Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

НАЯН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Миний үгийг сонсоод бүгд үхтлээ айдаг. Бүгд айдас хүйдсээр дүүрдэг. Та нар юунаас айна вэ? Би та нарыг хөнөөхгүй! Энэ нь буруугаа мэдэрч, илчлэгдэхээс айснаас чинь болж байгаа юм. Миний араар хийдэг зүйл чинь дэмий хоосон, бас үнэ цэнгүй. Үүнээс чинь болж Би, Өөрийн урьдчилан тогтоогоогүй, сонгоогүй хүмүүсийг ёроолгүй нүхэнд шидэж, хэдэн хэсэг бяцлахыг улайран хүстлээ та нарыг үзэн ядахад хүрдэг. Гэвч Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө, Өөрийн гэсэн зорилго бий. Би амийг чинь одоохондоо өршөөж, Надад хийх үйлчлэл чинь дуусах хүртэл чамайг хөөж явуулахгүй. Ийм бүтээл харах хүсэл Надад үгүй, тэд Миний нэрд гутамшиг л болдог! Үүнийг мэдэх үү? Ойлгож байна уу? Олиггүй амьтад! Үүнийг тодорхой ойлго! Чамайг ашигладаг нь Би, мөн чамайг ашигладаггүй нь ч Надаас үүдэлтэй. Бүхнийг Би зохион байгуулж, Миний гарт бүх зүйл дуулгавартай, эмх цэгцтэй байдаг. Ээлж дарааллаасаа зөрж зүрхэлдэг хэнийг ч бай Миний гар даруй цохиж унагах болно. Би “цохиж унагана” гэж их хэлдэг; үүнийг Би үнэхээр Өөрийн гараар хийдэг гэж чи бодно уу? Тэгэх шаардлагагүй! Миний үйлдэл хүн төрөлхтний төсөөлдөг шиг болхи биш. Миний үгээр бүх зүйл бүрэлдэж, биелдэг гэдэг нь ямар учиртай вэ? Намайг хуруугаа ч хөдөлгөөгүй байхад бүх зүйл биелдэг. Миний үгийн жинхэнэ утга учрыг ойлгов уу?

Надад үйлчлэл хийдэг хүмүүсийн хэнийг ч Би аврахгүй. Миний хаанчлалд тэдний хувь гэж үгүй. Учир нь энэ хүмүүс Миний хүслийг биелүүлэхийн оронд гадаад асуудлуудад л цаг заваа үрдэг. Хэдийгээр одоо Би тэднийг ашиглаж байгаа боловч, бодит байдал дээр тэд бол Миний хамгийн их үзэн яддаг, хамгаас илүү жигшдэг хүмүүс юм. Өнөөдөр, Миний хүслийг биелүүлдэг, Миний ачааг анхаарч хайхардаг, жинхэнэ зүрх, чин сэтгэлээр Надад бүхнээ өгч чадах хэнийг ч болов Би хайрладаг бөгөөд Өөрөөсөө холдуулахгүйгээр тогтмол гэгээрүүлэх болно. “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг чамайг гарцаагүй их ерөөнө” гэж Би байнга хэлдэг. “Ерөөнө” гэж юуг хэлж байна вэ? Чи мэдэх үү? Ариун Сүнсний одоогийн ажлын хувьд, энэ нь Миний чамд өгч байгаа ачааг хэлж байгаа юм. Чуулганы төлөө ачаа үүрч чадах, Надад өөрсдийгөө чин сэтгэлээсээ зориулдаг бүх хүний ачаа, жинхэнэ зүрх сэтгэл нь Миний хүртээсэн ерөөл билээ. Үүнээс гадна, Миний тэдэнд өгдөг илчлэл ч бас Миний ерөөл юм. Учир нь, одоо ачаагүй байгаа хүмүүс Надаар урьдчилан тогтоогдож, сонгогдоогүй байдаг; Миний хараал аль хэдийн тэдэн дээр буусан. Өөрөөр хэлбэл, Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс Миний хэлсэн зүйлийн эерэг талыг хуваалцдаг байхад тэгээгүй хүмүүс нь Миний хэлсэн зүйлийн сөрөг талыг хуваалцдаг. Миний үг хэлэх тусам илүү ойлгогддог. Миний үг хэлэх тусам улам тодорхой болдог. Шударга бус, зальхай, Надаар урьдчилан тогтоогдоогүй хүн тус бүрийг Би дэлхий бүтээгдэхээс өмнө хараасан юм. Та нарын төрсөн жил, сар, өдөр, бүр цаг, минут, секунд бүгдийг Би тохируулан төлөвлөсөн байдаг гэдгийн учир юу вэ? Ууган хөвгүүдийн байр суурийг хэн авахыг Би эртнээс урьдчилан тогтоосон. Тэд Миний Нүдэнд бий; Би тэднийг аль эртнээс эрхэм нандин гэж үзсэн бөгөөд Миний зүрх сэтгэлд аль эртнээс тэдний орон зай байж ирсэн. Миний хэлдэг үг бүр жинтэй, бас Миний санааг тээдэг. Хүн хамаагүй! Миний хайртай, ууган хөвгүүний байр суурьтай цөөн хүнээс гадна Миний хүслийг хайхардаг хүн хэчнээн цөөн билээ? Миний хөвгүүдийн үнэ цэн юу вэ? Миний ардуудын үнэ цэн юу вэ? Урьд нь, “Миний хөвгүүд” гэдэг нэр томьёо нь Миний ууган хөвгүүдийн нэршил байлаа. Гэвч Миний хөвгүүд, Миний хүмүүсийн ичгүүргүй хэд нь үүнийг өөрсдийг нь дуудах хүндэтгэлийн цол гэж боддог байв. Миний ууган хөвгүүний дүрд ичих нүүргүйгээр бүү тогло, чи тэгэх гавьяатай юу? Өнөөдөр Миний өмнө чухал байр сууринд томилогдсон хүмүүс л баталгаажсан. Тэд ууган хөвгүүдийн байр суурийг олж авсан. Тэд аль хэдийн Миний сэнтий, Миний титэм, Миний суу алдар, Миний хаанчлалаас хувь хүртсэн. Би бүх зүйлийг нягт нямбай зохицуулсан. Өнөөдөр ууган хөвгүүний байр суурийг хүлээн авдаг бүх хүн, төрөхөөсөө авхуулан гэр орондоо, мөн өөрсдийнхөө ирээдүй, ажил, гэрлэлтэд тулгарсан зүйл гэх мэт ихээхэн шаналал, хяхалт хавчлага, зовлон бэрхшээлийг туулсан юм. Энэ ууган хөвгүүд өөрсдийн байр суурийг ямар ч төлөөс төлөлгүйгээр эзлээгүй юм. Тэд аль хэдийн сайн, муу, саармаг гээд амьдралын бүхий л эрээн барааныг туулсан. Ертөнцийн хүмүүст урьд нь ихэд хүндлэгдэж байсан, орон гэртээ тав тухтай амьдардаг бүх хүн ууган хөвгүүдэд ер орохгүй. Тэд ууган хөвгүүн байх гавьяагүй; Миний нэрд шившиг авчирдаг тэднийг Би огт хүсэхгүй. Миний сонгосон Миний хөвгүүд, Миний ардууд ч бас дэлхий ертөнцөд нэр хүнд сайтай боловч Миний ууган хөвгүүдийн дайд хүрэхгүй. Би одоо зарим хүнийг ашиглаж байгаа боловч тэдний дундах олон хүн Миний ардууд байхад ч тэнцдэггүй, тэд бол мөнхийн мөхлийн бай юм; тэд Надад урт хугацаанд бус, түр үйлчлэл үзүүлэхээр ашиглагдаж байгаа юм. Удаан хугацаанд ашиглуулдаг хүмүүс Миний зүрх сэтгэлд аль хэдийн тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, чухал байр сууринд Миний томилсон хүмүүс бол Миний хайрладаг, Миний аль эртнээс ашиглаж эхэлсэн хүмүүс юм. Энэ нь тэдний үүрэг аль хэдийн шийдэгдсэн гэсэн үг. Харин Миний жигшдэг хүмүүсийн хувьд гэвэл, тэд одоогийн үе шатанд түр ашиглуулж байгаагаас цаашгүй. Харийнхан ирэх үед та нарт ууган хөвгүүд тодорхой илчлэгдэх болно.

Өнөөдөр Би та нараас, хурдан өсөж, Миний ачаанд хайхрамжтай хандахыг шаардаж байна, энэ ачаа хэтийдсэн их биш бөгөөд Би та нараар чадах зүйлийг чинь л хийлгэх болно. Та нарын биеийн хэмжээг Би мэднэ, ямар үүрэг гүйцэтгэж чадахыг чинь Би мэднэ. Би энэ бүхнийг мэддэг, бас ойлгодог. Би ердөө Миний хөвгүүд өөрсдийгөө дуртайяа үгүйсгэж, Миний хайрладгийг хайрлаж, Миний үзэн яддагийг үзэн ядаж, Миний хийдгийг хийж, Миний хэлдгийг хэлж үнэхээр чадаасай гэж л хүсдэг. Орон зай, газар зүй, цаг хугацаа, эсвэл ямар ч хүний эрхэнд бүү бай. Та нарын сүнс газар сайгүй чөлөөтэй байж, тус бүртээ ууган хүүгийн байр сууринд зогсож чадаасай гэж Би хүсдэг. Өнөөдөр хэн Надад бүхий л оршихуйгаа зориулдаг вэ? Хэн Миний төлөө үнэнчээр зарцуулдаг вэ? Хэн өдөр шөнөгүй Миний төлөө сэргэг байдаг вэ? Хэн Миний гэр орны ажлыг зохицуулдаг вэ? Хэн Надад Миний мөрөн дээрх ачааг хөнгөлдөг вэ? Тэд Миний хөвгүүд биш гэж үү? Хийдэг бүхэн минь Өөрийн хөвгүүдийг төгс болгож, Өөрийн хөвгүүдэд үйлчлэхийн төлөө байдаг, ойлгов уу? Бүгд Миний ууган хөвгүүдийн төлөө бөгөөд Би алдаа хийдэггүй. Би хүмүүсийг буруу үнэлдэг гэж бүү бод. Би чамайг дорд үздэг гэж бүү бод. Намайг агуу авьяасыг дутуу ашигладаг гэж бүү бод. Чамайг урьдчилан тогтоолгүй алдсан гэж Намайг бүү бод. Харин ч, чи үүнийг хүртэх гавьяагүй! Мэдэж байна уу? Одоо Би та нарт зарим зүйлийг баталж өгье: Миний уур хилэнг ойр ойрхон өдөөдөг, Миний шүүмжлэл, эсвэл харьцалтад үе үе өртдөг хэн ч болов Миний үзэн ядалтын бай гэдэг нь гарцаагүй. Тэд лавтай үхнэ, үүнийг өөрчлөх боломжгүй. Миний ширүүн туршилтад аль хэдийн орж, Миний сайшаалыг хүртсэн учраас Өөрийн ууган хөвгүүдтэй харьцахаа больсон гэдгээ Би хэлсэн. Муухай царайлсан хэнд ч болов аюул нүүрлэнэ, чи айхгүй байна уу? Миний амнаас үг гармагц олон хүн үхэх болно. Гэвч заримынх нь сүнс нь л үхэж, тэд махан биеэ хадгалж үлдэнэ. Үүний хамгийн тодорхой үзүүлэлт гэвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй, саатуулах зүйл огт үгүй. (Сатан тэднийг аль хэдийн тодорхой хэмжээгээр завхруулчихсан.) Тэдний махан бие хэзээ ч устгагдлаа гэсэн, тэр нь Миний зохистой төлөвлөгөөний дагуу, Миний заасан цагт болно. Тэдний сүнс үхсэн нь Надад их үйлчлэл хийж чадахгүй; харин Би Өөрийн үйл хэргийн гайхамшгийг үзүүлэхдээ тэдний махан биеийг ашиглана. Үүнээс хүмүүс үнэмшиж, зогсолтгүй магтаал хэлж, Намайг хүндэлдэггүй хүн үгүй болж, Надаас айдаггүй хүн ч байхаа болино. Би ямар ч нарийн асуудалд хөнгөн ханддаггүй; бүгд Надаас болж үхэж, амьдардаг бөгөөд Надад үйлчлэлээ хийх хүртлээ хэн ч явж чадахгүй. Надад үйлчлэлээ хийгээгүй бол Сатан хүртэл ёроолгүй нүх рүү эргэн орж чадахгүй. Миний хийж буй алхам бүр тогтвортой, аюулгүй, бат үндэслэлтэй байдаг. Миний хийдэг ямар ч алхам огтоос өнгөц байдаггүй.

Хэн Надтай эн зэрэгцэж зүрхлэх вэ? Хэн намайг эсэргүүцэж зүрхлэх вэ? Тэгвэл чамайг Би даруйхан цохиж унагана! Би ул мөр үлдээхгүй, чиний махан бие ор мөргүй болно; энэ маргаангүй. Би үүнийг хэлмэгцээ ажил хэрэг болгох ба ухрах зам үлдэхгүй. Дэлхий ертөнц өдрөөс өдөрт нуран унаж байна. Хүн төрөлхтөн өдрөөс өдөрт сөнөж байна. Миний хаанчлал өдөр ирэх тусам хэлбэрээ олж байна. Миний ууган хөвгүүд өдөр ирэх тусам өсөж байна. Миний уур хилэн өдөр өдрөөр ихсэж, Миний гэсгээлт өдөр өдрөөр догширч, Миний үг өдөр өдрөөр ширүүсэж байна. Та нар одоо ч өөрсдийн чинь тухай Миний үг яриа, дууны өнгө зөөлрөхийг хүлээсээр байх юм, дахиад бод! Энэ хэнтэй харьцаж байгаагаас минь шалтгаална. Өөрийн хайрладаг хүмүүст Миний дууны өнгө зөөлөн, үргэлж тайтгаруулж байна. Та нарт Би хатуу, шүүмжлэлтэй, дээр нь нэмээд гэсгээлт, уур хилэнтэй л байж чадна. Өөрийн мэдэлгүйгээр, дэлхий ертөнц дээрх улс орон бүрийн байдал улам бүр түгшүүртэй болж, өдрөөс өдөрт нуран унаж, өдөр өдрөөр үймээнд автаж байна. Улс болгоны тэргүүн бүгд эцэст нь эрх мэдэл олохоор найддаг. Тэд үүнийг хүлээгээгүй ч, Миний гэсгээлт аль хэдийн тэдэн дээр буусан. Тэд Миний эрх мэдлийг булаах гэж санаархаж байгаа ч, энэ бол ердөө хий мөрөөдөл! Нэгдсэн Үндэстний Байгууллагын дарга хүртэл Надаас мөн л уучлал эрэх ёстой. Түүний үйлдсэн хорон муу үйл гэж тоймгүй. Одоо үе бол гэсгээлтийн цаг үе. Би түүнийг амархан өршөөхгүй. Эрх мэдэлтэй хүн бүр өмссөн титмээ тайлах ёстой. Зөвхөн Би л бүх зүйлийг захирах гавьяатай. Бүх зүйл Надаас шалтгаалдаг. Цөөн хэдэн харийнхан гэлтгүй, бүгд Надаас шалтгаалдаг. Миний ажил аль хэдийн өдий хүрсэн учир Намайг шинжсэн хэнийг ч бай Би тэр даруй цохиж унагана. Өдөр бүр шинэ илчлэл, өдөр бүр шинэ гэрэл гарч байна. Бүх зүйл улам бүрэн төгс болж байна. Сатаны сүүлчийн өдөр улам бүр ойртож, урьд хожид байгаагүйгээр тодорхой болж байна.

Өмнөх:НАЯН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Дараах:НАЯН ГУРАВДУГААР БҮЛЭГ