46-р бүлэг

Миний төлөө өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж, өргөн барьдаг хэнийг ч бай Би гарцаагүй эцсийг нь хүртэл хамгаална; Миний гар чамайг бат атгана, ингэснээр чи үргэлж амар тайван, баяр хөөртэй байж, өдөр бүр Миний гэрэл болон илчлэлтэй байна. Би чамд өгөх ерөөлөө гарцаагүй хоёр дахин ихэсгэнэ, ингэснээр чи Надад байгаа зүйлийг авч, Миний юу болохыг эзэмшдэг. Чамд өгдөг зүйл бол чиний амь бөгөөд хэн ч үүнийг чамаас авч чадахгүй. Өөртөө төвөг бүү уд, сэтгэл гутралд бүү ор; Миний дотор зөвхөн амар амгалан, баяр хөөр л бий. Намайг чин сэтгэлээсээ анхаарч, дуулгавартай байдаг хүүхэд чамайгаа Би чин сэтгэлээсээ хайрладаг. Миний хамгийн их үзэн яддаг хүмүүс бол хоёр нүүртнүүд; Би тэднийг гарцаагүй үгүй хийх болно. Би Өөрийн гэрээс дэлхийн үнэрийг, Өөрийн харж тэвчдэггүй тэр бүх зүйлийг таягдан хаяна.

Яг хэн Намайг чин сэтгэлээсээ хүсдэг, хэн хүсдэггүйг Би зүрх сэтгэлдээ мэддэг. Хэдийгээр тэд өөрсдийгөө сайтар өнгөлөн далдалж, дүр эсгэж, тэр ч бүү хэл тэднийг дэлхийн хамгийн сайн жүжигчид гэж хэлж болох боловч зүрх сэтгэлдээ агуулж буй бүхнийг нь Би тодорхой хардаг. Зүрх сэтгэлд чинь юу байгааг Намайг мэддэггүй гэж бүү бод; үнэн хэрэгтээ Надаас илүү тодорхой ойлгох хэн ч байхгүй. Чиний зүрх сэтгэлд юу байгааг Би мэднэ; чи өөрийгөө Бурханд өргөн барьж, Бурханы төлөө зарлагадахыг хүсдэг, зөвхөн чи л бусдыг баясгахын тулд бялдуучлахыг хүсдэггүй. Сайн хар! Өнөөдрийн хаанчлал хүний хүч тэнхээгээр бүтээгүй, харин Миний олон мэргэн ухаан, уйгагүй хичээл зүтгэлийг бүрэн ашиглаж амжилттай бүтээн байгуулна. Дотроо мэргэн ухаан хийгээд Би юу болохыг эзэмшдэг хэн боловч хаанчлалын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулна. Дахин бүү санаа зов; дотор чинь байгаа Миний хүслийн илчлэл, гэрэлтүүлэлтийг үл хайхран чи үргэлж маш их санаа зовж байна. Цаашид бүү ингэ. Чи өөрийнхөө үйлдлээс болж зовохоос зайлсхийхийн тулд аливаа зүйлийн талаар Надтай илүү их нөхөрлө.

Магадгүй гаднаа Би хүн болгонд хайхрамжгүй байгаа мэт харагддаг боловч дотроо юу боддогийг минь чи мэдэх үү? Би даруу нэгнийг үргэлж өндөрт өргөж, биеэ тоон, өөрийгөө чухалчилдаг хүмүүсийг үргэлж доош нь буулгадаг. Миний хүслийг ойлгодоггүй хүмүүс асар их хохирол амсана. Энэ бол Би юу болох, энэ бол Миний зан чанар гэдгийг чи мэдэх ёстой—хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, хэн ч үүнийг бүрэн ойлгож чадахгүй. Миний илчлэлээр л дамжуулан чи ойлгож чадна, эс бөгөөс чи ч бас үүнийг бүрэн дүүрэн ойлгохгүй; биеэ бүү тоо. Зарим хүн сайн ярьж магадгүй ч зүрх сэтгэл нь хэзээ ч Надад үнэнч байдаггүй, үргэлж нууцаар Надтай сөргөлдөж байдаг; Би иймэрхүү хүнийг шүүх болно.

Зүгээр л бусдаас сэжүүр хайхад бүү анхаар, чи Миний зан төрх, хэв маягт анхаарлаа хандуулах ёстой. Ийм маягаар л чи Миний хүслийг аажмаар ухаарч эхэлнэ; тэр үед чиний үйлдэл Миний хүсэлтэй нийцэж, чи ямар ч алдаа гаргахгүй. Бүү уйл, бүү гашууд; Би чиний хийдэг бүхнийг, бүх зан авирыг чинь, боддог бүхнийг чинь тодорхой хардаг бөгөөд чин сэтгэлийн хүсэл эрмэлзлийг чинь мэднэ; Би чамайг ашиглах болно. Одоо маш чухал үе; чамайг турших цаг ирлээ. Чи одоо болтол хараагүй гэж үү? Чи хараахан ухамсарлаагүй л байна уу? Би чамд яагаад ийм хандлага гаргадаг вэ? Чи мэдэх үү? Би чамд эдгээр зүйлийг илчилсэн ба чамд бага зэрэг ойлголт бий. Гэвч бүү зогс—оролтоо шамдан үргэлжлүүл, тэгвэл Би чамайг үргэлжлүүлэн гэгээрүүлнэ. Надад дуулгавартай байж, Намайг анхаарах тусам, дотор чинь улам гэрэлтэж, дотроо улам их илчлэлтэй болж байгаагаа чи ухаарсан уу? Надад дуулгавартай байж, Намайг анхаарах тусам, Миний талаар илүү их мэдлэгтэй болж, улам их туршлагатай болж байгаагаа чи мэддэг үү? Өөрийн үзэлтэй үргэлж бүү зууралд; ингэх нь Миний амьд усны урсгалыг хааж, Миний хүслийг хэрэгжүүлэхэд саад болно. Нэг хүнийг бүрэн олж авах нь амар зүйл биш гэдгийг чи мэдэх ёстой. Төвөгтэй байдлаар бүү бод. Зүгээр л дага, бүү эргэцүүлэн бод!

Өмнөх: 45-р бүлэг

Дараах: 47-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих