Бурханы ажлын алхмуудын тухай

Гаднаа бол Бурханы өнөөгийн ажлын алхмууд аль хэдийн дуусаж, хүн Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт, цэвэршүүлэлтийг аль эрт туулж, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн цаг үеийн цэвэршүүлэлт, үхлийн шалгалт, товойлгогчдийн шалгалт, Бурханыг хайрлах цаг үе гэх мэт алхмыг туулсан мэт харагддаг. Гэхдээ хүмүүс алхам бүрд асар их бэрхшээл туулсан хэр нь Бурханы хүслийг мэдэхгүй хэвээр байдаг. Жишээ нь, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтыг аваад үз: Тэд өөрсдийн олж авсан зүйл, мэддэг болсон зүйл, Бурханы хүрэхийг хүсдэг үр дүнг одоо ч тодорхой мэддэггүй. Бурханы ажлын хурдыг харахад хүн өнөөгийн хурдыг гүйцэх ямар ч чадваргүй харагддаг. Бурхан ажлынхаа эдгээр алхмыг хүнд эхлээд илчилдэг бөгөөд аль ч алхамд хүний төсөөлөхүйц түвшинд заавал хүрэх гэдэг юм биш, харин үүнээс нэг асуудлыг тодорхойлж байгааг харж болно. Бурхан үнэхээр олж авч болох хүнээ төгс болгохын тулд дээрх бүх алхмыг хэрэгжүүлэх ёстой. Бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан ямар алхмуудыг хэрэгжүүлэх ёстойг харуулах зорилгоор энэ ажлыг хийдэг. Иймээс гаднаас нь харахад Бурханы ажлын алхмууд гүйцэлдсэн ч мөн чанартаа Бурхан хүн төрөлхтнийг албан ёсоор төгс болгож эхэллээ. Хүмүүс үүнийг тодорхой мэддэг байх ёстой: Бурханы ажлын алхмууд гүйцэлдсэн болохоос ажил өөрөө дуусгавар болоогүй. Гэвч хүмүүс үзэлдээ, Бурханы ажлын алхмууд бүгд хүнд илчлэгдсэн тул Бурханы ажил дууссан гэдэгт огт эргэлзэж болохгүй гэж итгэдэг. Аливааг иймэрхүү маягаар харах нь шал буруу. Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй бөгөөд иймэрхүү үзэлд тал бүрээс хариу цохилт өгдөг; ялангуяа Бурханы ажлын алхмууд хүний үзлээс зөрдөг. Энэ бүхэн Бурханы мэргэн ухааныг харуулдаг. Хүний үзэл алхам тутамдаа үймээн үүсгэдгийг харж болох бөгөөд Бурхан хүний төсөөлдөг бүх зүйлд хариу цохилт өгдөг гэдэг нь бодит туршлагын үеэр илэрхий болдог. Хүн бүр Бурханыг дэндүү хурдан ажилладаг, өөрсдийг нь ямар нэг ойлголттой болж амжаагүй, будилуу байдалтай хэвээр байхад Бурханы ажил нэг л мэдэхэд дуусгавар болдог гэж боддог. Бурханы ажлын алхам бүр ийм байдаг. Бурхан хүмүүсээр тоглоом тохуу хийж байна гэж ихэнх хүн итгэдэг ч Бурханы ажлын санаа зорилго тийм биш. Бурхан хивэх арга барилаар ажилладаг: эхлээд морин дэл дээр давхиж явахдаа цэцэгсийг зэрвэсхэн харах мэт байснаа дараа нь нарийн ширийн рүү ордог, тэгээд эдгээр нарийн ширийнийг бүрэн боловсронгуй болгодог—энэ нь хүмүүсийг цочирдуулдаг. Хүмүүс Бурханыг мэхлэхээр оролдон, тодорхой түвшинд хүртэл зүгээр л аргацааж чадах юм бол Бурхан сэтгэл хангалуун болно гэж боддог. Бодит байдал дээр, Бурхан хүний аргацаах оролдлогод сэтгэл ханаж яаж чадах юм бэ? Бурхан дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд хүмүүсийг гэнэдүүлэх, мэдээгүй байхад нь цохилт өгөх байдлаар ажилладаг; ингэх нь хүмүүсийг Бурханы мэргэн ухааны талаар илүү их мэдлэгтэй болгож, Бурханы зөвт байдал, сүр жавхлан, халдашгүй зан чанарыг илүү их ойлгуулдаг.

Өнөөдөр Бурхан хүнийг албан ёсоор төгс болгож эхэллээ. Төгс болгуулахын тулд хүмүүс Бурханы үгийн илчлэл, шүүлт, гэсгээлтийг туулах ёстой бөгөөд Бурханы үгийн шалгалт, цэвэршүүлэлтийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт гэх мэт) туулах ёстой, мөн үхлийн шалгалтыг тэсвэрлэж чаддаг байх ёстой. Тэгэхээр Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт дунд Бурханы хүслийг үнэхээр мөрддөг хүмүүс Бурханыг зүрх сэтгэлийнхээ угаас магтаж чаддаг бөгөөд Бурханыг туйлын дуулгавартай дагаж, өөрсдийгөө орхиж, улмаар чин үнэнч, нэгэн үзүүрт, цэвэр ариун зүрх сэтгэлээр Бурханыг хайрлаж чаддаг; төгс хүн ийм байдаг бөгөөд Бурханы хийхээр зорьдог ажил, Түүний гүйцэлдүүлэх ажил яг энэ мөн. Хүмүүс Бурханы ажилладаг арга барилын талаар яаран дүгнэлт гаргах ёсгүй. Тэд гагцхүү амь руу орохоор эрэлхийлэх ёстой. Ингэх нь үндсэн зүйл. Бурханы ажлын арга барилыг байнга бүү шинж; энэ нь чиний хэтийн ирээдүйд л саад хийнэ. Бурханы ажилладаг арга барилаас чи хэр ихийг харсан бэ? Чи хэр дуулгавартай байсан бэ? Бурханы ажлын арга барил бүрээс чи хэр ихийг олж авсан бэ? Бурханаар төгс болгуулахад чи бэлэн үү? Төгс болгуулахыг хүсэж байна уу? Эдгээр нь бүгд та нарын тодорхой ойлгож, орох ёстой зүйлс юм.

Өмнөх: Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ

Дараах: Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих