39-р бүлэг

Би өдөр бүр орчлон ертөнцийн дээгүүр явж, Өөрийн гараар бүтээсэн бүх зүйлийг ажигладаг. Тэнгэрийн дээр Миний амрах газар байдаг ба тэнгэрийн дор Миний алхах газар байдаг. Би бүх зүйлийн дунд буй бүхнийг захирч, бүх зүйлийн дундах бүх юмыг удирдаж, бүх зүйлийг байгалийн жамаар нь явуулж, байгалийн хуулинд захирагдуулдаг. Би дуулгаваргүй хүмүүсийг үзэн ядаж, Намайг эсэргүүцдэг агаад өөрсдийн ангилалд ордоггүй хүмүүсийг зэвүүцдэг учраас бүх зүйлийг ямар ч эсэргүүцэлгүйгээр Өөрийн зохицуулалтад захирагдуулж, орчлон ертөнцийн дээрх болон доторх бүх зүйлийг эмх журамтай болгоно. Хэн Намайг дур зоргоороо эсэргүүцсээр байж зүрхлэх вэ? Хэн Миний гарын зохицуулалтыг дуулгавартай дагахгүй байж зүрхлэх вэ? Хүн яаж Миний эсрэг тэрслэх “сонирхолтой” байж чадах юм бэ? Би хүмүүсийг өөрсдийнх нь “өвөг дээдсийн” өмнө аваачиж, өвөг дээдсээр нь тэднийг гэр бүл рүү нь буцаан хүргүүлнэ, мөн өвөг дээдсийнхээ эсрэг тэрсэлж, Миний талд буцаж ирэхийг тэдэнд зөвшөөрөхгүй. Энэ бол Миний төлөвлөгөө. Өнөөдөр Миний Сүнс газар дэлхий даяар явж, бүх төрлийн хүмүүсийг дугаарлаж, төрөл бүрийн хүнийг өөр өөр тэмдгээр тэмдэглэдэг, ингэснээр өвөг дээдэс нь тэднийг гэр бүл рүүгээ амжилттайгаар буцаан аваачих бөгөөд Би тэдний талаар үргэлжлүүлэн “санаа зовох” хэрэггүй, энэ нь дэндүү төвөгтэй; тиймээс Би бас хөдөлмөрөө хувааж, хичээл чармайлтаа хуваарилдаг. Энэ бол Миний төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд нэг ч хүн үүнийг тасалдуулж чадахгүй. Би бүх зүйлийг удирдуулахын тулд тэнд байгаа бүхнээс тохиромжтой төлөөлөгчдийг сонгож, бүгдийг нь Өөрийнхөө өмнө эмх журамтай дуулгавартай байлгана. Би тэнгэрүүдийн дээгүүр ахин дахин хэрэн хэсэж, тэдгээрийн доогуур үргэлж алхдаг. Хүмүүсийн ирж буцдаг асар том дэлхий ертөнцийг харж, газар дээр шигүү бөөгнөрсөн хүн төрөлхтнийг ажиглаж, газар дэлхий дээр амьдардаг шувууд, араатнуудыг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг. Бүтээлийн цаг үед Би бүх зүйлийг бүтээсэн ба Миний зохицуулалтын дор бүхий л зүйл өөрсдийнхөө байранд үүргээ биелүүлдэг учраас Би өндрөөс инээдэг, тэнгэрийн доорх бүх зүйл Миний инээдийн чимээг сонсох үедээ даруй онгод ордог, учир нь энэ мөчид Миний агуу ажиллагаа дуусдаг. Би хүний дотор тэнгэрийн мэргэн ухааныг нэмж, бүх зүйлийн дунд түүгээр Өөрийгөө төлөөлүүлдэг, учир нь Би хүнийг Надад дуулгаваргүй бус байж, зүрх сэтгэлийнхээ гүнээс Намайг магтдаг төлөөлөгчөө болгохын тулд бүтээсэн билээ. Хэн эдгээр энгийн үгийг биелүүлж чадах вэ? Яагаад хүн зүрх сэтгэлээ үргэлж өөртөө байлгадаг юм бэ? Түүний зүрх сэтгэл Миний төлөө байдаг бус уу? Би хүнээс аливааг болзолгүйгээр шаарддаг юм биш, харин тэр үргэлж Надад харьяалагддаг байсан. Би Өөртөө харьяалагддаг зүйлсийг бусдад санаандгүй өгч яаж чадах юм бэ? Өөрийнхөө хийсэн “хувцсыг” өөр нэгэнд өмсүүлэхээр өгч яаж чадах юм бэ? Хүмүүсийн нүдээр бол Би ухаан мэдрэлээ алдаж, сэтгэцийн өвчнөөс болж шаналан, хүний арга замын юуг ч ойлгодоггүй юм шиг байдаг; Би тэнэг хүн шиг байдаг. Иймээс хүмүүс үргэлж Намайг гэнэн хүн гэж үздэг боловч Намайг хэзээ ч үнэхээр хайрлаагүй. Хүний хийдэг бүхэн санаатайгаар Намайг хуурахын төлөө байдаг учраас уурлан хилэгнэсэндээ Би бүх хүн төрөлхтнийг үндсээр нь устгана. Миний бүтээсэн бүх зүйлийн дундаас хүн төрөлхтөн л Намайг мэхлэх арга бодож олохоор үргэлж оролддог бөгөөд үүнээс л болоод Би хүн бол бүх зүйлийн “захирагч” гэж хэлдэг.

Өнөөдөр Би бүх хүнийг цэвэршүүлэхийн тулд “асар том зуух” руу шиддэг. Би өндөрт зогсоод хүмүүс галд шатаж, галын дөлөнд хуйхлуулж байгааг анхааралтай харж байдаг ба хүмүүс галын шахалтад автаад баримтуудыг өчдөг. Энэ нь Миний ажилладаг арга барилуудын нэг юм. Хэрвээ ийм байгаагүй бол хүмүүс “даруухан” дүр эсгэж, өөрсдийнхөө туршлагын талаар ярихын тулд хэн ч эхэлж ам нээхийг хүсэхгүй, харин бүгд бие бие рүүгээ харах байсан юм. Энэ нь яг нарийндаа Миний мэргэн ухааны биелэлт юм, учир нь Би өнөөдрийн хэрэг явдлуудыг эрин үеүдээс өмнө урьдчилан тогтоосон билээ. Тиймээс хүмүүс олсоор хөтлүүлж яваа юм шиг, мөн мэдрэлгүй болсон юм шиг өөрийн мэдэлгүй зууханд ордог. Галын дайралтаас хэн ч зугтаж чадахгүй, тэд бие бие рүүгээ “дайрч”, “баяр хөөртэйгээр яаравчлан”, зуухан дахь хувь заяаныхаа талаар түгшсээр шатаж үхэх болно гэдгээс ихэд айдаг. Намайг галыг өрдөх үед энэ нь даруй дүрэлзэж, тэнгэр лүү асдаг бөгөөд галын дөл Миний өмсгөлийг ахин дахин шүргэж, тэдгээрийг зуух руу татан оруулахаар оролдох мэт байдаг. Хүмүүс Намайг нүдээ бүлтийлгэн хардаг. Тэр даруй Би галыг даган зуух руу ордог ба энэ мөчид галын дөл ихсэж, хүмүүс хашхирдаг. Би галын дөл дунд хэрэн явдаг. Галын дөл их боловч Намайг гэмтээх гэдэггүй бөгөөд Би Өөрийн биед нөмөрсөн өмсгөлөө дахин нэгэнтээ галын дөлд өгөвч тэд Надаас зайгаа барьдаг. Тэр үед л хүмүүс галын дөлний гэрэлд Миний жинхэнэ нүүр царайг тодорхой хардаг. Тэд зуухны төөнөсөн халуунд байгаа учраас Миний нүүр царайг хараад тал тал тийшээ зугтдаг бөгөөд зуух тэр дороо “буцалж” эхэлдэг. Галын дөл доторх бүх хүн дүрэлзсэн галд цэвэршүүлэгдсэн хүний Хүүг хардаг. Түүний биедээ өмссөн хувцас жирийн хэдий ч тэр нь хамгийн гоёмсог; Түүний хөл дэх гутал хэдийгээр онцын содон биш боловч асар их атаархал төрүүлдэг; Түүний царайнаас цогтой гэрэл цацарч, нүд нь гялалздаг бөгөөд хүмүүс нүднийх нь гэрэлд л Түүний жинхэнэ нүүр царайг тодорхой харж байх шиг байдаг. Хүмүүс мэл гайхаж, Түүний биедээ өмссөн цагаан дээл хувцсыг болон мөрийг нь даган доош унжсан ноос шиг цагаан үсийг нь хардаг. Ялангуяа цээжиндээ бүсэлсэн алт нь нүд гялбам гэрэл цацруулж байхад хөл дэх гутал нь бүр ч илүү сэтгэл хөдөлгөм байдаг. Хүний Хүүгийн өмссөн гутал гал дунд үлдсэн учраас хүмүүс гайхалтай юм гэж итгэдэг. Гэнэтийн хүчтэй өвдөлтийн үеэр л хүмүүс хүний Хүүгийн ам руу хардаг. Хэдий тэд галын цэвэршүүлэлт дунд байгаа ч хүний Хүүгийн амнаас гарсан ямар ч үгийг ойлгодоггүй, тиймээс энэ мөчид тэд хүний Хүүгийн таатай дуу хоолойноос өөр юу ч сонсдоггүй боловч Түүний аман доторх хурц сэлмийг хардаг, Тэр өөр юу ч айлдаагүй байсан ч гэсэн Түүний сэлэм хүнийг шархлуулдаг. Галын дөлд бүслэгдсэн хүмүүс өвдөлтийг тэвчинэ. Сониуч зандаа хөтлөгдөн тэд хүний Хүүгийн ер бусын дүр төрхийг харсаар байдаг бөгөөд энэ мөчид л тэд Түүний гар дахь долоон од алга болсныг олж мэддэг. Хүний Хүү газар дээр биш, зууханд байгаа болохоор Түүний гар дахь долоон од алга болсон, учир нь тэдгээр нь ердөө зүйрлэл юм. Энэ мөчид тэдгээр нь дурдагдахаа больдог ч хүний Хүүгийн янз бүрийн хэсгүүдэд хуваарилагддаг. Долоон одны оршин тогтнол нь хүмүүсийн ой санамжид тавгүй байдлыг авчирдаг. Өнөөдөр Би хүнд бэрхшээл учруулахаа больж, хүний Хүүгээс долоон одыг аваад, хүний Хүүгийн бүх хэсгүүдийг нэгэн бүхэл болгон нийлүүлнэ. Зөвхөн энэ мөчид л хүн Миний дүр төрхийг бүхэлд нь харна. Хүмүүс Миний Сүнсийг Миний махбодоос салгахаа болино, учир нь Би газраас өндөрт гарсан билээ. Хүмүүс Миний жинхэнэ нүүр царайг харсан ба цаашид Намайг салгахгүй, мөн Би цаашид хүний гүжирдлэгийг амсахгүй. Би асар том зуух руу хүнтэй хамт алхан орсон учраас тэр Надад найдсаар байдаг ба Миний оршин тогтнолыг ухамсараараа мэдэрдэг. Тиймээс шатаж буй галын дундах бүх шижир алт аажмаар Надад цуглардаг, энэ нь дор бүрнээ төрлийнхөө дагуу ангилагдах яг тэр мөч юм. Би “металл” болгоныг ангилж, бүгдийг нь гэр бүл рүү нь буцаадаг бөгөөд тэгэхэд л бүх зүйл шинэчлэгдэж эхэлдэг…

Хүн маш их хольцтой учраас Би түүнийг шатаахын тулд зуух руу чулууддаг. Гэсэн ч галын дөл түүнийг үндсээр нь устгадаггүй, харин цэвэршүүлдэг болохоор Би түүнээс таашаал авах боломжтой—учир нь Миний хүсдэг зүйл бол бохир, бузартсан зүйл биш, харин ямар ч хольцгүй шижир алтаар хийгдсэн зүйл билээ. Хүмүүс Миний сэтгэл санааг ойлгодоггүй тул “мэс заслын ширээн” дээр гарахаасаа өмнө түгшүүрт автан, тэднийг задлан шинжилснийхээ дараа Би мэс заслын ширээн дээр хэвтэж байхад нь хөнөөх гэж байгаа мэт байдаг. Би хүмүүсийн сэтгэл санааны байдлыг ойлгодог болохоор Би хүн төрөлхтний гишүүн мэт байдаг. Хүний “золгүй явдлыг” Би асар их өрөвддөг бөгөөд хүн яагаад “өвдсөнийг” мэддэггүй. Хэрвээ хүн эрүүл, хөгжлийн бэрхшээлгүй байсан бол төлбөр төлж, мэс заслын ширээн дээр цагийг өнгөрөөх хэрэг юу сан билээ? Гэхдээ баримтуудаас булзаж болохгүй—“хүнсний эрүүл ахуйд” анхаарал хандуулахгүй бай гэж хэн хүнд хэлсэн юм бэ? Эрүүл байхад бүү анхаарал хандуул гэж хэн түүнд хэлсэн юм бэ? Өнөөдөр Надад өөр ямар арга байгаа юм бэ? Хүнийг гэх энэрлээ харуулахын тулд Би түүнтэй хамт “мэс заслын өрөөнд” ордог—хүнийг хайрла гэж хэн Надад хэлсэн юм бэ? Тиймээс Би Өөрөө “мэс засалчийн хутгыг” барьж аваад, аливаа урхагаас сэргийлэхийн тулд хүнд “мэс засал хийж” эхэлдэг. Хүнд гаргах Миний үнэнч занг хараад хүмүүс Надад талархсанаа илэрхийлж өвдөлт шаналлын дунд нулимс унагадаг. Хүмүүс Намайг зөв шударга байдлыг үнэлдэг Нэгэн тул зовлонд унасан “найз” нартаа гараа сунган тусална гэдэгт итгэдэг, мөн хүмүүс Миний сайхан сэтгэлд бүр ч их талархаж, өвчин нь эдгэх үед Надад “бэлэг” илгээнэ гэж хэлдэг—гэхдээ Би тэрхүү илэрхийлж буй санаа зорилгыг нь тоодоггүй, харин хүнд мэс засал хийхдээ л анхаардаг. Бие махбодынхоо сул талаас болж хутганы нөлөөн дор хүн нүдээ тас аниад, мэс заслын ширээн дээр цочирдон хэвтдэг—гэсэн ч Би анзаардаггүй, зүгээр л хийж буй ажлаа үргэлжлүүлдэг. Мэс засал дуусах үед хүмүүс “барын амнаас” мултарсан байдаг. Би тэднийг баялаг шим тэжээлээр тэжээдэг бөгөөд тэд үүнийг мэддэггүй хэдий ч доторх шим тэжээл нь аажмаар ихэсдэг. Дараа нь Би тэдэн рүү инээмсэглэх бөгөөд эрүүл мэнд нь сэргэсний дараа л тэд Миний жинхэнэ нүүр царайг тодорхой хардаг тул Намайг илүү их хайрлаж, эцэг шигээ үздэг—энэ нь тэнгэр, газрын хоорондох холбоо биш гэж үү?

1992 оны 5 дугаар сарын 4

Өмнөх: 38-р бүлэг

Дараах: 40-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих