70-р бүлэг

Миний нууц илчлэгдэж, нээлттэй харагдаж, нуугдмал байхаа болих нь бүхэлдээ Миний нигүүлсэл, өршөөлөөс болдог. Түүнээс гадна Миний үг хүмүүсийн дунд гарч ирж, цаашид далд бус байх нь мөн л Миний нигүүлсэл болон өршөөлөөс болдог. Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг болон Надад өөрсдийгөө зориулдаг бүх хүнийг Би хайрладаг. Надаас төрсөн мөртөө Намайг мэддэггүй, бүр Намайг эсэргүүцдэг хүмүүсийг Би үзэн яддаг. Миний төлөө чин сэтгэлээсээ байдаг хүмүүсийг Би орхихгүй, харин ч тэднийг хоёр дахин их ерөөнө. Ач санадаггүй, Миний сайхан сэтгэлийг гутаадаг хүмүүсийг Би хоёр дахин илүү шийтгэж, амархан тавьж явуулахгүй. Миний хаанчлалд шударга бус байдал, эсвэл хууран мэхлэлт, дэлхийн зүйл буюу үхэгсдийн үнэр байдаггүй. Харин ч бүгд шударга зан, зөвт байдал; бүгд нууж, далдлах зүйлгүй, ариун, нээлттэй байдал; бүгд шинэлэг, бүгд баяр цэнгэл, бүгд босгон байгуулалт юм. Хэн нэгэн үхсэн хүний өмхий үнэрийг ханхлуулсаар байвал яагаад ч Миний хаанчлалд үлдэж чадахгүй, харин Миний төмөр саваанд захирагдах болно. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх бүх эцэс төгсгөлгүй нууц эцсийн өдрүүдэд Миний олж авдаг бүлэг хүмүүс та нарт бүрэн илчлэгдсэн. Та нарт ерөөгдсөн санагдахгүй байна уу? Түүнчлэн, бүх юм ил тод харагдах өдрүүд нь та нар Миний хаанчлалыг хуваалцах өдрүүд юм.

Үнэхээр хаад шиг хаанчилдаг бүлэг хүмүүс Миний урьдчилсан тогтоолт болон сонголтоос хамаардаг ба үүнд хүний хүсэл огт байдаггүй. Хэрэв хэн нэгэн үүнд оролцох гэж зүрхэлвээс Миний гарын цохилтыг амсах ёстой бөгөөд ийм хүмүүс Миний дүрэлзэх галын бай болно; энэ бол Миний зөвт байдал, сүр жавхлангийн өөр нэг тал юм. Би бүх зүйлийг захирдаг, Би бол бүрэн эрх мэдэлтэй ухаалаг Бурхан, Би хэнд ч өршөөнгүй ханддаггүй, туйлын энэрэлгүй, ямар ч хувийн мэдрэмжгүй гэдгээ хэлсэн. Би хэн ч байсан (хэдий сайн ярьдаг байлаа ч Би түүнийг зүгээр өнгөрөөхгүй) Өөрийн зөвт байдал, шударга зан, сүр жавхлангаар ханддаг, энэ зуураа Миний үйл хэргийн гайхамшиг болон Миний үйл хэрэг юу илэрхийлдгийг илүү сайн харах боломжийг хүн бүрд олгодог. Би үйлдсэн янз бүрийн үйлдлийнх нь төлөө муу ёрын сүнснүүдийг нэг нэгээр нь шийтгэж, тэднийг нэг нэгээр нь ёроолгүй нүхэнд хаясан. Цаг хугацаа эхлэхээс өмнө Миний дуусгасан энэ ажил тэднийг ямар ч албан тушаалгүй, ажиллах газаргүй болгож орхисон. Миний сонгосон хүмүүс буюу Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүсийн нэг нь ч муу ёрын сүнсэнд хэзээ ч эзэмдүүлэхгүй, харин үргэлж ариун байна. Өөрийн урьдчилан тогтоогоогүй, сонгоогүй хүмүүсийг Би Сатанд өгч, тэдэнд цаашид үлдэхийг зөвшөөрдөггүй. Миний захиргааны зарлиг бүх талаараа Миний зөвт байдал, Миний сүр жавхланг агуулдаг. Би Сатаны ажилладаг хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй, харин Би Сатаныг үзэн яддаг учир тэднийг биеийнх нь хамтаар Үхэгсдийн орон руу хаяна. Би үүнийг хэзээ ч амархан өршөөхгүй, харин бүрэн дүүрэн устгаж, ажлаа хийх өчүүхэн ч боломж үлдээхгүй. Сатаны тодорхой хэмжээнд ялзруулсан хүмүүс (гамшгийн бай болсон хүмүүс) Миний гарын ухаалаг зохицуулалт дор байдаг. Үүнийг Сатаны хэрцгий зангаас болж тохиолдсон гэж бүү бод, харин Би орчлон ертөнц болон бүх зүйлийг захирч байдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг мэдэж ав! Миний хувьд шийдвэрлэж болохгүй асуудал гэж байхгүй, гүйцэлдүүлж болохгүй зүйл, эсвэл хэлж болохгүй үг гэж бүр ч байхгүй. Хүмүүс Миний зөвлөгч мэт авирлах ёсгүй. Миний гарт цохиулж, Үхэгсдийн орон руу хаягдахаас болгоомжил. Би чамд хэлчихье! Өнөөдөр Надтай идэвхтэйгээр хамтран ажилладаг хүмүүс бол хамгийн ухаалаг хүмүүс бөгөөд тэд хохирлоос зайлсхийж, шүүлтийн шаналлаас мултарна. Энэ бүгд бол Миний зохицуулалт, Миний урьдчилан тогтоолт; хайхрамжгүй үг бүү хэл, өөрийгөө ихэд бодож, бодлогогүй үг бүү ярь. Энэ бүхэн Миний урьдчилан тогтоосноос болоогүй гэж үү? Миний зөвлөгч болох та нар ямар ч ичгүүр сонжуургүй! Та нар өөрсдийн биеийн хэмжээг мэддэггүй, ямар өрөвдөлтэй өчүүхэн билээ! Гэвч та нар үүнийг том асуудал биш гэж боддог ба өөрсдийгөө мэддэггүй. Та нар Миний үгийг ахин дахин чихнийхээ хажуугаар өнгөрөөж, Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрж, энэ нь Миний нигүүлсэл, өршөөлийн илрэл гэдгийг огт ухаардаггүй. Харин өөрийн овсгоо самбааг ахин дахин гайхуулах гэж оролддог. Үүнийг санаж байна уу? Өөрсдийгөө их ухаантай гэж боддог хүмүүс ямар гэсгээлт хүртэх ёстой вэ? Миний үгэнд хайхрамжгүй, итгэлгүй байж, зүрх сэтгэлдээ сийлдэггүй, энэ тэрийг хийхдээ худал дүр үзүүлэхийн тулд Намайг ашигладаг. Мууг үйлдэгчид ээ! Та нар хэзээ Миний зүрх сэтгэлийг бүхэлд нь бодолцох юм бэ? Та нар Миний зүрх сэтгэлийг бодолцдоггүй, тиймээс та нарыг мууг үйлдэгчид гэж нэрлэх нь зохисгүй хандаж буй хэрэг биш. Харин ч та нарт яг таарна!

Өнөөдөр Би та нарт нэгэнтээ нуугдмал байсан зүйлсийг нэг нэгээр нь харуулж байна. Агуу улаан луу ёроолгүй нүхэнд хаягдаж, бүрэн устгагдсан, учир нь түүнийг байлгах ямар ч хэрэггүй; өөрөөр хэлбэл, энэ нь Христэд үйлчлэл үзүүлж чадахгүй. Үүнээс хойш, улаан зүйлс оршин тогтнохоо болино; тэдгээр нь ор мөргүй арилах ёстой. Би хэлснээ хийдэг; энэ бол Миний ажлын гүйцэтгэл. Хүний үзлээ арилга; Би хэлсэн бүх зүйлээ хийсэн. Сэргэлэн байх гэж хичээдэг хэн ч өөртөө сүйрэл авчирч, зэвүүцэл төрүүлдэг ба амьдрахыг хүсдэггүй. Тиймээс Би сэтгэлийг чинь хангаж, тийм хүмүүсийг огтхон ч байлгахгүй. Үүнээс хойш хүн ам улам бүр сайжирч, харин санаачилгатайгаар Надтай хамтран ажилладаггүй хүмүүс ор мөргүй үгүй болно. Миний хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол Миний төгс болгох хүмүүс бөгөөд Би нэгийг нь ч орхихгүй. Миний хэлдэг зүйлд ямар ч зөрчилдөөн үгүй. Надтай идэвхтэй хамтарч ажилладаггүй хүмүүс улам их гэсгээлт амсах ч эцэст нь Би тэднийг гарцаагүй аварна. Харин тэр үед тэдний амийн хэмжээ нэлээд өөр байх болно. Чи тийм хүн болохыг хүсэж байна уу? Бос, Надтай хамтран ажилла! Миний төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг хүмүүст Би мэдээж хэрэг муу хандахгүй. Надад чин сэтгэлээсээ өөрсдийгөө зориулдаг хүмүүст Би Өөрийн бүх ерөөлийг хайрлана. Өөрийгөө бүхэлд нь Надад өргө! Чиний юу идэж, юу өмсөж зүүх болон чиний ирээдүй бүгд Миний гарт байдаг, чиний дундарч, дуусашгүй баяр баяслын төлөө Би бүхнийг зохих ёсоор зохицуулна, учир нь “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би асар ихээр ерөөх нь гарцаагүй” гэж хэлсэн билээ. Надад өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүн болгонд бүх ерөөл очно.

Өмнөх: 69-р бүлэг

Дараах: 71-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих