагүй үхэл авна. Та нар үүний цаад утгыг ойлгож байна уу? Гэхдээ дэндүү бүү эмзэглэ. Дээрх өгүүлбэр энгийн байж магадгүй, эсвэл адармаатай ч байж магадгүй. Ямар ч атугай хүмүүс үүнийг ойлгож чадахгүй—Энэ бол гарцаагүй. Зовлон дунд хүмүүс Бурханы үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авч чаддаг, хүн үүнийг зол заяа гэж ч магадгүй, эсвэл гай барцад гэж ч магадгүй. Гэхдээ Бурханы санаа зорилго бол эцсийн эцэст зөв гэдгийг Би хүн бүхэнд мөн л сануулна—энэ нь үргэлж өөрийнхөө төлөө төлөвлөгөө зохиож, зохицуулалт хийж байдаг хүмүүсийн санаа зорилготой адилгүй. Энэ маш тодорхой байх хэрэгтэй; эцэс төгсгөлгүй эргэцүүлэлд бүү авт. Энэ нь яг хүний сул тал биш гэж үү? Тэд бүгд ийм байдаг; Бурханыг асар их хайрлахын оронд өөрсдийгөө ихэд хайрладаг. Тэр бол хүнд атаархдаг Бурхан учраас тэдэнд үргэлж шаардлага тавьдаг. Хүмүүс өөрсдийгөө хэдий чинээ их хайрлах тусм Өөрийг нь хайрлахыг Бурхан тэднээс улам их шаарддаг ба тэдэнд тавих Түүний шаардлагууд улам хатуу болдог. Энэ нь Бурхан хүмүүсээр санаатай тохуурхаж байх мэт байдаг. Хэрвээ хүмүүс Түүнийг үнэхээр хайрладаг бол Тэр тэднийг тоодоггүй мэт. Үүний улмаас хүмүүс хуйхаа маажиж, гүн бодолд автдаг. Энэ нь Бурханы зан чанарын хүүрнэл, ганц хоёр зүйлийг товч дурдсан төдий юм. Энэ бол Бурханы хүсэл. Хүмүүсийг мэд гэж Бурханы шаарддаг зүйл энэ бөгөөд энэ нь зайлшгүй амин чухал. Энэ бол шинэ хичээл бөгөөд хүмүүс амжилтад хүрч, шинэ ахиц гаргахын тулд шаргуу ажиллах ёстой. Та нар үүнийг ойлгов уу? Би энэ сэдвээр өөр юм хэлэх хэрэгтэй байна уу?

Өмнөх эринүүдийн тухай Бурхан хэлсэн нь: “ганц ч хүн Надаар сонгогдоогүй; Миний чимээгүй мэдлэг хүн бүхнийг няцаасан. Учир нь, өнгөрсөн үеийн хүмүүс Надад онцгойлон үйлчлээгүй; тиймээс хариуд нь Би тэднийг онцгойлон хайрлаагүй. Тэд Сатаны ‘бэлгүүдийг’ авсан ба дараа нь тэдгээрийг Надад хээвнэг барьсан. Энэ нь Миний эсрэг доромжлол биш байсан гэж үү?” Эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ? Бурханы хэлснээр: “Билиг авьяас бүхэн Сатанаас гаралтай.” Өнгөрсөн үеүдийн элч нар, эш үзүүлэгчид өөрсдийн ажлыг хийхдээ өөрсдийн билиг авьяаст бүрэн түшиглэдэг байсан ба эрин үеүдийн турш Бурхан Өөрийн ажлыг явуулахдаа тэдний билиг авьяасыг ашигласан. Ийм учраас билиг авьяастай бүх хүний үйлчлэл Сатанаас ирдэг гэж хэлдэг. Гэсэн хэдий ч Бурханы мэргэн ухаанаас үүдэн “Би Сатаны ов мэхийг Өөрийн товойлгогч болгон ашигладаг.” Тиймээс авьяас билигтэй хүмүүсийн үйлчлэлийг Бурхан “Сатаны бэлэг” гэж нэрлэсэн бөгөөд тэдгээр нь Сатанд харьяалагддаг учраас Бурхан энэ үйлдлийг “доромжлол” гэж нэрлэдэг. Энэ нь хүмүүсийн эсрэг ор үндэсгүй буруушаалт биш; харин ч энэ нь ултай үндэслэл бүхий, зохистой тайлбар юм. Тиймээс “Би Өөрийн зэвүүцлийг харуулаагүй; оронд нь Би эдгээр ‘бэлгийг’ Өөрийн удирдлагын эд материалуудад нэмснээр тэдний арга мэхийг Өөртөө ашигтайгаар эргүүлсэн. Хожим тэднийг машин боловсруулсны дараа Би үүссэн бүх хог хаягдлыг шатааж орхино.” Энэ бол Бурханы ажлын их гайхамшиг юм. Энэ зүйл нь хүний үзэлтэй хамгийн бага нийцдэг, учир нь хаан болж хаанчилдаг хүмүүс билиг авьяастай хүмүүс биш, эсвэл тэд бол Бурханы хайртай авьяас билиггүй хүмүүс юм гэж хэн ч бодохгүй. Витнес Ли болон Ватчман Нигийн санаа бодол буюу найдвар нь бүгд үнс нурам болсон ба өнөө үеийн билиг авьяаст хүмүүс ч ялгаагүй гэдгийг харж болно. Одоо Бурхан энэ ажлыг эхэлчихсэн бөгөөд Түүний ажилд товойлгогч болон үйлчилдэг хүмүүс дэх Ариун Сүнсний бүх ажлыг Тэр аажмаар буцаан авч байна. Бурханы ажил бүрмөсөн дуусах үед энэ хүмүүс бүгд өөрсдийн анхдагч байрандаа буцаж очно. Гэсэн хэдий ч Миний үгээс болж болчимгүй аашлахгүй бай гэж Би хүмүүсийг ятгадаг. Та нар Бурханы ажилд саад болохгүйн тулд юмсын жам ёсыг Бурханы ажлын алхмуудтай нийцүүлэн дагах хэрэгтэй. Та нар энэ зүйлийг ойлгож байна уу? Учир нь энэ бол Бурханы ажлын алхам, арга барил билээ. Бурхан эдгээр “бэлгийг” “бэлэн бүтээгдэхүүн” болгон “боловсруулах” үед Түүний бүх санаа зорилго илэрхий болох ба Түүнд үйлчлэл үзүүлдэг бэлгүүд бүгд таягдуулна; гэвч Бурхан таашаах бэлэн бүтээгдэхүүнтэй болох юм. Та нар үүнийг ойлгож байна уу? Бурханы хүсдэг зүйл нь бэлэн бүтээгдэхүүн болохоос хүмүүсийн өргөн барьдаг элбэг дэлбэг бэлэг биш. Хүн бүхэн зохих байраа эзэлсэн үед л, өөрөөр хэлбэл, Бурхан анхдагч байр сууриндаа эргэн очиж, диавол ч гэсэн суудалдаа сууж, мөн тэнгэрэлчүүд нэг нь ч ялгаагүй тэгсэн үед—зөвхөн тэр үед л Бурханы царайд баярын инээмсэглэл тодорно, учир нь Түүний санаа зорилго бүтэж, Түүний зорилт биелсэн байх юм. Бурхан цаашид “диаволоос” “тусламж” хүсэхээ болино, учир нь Бурханы санаа зорилго хүмүүст илэн далангүй илчлэгдсэн байх ба дахин хэзээ ч тэдгээрийг хүмүүсээр дамжуулахгүй. Энэ үед хүний махан бие сүнстэй нь нэг болно. Энэ бол хүмүүст Бурханы харуулдаг зүйл; энэ нь сүнс, сэтгэл, бие гурвын эцсийн хүрэх газар юм. Энэ нь “хүний” тухай анхдагч утга санааны дүгнэлт билээ. Үүнийг нарийвчлан судалж шинжлэх хэрэггүй; энэ талаар ганц хоёр зүйлийг мэдэхэд хангалттай. Та нар ойлгов уу?

Өмнөх: 33-р бүлэг

Дараах: 36-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих