Шинэ эрин үеийн тушаал

Бурханы ажлыг туулахдаа та нар Бурханы үгийг анхааралтай уншиж, өөрсдийгөө үнэнээр зэвсэглэх ёстой. Харин юу хийхийг хүсдэг, хэрхэн хийхийг хүсдэгийн чинь тухайд бол та нарын чин сэтгэлийн залбирал юм уу гуйлт хэрэггүй бөгөөд үнэндээ тэдгээр нь нэмэргүй. Гэвч одоогийн байдлаар та нарт тулгараад байгаа асуудал бол та нар Бурханы ажлыг хэрхэн туулахаа мэддэггүй, мөн дотор чинь ихээхэн идэвхгүй байдал байгаа явдал юм. Олон хоосон сургаал мэддэг хэр нь та нарт бодит байдал нэг их байдаггүй. Энэ нь эндүүрлийн тэмдэг бус уу? Энэ бүлэг хүн та нарт маш их төөрөгдөл байгаа нь илэрхий байна. Өнөөдөр та нар “үйлчлэл үзүүлэгч” гэх мэт шалгалтыг хүртэх чадваргүй, мөн Бурханы үгтэй холбоотой бусад шалгалт, цэвэршүүлэлтийг төсөөлж, хүртэх чадваргүй байдаг. Та нар өөрсдийн хэрэгжүүлэх учиртай олон зүйлийг даган мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг баримтлах ёстой байдаг. Үүнийг хүмүүс дагаж мөрдөх ёстой, үүнийг тэд хэрэгжүүлэх ёстой. Ариун Сүнсний хийх ёстой зүйлийг Ариун Сүнсээр хийлгэ; хүн үүнд оролцож болохгүй. Хүн өөрийн хийх ёстой зүйлийг л баримтлах хэрэгтэй ба энэ нь Ариун Сүнстэй ямар ч холбоогүй. Энэ нь хүний хийх учиртай зүйлээс өөр юу ч биш бөгөөд Хуучин Гэрээн дэх хуулийг дагахтай яг л адил тушаал мэт даган мөрдөх ёстой. Хэдийгээр одоо Хуулийн эрин үе биш боловч Хуулийн эрин үед ярьдаг байсантай адил дагаж мөрдөх ёстой олон үг байсаар байгаа. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөдөгт найдсанаар л эдгээр үгийг хэрэгжүүлдэггүй, харин эдгээр нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм. Жишээлбэл:

Та нар бодитой Бурханы ажлыг шүүх ёсгүй.

Бурханы гэрчилсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй.

Бурханы өмнө та нар зөв зохистой авирлах ёстой, замбараагүй байж болохгүй.

Хэл яриа чинь боломжийн байж, үг, үйлдэл чинь Бурханы гэрчилсэн хүний зохицуулалтыг дагах ёстой.

Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй.

Та нар Бурханы айлдварын өнгө, зорилгыг дуурайх ёсгүй.

Гаднаа та нар Бурханы гэрчилсэн хүнийг илэрхий эсэргүүцэх ямар нэг зүйл хийж болохгүй, гэх мэтчилэн эдгээрийг хүн бүр даган мөрдөх ёстой.

Эдгээр нь хүн бүрийн даган мөрдөх ёстой зүйл юм. Эрин үе бүрд Бурхан хүний дагаж мөрдөх хуультай төстэй олон дүрэм журмыг тогтоосон. Үүгээр дамжуулан Тэр хүний зан чанарыг хязгаарлан барьж, чин сэтгэлийг нь илрүүлдэг. Жишээ нь, Хуучин Гэрээний эрин үеийн “Эцэг эхээ хүндэл” гэдэг үгийг аваад үз. Эдгээр үг нь өнөөдөр хэрэглэгдэхгүй; тухайн үед, эдгээр үг нь ердөө л хүний зарим гаднах зан чанарыг хазаарлаж, Бурханд итгэх хүний итгэлийн чин сэтгэлийг харуулахын тулд ашиглагдаж байсан, Бурханд итгэж байсан хүмүүсийн тэмдэг байв. Хэдийгээр одоо Хаанчлалын эрин үе ч гэсэн, хүний даган мөрдөх ёстой олон дүрэм журам байсаар байгаа. Өнгөрсөн үеийн дүрэм журам хэрэглэгддэггүй; өнөөдөр, хүн хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой бөгөөд шаардлагатай олон хэрэгжүүлэлт байгаа. Тэдгээрт Ариун Сүнсний ажил хамаарахгүйн дээр хүн хийх ёстой байдаг.

Нигүүлслийн эрин үед Хуулийн эрин үеийн олон хэрэгжүүлэлт хаягдсан, учир нь эдгээр хууль тухайн үеийн ажилд тодорхой үр нөлөөтэй байгаагүй. Тэдгээрийг хаясны дараа тухайн эрин үед тохиромжтой олон хэрэгжүүлэлтийг гаргаж тавьсан нь өнөөдрийн олон дүрэм журам болсон билээ. Өнөөдрийн Бурхан ирэхдээ эдгээр дүрэм журмыг хаяж, цаашид даган мөрдөх хэрэггүй болсны дээр өнөөдрийн ажилд зохимжтой олон хэрэгжүүлэлтийг гаргаж тавьсан. Өнөөдөр, эдгээр хэрэгжүүлэлт нь дүрэм журам биш хэдий ч тодорхой үр дүнд хүрэхийг зорьдог; тэдгээр нь өнөөдөр тохиромжтой—магадгүй маргааш тэдгээр нь дүрэм журам болох болно. Дүгнээд хэлэхэд, чи өнөөдрийн ажилд үр өгөөжтэй дүрмийг даган мөрдөх ёстой. Маргаашийг бүү анхаар: Өнөөдөр хийгдэж байгаа зүйл өнөөдрийн төлөө байдаг. Магадгүй маргааш болоход, чиний хэрэгжүүлэх шаардлагатай илүү дээр хэрэгжүүлэлт гарах болно—гэхдээ түүнд хэтэрхий их анхаарал бүү хандуул. Харин Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийхийн тулд өнөөдөр даган мөрдөх ёстой зүйлээ л даган мөрд. Өнөөдөр хүний хувьд, дараах зүйлийг сахин мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй:

Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханыг чи аргалахаар оролдох юм уу Түүнээс юу ч нуух ёсгүй.

Урд чинь байгаа Бурханы өмнө чи бузар заваан, биеэ тоосон юм ярьж болохгүй.

Бурханы итгэлийг олж авах гэж нүдний чинь өмнө байгаа Бурханыг чихэр шиг үг, сайхан яриагаар хуурч болохгүй.

Бурханы өмнө чи хүндэтгэлгүй авирлаж болохгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой бөгөөд Түүний үгийг сөрж, эсэргүүцэж, маргаж болохгүй.

Чи Бурханы амнаас гарсан үгийг хүссэнээрээ тайлбарлаж болохгүй. Хорон муу хүмүүсийн ов мэхтэй урхинд орохоос зайлсхийж үг хэлээ хянах ёстой.

Чамд зориулан Бурханы тогтоосон хил хязгаарыг давахаас зайлсхийж алхаагаа хянах ёстой. Хэрэв чи хил хязгаарыг давбал Бурханы байр сууринд зогсож, ихэрхүү, ихэмсэг үгээр ярихад хүрч, тэгснээр Бурханд жигшигдэх болно.

Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр түгээж болохгүй, тэгвээс бусад хүн чамайг дооглон тохуурхаж, диаволууд чамайг маллах вий.

Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах болно. Чи ойлгоогүй ч гэсэн үүнийг шүүж болохгүй; чи эрж хайж, нөхөрлөхөөс өөрийг хийж чадахгүй.

Ямар ч хүн Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууриас өнөөдрийн Бурханд зааж болохгүй—ингэх нь буруу юм.

Бурханы гэрчилсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үг, үйлдэл, сэтгэлийн гүн дэх бодлоороо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ бол хүний хариуцлага, үүнийг хэн ч өөрчилж болохгүй бөгөөд ингэх нь захиргааны зарлигийг зөрчинө. Үүнийг хүн бүхэн санах ёстой.

Бурхан үгээ хэлж, айлдахад удаан хугацаа зарцуулсан нь, Бурханы үгийг уншиж цээжлэх нь түүний үндсэн үүрэг гэж бодоход хүнийг хүргэсэн. Хэн ч хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулдаггүй, баримтлах ёстой зүйлээ ч та нар баримталдаггүй. Энэ нь та нарын үйлчлэлд олон бэрхшээл, асуудал авчирсан. Хэрвээ Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө дагаж мөрдөх ёстой зүйлсээ дагаж мөрдөөгүй бол чи Бурханы жигшин, голдог хүмүүсийн нэг юм. Эдгээр хэрэгжүүлэлтийг дагаж мөрдөхдөө чи хичээнгүй, чин сэтгэлээсээ байх ёстой. Чи тэдгээрийг гав дөнгө гэж үзэлгүй, харин тушаал шиг дагаж мөрдөх ёстой. Өнөөдөр чи ямар үр дүнд хүрэх тухай санаа зовох учиргүй; товчхондоо Ариун Сүнс ингэж ажилладаг бөгөөд зөрчил гаргасан ямар ч хүн шийтгүүлэх ёстой. Ариун Сүнс сэтгэл хөдлөлгүй бөгөөд чиний одоогийн ойлголтыг анхаарч үздэггүй. Хэрвээ чи өнөөдөр Бурханд халдвал Тэр чамайг шийтгэнэ. Хэрвээ чи Өөрийнх нь эрх мэдлийн хүрээнд Түүнд халдвал Тэр чамайг өршөөхгүй. Есүсийн үгийг дагаж мөрдөхдөө хэчнээн нухацтай байдаг чинь Түүнд хамаагүй. Хэрвээ чи Бурханы өнөөдрийн тушаалуудыг зөрчвөл Тэр чамайг шийтгэж, үхэх ял онооно. Тэдгээрийг даган мөрдөхгүй байхыг чинь яаж хүлээн зөвшөөрч болох юм бэ? Бага зэргийн зовлон шаналал амсах байсан ч гэсэн чи дагаж мөрдөх ёстой! Ямар шашин, салбар, үндэстэн, урсгал байх нь хамаагүй ирээдүйд тэд бүгд эдгээр хэрэгжүүлэлтийг дагаж мөрдөх ёстой. Хэнийг ч чөлөөлж, хэнийг ч өршөөхгүй! Учир нь тэдгээр нь Ариун Сүнсний өнөөдөр хийх зүйл бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Хэдий тэдгээр нь агуу зүйл биш ч гэсэн хүн бүхний хийх ёстой бөгөөд дахин амилаад тэнгэр өөд гарсан Есүс хүний төлөө тогтоосон тушаалууд юм. Чиний зөв шударга эсвэл нүгэлтэй эсэхийг тодорхойлсон Есүсийн тодорхойлолт өнөөдөр Бурханд хандах хандлагаас чинь хамаардаг гэж “Зам… 7” хэлээгүй гэж үү? Хэн ч энэ санааг орхигдуулж болохгүй. Хуулийн эрин үед фарисайчууд үе дамжин Бурханд итгэдэг байсан боловч Нигүүлслийн эрин үе ирэхэд тэд Есүсийг мэдэхгүй, Түүнийг эсэргүүцэж байсан. Иймээс тэдний хийсэн бүхэн нь юу ч биш болж, талаар өнгөрөн, үйл хэргийг нь Бурхан хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ чи үүнийг ухан ойлгож чадвал тийм ч амархан нүгэл үйлдэхгүй. Магадгүй олон хүн өөрийгөө Бурхантай харьцуулж байсан. Бурханыг эсэргүүцэх нь ямар санагдав? Гашуун байна уу, чихэрлэг байна уу? Чи үүнийг ойлгох ёстой—мэдэхгүй дүр бүү үзүүл. Зарим хүн зүрх сэтгэлдээ итгэхгүй хэвээр байж болох юм. Гэсэн ч, Би чамд оролдоод үзэхийг зөвлөж байна—ямар амтагдаж байгааг үз. Энэ нь олон хүн үргэлж үүнийг сэжиглэхээс сэргийлэх болно. Олон хүн Бурханы үгийг уншдаг атлаа зүрх сэтгэлдээ Түүнийг нууцхан эсэргүүцдэг. Түүнийг ингэж эсэргүүцсэний дараа зүрхийг чинь хутгаар сийчиж байгаа мэт чамд санагддаггүй гэж үү? Гэр бүл чинь эв найртай биш бол бие махбод чинь тав тухгүй байх буюу хүү, охинд чинь өвчин зовлон тохиолдоно. Хэдийгээр махан бие чинь үхлээс хэлтэрсэн ч Бурханы гар чамаас хэзээ ч холдохгүй. Энэ тийм энгийн байж болно гэж чи бодож байна уу? Ялангуяа, Бурханд ойр байгаа олон хүний хувьд үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь бүр ч чухал юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи үүнийг мартана, тэгээд өөрийн мэдэлгүйгээр уруу таталтад автаж, бүх зүйлийг үл анхаарах бөгөөд энэ нь нүгэл үйлдэхийн чинь эхлэл байх болно. Энэ чамд шалихгүй зүйл мэт санагдаж байна уу? Хэрвээ чи үүнийг сайн хийж чадвал чамд төгс болгуулах боломж—Бурханы өмнө очиж, Өөрийнх нь амаар залуулж чиглүүлэх боломж байна. Хэрвээ чи болгоомжгүй байвал чамд гай тохиолдоно—чи Бурханыг үл тоож, үг үйлдэл чинь замбараагүй болж, эрт орой хэзээ нэгэн цагт ширүүн салхи, хүчтэй давлагаанд туугдан одно. Эдгээр тушаалыг та нар дор бүрнээ анхаарах ёстой. Хэрвээ чи тэдгээрийг зөрчвөл Бурханы гэрчилсэн хүн чамайг яллахгүй байж магадгүй ч Бурханы Сүнс чамтай тооцоо дуусахгүй, Тэр чамайг өршөөхгүй. Зөрчлийнхөө үр дагаврыг дааж чадах уу? Тиймээс, Бурхан юу ч гэж хэлсэн чи Түүний үгийг хэрэгжүүлж, бүхий л чадлаараа дагаж мөрдөх ёстой. Энэ бол энгийн зүйл биш!

Өмнөх: Туршлагын талаар

Дараах: Мянган жилийн хаанчлал ирчихсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих