59-р бүлэг

Чи тулгардаг орчноосоо Миний хүслийг илүү их эрж хай, тэгвэл Миний магтаалыг гарцаагүй хүртэнэ. Чи эрж хайж, Намайг хүндлэх хүсэлтэй байгаа цагт дутагддаг бүхнийг чинь Би чамд өгнө. Чуулган одоо албан ёсны сургалтад орж, бүх зүйл зөв замдаа орж байна. Юмс ирээдүйд болох зүйлсийн урьтал байхаа больсон; та нар цаашид будилж, эсвэл ялган таних чадваргүй байх ёсгүй. Яагаад Би та нараас, бүх зүйл дээр бодит байдал руу орохыг шаарддаг вэ? Чи үүнийг үнэхээр туулсан уу? Би та нарын хүслийг хангадаг шиг Миний шаарддаг зүйл дээр та нар үнэхээр Намайг сэтгэл хангалуун болгож чадах уу? Ов мэхтэй бүү бай! Би та нарыг ахин дахин тэвчсээр л байгаа хэр нь та нар сайн, муугийн ялгааг удаа дараа мэддэггүй, талархлаа илэрхийлж чаддаггүй!

Миний зөвт байдал, Миний сүр жавхлан, Миний шүүлт ба Миний хайр—Надад байгаа энэ бүх зүйл, Би юу болох зүйлсийг чи үнэхээр амталсан уу? Та нар үнэхээр маш бодлогогүй, мөн Миний хүслийг ойлгохгүй байхаар зүтгэдэг. Миний бэлтгэсэн зоогийг та нар өөрсдөө амтлах ёстой гэж Би ахин дахин хэлсэн, гэсэн ч та нар үүнийг удаа дараа түлхэн унагадаг ба сайн орчныг муугаас ялгаж чаддаггүй. Эдгээр орчноос алийг нь та нар өөрсдөө бий болгосон бэ? Алийг нь Миний гар зохицуулсан бэ? Өөрсдийгөө хамгаалахаа боль! Би бүх зүйлийг тов тодорхой хардаг, үнэн хэрэгтээ чи л эрж хайдаггүй. Би өөр юу хэлэх билээ?

Миний хүслийг ойлгодог бүх хүнийг Би үргэлж тайвшруулах ба зовж, хор хөнөөл амсахыг нь зөвшөөрөхгүй. Одоо гол зүйл бол Миний хүслийн дагуу үйлдэл хийж чаддаг байх явдал. Үүнийг хийдэг хүмүүс гарцаагүй Миний ерөөлийг хүртэж, Миний хамгаалалтад орно. Та нарын дундаас хэн өөрийгөө Миний төлөө үнэхээр, бүрмөсөн зарлагадаж, байгаа бүхнээ Миний төлөө өргөн барьж чадах вэ? Та нар шийдэмгий бус; бодол чинь гэр орон, гадаад ертөнц, хоол хүнс, хувцас хунараа бодож, тэдгээрийг тойрон эргэлддэг. Чи энд Миний өмнө байж, Миний төлөө аливааг хийж байгаа хэдий ч зүрх сэтгэлийнхээ гүнд гэрт буй эхнэр, хүүхдүүд, эцэг эхээ бодсоор байгаа. Энэ бүхэн чиний эд хөрөнгө мөн үү? Яагаад чи тэдгээрийг Миний гарт даатгадаггүй юм бэ? Чи Надад хангалттай итгэдэггүй юм гэж үү? Эсвэл Би чамд тохиромжгүй зохицуулалт хийнэ гэж айж байна уу? Чи махан биеийнхээ гэр бүлд яагаад үргэлж санаа зовдог юм бэ? Чи хайртай хүмүүсээ үргэлж хүсэмжилдэг! Би чиний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг үү? Намайг өөрийнхөө дотор ноёрхуулж, Надаар бүх оршихуйгаа эзэмдүүлэх тухай чи ярьсаар байдаг ч эдгээр нь бүгд худал хуурмаг! Та нараас хэд чинь бүх зүрх сэтгэлээ чуулганы төлөө зориулдаг вэ? Та нарын дундаас хэн чинь өөрийгөө боддоггүй, харин өнөөдрийн хаанчлалын төлөө үйлдэж байна вэ? Энэ талаар маш анхааралтай бодоод үз.

Та нар Намайг ийм хэмжээнд түлхсэн учраас Би та нарыг идэвхжүүлэхийн тулд гараа л ашиглаж чадна; Би цаашид та нарыг аргадахгүй. Учир нь Би бол ухаалаг Бурхан бөгөөд Надад хэр үнэнч байгаагаас чинь хамааран Би өөр өөр хүмүүст өөр өөр арга замаар ханддаг. Би бол төгс хүчит Бурхан—хэн Миний урагшлах алхамд саад хийж зүрхлэх билээ? Одоогоос эхлээд, Надад үнэнч бус хандаж зүрхэлдэг бүх хүн Миний захиргааны зарлигийн гар дор гарцаагүй ирнэ, ингэснээр тэд Миний төгс хүчнийг мэднэ. Миний хүсдэг зүйл бол асар олон хүн биш, харин өндөр ур чадвар юм. Би үнэнч бус, шударга бус, гажууд зан авиртай, ов мэхтэй хэнийг ч бай орхиж, шийтгэх болно. Намайг өршөөнгүй гэж, эсвэл хайр энэрэлтэй агаад эелдэг гэж бодохоо боль; ийм бодол бол зүгээр л өөрийгөө өөгшүүлж байгаа хэрэг. Би чамайг өөгшүүлэх тусам чи улам сөрөг, идэвхгүй болж, өөрийгөө орхих хүсэлгүй болдог гэдгийг Би мэднэ. Хүмүүс ийм хэмжээнд хэцүү байх үед Би тэднийг байнга зоригжуулж, чирээд явж л чадна. Үүнийг мэдэж ав! Одоогоос эхлэн Би бол шүүдэг Бурхан; Би хүмүүсийн төсөөлдөг шиг өршөөнгүй, эелдэг, энэрэнгүй Бурхан байхаа больсон!

Өмнөх: 58-р бүлэг

Дараах: 60-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих