Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ТӨГС БОЛСОН ХҮМҮҮСТ ӨГӨХ АМЛАЛТ

Бурхан хүнийг төгс болгодог зам гэж юу вэ? Ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахыг хүсэж байна уу? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрвээ чи ийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол Бурханы ажлыг бас л мэддэггүй ба Ариун Сүнс чамайг огтхон ч гэгээрүүлээгүйг энэ нь харуулдаг. Ийм хүн төгс болгуулж чадахгүй. Тэд түр зуурхан эдлэх бага хэмжээний нигүүлслийг хүлээн авч чаддаг бөгөөд урт хугацаандаа үүнийг хадгалж чаддаггүй. Хэрвээ хүн ердөө Бурханы нигүүлслийг эдэлдэг бол Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэл болоод саад тотгор, золгүй явдалгүй амар хялбар амьдралд сэтгэл ханаж, гэр бүлийнхэнтэйгээ ямар ч хэрүүл, тэмцэлгүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэдэг байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи Бурханы нигүүлслийг эдлэх төдийдөө сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий бүдүүлэг юм. Чи өдөр бүр Бурханы үгийг уншиж, өдөр бүр залбирч, сүнс чинь тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрдэг ч гэсэн эцэстээ Бурхан болон Түүний ажлын талаар ямар ч мэдлэгийг ярьж чаддаггүй, тийм ямар ч туршлагагүй байдаг бөгөөд Бурханы үгийг хэчнээн их идэж, уусан чинь хамаагүй хэрвээ сүнсээрээ л амар амгалан болон таашаалыг мэдэрч, Бурханы үг юутай ч харьцуулшгүй сайхан, эдлээд ханамгүй мэт санагддаг боловч Бурханы үгийн ямар ч бодит туршлага, ямар ч бодит байдал чамд байдаггүй бол Бурханд итгэх ийм итгэлээс чи юу хүлээн авч чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чаддаггүй бол Бурханы үгийг идэж, ууж байгаа байдал болон залбирал чинь бүхэлдээ шашинтай холбоотой байдаг. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй. Бурханаар авхуулсан бүх хүн нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүс юм. Бурханы олж авдаг зүйл нь хүний махан бие биш, түүний эзэмшил ч биш, харин түүн доторх Бурханд харьяалагддаг хэсэг юм. Тиймээс Бурхан хүний махан биеийг биш, харин зүрх сэтгэлийг нь төгс болгодог, ингэснээр хүний зүрх сэтгэлийг Бурхан олж авч болох юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг төгс болгодог гэдэг үгийн мөн чанар бол Бурхан хүний зүрх сэтгэлийг төгс болгодог ба ингэснээр энэ нь Бурхан руу эргэж, Түүнийг хайрлах юм.

Хүний бие мах, цуснаас бүтдэг. Бурханы хувьд хүний махан биеийг олж авах ямар ч хэрэггүй, учир нь энэ бол гарцаагүй илжирдэг зүйл билээ. Энэ нь Бурханы өв залгамжлалыг юм уу ерөөлийг хүлээн авч чаддаггүй. Хэрвээ Бурхан зөвхөн хүний биеийг авч, энэ урсгалд байлгавал хүн энэ урсгалд нэр төдий л байх боловч зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдах байсан. Тэгвэл хүн Бурханы илрэл болж чадахгүйгээр барахгүй оронд нь Түүний ачаа болох байв. Тэгэхээр Бурхан хүмүүсийг сонгох нь ямар ч утга учиргүй болох юм. Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хүлээн авдаг, ингэснээр энэ нь тэдний доторх зүйл болдог; Бурханы бүх үг тэдэнд орж; Бурханы оршихуй ямар ч байсан, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь хүлээн авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чаддаг. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулдаг хүн юм. Ийм хүн л Бурханы хайрласан эдгээр ерөөлийг өвлөх эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх

3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.

4. Бурханы хайрладаг дүрийг газар дээр амьдран харуулж, Петртэй адил Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханы төлөө цовдлогдон, үхлээрээ Бурханы хайрыг хариулах эрхтэй байж; Петртэй адил алдар суутай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхэгсдийн орны бүх хүлээсийг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломж өгөлгүй, Бурханаар эзэмдүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэнд амьдарч, залхаж ядардаггүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан мэт бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, догдлолыг ямагт мэдэрдэг байх.

8. Бурхантай хамт алдрыг хүлээн авч, Бурханы хайрладаг ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл, Бурханы хайртай хүү болох.

10. Хэлбэрээ өөрчлөн, Бурхантай хамт гурав дахь тэнгэр өөд гарч, махан биеийг даван гарах.

Бурханы ерөөлийг өвлөж чаддаг хүмүүс л Бурханаар төгс болгуулж, авхуулдаг хүмүүс юм. Чи ямар нэг зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санаандгүйгээр төгс болгодоггүй. Хүний харж болох нөхцөл байдал болон илэрхий үр дүн байдаг. Энэ нь, Бурханд итгэмэгц Бурханаар төгс болгуулж, авхуулж чадах бөгөөд газар дээр Бурханы ерөөл, өв залгамжлалыг хүлээн авч чадна гэж хүний итгэдэг шиг биш. Тийм асуудлууд нь хэтэрхий хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөхийн тухайд бол бүр ч хэцүү байдаг. Одоо та нарын эхлээд эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулж, өөрт тулгарсан бүх хүн, асуудал болон зүйлээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохын ихэнх нь та нар дотор орох болно. Бурханаас илүү их, илүү агуу ерөөлийг өвлөх эрхтэй болохоосоо өмнө та нар эхлээд Бурханы өв залгамжлалыг газар дээр хүлээн авах ёстой. Энэ бүх зүйл нь та нарын эрж хайх ёстой зүйл, эхлээд ойлгох ёстой зүйл юм. Бүх зүйлд Бурханаар төгс болгуулахаар эрж хайх тусмаа чи бүх зүйлээс Бурханы гарыг төдий чинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн асуудал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохоор идэвхтэйгээр эрж хайна. Чи зүгээр л нүгэл үйлдэхгүй байж, ямар ч үзэлгүй, амьдралын гүн ухаангүй, мөн хүний хүсэлгүй байх тийм сөрөг байдалдаа сэтгэл хангалуун байж болохгүй. Бурхан хүнийг олон янзын аргаар төгс болгодог ба бүх асуудлаар дамжуулан үр дүнд нь чамайг төгс болгох боломжтой. Чи зөвхөн эерэг талын хувьд төдийгүй сөрөг талын хувьд ч бас төгс болгуулж, тэгснээр олж авсан зүйлээ баяжуулж чадна. Төгс болгуулах боломж болон Бурханаар авхуулах цаг өдөр болгон байдаг. Хэсэг хугацааны ийм туршлагын дараа чи асар их өөрчлөгдөнө. Одоо чи урьд нь ойлгож байгаагүй маш олон зүйлийн талаар аяндаа ойлгож чаддаг болно; бусдаар заалгах хэрэггүйгээр, өөрийн мэдэлгүйгээр Бурханаар гэгээрүүлэгдэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрч, бүх туршлага чинь илүү нарийн болно. Аль нэг тал руу хэлвийхгүй байг гэсэндээ Бурхан чамайг залж чиглүүлнэ. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд орох болно.

Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болох явдлаар хязгаарлаж болохгүй. Иймэрхүү туршлага нь хэтэрхий өрөөсгөл бөгөөд хангалттай ихийг хамардаггүй; энэ нь хүнийг маш бага хүрээнд л хязгаарладаг. Энэ тохиолдолд, хүнд хамгийн их хэрэгтэй сүнслэг шим тэжээл дутагддаг. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулахыг хүсвэл бүх зүйлийг туулж сураад, өөрт тулгарч буй бүхэнд гэгээрэх ёстой. Сайн ч бай, эсвэл муу ч бай ямар нэг зүйлтэй тулгарах үедээ чи үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг идэвхгүй болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи Бурханы талд зогсоод үүнийг харж чаддаг байх ёстой бөгөөд хүний өнцгөөс шинжилж, судлах ёсгүй (энэ нь чиний туршлага дахь гажуудал юм). Хэрвээ энэ нь туршлагын чинь арга маяг бол зүрх сэтгэлийг чинь чиний амийн ачаа эзлэх болно; чи байнга Бурханы дүр төрхийн гэрэлд амьдран, хэрэгжүүлэлтийнхээ хувьд тийм ч амар хазайхгүй. Ийм хүнд агуу хэтийн ирээдүй байдаг. Бурханаар төгс болгуулах маш олон боломж бий. Энэ нь бүгд, та нар Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс мөн эсэхээс болон Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулж, Түүний ерөөл, өв залгамжлалыг хүлээн авах шийдэмгий байдал та нарт байгаа эсэхээс хамаардаг. Зөвхөн шийдэмгий байдал байгаад нэмэргүй. Та нар ихээхэн мэдлэгтэй байх ёстой, эс бөгөөс өөрсдийн хэрэгжүүлэлтдээ үргэлж хазайх болно. Бурхан та нарыг нэг бүрчлэн төгс болгохыг хүсдэг. Одоогийн байдлаар, ихэнх хүмүүс Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн хэдий ч Бурханы нигүүлслийг эдлэх төдийхнөөр хязгаарлагдаж, Түүнээс махан биеийн тав тухыг хүлээн авахыг л хүсэж байдаг. Тэд илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй бөгөөд хүний зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, үйлчлэл болон Бурханыг гэх хайрын зүрх сэтгэлд хольц илүү бага байдаг ч дотоод мөн чанар, хоцрогдмол бодлынх нь тухайд бол хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэлийг байнга эрж хайсаар байдаг бөгөөд хүнийг төгс болгох Бурханы нөхцөлүүд болон зорилго юу болохыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал мөн л бүдүүлэг, доройтсон байдаг бөгөөд өчүүхэн төдий ч өөрчлөлтгүй байдаг. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй. Харин ч тэд бусдын төлөө итгэж байгаа юм шиг, чин сэтгэл, зориулалтгүйгээр авирлаж, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж, урсгал даган зорилгогүйгээр оршин тогтнодог. Цөөн хэд нь л, бүх зүйл дээр Бурханы үг рүү орохыг эрж хайж, илүү баялаг зүйлсийг олж авч, өнөөдөр Бурханы гэр дэх асар их хөрөнгөтэй хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахаар эрж хайж, Бурханы амлалтыг газар дээр өвлөж чаддаг бол; хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэхээр эрж хайж, цаг хугацааг дэмий өнгөрөөдөггүй бол энэ нь идэвхтэйгээр орох хүслэнт зам юм. Ийм маягаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнтэй, нөхцөл байдалтай байна. Чи Бурханаар төгс болгуулахыг зорьдог нэгэн үнэхээр мөн үү? Чи бүх зүйл дээр няхуур байдаг нэгэн үнэхээр мөн үү? Петрийнхтэй адил Бурханыг гэсэн хайрын сэтгэл чамд байдаг уу? Есүстэй адилаар Бурханыг хайрлах шийдвэр бий юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн; Есүс Бурханыг хэрхэн хайрласныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс мөн үү? Чи өнөөдрийн бодитой Бурханд итгэдэг; махбод дахь бодитой Бурхан тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Чи Эзэн Есүс Христэд итгэдэг; яагаад гэвэл хүн төрөлхтнийг золин аврах Есүсийн цовдлол болон Түүний үйлдсэн гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн юм. Гэхдээ хүний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон жинхэнэ ойлголтоос гардаггүй. Чи Есүсийн нэрд л итгэдэг боловч Түүний Сүнсэнд итгэдэггүй, учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт анхаардаггүй билээ. Бурханд итгэх итгэл чинь хэтэрхий хүүхэд шиг. Чи Есүст олон жил итгэсэн хэдий ч Бурханыг хэрхэн хайрлахаа мэддэггүй. Чи энэ ертөнцийн хамгийн тэнэг хүн биш гэж үү? Эзэн Есүс Христийн хоолыг хэдэн жил дэмий идсэнийг чинь энэ харуулдаг. Би ийм хүнд дургүйгээр зогсохгүй чиний шүтэн мөргөдөг Эзэн Есүс Христ ч гэсэн бас дургүй гэдэгт Би итгэдэг. Ийм хүн яаж төгс болгуулж чадах юм бэ? Нүүр чинь улайхгүй байна гэж үү? Ичихгүй байна уу? Чамд Эзэн Есүс Христийг харах нүүр байна уу? Та нар бүгдээрээ Миний үгийн утга учрыг ойлгож байна уу?

Өмнөх:ХЭВИЙН СҮНСЛЭГ АМЬДРАЛ ХҮМҮҮСИЙГ ЗӨВ МӨРД ХӨТӨЛДӨГ

Дараах:ХОРОН МУУ ХҮМҮҮС ГАРЦААГҮЙ ШИЙТГҮҮЛНЭ