48-р бүлэг

Би түгшиж байна, гэвч та нарын дундаас хэчнээн нь Надтай ижил оюун санаа, бодолтой байх чадвартай вэ? Чи Миний үгийг огт анхааралгүй, бүрэн үл тоомсорлодог бөгөөд тэдгээрт анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, харин ч өөрийнхөө өнгөц зүйлд л төвлөрдөг. Та нар Миний уйгагүй тусламж, хүчин зүтгэлийг хог мэт үздэг; мөс чанар чинь яллагддаггүй гэж үү? Та нар мэдлэггүй, эрүүл ухаанаар дутмаг; та нар бүгд тэнэг бөгөөд Намайг сэтгэл хангалуун байлгаж огт чаддаггүй. Би бүхэлдээ та нарын төлөө байхад та нар хэр их Миний төлөө байж чадах вэ? Та нар Миний санаа зорилгыг буруу ойлгосон, энэ нь үнэхээр та нарын харалган байдал, аливааг нэвт харах чадваргүй байдал бөгөөд үргэлж та нарын төлөө санаа зовж, та нарт цаг зарцуулахад Намайг хүргэдэг. Тэгвэл та нар хэр их цагийг Миний төлөө зарцуулж, зориулж чадах вэ? Та нар эдгээр асуултыг өөрсдөөсөө илүү их асуух хэрэгтэй.

Миний санаа зорилго бүхэлдээ та нарын төлөө л байдаг—та нар үүнийг үнэхээр ойлгож байна уу? Та нар үүнийг үнэхээр ойлгосон бол аль эрт Миний санаа зорилгыг ойлгож, Миний ачаанд санаа тавьдаг болох байсан юм. Дахин хайхрамжгүй бүү бай, эс тэгвээс Ариун Сүнс та нарын дотор ажиллахгүй, энэ нь сүнсийг чинь үхүүлж, Үхэгсдийн орон руу унагаана. Энэ чамд дэндүү аймшигтай биш гэж үү? Би та нарт дахин сануулах шаардлагагүй. Та нар мөс чанараа хайж, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Би та нарыг хэтэрхий их өрөвддөг үү, эсвэл та нар Надад дэндүү их өртэй юу? Зөв бурууг бүү эндүүр; эрүүл ухаангүй бүү бай! Одоо бол эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэх юм уу хуйвалдаанд оролцох цаг биш. Харин ч аминд маш хор хөнөөлтэй эдгээр зүйлийг хурдхан хойш тавьж, бодит байдал руу орохоор эрж хайх ёстой. Та нар маш хайхрамжгүй! Та нар Миний зүрх сэтгэлийг ойлгож, Миний санаа зорилгыг ухаарч чаддаггүй. Миний хэлэх ёсгүй байсан олон зүйл байгаа, гэвч та нар ойлгодоггүй, үнэхээр будилсан хүмүүс учраас Би тэдгээрийг ахин дахин хэлэх ёстой болсон, тэгсэн ч гэсэн та нар Миний зүрх сэтгэлийг одоо хүртэл хангалуун болгож чадсангүй.

Та нарыг хуруу даран тоолбол хэчнээн нь Миний зүрх сэтгэлд чин сэтгэлээсээ санаа тавьж чадах вэ?

Өмнөх: 47-р бүлэг

Дараах: 49-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих