15-р бүлэг

Бурхан, хүн хоёрын хоорондох хамгийн том ялгаа гэвэл Бурханы үг юуг ч нуулгүй, асуудлын голыг шууд хөнддөг. Иймээс Бурханы зан чанарын энэ талыг өнөөдрийн эхний өгүүлбэрээс харж болно. Энэ нь хүний үнэн төрхийг ил болгож, Бурханы зан чанарыг ил тод илчилдэг. Бурханы үгийн үр дүнд хүрч чадах хэд хэдэн талын эх сурвалж энэ юм. Гэвч хүмүүс үүнийг ухаарч чаддаггүй; тэд Бурханыг “задлан шинжлэлгүй” Бурханы үгээр дамжуулан үргэлж өөрсдийгөө л мэдэж авдаг. Тэд Бурханд халдахаас үхтлээ айж байгаа мэт, эсвэл “нухацтай байдлынх нь” төлөө Бурхан тэднийг хөнөөх мэт байдаг. Үнэндээ ихэнх хүн Бурханы үгийг эерэг бус, сөрөг өнцгөөс идэж уудаг. Одоо хүмүүс Бурханы үгийн удирдамж дор “даруу төлөв байж, захирагдахад анхаарч” эхэлсэн гэж хэлж болох юм. Хүмүүс Бурханы үгэнд ямар ч анхаарал хандуулахгүй байснаа хэтэрхий их анхаарал хандуулах болж өөр нэгэн туйлшрал руу явж эхэлсэн гэдэг нь үүнээс илэрхий байна. Гэхдээ ганц ч хүн эерэг өнцгөөс ороогүй, мөн хүмүүсийг Бурханы үгэнд анхаардаг болгох Бурханы зорилгыг хэн ч, хэзээ ч үнэхээр ухаараагүй. Бурхан чуулганы амьдралыг биечлэн туулах шаардлагагүйгээр чуулган дахь бүх хүний бодит байдлыг үнэн зөв, алдаа мадаггүй ойлгож чаддаг гэдэг нь Бурханы хэлсэн зүйлээс мэдэгддэг. Хүмүүс шинэ арга барил руу дөнгөж орсон болохоор сөрөг элементээсээ хараахан бүрэн ангижраагүй; хүүрийн үнэр чуулган даяар ханхалсаар л байгаа. Хүмүүс дөнгөж эм уучхаад мэл гайхсаар байгаа мэт, бүрэн ухаан ороогүй байдаг. Тэд одоо ч үхлийн заналхийлэл дор байгаа тул айдас хүйдэс дунд өөрсдийгөө даван гарч чадахгүй байгаа мэт байдаг. “Хүмүүс бүгд өөрсдийгөө таних чадваргүй бүтээлүүд”: Энэ үгийг хэлсэн байдал чуулганы байгуулалт дээр суурилсаар байдаг. Чуулган дахь хүмүүс бүгд Бурханы үгэнд анхаарал хандуулдаг ч гэлээ тэдний уг чанар гүнээ бугшмал, ангижрах аргагүй хэвээр үлддэг. Иймээс, хүмүүс бардамналынхаа дунд Түүний үгийн цохилтыг хүлээн авч чадна гэсэндээ Бурхан өмнөх үе шатанд хүмүүсийг шүүхийн тулд тийм маягаар ярьсан юм. Хэдийгээр хүмүүс ёроолгүй нүхэнд таван сарын цэвэршүүлэлт туулсан ч бодит байр байдал нь Бурханыг мэддэггүй хэвээр байна. Тэд одоо ч замбараагүй хэвээр; гагцхүү Бурханаас л арай илүү сэрэмжлэх болжээ. Энэ алхам бол Бурханы үгийг мэдэх замаар орохдоо хүмүүсийн хийдэг эхний зүй зохистой алхам билээ; иймд Бурханы үгийн мөн чанартай холбогдоход, ажлын өмнөх хэсэг өнөөдрийн замыг тавьсан, мөн одоо л бүх зүйл хэвийн болж байгаа гэдгийг харахад хэцүү биш. Хүмүүсийн хөнөөлт сул тал гэвэл хувийн эрх чөлөөг олж авч, байнгын хязгаарлалтаас зайлсхийхийн тулд Бурханы Сүнсийг махбодоос нь салгах хандлагатай байдаг. Иймээс Бурхан хүмүүсийг “цовоо хөгжүүн нисэж байгаа” бяцхан шувууд гэж дүрсэлдгийн шалтгаан энэ юм. Бүх хүн төрөлхтний бодит байдал ийм байдаг. Энэ л бүх хүнийг хамгийн амархан унагадаг бөгөөд энд л хүмүүс замаа алдах хамгийн их магадлалтай. Хүн төрөлхтний дундах Сатаны ажил ийм ажлаас цаашгүй гэдэг нь энд илэрхий байдаг. Сатан хүмүүст үүнийг хийх тусам хүмүүст тавих Бурханы шаардлага улам хатуу чанд болдог. Тэрээр Өөрийнх нь үгэнд анхаарлаа хандуул гэж хүмүүсээс шаарддаг, харин Сатан үүнийг нураах гэж шаргуу ажилладаг. Гэвч Бурхан Өөрийнх нь үгэнд илүү их анхаарал хандуул гэж хүмүүст үргэлж сануулсаар ирсэн; энэ бол сүнсний ертөнцөд өрнөж буй дайны оргил цэг юм. Үүнийг ингэж хэлж болно: Бурханы хүнд хийхийг хүсдэг яг тэр зүйлийг Сатан устгахыг хүсдэг бөгөөд Сатаны устгахыг хүсдэг зүйл бүрэн илэрхий байдлаар, хүнээр дамжин илэрхийлэгддэг. Хүмүүст Бурханы хийдэг зүйлийн тодорхой жишээ бий: Хүмүүсийн нөхцөл байдал улам бүр сайжирч байгаа. Түүнчлэн Сатан хүн төрөлхтнийг сүйрүүлдгийн тодорхой төлөөлөл ч бий: Тэд улам бүр доройтон гажуудаж, нөхцөл байдал нь улам бүр дордож байна. Нөхцөл байдал нь дэндүү хүнд хэцүү болмогц тэд Сатанд олзлогдох боломжтой. Бурханы үгэнд харуулсан чуулганы бодит байдал энэ бөгөөд энэ нь бас сүнсний ертөнцийн бодит нөхцөл байдал юм. Энэ нь сүнсний ертөнцийн хөдөлгөөний тусгал билээ. Хэрэв хүмүүс Бурхантай хамтран ажиллах итгэлгүй бол Сатанд олзлогдох аюулд байдаг. Энэ бол баримт. Хэрэв хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд эзэмдүүлье хэмээн бүрэн өргөл болгож үнэхээр чаддаг бол яг л Бурханы хэлсэнчлэн “Миний өмнө байхдаа тэд Миний тэвэрт байгаа мэт, халуун дулаан байдлыг амсдаг.” Хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлага өндөр биш гэдгийг энэ нь харуулдаг; тэд өндийн босож, Бурхантай хамтран ажиллах нь л Түүнд хэрэгтэй байдаг. Энэ нь амархан, аз жаргалтай зүйл бус уу? Баатар болгоныг, агуу хүн бүрийг сандаргасан нэг зүйл энэ мөн үү? Генералуудыг байлдааны талбараас татан аваад, оронд нь нэхмэл хийлгэж байгаа мэт—энэ “баатрууд” бэрхшээлээс болоод хөдлөхөө больсон ба юу хийхээ мэддэггүй.

Хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлага аль талд хамгийн их байна, тэр тал дээр л хүмүүсийн эсрэг Сатаны дайралт хамгийн ширүүн байдаг тул бүх хүний байр байдал тийнхүү илчлэгддэг. “Миний өмнө зогсож байгаа та нараас хэн чинь орж буй цас шиг цэвэр, хаш мэт сэвгүй байх байсан бэ?” Бүх хүн Бурханыг аргалж, Түүнээс аливааг нуусаар л байдаг; тэд өөрсдийн онцгой явуулгыг хийсээр байгаа. Тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд зүрх сэтгэлээ Бурханы гарт бүрэн даатгаагүй атлаа урам зоригтой байх замаар Бурханаас шагнал хүртэхийг хүсдэг. Хүмүүс амттай хоол идэх үедээ Бурханыг хойш тавьж, “зохицуулалт” хүлээлгэн тэнд зогсоож орхидог; сайхан хувцаслах үедээ хүмүүс гоо үзэсгэлэнгээ бахдан толины өмнө зогсдог бөгөөд зүрх сэтгэлийнхээ угт Бурханыг сэтгэл хангалуун байлгадаггүй. Зэрэг зиндаатай болох үедээ, үрэлгэн таашаалтай байх үедээ тэд байр сууриндаа залран, үүнийгээ эдэлж эхэлдэг хэр нь Бурханы өргөлтөөс үүдэн өөрсдийгөө даруухан болгодоггүй. Харин ч тэд өндөр байр сууриндаа зогсож, сүржин үгээ хэлээд Бурханы байгаад огт анхаарал хандуулдаггүй, Бурханы эрхэм нандин байдлыг мэдэхээр эрэлхийлдэг ч үгүй. Хүмүүс зүрх сэтгэлдээ шүтээнтэй байх үед, эсвэл зүрх сэтгэлээ хэн нэгэнд эзэмдүүлэх үед Бурхан тэдний зүрх сэтгэлд хөндлөнгийн этгээдээс цаашгүй мэтээр, Бурханы байгааг аль хэдийн үгүйсгэсэн гэсэн үг юм. Бусдаас хүртдэг хайраа Бурханд булаалгах вий, тэгээд ганцаардах вий гэхээс тэд үхтлээ айдаг. Хүмүүс газар дэлхий дээрх юунаас ч болоод Бурханыг үл ойшоох ёсгүй, хүмүүсийн хооронд хайр сэтгэл байж болох ч энэ “хайраас” Бурханыг холдуулж болохгүй гэдэг нь Бурханы анхдагч санаа зорилго юм. Газар дэлхийн бүх зүйл—хүмүүсийн хоорондох нүдэнд харагдаж, гарт баригддаггүй сэтгэл ч хий хоосон. Бурханы оршин тогтнол байхгүй бол бүх бүтээл ор мөргүй болох байсан юм. Газар дэлхий дээр, бүх хүнд хайрладаг зүйл гэж байдаг ч Бурханы үгийг хэн ч, хэзээ ч хайрладаг зүйлээ гэж үзсэн удаагүй. Хүмүүс Бурханы үгийг ойлгодог түвшнийг энэ нь тодорхойлдог. Хэдийгээр Бурханы үг хатуу боловч хэн ч үүнд шархалдаггүй, учир нь хүмүүс үүнд жинхэнээсээ анхаарал хандуулдаггүй; харин ч цэцэг ажиглаж байгаа мэт тэдгээрийг хардаг. Тэд Бурханы үгийг өөрсдийн амтлах жимс гэж үздэггүй тул Бурханы үгийн мөн чанарыг мэддэггүй. “Хэрвээ хүмүүс Миний илдний хурцыг үнэхээр харж чаддаг байсан бол харх адилаар нүх рүүгээ яаран харайлдах байсан юм.” Хэвийн хүний байр байдалтай нэгэн Бурханы үгийг уншсаныхаа дараа мэл гайхаж, ичгүүрт автан, бусдын нүүрийг харж чадахгүй байх байсан. Гэвч одоо хүмүүс яг эсрэгээрээ байдаг—тэд Бурханы үгийг бусдын эсрэг цохилт өгөх зэвсэг болгон ашигладаг. Тэд үнэхээр ичгүүр сонжуургүй!

Бурханы айлдвараар бид ийм байдалд хүрсэн: “Хаанчлалын дотор Миний амнаас айлдвар гараад зогсохгүй, Миний хөл бүх газар нутаг даяар хаа сайгүй албан ёсоор алхалдаг.” Бурхан, Сатан хоёрын хоорондох дайнд замын алхам тутамд Бурхан ялж байна. Тэрээр Өөрийн ажлыг орчлон ертөнц даяар өргөн хүрээнд өргөжүүлж буй бөгөөд Бурханы мөр, ялалтын тэмдэг хаа сайгүй байдаг гэж хэлж болно. Сатан явуулгаараа улс орнуудыг хагалан бутаргаж, Бурханы удирдлагыг сүйрүүлнэ гэж найддаг ч Бурхан бүхий л орчлон ертөнцийг газрын хөрснөөс арчих гэж биш, харин дахин зохион байгуулахын тулд энэхүү бутралыг ашигласан. Бурхан өдөр бүр шинэ зүйл хийдэг ч хүмүүс анзаараагүй. Тэд сүнсний ертөнцийн хөдөлгөөнд огт анхаарал хандуулдаггүй тул Бурханы шинэ ажлыг харж чаддаггүй. “Сансар огторгуй дотор Миний алдрын гэрэлд бүх зүйл шинэ мэт гялалзан, сэтгэл бахдуулж, хүмүүсийн сэтгэл санааг өргөм хөөр баяртай талыг харуулж, хүний төсөөлөл дэх Сатаны үймээнгүй, гаднын дайснуудын халдлагаас ангид тэнгэрүүдийн цаадах тэнгэрт одоо оршин байгаа мэт байдаг.” Энэ нь газар дээрх Христийн хаанчлалын баяр баясгалант дүр зургийг зөгнөж, бас хүн төрөлхтөнд гурав дахь тэнгэрийн нөхцөл байдлыг танилцуулдаг: Сатаны хүчний ямар ч дайралтгүйгээр, Бурханд харьяалагддаг ариун зүйлс л тэнд оршдог. Гэхдээ Бурханы Өөрийн газар дээрх ажлын нөхцөлийг хүмүүст харуулах нь хамгийн чухал: Тэнгэр бол шинэ тэнгэр бөгөөд үүнийг даган газар ч мөн шинэчлэгддэг. Энэ нь Бурханы Өөрийн удирдамж доорх амьдрал тул хүмүүс бүгд хэмжээлшгүй аз жаргалтай байдаг. Тэдний ухамсарт, Сатан бол хүн төрөлхтний “хоригдол” бөгөөд Сатаны оршин тогтнолоос үүдэн тэд огтхон ч айж хулчийдаггүй. Бурханлаг байдлын шууд заавар, удирдамжаас үүдэн Сатаны явуулга бүгд бүтэлгүйтсэн бөгөөд Сатан оршин тогтнохоо больж, Бурханы ажлаар газрын хөрснөөс арчигдсан гэдгийг нотлоход ч энэ нь хангалттай. Иймээс “тэнгэрүүдийн цаадах тэнгэрт оршин байгаа” гэдэг. “Ямар нэг үймээн самуун хэзээ ч гараагүй, сансар огторгуй ч хэзээ ч хуваагдаагүй” гэж Бурхан хэлэхдээ сүнсний ертөнцийн нөхцөл байдлыг хэлж байсан юм. Энэ нь Бурхан Сатаныг ялснаа тунхагладгийн нотолгоо, Бурханы эцсийн ялалтын тэмдэг билээ. Бурханы бодлыг нэг ч хүн өөрчилж чадахгүй, хэн ч үүнийг мэдэж чадахгүй. Хүмүүс Бурханы үгийг уншиж, нухацтай шинжилсэн ч мөн чанарыг нь илэрхийлэх чадваргүй хэвээр үлддэг. Жишээлбэл, “Би од мичдийн дээгүүр дүүлэн харайж, нар цацрагаа илгээх үед дулааныг нь сарниулж, галууны өд шиг том цасан ширхгийг гараасаа унагасан. Гэхдээ Намайг бодлоо өөрчлөхөд тэр бүх цас гол болон хайлаад, агшин зуур тэнгэрийн дор хаа сайгүй хавар болж, маргад ногоон өнгө газрын гадаргыг тэр чигт нь хувиргасан” гэж Бурхан хэлсэн. Хүмүүс энэ үгийг оюун санаандаа төсөөлж чаддаг байж болох ч Бурханы санаа зорилго тийм энгийн байдаггүй. Тэнгэрийн доорх хүн бүр мэл гайхаж байх үед Бурхан авралын дуу хоолойгоор айлдаж, улмаар хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээдэг. Гэвч элдэв янзын гамшиг нүүрлэдэг учраас ертөнцийн цөвүүнийг тэд мэдэрдэг тул бүгд үхлийг эрэлхийлэн, хүйтэн, цэвдэг агуйд оршин байдаг. Тэд хүчтэй цасан шуурганы жаварт хөлдөөд, газар дэлхийн халуун дулаан дутмагаас үүдэн амьд үлдэж чадахгүйдээ тулдаг. Хүмүүс завхралаасаа л болоод нэг нэгнээ улам харгисаар хөнөөж байна. Чуулганд, хүмүүсийн дийлэнхийг агуу улаан луу ганц үмхээд залгих болно. Бүх шалгалт өнгөрсний дараа Сатаны үймээн арилна. Өөрчлөлтийн ид дунд бүхий л ертөнцөд хавар ийнхүү түгэж, газар дэлхийг халуун дулаан бүрхэж, дэлхий ертөнц эрч хүчээр дүүрнэ. Эдгээр нь бүхий л удирдлагын төлөвлөгөөний бүх алхам юм. Бурханы ярьсан “шөнө” нь Сатаны галзуурал оргилдоо хүрэх үеийг хэлдэг бөгөөд энэ нь шөнөөр тохиолдоно. Яг одоо ийм зүйл болж байгаа бус уу? Хүмүүс бүгд Бурханы гэрлийн удирдамж дор амьдардаг ч шөнийн харанхуйн зовлон шаналлыг туулж байгаа. Хэрэв тэд Сатаны хүлээсээс ангижирч чадахгүй бол үүрд харанхуй шөнөөр амьдрах болно. Газар дээрх улс орнуудыг хар: Бурханы ажлын алхмуудаас болоод газар дээрх улс орнууд “ийш тийш гүйлдэж”, дор бүрнээ “тохиромжтой хүрэх газраа эрж хайж” байна. Бурханы өдөр хараахан ирээгүй тул газар дээрх бүхэн ороо бусгаа байдалтай хэвээр байдаг. Бурхан бүхий л орчлон ертөнцөд ил тод харагдах үед Түүний алдар Сион уулыг бүрхэх бөгөөд Бурханы гараар зохицуулагдах тул бүх зүйл дэг журамтай, эмх цэгцтэй байх болно. Бурханы үг зөвхөн өнөөдрийг ярьдаг бус, маргаашийг ч бас зөгнөдөг. Өнөөдөр нь маргаашийн үндэс суурь, иймээс өнөөдрийн байдлаар Бурханы айлдварыг хэн ч бүрэн ойлгож чадахгүй. Бурханы үг бүрэн биелсний дараа л хүмүүс үүнийг бүрэн ойлгож чадна.

Бурханы Сүнс орчлон ертөнц дэх бүх орон зайг дүүргэдэг мөртөө бас бүх хүний дотор ажилладаг. Ийм болохоор хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы бие хаа сайгүй байгаа мэт, газар бүр Бурханы Сүнсний ажлыг агуулдаг мэт байдаг. Үнэндээ Бурхан махбодоор илэрсний зорилго нь Сатаны эдгээр үлгэр жишээг байлдан дагуулж, эцэст нь тэднийг олж авах явдал юм. Гэвч Сүнс махбодод ажиллах зуураа энэ хүмүүсийг өөрчлөхийн тулд махбодтой бас хамтран ажиллаж байгаа. Бурханы үйл хэрэг ертөнц даяар өргөжиж, Бурханы Сүнс бүхий л орчлонг дүүргэдэг гэж хэлж болох ч Түүний ажлын алхмуудаас үүдэн муу хүмүүс шийтгүүлээгүйн зэрэгцээ сайныг үйлддэг хүмүүс шагнуулаагүй. Иймээс Бурханы үйл хэргийг газар дэлхийн бүх хүн магтаагүй. Тэрээр бүх зүйлийн дээр, бас дотор нь бий; түүнчлэн Тэрээр бүх хүний дунд бий. Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг харуулахад энэ хангалттай. Бурхан бүх хүнд ил тод харагдаагүй учраас тэд: “Хүмүүсийн тухайд бол Би үнэхээр оршин байгаа мэт атлаа бас оршдоггүй мэт санагддаг” гэх мэт төөрөгдөлтэй болсон. Одоо Бурханд итгэдэг бүх хүнээс хэн нь ч Бурхан үнэхээр байдаг гэдэгт бүрэн дүүрэн, зуун хувь бат итгэдэггүй; бүгд жаран хувь эргэлзэж, дөчин хувь итгэдэг. Одоо хүн төрөлхтний байдал ийм байгаа юм. Өнөөгийн хүмүүс бүгд дараах байдалтай байдаг: Тэд Бурхан бий гэдэгт итгэдэг ч Бурханыг хараагүй; эсвэл Бурхан бий гэдэгт итгэдэггүй ч хүн төрөлхтөн шийдвэрлэж чадахааргүй олон бэрхшээлтэй байдаг. Тэгээд үргэлж л нэг юмтай орооцолдчихоод, үүнээсээ ангижирч чадахгүй байх шиг санагддаг. Хэдийгээр тэд Бурханд итгэдэг ч бага зэрэг тодорхойгүй байдлыг байнга мэдэрдэг мэт байдаг. Гэхдээ, хэрвээ итгэхгүй бол Бурхан үнэхээр оршин байдаг тохиолдолд хохирол амсах вий гэж тэд айдаг. Энэ нь тэдний хоёрдмол байдал юм.

“Миний нэрийн төлөө, Миний Сүнсний төлөө, Миний бүх удирдлагын төлөвлөгөөний төлөө хэн бүх хүч чадлаа зориулж чадах вэ?” Бас “Өнөөдөр, хаанчлал хүний ертөнцөд байгаа үе бол Би хүмүүсийн дунд биечлэн ирсэн үе юм. Миний оронд тулааны талбар луу айдас хүйдэсгүйгээр орж чадах нэгэн байна уу?” гэж Бурхан хэлсэн. Бурханы үгийн зорилго бол энэ: Махбод дахь Бурхан Өөрийн бурханлаг ажлыг шууд хийгээгүй бол, эсвэл бие махбодтой болохын оронд Тэрээр санваартнуудаар дамжуулан ажилласан бол агуу улаан лууг байлдан дагуулж хэзээ ч чадахгүй, хүмүүсийн дунд Хаан болон хаанчилж ч чадахгүй байх байлаа. Хүн төрөлхтөн бодит байдал дээр Бурханыг Өөрийг нь мэдэж чадахгүй тул Сатан хаанчилсаар л байх байсан юм. Иймээс ажлын энэ үе шатыг Бурхан махбод болсон биеэр биечлэн хийх ёстой. Хэрэв махбод өөрчлөгдсөн бол төлөвлөгөөний энэ үе шат хэзээ ч гүйцэлдэж чадахгүй, учир нь өөр махбодын ач холбогдол, мөн чанар адилхан биш байх байв. Хүмүүс энэ үгийн үгчилсэн утгыг л ойлгож чаддаг, учир нь Бурхан уг үндсийг нь ойлгодог юм. Бурхан: “Гэхдээ эцсийн эцэст, энэ нь чухамдаа Сүнсний ажил уу, эсвэл бие махбодын чиг үүрэг үү гэдгийг ойлгодог хүн нэг ч үгүй. Хүмүүс насан туршдаа нэгд нэггүй туулахад энэ нэг зүйл дангаараа хангалттай юм” хэмээсэн. Хүмүүс маш олон жилийн турш Сатаны завхралд өртсөн бөгөөд сүнслэг асуудлын талаарх ухамсраа аль эрт гээсэн. Иймээс Бурханы үгийн ганцхан өгүүлбэр хүмүүсийн нүдийг хужирлах мэт болдог. Сүнс ба сүнснүүдийн хоорондох зайнаас болоод Бурханд итгэдэг бүх хүн Бурханыг хүсэн мөрөөсдөг бөгөөд Бурхантай илүү ойр дотно болж, зүрх сэтгэлээ уудлахад бүгд бэлэн байдаг. Гэвч тэд Бурхантай холбоо тогтоож зүрхлэлгүй, зүгээр л биширсэн хэвээр үлддэг. Энэ бол Сүнсэнд байдаг сэтгэл татах хүч юм. Бурхан бол хүмүүсийн хайрлах учиртай Бурхан бөгөөд Бурханд тэднээр хайрлуулах элемент хязгааргүй байдаг тул хүн бүр Бурханыг хайрлаж, хүн бүр Түүнд нууцаа итгэж хэлэхийг хүсдэг. Үнэндээ хүн бүр Бурханыг хайрладаг зүрх сэтгэл өвөрлөдөг—харин Сатаны үймээнээс болоод л мэдрэмжгүй, ухаан муутай, хөөрхийлөлтэй хүмүүс Бурханыг мэдэж чаддаггүй. Ийм учраас Өөрийг нь гэх хүмүүсийн үнэн сэтгэлийн талаар Бурхан: “Хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд Намайг хэзээ ч жигшиж байгаагүй; харин ч сүнснийхээ гүнд тэд Надаас салж яддаг билээ… Миний бодит байдал хүмүүсийг самгардуулж, мэл гайхуулж, алмайруулдаг хэр нь тэд үүнийг хүлээж авахад бэлэн байдаг” гэж хэлсэн юм. Бурханд итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх бодит нөхцөл байдал энэ юм. Хүмүүс Бурханыг үнэхээр мэдэх үед Түүнд хандах хандлага нь аяндаа өөрчлөгддөг бөгөөд сүнснийхээ чиг үүргээс үүдэн зүрх сэтгэлийнхээ гүнээс магтаал хэлж чаддаг. Бүх хүний сүнсний гүнд Бурхан байдаг ч Сатаны завхралын улмаас хүмүүс Бурханыг Сатантай андуурсан. Өнөөдөр Бурханы ажил яг энэ асуудлаас эхэлдэг бөгөөд эхнээсээ дуустлаа сүнсний ертөнц дэх тулааны төв байсаар ирсэн юм.

Өмнөх: 14-р бүлэг

Дараах: 16-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих