115-Р БҮЛЭГ

Чамаас болж Миний зүрх сэтгэл асар их баярлан хөөрнө; чамаас болж Миний гар баяр хөөртэйгөөр бүжиж, Би чамд дуусашгүй их ерөөл өгнө, учир нь чи бүтээлийн цаг үеэс өмнө Надаас ирсэн. Өнөөдөр чи Миний дэргэд эргэж ирэх ёстой, учир нь чи дэлхий ертөнцийнх биш, газрынх биш, харин Минийх билээ. Би чамайг үүрд хайрлаж, чамайг үүрд ерөөж, чамайг үүрд хамгаална. Надаас ирсэн хүмүүс л Миний хүслийг мэддэг, зөвхөн тэд л Миний ачаанд санаа тавьж, Миний хүссэн зүйлийг хийнэ. Өнөөдөр, бүх зүйл гүйцэлджээ. Миний зүрх яг галт бөмбөг адил хайрт хөвгүүд минь удахгүй Надтай эргэж нийлэхийг, Миний үнэн бие Сион руу бүрмөсөн буцахыг хүсэмжилж байна. Чамд энэ талаар зарим нэг мэдлэг бий. Хэдийгээр бид сүнсээрээ байнга нэг нэгнээ дагаж чаддаггүй ч үргэлж нэг нэгэндээ сүнсээрээ бараа болж, бие махбодоороо уулздаг. Эцэг болон хөвгүүд үүрд салшгүй, дотно холбогдсон. Сион уул руу буцах өдрийг хүртэл хэн ч чамайг Миний дэргэдээс булаан авч чадахгүй. Надаас ирдэг бүх ууган хөвгүүдээ Би хайрлаж, Намайг эсэргүүцдэг бүх дайсныг Би үзэн яддаг. Би хайрладаг хүмүүсээ Сион руу аваачиж, үзэн яддаг хүмүүсээ Үхэгсдийн орон руу, там руу чулуудах болно. Энэ бол Миний бүх захиргааны зарлигийн гол зарчим юм. Миний ууган хөвгүүдийн хэлдэг хийдэг бүхэн Миний Сүнсний илэрхийлэл. Хүн бүр үүнийг тодорхой ойлгосон нөхцөлд Миний ууган хөвгүүдэд гэрчлэл хийх ёстой. Энэ нь Миний ажлын дараагийн алхам, хэрвээ хэн нэгэн эсэргүүцвэл, Би Өөрийн хайрт хөвгүүдээр тэднийг шийдвэрлүүлнэ. Одоо бол урьдынхаас ондоо. Хэрвээ Миний хайрладаг хүмүүс шүүлтийн үг хэлбэл Сатан Үхэгсдийн оронд тэр дороо үхэх болно, учир нь Би Өөрийн ууган хөвгүүдэд аль хэдийн эрх мэдэл өгчихсөн. Өөрөөр хэлбэл, одоогоос эхлээд Миний ууган хөвгүүд болон Би хамтдаа захирах цаг нь болсон. (Энэ нь биеэр захирахаас бага зэрэг ялгаатай, бие махбодын үе шатанд байгаа юм.) Бодлоороо дуулгаваргүй байдаг хэн боловч Миний үнэн биеийг эсэргүүцдэг хүмүүстэй адил хувь заяаг эдэлнэ. Миний ууган хөвгүүдэд Миний адилаар хандах ёстой, учир нь бид нэг биетэй бөгөөд хэзээ ч салж болохгүй. Өнгөрсөнд Намайг гэрчилсэнтэй адилаар өнөөдөр Миний ууган хөвгүүдийг гэрчлэх хэрэгтэй. Энэ бол Миний захиргааны зарлигийн нэг юм; хүн бүр босож, гэрчлэл хийх ёстой.

Миний хаанчлал газар дэлхийн зах хязгаар хүртэл тэлдэг, Миний ууган хөвгүүд Надтай хамт ертөнцийн зах хязгаар хүртэл аялдаг. Та нар махан биедээ чөдөрлөгддөг учраас Би хэлж өгсөн ч та нарт ойлгодоггүй олон үг байдаг, иймээс ихэнх ажлыг Намайг Сион руу буцсаны дараа хийж дуусгах ёстой. Ийнхүү буцаж очих нь холгүй байгааг, үнэндээ тэр мөч бараг ирснийг Миний үгээс харж болно. Тийм ч учраас Би Сион болон Сионы хэрэг явдлын талаар байнга ярьж байна. Та нар Миний үгийн зорилго юу болохыг мэдэх үү? Миний зүрх сэтгэлд юу байгааг мэдэх үү? Миний зүрх сэтгэл Сион руу буцан очиж, хуучин эрин үеийг бүхэлд нь төгсгөж, газар дээрх амьдралаа төгсгөж (учир нь Би хорвоогийн хүмүүс, хэрэг явдал, юмсыг жигшиж, махан бие дэх амьдралыг бүр ч их үзэн яддаг, махан биеийн чөдөр тушаа үлэмж бөгөөд Сион руу буцсаны дараа л бүх зүйл хөгжин цэцэглэх болно), хаанчлал дахь амьдралаа сэргээхийг хүсэмжилдэг. Эхний удаад бие махбодтой болсны минь зорилго нь хоёр дахь удаа бие махбодтой болох суурийг тавихын төлөө байсан юм. Энэ бол аялах ёстой зам байлаа. Өөрийгөө бүхэлд нь Сатанд өгч байж л, Би та нарыг золин аварч чадах байсан, ингэснээр та нар эцсийн үе шатанд Миний бие рүү эргэн орж магад. (Эхний удаад бие махбодтой болоогүй бол Би алдрыг олж авч чадахгүй, нүглийн тахилыг буцааж авах боломжгүй байх байсан, иймд та нар дэлхий дээр нүгэлтэн болж ирэх байлаа.) Би хязгааргүй мэргэн ухаантай учраас та нарыг Сионоос хөтөлж гарсан баримт нь та нарыг гарцаагүй Сион руу буцаан авчрах болно гэсэн үг юм. Сатаны саад болох оролдлого бүтэмжтэй болохгүй, учир нь Миний агуу ажил аль эрт гүйцэлдчихсэн. Миний ууган хөвгүүд Миний адил ариун агаад өө сэвгүй учир Би ууган хөвгүүдийн хамт Сион руу буцна, бид хэзээ ч салахгүй.

Миний удирдлагын төлөвлөгөө бүхэлдээ та нарт аажмаар илчлэгддэг. Би бүх улс үндэстэн, бүх хүний дунд Өөрийн ажлыг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Миний Сион руу буцах цаг холгүй байгааг нотлоход энэ нь хангалттай, учир нь бүх улс үндэстэн, хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Сион руу буцсаны дараа хийгдэх зүйл юм. Миний алхаа улам бүр түргэсэж байна. (Сион руу буцах өдөр минь ойртож байгаа учир буцахаасаа өмнө Би газар дээрх ажлаа дуусгахыг хүсэж байна.) Би ажилдаа улам бүр завгүй болж байгаа хэдий ч газар дээр Надад хийх ажил улам бага болж, бараг юу ч үлдсэнгүй. (Миний завгүй байдал Сүнсээр хийх ажилд чиглэдэг, үүнийг хүний энгийн нүдээр харж чадахгүй, харин зөвхөн Миний үгээс л мэдэж авч болно; Миний завгүй байдал махбодод завгүй байдаг шиг биш, харин олон ажил төлөвлөж байгааг минь хэлж байгаа юм.) Учир нь, Миний хэлсэнчлэн, газар дээрх Миний ажил аль хэдийн нэгд нэггүй гүйцэлдчихсэн бөгөөд Миний ажлын үлдсэн хэсэг Намайг Сион руу буцах хүртэл хүлээх ёстой. (Би ажиллахаар Сион руу буцах ёстойн шалтгаан нь ирээдүйн ажлыг махбодоор гүйцэлдүүлж болохгүй бөгөөд хэрвээ энэ ажлыг махбодоор хийвэл Миний нэрийг гутаах болно.) Би дайснуудаа ялж, Сион руу буцах үед амьдрал эрин үеүдээс өмнөх амьдралаас илүү сайхан, амар амгалан байх болно. (Яагаад гэвэл, Би дэлхий ертөнцийг бүхэлд нь ялсан, мөн эхний болон хоёр дахь удаагаа бие махбодтой болсныхоо ачаар Би алдрыг бүрэн олж авсан. Эхний удаа бие махбодтой болохдоо Би Өөрийн алдрын нэгээхэн хэсгийг олж авсан, харин хоёр дахь удаа бие махбодтой болоход Миний үнэн бие алдрыг бүрэн олж авсан бөгөөд Сатанд дарлан мөлжих ямар ч завшаан үлдээгүй. Иймээс, Сион дахь ирээдүйн амьдрал илүү сайхан, амар амгалан байх болно.) Агуу улаан лууг шившиглэхийн тулд Миний үнэн бие дэлхий ертөнц болон Сатаны өмнө улам илүү суу алдартайгаар гарч ирнэ; энэ бол Миний бүх мэргэн ухааны цөм юм. Би гадаад зүйлсийн талаар илүү их ярих тусам, та нар илүү их ойлгож чадна; Би хүмүүсийн харж чаддаггүй Сионы зүйлсийн талаар ярих тусам, та нарт эдгээр зүйл улам хоосон санагдаж, тэдгээрийг төсөөлөхөд улам хэцүү болж, Намайг үлгэр ярьж байна гэж бодно. Гэхдээ, та нар сэрэмжтэй байх ёстой; Миний аманд хоосон үг байдаггүй, Миний амнаас гардаг үг найдвартай. Хэдийгээр та нарын сэтгэлгээгээр үүнийг ойлгоход хэцүү боловч энэ бол туйлын үнэн. (Махан биеийн хязгаарлалтаас болж хүн Миний хэлдэг зүйлийг бүхэлд нь нэгд нэгэнгүй ойлгож чаддаггүй, Би хэлсэн олон зүйлээ бүрэн дүүрэн илчлээгүй. Гэхдээ биднийг Сион руу буцах үед Би тайлбарлах хэрэггүй, та нар аяндаа ойлгоно.) Үүнд хайнга хандаж болохгүй.

Хэдийгээр хүний махан бие болон үзэл хязгаарлагдмал ч гэсэн Би илчилсэн нууцуудаараа дамжуулан махан биеийн сэтгэлгээг чинь сайжруулж, үзэлтэй чинь тэмцэлдэхийг хүсэж байна, учир нь Би олон удаа хэлж байсанчлан энэ бол Миний ажлын алхам (тэгээд Сион руу орох хүртэл энэ ажил зогсохгүй). Хүн бүрийн оюун санаанд Сион уул байдаг бөгөөд хүн бүрийн хувьд энэ нь өөр байдаг. Би Сион уулын талаар дурдсаар байгаа болохоор үүний талаар ерөнхий мэдээлэл та нарт өгье, ингэснээр та нар үүний талаар бага зэрэг мэддэг болно. Сион ууланд гарна гэдэг нь сүнсний ертөнц рүү буцах явдал юм. Хэдийгээр энэ нь сүнсний ертөнцийг хэлдэг боловч, хүмүүсийн харж, хүрч чаддаггүй газар биш; энэ нь биеийг хэлж байгаа юм. Бие гарч ирэх үедээ хэлбэр, дүрстэй байдаг боловч бие гарч ирээгүй байх үедээ хэлбэр, дүрсгүй байдаг учраас энэ нь огт харагддаггүй, биет бус зүйл биш билээ. Сион ууланд, хоол унд, хувцас хунар, өдөр тутмын хэрэгцээ, орогнох газрын талаар санаа зовох хэрэггүй, бас гэрлэлт, гэр бүл гэж байхгүй, хүйсийн ялгаа байхгүй (Сион ууланд байгаа бүхэн нэгэн биед байгаа Миний үнэн бие учраас ямар ч гэрлэлт, гэр бүл, хүйсийн ялгаа гэж байхгүй), Миний үнэн биеийн ярьдаг бүх зүйл биеллээ олно. Хүмүүсийг сэрэмжгүй байх үед Миний үнэн бие тэдний дунд гарч ирж, хүмүүс анхаарал хандуулаагүй байх үед Миний үнэн бие алга болно. (Мах цуснаас бүрддэг хүмүүс үүнийг биелүүлж чадахгүй, иймээс одоо та нар үүнийг төсөөлөхөд хэцүү.) Ирээдүйд, нар, сар, биет тэнгэр, газар байсаар байх боловч Миний үнэн бие Сионд байх учир нар шарахгүй, өдөр гэж байхгүй, байгалийн гамшигт зовохгүй. Бурхан бидэнд гэрэл өгөх учраас бидэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй гэж Би хэлэхдээ Сионд байх тухайгаа ярьж байсан. Хүмүүсийн үзлээр бол орчлон ертөнц дэх бүх зүйл таягдан хаягдаж, бүх хүн Миний гэрэлд амьдрах ёстой. Энэ нь, “Бурхан бидэнд гэрэл өгөх учраас бидэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй” гэдгийн жинхэнэ утга учир гэж тэд боддог, гэвч үнэндээ энэ бол буруу тайлбар юм. Би “сар болгон, мод арван хоёр төрлийн жимс ургуулна” гэж хэлэхдээ Сион дахь хэрэг явдлыг хэлж байсан билээ. Энэ өгүүлбэр нь Сион дахь амьдралын нөхцөлийг бүхэлд нь төлөөлдөг. Сионд цаг хугацааны хязгаар гэж байхгүй, бас газар зүй, орон зайн хязгаар ч гэж байхгүй. Ийм учраас Би “сар болгон” гэж хэлсэн. “Арван хоёр төрлийн жимс” нь Сион дахь эрх чөлөөтэй амьдралыг хэлж байгаа болохоос өнөөдөр та нарын амьдран харуулж байгаа зан авирыг төлөөлдөггүй. Эдгээр үг нь Сион дахь амьдралыг ерөнхийд нь хэлсэн юм. Үүнээс Сион дахь амьдрал элбэг баян агаад олон янз байдаг гэдгийг харж болно (учир нь “арван хоёр” гэдэг нь энд элбэг дэлбэг байдлыг хэлдэг). Гашуудал болоод нулимсгүй амьдрал байх болно, мөлжлөг, дарангуйлал ч байхгүй учраас бүх зүйл чөлөөлөгдсөн, эрх чөлөөтэй байна. Яагаад гэвэл бүх зүйл Миний үнэн бие дотор оршиж, ямар ч хүн салгаж чадахгүй бөгөөд бүх зүйл гоо үзэсгэлэн, үүрдийн шинэхэн байдлын дүр зураг байх болно. Тэр үе нь бүх зүйл бэлэн болсон цаг, Сион руу буцсаны маань дараах амьдралын эхлэл байх болно.

Хэдийгээр газар дээрх Миний ажил бүрэн дүүрэн гүйцэлдсэн ч гэсэн Миний ууган хөвгүүд газар дээр ажиллах нь Надад хэрэгтэй байсаар л байна, иймээс Би хараахан Сион руу буцаж болохгүй. Би Сион руу ганцаараа буцаж болохгүй, Миний ууган хөвгүүд газар дээрх ажлаа дуусгасны дараа бид Сион руу хамтдаа буцна. Тиймээс хамтдаа алдрыг олж авч байна гэж хэлэх нь зүйтэй болов уу; энэ бол Миний үнэн биеийн бүрэн илрэл билээ. (Миний ууган хөвгүүд хараахан илрээгүй учраас газар дээрх Миний ууган хөвгүүдийн ажил хараахан дуусаагүй гэж Би хэлдэг. Энэ ажлыг үнэнч агаад шударга үйлчлэл үзүүлэгчид хийсээр байх ёстой.)

Өмнөх: 114-Р БҮЛЭГ

Дараах: 116-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4-Р БҮЛЭГ

Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө эргэн санах хэрэгтэй: Намайг хайрлах та нарын хайр хольцтой юу? Надад өгсөн үнэнч байдал чинь...

ЗАМ… 2

Эх газрын Хятад дахь Бурханы ажлын эрэмбэ дараа, алхам, арга барилын талаар манай ах эгч нар бага зэрэг ойлголттой байж болох ч эдгээрийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх