69-р бүлэг

Миний хүсэл гарч ирэхэд эсэргүүцэж, шүүж, эргэлзэж зүрхэлдэг хэнийг ч Би тэр даруй цэвэрлэнэ. Өнөөдөр, Миний хүслийн дагуу үйлддэггүй, Миний хүслийг андуурдаг хэн боловч Миний хаанчлалаас таягдуулж, хаягдах ёстой. Миний хаанчлалд өөр хэн ч байхгүй; бүгд Миний хөвгүүд—Миний хайрладаг, Надад санаа тавьдаг хүмүүс. Түүнчлэн тэд бол Миний үгийн дагуу үйлддэг, Миний өмнөөс бүх үндэстэн, бүх хүнийг шүүн эрх мэдлээр засаглаж чадах хүмүүс юм. Түүнчлэн тэд бол гэм зэмгүй агаад цовоо, эгэл агаад нээлттэй, үнэнч агаад ухаалаг бүлэг ууган хөвгүүн юм. Миний хүсэл та нар дээр ханадаг, Миний хийхийг хүсдэг зүйл ямар ч алдаагүй, бүрэн нээлттэй, ил тодоор та нар дээр биелдэг. Буруу санаа, зорилготой хүмүүсийг Би орхиод эхэлчихсэн, тэднийг нэг нэгээр нь унагаана. Би тэднийг амьд үлдэж чадахааргүй болтол нь нэг нэгээр нь устгана—энэ бүхэн нь тэдний сүнс, сэтгэл, биед нь хамаарна.

Миний гарын үйлдэл—ядууг тэтгэж, Намайг хайрладаг хүмүүсийг халамжлан хамгаалж, Миний удирдлагад саад болдоггүй мэдлэггүй, хичээнгүй хүмүүсийг аварч, Намайг эсэргүүцдэг, Надтай идэвхтэй хамтран ажилладаггүй хүмүүсийг шийтгэх зэрэг энэ бүх зүйл Миний айлдварын дагуу нэг нэгээрээ батлагдана гэдгийг ойлго. Чи Намайг үнэхээр хайрладаг хүн мөн үү? Чи Миний төлөө өөрийгөө үнэнчээр зарлагаддаг нэгэн мөн үү? Чи Миний үгийг сонсож, түүний дагуу үйлддэг нэгэн мөн үү? Чи Миний эсрэг нэгэн үү, эсвэл Надтай нийцтэй нэгэн үү? Зүрх сэтгэлийнхээ гүнд эдгээрийн талаар чи тодорхой мэдэж байна уу? Миний хэлсэн зүйл бүрд чи хариулж чадах уу? Хариулж чадахгүй байгаа бол чи урам зоригтойгоор эрж хайдаг боловч Миний хүслийг ойлгодоггүй нэгэн юм. Ийм хүмүүс Миний удирдлагад хамгийн амархан саад болж, Миний хүслийг андуурна. Хэрэв тэд хормын төдийд ч гэсэн буруу санаа зорилготой байвал Би тэднийг цэвэрлэж, устгах болно.

Миний дотор ойлгохын аргагүй хязгааргүй нууц бий. Би тэдгээрийг Өөрийн төлөвлөгөөний дагуу нэг нэгээр нь хүмүүст илчилнэ. Өөрөөр хэлбэл, Би тэдгээрийг Өөрийн ууган хөвгүүдэд илчлэх болно. Шүтлэггүй хүмүүс болон Намайг эсэргүүцдэг хүмүүст Би гагцхүү урсгалаараа явахыг зөвшөөрнө; гэвч эцэст нь тэдэнд Би бол сүр жавхлан, шүүлт гэдгийг ойлгуулах ёстой. Өнөөдрийн шүтлэггүй хүмүүс зөвхөн нүднийх нь өмнө болж байгааг л мэддэг боловч Миний хүслийг мэддэггүй. Миний хайрладаг Миний хөвгүүд л Миний хүслийг мэдэж, ойлгодог. Би хөвгүүддээ Өөрийгөө ил тод илчилдэг; Сатаны хувьд Би бол ерөөсөө ч нуугдмал биш, сүр жавхлан, шүүлт билээ. Энэ өдрүүдэд, Миний хүслийг зөвхөн Миний ууган хөвгүүд мэдвэл зохилтой; өөр хэн ч тэнцэхгүй—энэ бүхнийг Би бүтээлээс өмнө урьдчилан зохицуулсан юм. Хэн ерөөгдөж, хэн зовохыг Би аль эртнээс зохих ёсоор зохицуулсан; Би энэ талаар тов тодорхой хэлсэн бөгөөд өнөөдөр энэ нь аль хэдийн бүрэн биелсэн: Ерөөгдсөн хүмүүс ерөөлөө эдэлж эхэлсэн байхад зовох хүмүүс бас гай гамшиг туулаад эхэлчихсэн. Зовохыг хүсдэггүй хүмүүс ч зовох л болно, учир нь энэ бол Миний урьдчилан тогтоосон, Миний захиргааны зарлигийн гар зохицуулсан зүйл юм. Чухамдаа ямар хүн ерөөгдөж, ямар хүн зовдог вэ? Би эдгээрийг аль хэдийн илчилсэн; энэ та нарт нууц биш, харин ч ил тод зүйл юм: Намайг хүлээн зөвшөөрдөг ч санаа зорилго нь буруу хүмүүс; Намайг хүлээн зөвшөөрдөг ч Намайг эрж хайдаггүй хүмүүс; Намайг мэддэг ч Надад захирагддаггүй хүмүүс; Намайг мэхлэхийн тулд хуурч, урван тэрсэлдэг хүмүүс; Миний үгийг уншдаг ч сөрөг байдал цацдаг, өөрсдийгөө мэддэггүй, юу болохоо мэддэггүй, өөрсдийгөө агуу гэж боддог, өөрсдийгөө нас биед хүрсэн гэж боддог (Сатаны жишээ) ийм хүмүүс бүгд зовлон хүртэх хүмүүс юм. Намайг хүлээн зөвшөөрдөг, санаа зорилго нь Миний төлөө байдаг хүмүүс (хэрэв тэд саад учруулах аваас Би тэдний гэм бурууг санахгүй, гэхдээ тэдний санаа зорилго зөв байх ёстой, тэд үргэлж анхаарал болгоомжтой, замбараагүй биш байх ёстой; тэд Намайг сонсож, Надад захирагдах хүсэл үргэлж тээх ёстой); цэвэр ариун хүмүүс; нээлттэй хүмүүс; үнэнч хүмүүс; аливаа хүн, юм, хэрэг явдалд захирагдаагүй хүмүүс; хүүхэд мэт төрхтэй атлаа амь нь төлөвшсөн хүмүүс—энэ хүмүүс бол Миний хайрт, Миний ерөөлийг хүртэх хүмүүс юм. Одоо та нар дор бүрнээ нөхцөл байдлынхаа дагуу зохих байраа эзэлнэ. Түүнчлэн чи ерөөгдөх, эсвэл зовох эсэхээ мэдэх болно; Би үүнийг илэн далангүй хэлэх хэрэг байхгүй. Ерөөгдсөн хүмүүс баярлан хөөрч, жаргалтай байх ёстой байхад зовлон амсах хүмүүс гутрах хэрэггүй. Аль алийг нь Миний гар зохицуулсан, гэхдээ үүнд Намайг буруутгах хэрэггүй: Чи өөрөө л Надтай идэвхтэй хамтран ажиллаагүйгээс гадна Би бол хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан гэдгийг ойлгож чадаагүй. Үүнийг Би урьдчилан тодорхойлсон бөгөөд чи шалихгүй заль мэхээрээ өөрийгөө хорлосон; үүнд чи өөрөө л буруутай! Үхэгсдийн орон руу унах ёстой болсон чинь ч тэр чамд зохисгүй хандаж байгаа хэрэг биш! Энэ бол чиний төгсгөл; чиний үр дүн!

Ерөөгдсөн ууган хөвгүүд ээ! Даруй өндийн босож, уухайл! Даруй өндийн босож, магтаал өргө! Одоогоос эхлээд гашуун зовлон, шаналал гэж үгүй; бүх зүйл бидний гарт байна. Бодол санаа нь Минийхтэй бүрэн нийцдэг хэн боловч Миний хайрладаг хүн бөгөөд гай гамшгийг туулах хэрэггүй. Зүрх сэтгэлийн чинь хүсэл юу ч байсан Би биелүүлнэ (гэхдээ энэ нь дур зоргоороо байж болохгүй); энэ бол Миний ажил билээ.

Өмнөх: 68-р бүлэг

Дараах: 70-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих