Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

НАЯН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Намайг төгс хүчит Бурхан гэдгийг чи мэддэггүй; бүх хэрэг явдал, эд зүйл Миний хяналтад байдгийг чи мэддэггүй! Бүх зүйлийг Би бүтээж, бүрэн төгс болгодог гэдэг ямар учиртай вэ? Хүн бүрийн ерөөл, золгүйтэл бүгд Миний биелэлт, Миний үйлдлээс шалтгаалдаг. Хүн юу хийж чаддаг билээ? Хүн бодлоо гээд юу биелүүлж чаддаг билээ? Эх захаа алдсан энэхүү эцсийн эрин үед, Сатаны завхруулсан энэ харанхуй ертөнцөд Миний таалалд нийцэх нь яасан цөөхөн бэ? Өнөөдөр ч бай, өчигдөр ч бай, эсвэл ойрын ирээдүйд ч бай хүн бүрийн амьдралыг Би тодорхойлдог. Тэд ерөөл хүлээн авах уу, эсвэл золгүйтэл амсах уу, Надаар хайрлуулах уу, эсвэл үзэн ядуулах уу гэдэг Миний ганц цохилтоор л яг шийдэгдсэн. Хэн чинь алхаагаа өөрсдөө шийддэг гэж, бас хувь заяа чинь өөрсдийн чинь гарт байдаг гэж мэдэгдэж зүрхлэх вэ? Хэн тийм эрээ цээргүй байж зүрхлэх вэ? Хэн надаас айдаггүй вэ? Хэн сэтгэлийнхээ гүнд Надад дуулгаваргүй байдаг вэ? Хэн дураараа аашилж зүрхлэх вэ? Би тэднийг газар дээр нь гэсгээж, хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж, аврахаа гарцаагүй болино. Та нар Миний нэрийг хүлээн зөвшөөрсөн энэ удаад Би хүн төрөлхтөнд сүүлчийн удаа өршөөл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл Би, ерөөл нь мөнх биш ч гэсэн Миний нигүүлслээс ихээхэн эдэлсэн нэг хэсгийг хүн төрөлхтнөөс сонгосон; тиймээс чамайг мөнхөд ерөөнө гэж урьдчилан тогтоогоогүй байлаа ч, Би чамд зүй бус хандахгүй, чи шууд золгүйтэл амсах хүмүүсээс хамаагүй дээр байна.

Миний шүүлт үнэхээр дээд цэгт хүрч, урьд үзэгдээгүй бүсэд орж байна. Миний энэ удаагийн хилэнт шүүлт хүн бүрд хүрч байна. Урьд нь байсан сүр жавхлант шүүлт одоогийнхоос хамаагүй их өөр юм. Урьд нь хүмүүс шүүлтэд орж буй жишээтэй тулгартлаа өчүүхэн ч айдас мэдэрдэггүй байсан, одоо тэд ганц үг сонсоод л ухаан алдталаа айдаг; зарим нь бүр Намайг амаа ангайхаас ч айдаг. Надаас дуу гарч, Намайг ярьж эхэлмэгц тийм хүн ихэд мэгдэн, яахаа мэдэхээ больж, газар дээрх нүхний хамгийн харанхуй мухарт нь өөрийгөө нуухыг чин сэтгэлээсээ хүсдэг. Ийм хүн муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн тул аврагдаж чадахгүй. Би балар эртний могой болох агуу улаан лууг шүүх үед тэр хүн бүрэг ноомой байж, бүр хүмүүст үзэгдэхээс ч айх болно; тэр бол харанхуйд төрсөн Сатаны үр удам үнэхээр мөн.

Урьд нь Би “урьдчилан тогтоолт, сонголт” зэрэг үг үргэлж хэрэглэдэг байсан нь ямар учиртай вэ? Би хэрхэн урьдчилан тогтоож, сонгодог вэ? Хүн яагаад урьдчилан тогтоогдсон, сонгогдсон хүмүүсийн нэг биш байдаг вэ? Үүнийг яаж ойлгох вэ? Энэ бүгдэд Би тодорхой тайлбар хийж, шууд ярих шаардлагатай. Хэрэв үүнийг та нарт илчилбэл, тийм төрлийн тэнэг хүн үүнийг Сатаны өгсөн бодол байна гэж итгэх байсан! Намайг хилсээр гүтгэх байсан! Одоо Би юу ч нуулгүй, илэн далангүй ярья: Би бүх зүйлийг бүтээхдээ, эхлээд хүн төрөлхтөнд үйлчлэх биет зүйлсийг бүтээсэн (цэцэг, өвс, мод, ой шугуй, уул, гол, нуур, газар, тэнгис, бүх төрлийн шавж, шувуу, амьтад, заримыг нь хүн төрөлхтөн идэг гэж, заримыг нь хүн төрөлхтөн хараг гэж) өөр өөр газарт хүн төрөлхтөнд зориулан өөр өөр төрлийн үр тариа бүтээсэн; энэ бүхнийг бүтээснийхээ дараа л Би хүн төрөлхтнийг бүтээж эхэлсэн юм. Хоёр төрлийн хүн бий: Нэг төрөл нь Надаар сонгогдсон, урьдчилан тогтоогдсон хүмүүс; нөгөө төрөл нь Сатаны шинж чанартай. Намайг дэлхий ертөнцийг бүтээхээс өмнө энэ төрөл бүтээгдсэн боловч Сатан бүрэн завхруулсан тул Би тэднийг хаясан юм. Дараа нь Би дор бүрнээ Миний шинж чанарыг өөр өөр түвшинд эзэмшдэг Өөрийн сонгосон, урьдчилан тогтоосон төрлийг бүтээсэн; иймээс өнөөдөр Надаар сонгогдсон хүмүүс тус бүртээ Миний шинж чанарыг өөр өөр түвшинд эзэмшдэг. Хэдийгээр тэднийг Сатан завхруулсан ч тэд Надад харьяалагддаг хэвээрээ; алхам бүр нь Миний удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Хаанчлалын шударга дүрмийг Би бүгдийг нь урьдаас төлөвлөсөн; шударга бус, зальхай хүмүүс Сатаны үр төл, мөн Сатанд эзэмдүүлсэн учир юу ч боллоо гэсэн үнэнч байж чадалгүй, үргэлж Сатаны тушаал доорх зарц нар нь байх боловч энэ бүхэн Миний хүслийг биелүүлэхийн төлөө юм. Та нарын таамгийг арилгахын тулд Би үүнийг тодорхой болголоо. Би төгс болгодог хүмүүсээ халамжилж, хамгаална; харин Миний жигшдэг хүмүүсийн хувьд гэвэл үйлчлэл нь эцэс болсны дараа Миний газраас явах болно. Энэ хүмүүсийг дурдахаар Би уурлан хилэгнэж, тэднийг дурдмагц л тэр үедээ учрыг нь олчихмоор их санагддаг ч үйлдлээ хязгаарлан барьдаг; Би үйлдэл, үгээрээ хэмжигддэг. Би уурандаа автан дэлхий ертөнцийг дарлаж чадна, харин Өөрийн урьдчилан тогтоосон хүмүүсийг биш; тайвширсныхаа дараа Би дэлхийг Өөрийн гарын алганд атгаж чадна, өөрөөр хэлбэл Би бүхнийг хянадаг. Дэлхий ертөнц Өөрийн минь тэвчихээргүй хэмжээнд хүрч завхарсныг харвал Би тэр даруй устгах болно. Би ганц үг хэлэхэд л хангалттай бус уу?

Би бол практик Бурхан Өөрөө; Би ер бусын тэмдэг, гайхамшиг үйлддэггүй боловч хаа сайгүй Миний гайхамшигт үйлсээр дүүрэн. Урдах зам харьцуулшгүй илүү гэрэлтэй болох болно. Алхам бүрийн тухай Миний илчлэл бол Өөрийн удирдлагын төлөвлөгөөг та нарт хэлэх арга юм. Өөрөөр хэлбэл, цаашид илчлэл бүр ч олширч, улам тодорхой болно. Ойрхон ирээд байгаа Мянган жилийн хаанчлалд ч та нар Миний илчлэл, Миний алхааны дагуу урагшлах ёстой. Бүгд хэлбэрээ олж, бүгдийг бэлтгэсэн, ерөөгдсөн хүмүүс та нарыг мөнхийн ерөөл хүлээж байна; ташуурдуулсан хүмүүсийг мөнхийн гэсгээлт хүлээж байна. Миний нууц та нарт хэтэрхий ихэддэг, Надад хамгийн энгийн байдаг үг та нарт хамгаас хэцүү байж болно; иймээс та нар хэтэрхий багыг ойлгодог тул Би улам ихийг хэлдэг, та нарт Би үг бүрчлэн тайлбарлах хэрэгтэй болдог, гэхдээ санаагаа хэтэрхий бүү чилээ, Би та нарт Өөрийн ажлын дагуу ярих болно.

Өмнөх:НАЯН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дараах:НАЯН ТАВДУГААР БҮЛЭГ

Танд таалагдаж магадгүй