14-р бүлэг

Эрин үеүдийн туршид нэг ч хүн хаанчлалд ороогүй, тиймээс хэн ч Хаанчлалын эрин үеийн нигүүлслийг эдлээгүй, хаанчлалын Хааныг ч хараагүй. Миний Сүнсний гэрэлтүүлэлт дор олон хүн хаанчлалын гоо үзэсгэлэнг зөгнөсөн мөртөө гадна талыг нь л мэддэг бөгөөд дотоод ач холбогдлыг нь мэддэггүй. Өнөөдөр хаанчлал газар дээр албан ёсоор оршин тогтнох үед дийлэнх хүн, Хаанчлалын энэ эрин үед яг юу гүйцэлдэхийг, хүмүүс эцэстээ ямар ертөнцөд очихыг мөн л мэддэггүй. Энэ тухайд хүн бүр будилж төөрөлдсөн байдалтай байх вий гэдгээс Би эмээж байна. Хаанчлал бүрэн гүйцэд биеллээ олох өдөр хараахан бүрэн ирээгүй учраас бүх хүн мунгинаж, үүнийг тодорхой ухаарч чаддаггүй. Хаанчлалын эрин үеийн хамтаар бурханлаг чанар дахь Миний ажил албан ёсоор эхэлдэг бөгөөд Хаанчлалын эрин үеийн албан ёсны энэхүү эхлэлийн хамтаар Миний зан чанар хүмүүст аажмаар харагдаж эхэлж байна. Тиймээс яг энэ мөчид л ариун бүрээ албан ёсоор дуугарч, бүгдэд тунхаглаж эхэлдэг. Би албан ёсоор эрх мэдлээ авч, хаанчлалд Хаан болон захирах үед Миний бүх ардууд яваандаа Надаар бүрэн төгс болгуулна. Дэлхийн бүх улс гүрэн хагаран бутрах яг тэр үед Миний хаанчлал бүрэлдэн тогтоно, бас тэр үед Би хувирч, бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулна. Тэр үед бүх хүн Миний алдар суут царайг харж, Миний жинхэнэ төрхийг нүдээр харна. Дэлхий ертөнцийг бүтээснээс хойш Сатан хүмүүсийг өнөөдрийн байгаа хэмжээнд хүртэл нь завхруулснаас эхлээд тэдний завхралаас үүдэн, тэдний үзэл бодлоор бол Би улам нууцлаг, улам бүр ойлгогдошгүй болсон. Хүмүүс Миний жинхэнэ нүүр царайг хэзээ ч харж байгаагүй, Надтай хэзээ ч шууд харилцаж байгаагүй. Зөвхөн цуу яриа, үлгэр домогт л хүний төсөөллийн “Би” байсан. Тиймээс хүмүүсийн оюун ухаанд буй “Өөрийгөө” шийдэж, маш олон жилийн турш тэдний өвөрлөсөн “Өөрийн” байр байдлыг өөрчлөх гэсэндээ Би хүний энэхүү төсөөлөл буюу хүний үзэлтэй нийцдэг. Энэ нь Миний ажлын зарчим билээ. Нэг ч хүн үүнийг нэгд нэггүй мэдэж чадаагүй. Хэдийгээр хүмүүс нүүрээрээ газар унан Надад мөргөж, Намайг шүтэн мөргөхөөр Миний өмнө ирсэн боловч Би хүмүүсийн ийм үйлдлийг таашаадаггүй, учир нь зүрх сэтгэлдээ тэд Миний дүрийг биш, харин Минийхээс ѳѳр дүрийг тээдэг. Тиймээс, Миний зан чанарыг ойлгодоггүй учраас хүмүүс жинхэнэ нүүр царайг минь огт таньдаггүй. Үүний үр дүнд, Намайг эсэргүүцсэн юм уу Миний захиргааны зарлигийг зөрчсөн хэмээн тэднийг бодох үед Би мөн л хараагүй дүр үзүүлдэг—тиймээс тэдний ой санамжид Би бол хүмүүсийг гэсгээхийн оронд өршөөдөг Бурхан, эсвэл хэлсэндээ хүрдэггүй Бурхан Өөрөө юм. Эдгээр нь бүгд хүний бодлоос гарсан төсөөлөл бөгөөд бодит баримттай нийцдэггүй.

Би өдөр бүр орчлон ертөнцийг ажиглан зогсож, амьдран суудаг газартаа даруухнаар нуугдан, хүний амьдралыг туулж, хүмүүсийн үйл хэрэг бүрийг сайтар судалдаг. Хэн ч, хэзээ ч Надад өөрийгөө үнэхээр өгөөгүй; хэн ч, хэзээ ч үнэнийг эрэлхийлээгүй. Хэн ч, хэзээ ч Надад ухамсартай хандаж, Миний өмнө шийдвэр гаргаад, дараа нь үүргээ биелүүлж байсангүй. Хэн ч, хэзээ ч Надад дотор нь оршихыг зөвшөөрч байсангүй, Намайг өөрсдийнхөө амь шиг эрхэмлэж ч байсангүй. Бодит байдал дээр хэн ч, хэзээ ч Миний бурханлаг чанар бүхэлдээ юу болохыг хараагүй; хэн ч, хэзээ ч бодитой Бурхантай Өөртэй нь холбоотой байхыг хүсээгүй. Ус хүмүүсийг бүхлээр нь залгих үед Би тэднийг тогтоол уснаас аварч, шинээр амьдрах боломж өгдөг. Хүмүүс амьдрах итгэлээ алдах үед Би тэднийг үхлийн ирмэгээс татан авч, цааш явах зориг өгч, Намайг оршин тогтнолынхоо үндэс болгон ашиглах боломж олгодог. Хүмүүс Надад дуулгаваргүй байх үед дуулгаваргүй байдлаас нь Би Өөрийгөө тэдэнд мэдүүлдэг. Хүний хуучин уг чанарыг харгалзан үзээд, мөн Өөрийн өршөөлийг харгалзан үзээд Би хүмүүсийг цаазаар авахын оронд гэмшиж, шинээр эхлэх боломж олгодог. Тэднийг өлсгөлөнд нэрвэгдэх үед биед нь эцсийн ганц амьсгал үлдсэн байлаа ч Би тэднийг үхлээс булаан авч, Сатаны заль мэхэнд урхидуулахаас сэргийлдэг. Хүмүүс Миний гарыг маш олон удаа харж, Миний эелдэг төрх, инээмсэглэсэн царайг маш олон удаа харж, Миний сүр жавхлан, уур хилэнг маш олон удаа харсан. Хүмүүс Намайг хэзээ ч мэдээгүй боловч Би зориуд өдөөн хатгах гэж сул талыг нь ашигладаггүй. Хүний зовлон зүдгүүрийг туулаад Би хүний сул талыг өрөвдөх болсон. Хүмүүсийн дуулгаваргүй байдал, ач мэддэггүй зангийн хариуд л Би өөр өөр түвшний гэсгээлт оноодог.

Хүмүүсийг завгүй байхад Би Өөрийгөө нууж, зав чөлөөтэй үед нь Өөрийгөө илчилдэг. Хүмүүс Намайг бүхнийг мэддэг гэж төсөөлдөг; тэд Намайг бүх гуйлтыг зөвшөөрдөг Бурхан Өөрөө гэж үздэг. Тиймээс дийлэнх нь Намайг мэдье гэсэн хүслээс болж биш, зөвхөн Бурханаас тусламж эрэхээр л Миний өмнө ирдэг. Өвдөж шаналах үедээ хүмүүс Миний тусламжийг шаргуу гуйдаг. Гай зовлонгийн цагт, зовлонгоосоо салахын тулд өөрсдийн бэрхшээлийг Надад бүх чадлаараа аминчлан хэлдэг. Гэвч тав тухтай байхдаа ганц ч хүн Намайг бас л хайрлаж чадаагүй; амар амгалан, аз жаргалтай байх үедээ баяр баясгалангаа хуваалцахаар ганц ч хүн Надад хандаагүй. Бяцхан гэр бүл нь аз жаргалтай, сайн сайхан байх үед хүмүүс Намайг аль хэдийн орхих юм уу Миний өөдөөс хаалгаа хааж, гэр бүлийнхээ ерөөгдсөн аз жаргалыг өөрсдөө эдлэх гэсэндээ Намайг орохыг хориглодог. Хүний оюун санаа хэтэрхий явцуу; Над шиг элэгсэг, өршөөнгүй, хүрч болох Бурханыг ч багтаахааргүй явцуу. Хүмүүс баяр хөөртэй инээж байх үедээ Намайг маш олон удаа голсон; хүмүүсийг төөрөлдөн бүдчиж явахад нь Би маш олон удаа тэдний тулдаг таяг болсон; өвчинд шаналж байгаа хүмүүст Би маш олон удаа эмчийн үүрэг гүйцэтгэхээс аргагүй болсон. Хүмүүс хэчнээн харгис юм бэ! Тэд үнэхээр эрүүл ухаангүй, ёс суртахуунгүй. Хүмүүст байх учиртай мэдрэмжүүдийг ч тэднээс харах аргагүй; тэдэнд хүн чанарын ул мөр бараг огт байдаггүй. Өнгөрснийг тунгаан бодож, одоо үетэй харьцуул: Та нарын дотор ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу? Өнгөрсөн үеийнхээ зарим зүйлээс салсан уу? Эсвэл тэрхүү өнгөрсөн үе хараахан солигдоогүй байна уу?

Би уул нурууд, голын хөндийгөөр хөндлөн гулд явж, хүний ертөнцийн сайн, мууг тууллаа. Хүмүүсийн дундуур Би хэрэн хэсэж, тэдний дунд олон жил амьдарсан атал хүмүүсийн зан чанар багахан өөрчлөгдсөн мэт харагддаг. Хүмүүсийн хуучин уг чанар дотор нь үндэслэж, нахиалсан мэт байдаг. Тэд тэрхүү хуучин уг чанараа хэзээ ч өөрчилж чаддаггүй; тэд үүнийг анхдагч суурин дээр нь л ялимгүй сайжруулдаг төдий. Хүмүүсийн хэлдгээр гол чанар нь өөрчлөгдөөгүй, харин хэлбэр нь ихээхэн өөрчлөгджээ. Хүмүүс бүгд Намайг хуурч, будилуулан, зальдаад Миний сайшаалыг хүртэх гэж байгаа мэт санагддаг. Би хүний заль мэхийг шагшин бахаддаг ч үгүй, анхаарлаа хандуулдаг ч үгүй. Хилэгнэн уурлахын оронд, харсан ч үзэхгүй байх хандлага баримталдаг. Би хүмүүст тодорхой хэмжээний эрх чөлөө олгож, дараа нь бүх хүнд хамтад нь харьцалт хийхээр төлөвлөдөг. Хүмүүс бүгд өөрсдийгөө хайрладаггүй, өөрсдийгөө огт нандигнадаггүй, үнэ цэнгүй өөдгүй амьтад байхад Би яагаад ер нь тэдэнд дахин нэг удаа өршөөл, хайр үзүүлэх хэрэгтэй юм бэ? Хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө мэддэггүй, хэр үнэ цэнтэйгээ ч мэддэггүй. Тэд жингээ үзэхийн тулд жинлүүр дээр өөрсдийгөө тавих ёстой. Хүмүүс Намайг ер хайхардаггүй тул Би ч бас тэднийг нухацтай авч үздэггүй. Тэд Надад ямар ч анхаарал хандуулдаггүй тул Би ч гэсэн тэдэн дээр шаргуу ажиллах хэрэггүй. Энэ нь хоёуланд нь хамгийн сайн биш гэж үү? Энэ нь та нарыг дүрсэлдэг бус уу, Миний ардууд аа? Та нарын дундаас хэн Миний өмнө шийдвэр гаргачихаад дараа нь түүнийгээ хаяагүй вэ? Хэн байн байн шийдвэр гаргахын оронд Миний өмнө урт хугацааны шийдвэр гаргасан бэ? Хүмүүс амар тайван байх үедээ Миний өмнө дандаа шийдвэр гаргаад, гай зовлонгийн цагт тэдгээрийг бүгдийг нь хүчингүй болгодог; тэгээд дараа нь шийдвэрээ дахин барьж аваад, Миний өмнө тавьдаг. Би овоолсон хогоос хүмүүсийн түүсэн энэ хаягдлыг хээгүй хүлээгээд авчихмаар тийм хүндлээд байхааргүй Нэгэн юм уу? Цөөхөн хүн л шийдвэрээ бат хадгалдаг, цөөн хэд нь цэвэр ариун байдаг ба цөөхөн хүн өөрсдөд нь хамгийн эрхэм зүйлийг тахил болгон Надад өргөдөг. Та нар бүгд адилхан бус уу? Хаанчлал дахь Миний ардуудын нэг гишүүн болохын хувьд хэрвээ та нар үүргээ биелүүлж чадахгүй бол Надад жигшигдэн гологдоно!

1992 оны 3 дугаар сарын 12

Өмнөх: 13-р бүлэг

Дараах: 15-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих