109-р бүлэг
Өдөр бүр Би айлдвар айлдаж, үг хэлж, агуу тэмдэг, гайхамшгуудаа илчилж байна. Энэ бүх зүйл Миний Сүнсний ажилд багтдаг. Хүмүүсийн нүдэнд Би ердөө л нэг хүн, харин яг энэ хүнд л Би Өөрийнхөө бүх юмыг болон Өөрийн агуу хүчийг илчилдэг.
Хүмүүс хүн Намайг болон Миний үйлдлүүдийг үл тоомсорлодог учраас тэдгээрийг хүний хийсэн зүйл гэж боддог. Тэгвэл, Миний хийдэг зүйлийг хүн хийж чадах эсэх талаар чи яагаад бодож үздэггүй юм бэ? Хүмүүс Намайг энэ хэмжээнд мэддэггүй; тэд Миний үгийг ойлгодоггүй, Миний үйл хэргийг ч ухамсарладаггүй. Ёрын муу, ялзарсан хүмүүс! Хэзээ Би чамайг залгих вэ? Хэзээ Би чамайг гал болон хүхэрт нуурт булах вэ? Маш олон удаа та нар Намайг бүлгээсээ хөөсөн, маш олон удаа хүмүүс намайг доромжилж, элэглэж, гүтгэсэн, маш олон удаа хүмүүс Намайг илт шүүж, эсэргүүцсэн. Сохор хүмүүс! Та нар Миний гарт байдаг атга шавар гэдгээ мэддэггүй гэж үү? Та нар Миний бүтээсэн зүйл гэдгээ мэддэггүй гэж үү? Одоо Миний уур хилэн гарч байгаа, хэн ч үүний эсрэг хамгаалж чадахгүй. Хүмүүс ахин дахин өршөөл эрж л чадна. Харин Миний ажил энэ хэмжээнд хүртлээ ахисан учир хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүтээгдсэн хүмүүс буцаад шавар шороо руугаа буцах ёстой. Би зөвт бус байгаа юм биш, харин та нар дэндүү их завхарсан, цадиггүй байгаа юм, учир нь Сатан та нарыг олзолж, хэрэгслээ болгосон. Би бол ариун Бурхан Өөрөө; Намайг бохирдуулж болохгүй, Би бохир сүмийг эзэмшиж ч чадахгүй. Одоогоос эхлээд, Миний дүрэлзсэн догшрол (уур хилэнгээс ч илүү ширүүн) бүх улс үндэстэн, хүмүүс дээр асгарч, Надаас гарсан мөртөө Намайг мэддэггүй бүх өөдгүй хүмүүсийг гэсгээж эхэлнэ. Би хүмүүсийг туйлын их үзэн яддаг, Надад цаашид өршөөл байхгүй байх болно; харин Өөрийн бүх хараалыг доош асгана. Ямар ч нинжин сэтгэл, хайр байхгүй, бүх зүйл үнсэн товрог болтлоо шатаж, Миний хаанчлал л үлдэнэ, ингэснээр Миний гэрт Миний ардууд Намайг магтаж, Надад алдрыг өгч, Намайг үүрд уухайлан дэмжинэ (энэ бол Миний ардуудын чиг үүрэг юм). Миний гэрийн дотор болон гадна талд байгаа хүмүүсийг Миний гар албан ёсоор гэсгээж эхэлнэ. Нэг ч мууг үйлдэгч Миний гар болон шүүлтээс зугтаж чадахгүй; хүн бүр энэ зовлон зүдүүрийг туулж, Надад шүтэн мөргөх ёстой. Энэ бол Миний сүр жавхлан, түүнчлэн мууг үйлдэгчдэд тунхагладаг захиргааны зарлиг. Хэн ч хэнийг ч аварч чадахгүй. Хүмүүс өөрсдийгөө л халамжилж чадах боловч юу ч хийсэн бай, Миний гэсгээлтийн гараас зугтаж чадахгүй. Миний захиргааны зарлиг хатуу ширүүн гэж хэлсний шалтгаан энд илчлэгддэг; энэ бол бүх хүний нүдээрээ харж болох бодит баримт юм.
Намайг уурлаж эхлэхэд Миний гар өөрсдийг нь үхтэл цохих вий гэдгээс ихэд айсандаа том жижиггүй бүх чөтгөр санд мэнд зугтана—гэхдээ хэн ч Миний гараас зугтаж чадахгүй. Би шийтгэлийн бүх хэрэгслийг гартаа барьдаг; Миний гар бүх зүйлийг хянаж, бүх зүйл Миний гарт байдаг, хэн ч үүнээс мултарч чадахгүй. Энэ бол Миний мэргэн ухаан. Би хүний ертөнцөд ирэхдээ бүх төрлийн бэлтгэл ажлыг аль хэдийн гүйцэлдүүлж, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд эхлүүлэх суурийг тавьсан (учир нь Би бол ухаалаг Бурхан бөгөөд юу хийх ёстой, юу хийх ёсгүйг зохих ёсоор шийдвэрлэдэг). Бүх зүйл зохих ёсоор зохицуулагдсаны дараа Би махбод болж, хүний ертөнцөд ирсэн. Гэвч хэн ч Намайг таниагүй. Миний гэгээрүүлсэн хүмүүсээс бусад тэрслүү хөвгүүд бүгд Намайг эсэргүүцэж, Намайг гутааж, Намайг үл тоомсорлодог. Гэхдээ эцэст нь Би тэднийг хүмүүжилтэй, дуулгавартай болгоно. Хэдийгээр хүмүүст Би төдийлөн ихийг хийхгүй байгаа мэт харагдавч Миний агуу ажил аль хэдийн дуусчихсан. (Хүмүүс хүн Намайг үгээрээ, зүрх сэтгэлээрээ аль алинаар нь бүрэн дуулгавартай дагадаг; энэ бол тэмдэг.) Өнөөдөр Би өндийн босож, Намайг эсэргүүцдэг бүх төрлийн муу ёрын сүнсийг гэсгээдэг. Намайг хэр удаан дагаснаас үл хамааран, тэд Миний дэргэдээс явах ёстой. Миний эсрэг байдаг хэнийг ч Би хүсдэггүй (тэд бол сүнслэг ойлголтгүй хүмүүс, муу ёрын сүнсэнд түр зуур эзэмдүүлсэн хүмүүс, мөн Намайг мэддэггүй хүмүүс юм). Би тэдний нэгийг нь ч хүсдэггүй! Бүгд үгүй болж, мөхлийн хөвгүүд болно! Өнөөдөр Надад үйлчлэл үзүүлснийхээ дараа тэд бүгд явах ёстой! Миний гэрт бүү сэлгүүц; ичгүүр сонжуургүйгээр бусдын хүчийг байнга сорон мөлжихөө боль! Сатанд харьяалагддаг хүмүүс бүгд диаволын хөвгүүд бөгөөд үүрд мөхнө. Намайг эсэргүүцдэг бүхэн Миний дэргэдээс чимээгүй явна, ингэснээр Миний ажлын хурд ямар нэгэн саад тотгоргүйгээр илүү төвөггүй болно. Аливаа саад, бартаагүйгээр бүх зүйл Миний тушаалаар хийгдэнэ. Бүгд Миний харцны өмнө унаж, Миний шатаалтад устгагдана. Энэ нь Миний төгс хүчин, төгс мэргэн ухааныг (ууган хөвгүүддээ Миний хийсэн зүйлийг) харуулдаг. Энэ нь Миний нэрд болон Надад улам их алдрыг нэмнэ. Миний юу хийдгээс болон Миний дууны өнгөнөөс, Өөрийн гэр дэх бүх ажлаа гүйцэлдүүлж, Харь үндэстнүүд рүү хандаж эхэлснийг минь та нар бүгд харж болно. Би Өөрийн ажлыг тэнд эхлүүлж, ажлынхаа дараагийн алхмыг гүйцэтгэж байгаа.
Миний ихэнх үг та нарын үзэлтэй нийцдэггүй—гэхдээ битгий яв, Миний хөвгүүд ээ. Хүний үзэлтэй нийцэхгүй байна гэдэг нь Миний айлдвар биш гэсэн үг биш. Би тэдгээрийг үнэхээр айлдсан гэдгийг яг энэ нь л нотолдог. Хэрвээ Миний үг хүний үзэлтэй нийцдэг байсан бол тэр нь муу ёрын сүнсний ажил байх байсан. Тиймээс та нар Миний үгэнд илүү их хүчин чармайлт гаргаж, Миний хийдгийг хийж, хайрладгийг хайрлах ёстой. Энэ эцсийн эрин үе нь бас бүх гай гамшиг дахин гарч ирэх эрин үе бөгөөд түүнчлэн Би Өөрийн бүх зан чанарыг илчилж буй эрин үе билээ. Миний бүх ариун бүрээ үлээж эхлэхэд хүмүүс үнэхээр айх болно; тэр үед хэн ч ёрын муу зүйл хийж зүрхлэхгүй, харин Миний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, Миний мэргэн ухаан, төгс хүчинд талархана. Эцсийн эцэст Би бол ухаалаг Бурхан Өөрөө! Хэн Намайг няцааж чадах вэ? Бас хэн Миний эсрэг өндийн босож зүрхлэх вэ? Хэн Миний мэргэн ухааныг хүлээн зөвшөөрөхгүй байж зүрхлэх вэ? Хэн Миний төгс хүчнийг мэдэхгүй байж зүрхлэх вэ? Миний Сүнс бүх газарт агуу ажил хийж байх үед хүн бүр Миний төгс хүчнийг мэддэг ч Миний зорилго биелээгүй л байна. Миний уур хилэнгээс үүдэн хүмүүс Миний төгс хүчин, мэргэн ухаан, мөн Миний үнэн биеийн алдар сууг хараасай гэж Би хүсдэг. (Энэ бүхэн ууган хөвгүүдээс харагддаг; энэ бол туйлын үнэн. Тэднээс өөр хэн ч Миний үнэн биеийн нэг хэсэг байж чадахгүй; үүнийг Би урьдчилан тодорхойлсон.) Миний гэрт, хүмүүсийн ухан ойлгож чадахгүй эцэс төгсгөлгүй нууц бий. Намайг ярихад хүмүүс Намайг хэтэрхий өршөөлгүй гэдэг. Мөн аль хэдийн маш олон хүн Намайг тодорхой түвшинд хайрладаг гэж хэлдэг. Тэгвэл Би яагаад тэднийг агуу улаан лууны үр сад гэдэг юм бэ? Түүнчлэн яагаад Би тэднийг нэг нэгээр нь орхих вэ? Миний гэрт илүү олон хүн байвал сайн биш гэж үү? Гэсэн ч Би ийм маягаар үйлдсээр л байдаг. Миний урьдчилан тогтоосон тооноос нэгээр илүү, эсвэл нэгээр дутуу байж болохгүй. (Энэ бол Миний захиргааны зарлиг. Үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүйгээр зогсохгүй, Би Өөрөө ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь Би Сатаны өмнө буулт хийх ёсгүй. Миний мэргэн ухаан, Миний сүр жавхланг үзүүлэхэд энэ хангалттай. Би бол цорын ганц Бурхан Өөрөө. Хүмүүс Миний өмнө сөгддөг; Би хүмүүсийн өмнө буулт хийдэггүй.) Сатаныг хамгийн их шившиглэдэг зүйл бол яг энэ юм. Миний сонгосон хүмүүс бүгд даруу, хүлцэнгүй, дуулгавартай, үнэнч шударга бөгөөд Надад төлөв даруу байдлаар, анзаарагдалгүйгээр үйлчилж чадна. (Сатан Намайг шившиглэхдээ үүнийг ашиглахыг хүссэн ч Би Сатантай хариу барьсан.) Миний зан чанарыг энэ хүмүүсээс харж болно. Тулаанд ялалт байгуулаад эргэж ирэх үедээ Би ууган хөвгүүдээ Өөрийн хаанчлалын хаад болгон тослох бөгөөд тэр үед л Би амарч эхэлнэ, учир нь Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилна. Миний ууган хөвгүүд Намайг төлөөлдөг, Намайг илэрхийлдэг. Даруу агаад олонд танигдаагүй үйлчлэлээрээ тэд Надад дуулгавартай байдаг; үнэнч шударга байдлаараа Миний үгийг гүйцэтгэдэг; үнэнч шударга байдлаараа тэд Миний хэлдэг зүйлийг хэлдэг; даруу байдлаараа Миний нэрд алдар суу авчирдаг (эрээ цээргүй зан, эсвэл зэрлэг бүдүүлэг байдалгүйгээр, харин ч сүр жавхлан болон уур хилэнтэйгээр). Миний ууган хөвгүүд ээ! Орчлон ертөнцийг шүүх цаг боллоо! Би та нарт адис хайрлаж, эрх мэдэл өгдөг, мөн Би та нарыг ерөөлийн нэг хувиар шагнадаг! Бүх зүйл аль хэдийн гүйцэлдсэн, үүнийг бүгдийг нь та нар хянаж, та нар зохицуулна, учир нь Би та нарын Эцэг; Би та нарын хүчит цамхаг, Би та нарын орогнох газар, Би та нарын дэмжлэг. Түүнчлэн Би та нарын Төгс Хүчит Нэгэн; Би та нарын бүх зүйл билээ! Бүх зүйл Миний гарт байдаг, бүх зүйл бас та нарын гарт ч байна. Үүнд зөвхөн өнөөдөр ч биш, өчигдөр ч, бүр маргааш ч гэсэн багтдаг! Үүнийг тэмдэглүүштэй биш гэж үү? Уухайлан баярлууштай биш гэж үү? Та нар бүгд өөрсдийн хүртэх ёстой хувийг Надаас хүлээн авцгаа! Би Өөртөө ганцыг нь ч хадгалалгүйгээр та нарт бүх юмаа өгдөг, учир нь Миний бүх өмч хөрөнгө та нарынх, мөн Миний баялаг та нарынх. Энэ бол та нарыг бүтээснийхээ дараа “маш сайн” гэж хэлсний минь шалтгаан билээ.
Өнөөдөр юу хэлж, бодож, хийхийг чинь хэн чиглүүлдгийг та нар мэдэх үү? Та нарын үйлдлийн цаад зорилго юу вэ? Би та нараас асууя: Та нар Хурганы хуримын зоогт хэрхэн оролцох вэ? Энэ нь өнөөдөр үү? Эсвэл ирээдүйд үү? Хурганы хуримын зоог гэж юу вэ? Та нар мэдэхгүй, тийм үү? Тэгвэл Би та нарт тайлбарлаж өгье: Би хүний ертөнцөд ирэхдээ, өнөөдрийн хүн Өөртөө үйлчлүүлэхээр бүх төрлийн хүн, юмс, зүйлсийг зохицуулсан. Одоо бүх зүйл гүйцэлдсэн болохоор Би үйлчлэл үзүүлэгчдийг хаяж байна. Энэ нь хуримын зоогтой ямар хамаатай юм бэ? Энэ хүмүүс Надад үйлчлэл үзүүлэх үед буюу Би Хурга болох үедээ хуримын зоогийн амтыг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, Миний туулсан бүх шаналал, Миний хийсэн, хэлсэн бүх зүйл, Миний уулзсан бүх хүн, насан туршдаа Миний хийсэн бүх зүйл хуримын зоогт багтсан. Хүн Намайг тослуулсны дараа та нар Намайг дагаж эхэлсэн (энэ үед Би Хурга болсон); тиймээс Миний удирдлага дор та нар төрөл бүрийн шаналал, гамшиг туулж, дэлхий ертөнцөд хаягдаж, дорд үзэгдэж, гэр бүлдээ хаягдаж, Миний ерөөл дор амьдарсаар ирсэн. Энэ бүх зүйл бол Хурганы хуримын зоогийн хэсгүүд юм. Би “хуримын зоогийг” хэрэглэдэг, учир нь та нараар хийлгэж байгаа бүхэн минь та нарыг олж авах зорилготой байдаг. Гэхдээ энэ нь бүгд зоогийн нэг хэсэг билээ. Ирээдүйд, эсвэл өнөөдөр та нарын эдэлдэг, олж авдаг бүх зүйл, мөн Надтай хуваалцдаг хааны эрх мэдэл бүгд зоогийн нэг хэсэг юм гэж хэлж болно. Миний хайр Намайг хайрладаг бүх хүнд очдог. Миний хайрладаг хүмүүс үүрд үлдэж, хэзээ ч үгүй болохгүй бөгөөд үүрд Миний хайран дотор байх болно. Энэ бол үүрдийнх!