58-р бүлэг

Миний санаа зорилгыг ухаараад чи Миний ачааг анхаарах чадвартай болно, мөн гэрэл гэгээ, илчлэл болон чөлөөлөлт, эрх чөлөөг олж авч чадна. Энэ нь Миний сэтгэлийг хангалуун болгож, чамд зориулсан Миний хүслийг хэрэгжүүлж, бүх ариун хүнийг босгон байгуулж, газар дээрх Миний хаанчлалыг бат бэх, тогтвортой болгоно. Одоо чухал зүйл нь Миний санаа зорилгыг ухаарах явдал юм; энэ бол та нарын орох ёстой зам, түүнчлэн хүн бүрийн гүйцэтгэх ёстой үүрэг юм.

Миний үг бол бүх төрлийн өвчнийг анагаадаг сайн эм. Миний өмнө ирэхийг хүсэж байгаа цагт Би чамайг эмчилж, Өөрийнхөө бүхнийг чадагч байдлыг, Өөрийнхөө гайхалтай үйл хэргийг, Өөрийнхөө зөвт байдал, сүр жавхланг харуулна. Түүнчлэн Би та нарт өөрсдийн чинь завхрал, сул дорой байдлыг хальт харуулна. Би чиний доторх нөхцөл байдал бүрийг бүрэн ойлгодог; чи үргэлж зүрх сэтгэл дотроо аливааг хийдэг ба гаднаа харуулдаггүй. Би чиний хийдэг юм болгоныг бүр ч тодорхой мэддэг. Гэхдээ Би ямар зүйлсийг магтаж, ямар зүйлсийг магтдаггүйг чи мэдэх ёстой; чи энэ хоёрыг тодорхой ялгах хэрэгтэй бөгөөд үүнд хайнга хандах ёсгүй.

“Бид Бурханы ачаанд анхаарал хандуулах ёстой” гэж хэлснээрээ чи зүгээр л дүр эсгэж байна. Харин баримтуудтай нүүр тулах үедээ чи Бурханы ачаа гэж юу болохыг сайн мэддэг хэр нь ямар ч анхаарал хандуулдаггүй. Чи үнэхээр нэлээд будилуу, мунхаг, мөн түүнчлэн туйлын мэдлэггүй. Энэ нь хүмүүстэй харьцах хэчнээн хэцүү болохыг тайлбарладаг; тэд “Би зүгээр л Бурханы санаа зорилгыг ухаарч чадахгүй байна, гэхдээ үүнийг ухаарах юм бол мэдээжийн хэрэг үүнд нийцүүлэн үйлдэнэ” гэх мэт сайхан сонсогдох үг л хэлдэг. Энэ нь та нарын бодит нөхцөл байдал биш гэж үү? Хэдийгээр та нар бүгд Бурханы санаа зорилгыг мэддэг, өөрсдийнхөө өвчний шалтгааныг мэддэг ч гол асуудал бол та нар хэрэгжүүлэхийг огт хүсдэггүй; энэ нь хамгийн та нарын том бэрхшээл юм. Хэрвээ үүнийг даруйхан шийдвэрлэхгүй бол амийн чинь хамгийн том саад тотгор болох болно.

Өмнөх: 57-р бүлэг

Дараах: 59-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

2-р бүлэг

Шинэ арга замд орохын хамтаар Миний ажилд шинэ алхмууд байх болно. Хаанчлалд байдагтай адилаар Би аливаа зүйлсийг бурханлаг чанараар...

Ажил ба оролт 10

Хүн төрөлхтөн өдий хүртэл ахиж дэвшсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй нөхцөл байдал юм. Бурханы ажил, хүний оролт зэрэгцэн урагшилдаг тул...

4-р бүлэг

Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө эргэн санах хэрэгтэй: Намайг хайрлах та нарын хайр хольцтой юу? Надад өгсөн үнэнч байдал чинь...

Зам… 6

Бид Бурханы ажлын ачаар өнөөдөртэй золгосон болохоор Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх амьд үлдэгсэд юм. Бурханы төлөвлөгөөний дагуу агуу...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих