Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар

Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ. Бурхан чамд энэхүү ачааг өгөхөд чи Бурханы үгийг идэж, ууж байхдаа холбогдох бүх үнэнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах, эгч нарынхаа амийн байр байдалтай хамаатай ачаа үүрдэг бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурханы хийдэг зүйлийг чамд үүрүүлсэн бөгөөд Бурханы хийхийг хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа; Бурханы ачааг өөрийн мэт хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурханы үгийг идэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, “Эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөлтөд хүрч, сүнслэг таашаал эдлэх боломжийг ах эгч нартаа хэрхэн олгох вэ?” гэж бодно. Чи нөхөрлөж байхдаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлнэ. Бурханы үгийг идэж, ууж байхдаа ч бас ачаа үүрнэ. Чи Бурханы шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгох талаар илүү тодорхой бодол санаатай болно. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт бөгөөд энэ нь бас чамд хайрласан Бурханы удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрвээ чамд ямар ч ачаа байхгүй бол Бурханы үгийг идэж, ууж байхдаа чи анхааралтай байхгүй; ачаа үүрэнгээ Бурханы үгийг ууж, идэх үедээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж, Бурханы хүслийг анхаарч чадна. Тиймээс залбиралдаа чи, Бурхан чамд илүү их ачаа үүрүүлж, илүү их үүрэг даалгавар даалгаасай гэж хүсэх хэрэгтэй, ингэснээр өмнө чинь хэрэгжүүлэх илүү их зам байж болох юм; мөн ингэснээр Бурханы үгийг идэж, уух чинь илүү их үр нөлөөтэй байж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чаддаг болж, Ариун Сүнсээр илүү их хөдөлгөгдөх чадвартай болно.

Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу? Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь руу орохдоо ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой харсан уу? Чиний байгаа чуулган элс шиг тархай бутархай боловч чи үүнд санаа зовдог ч үгүй, түгшдэг ч үгүй бол, мөн ах, эгч нар чинь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уухгүй байгааг хараагүй царайлдаг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Ийм хүмүүс бол Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс биш юм. Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс зөв шударга байдлаар өлсөж, цангадаг бөгөөд Бурханы хүслийг анхаардаг. Тиймээс та нар одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ. Зарим хүн үүнд үнэмшдэггүй боловч хэрвээ чи итгэхгүй байгаа бол зүгээр л хүлээгээд харзна. Эдгээр үгийг хэрэгжүүлэх цор ганц зорилготой зарим хүн байдаг. Харин чи эдгээр үгийн төлөө өөрийгөө золиослохыг хүсэж байна уу?

Хэрвээ чи Бурханаар төгс болгуулах боломжийг эрж хайдаггүй бол, мөн төгс төгөлдрийг эрж хайхдаа бусдаас урьтахаар чармайдаггүй бол эцэстээ харууслаар дүүрнэ. Төгс болгуулах хамгийн сайхан боломж одоо байна; одоо бол туйлын сайхан цаг. Чи Бурханаар төгс болгуулахаар үнэн сэтгэлээсээ эрэлхийлдэггүй бол Түүний ажил дуусмагц хэтэрхий оройтсон байх болно—чи боломжоо алдсан байх болно. Чиний хүсэл эрмэлзэл хэчнээн их байсан ч Бурхан ажлаа гүйцэтгэхээ болих юм бол хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Ариун Сүнсийг асар ихээр ажиллаж байхад чи энэ боломжийг ашиглаж, хамтран ажиллах ёстой. Хэрэв энэ боломжийг алдвал ямар ч хүчин чармайлт гаргасан бай, чамд дахиад өөр боломж олгохгүй. Зарим нэг чинь: “Бурхан минь, би Таны ачааг анхаарахыг хүсэж байна, Таны хүслийг хангахыг хүсэж байна!” гэж хашхирдаг. Гэвч чамд хэрэгжүүлэх ямар ч зам байдаггүй тул ачаа чинь удаан үргэлжлэхгүй. Харин урд чинь зам байвал чи алхам алхмаар туршлага хуримтлуулах бөгөөд туршлага чинь зохион байгуулалттай, эмх цэгцтэй байна. Нэг ачааг дуусгасны дараа чамд өөр нэг ачаа өгнө. Амийн туршлага чинь гүнзгийрэх тусам ачаа чинь ч илүү гүн гүнзгий болно. Зарим хүн Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөх үед л ачаа үүрдэг; хэсэг хугацааны дараа хэрэгжүүлэх замгүй болмогцоо ямар ч ачаа үүрэхээ больдог. Чи Бурханы үгийг зүгээр л идэж, ууснаараа ачаа бий болгож чадахгүй. Олон үнэнийг ойлгосноор чи ялган таних чадвартай болж, үнэнийг ашиглан асуудлуудыг шийдвэрлэж сураад, Бурханы үг, Бурханы хүслийн талаар илүү нарийн ойлголттой болно. Эдгээр зүйлтэй байснаар чи үүрэх ачаа бий болгох бөгөөд тэр үед л ажлыг зүй зохистойгоор гүйцэтгэж чадна. Чи ачаатай боловч үнэний талаар тодорхой ойлголтгүй бол бас л нэмэргүй; чи Бурханы үгийг биечлэн туулж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг байх ёстой. Чи өөрөө бодит байдалд орсны дараа л бусдыг хангаж, удирдан хөтөлж, Бурханаар төгс болгуулж чадна.

“Зам… 4”-т та нар бол эрин үеүдээс өмнө Бурханы урьдчилан тогтоосон хаанчлалын ардууд бөгөөд үүнийг хэн ч булаан авч чадахгүй хэмээн бичсэн байдаг. Түүнчлэн, хүн бүр Бурханаар ашиглуулж, төгс болгуулаасай гэж Бурхан хүсдэг бөгөөд Бурханы ардууд болон зогсохыг хүмүүсээс шаарддаг, Бурханы ардууд болсноор л тэд Бурханы хүслийг биелүүлж болох юм гэж тэнд өгүүлдэг. Тэр үед та нар бүгд энэ асуудлын талаар нөхөрлөж, Бурханы ардуудад тавигдах стандартад үндэслэн оролтын замын тухай ярилцсан. Тиймээс тэр үед Ариун Сүнсний хийсэн ажил нь бүх хүнийг сөрөг байдлаас нь гаргаж, эерэг байдал руу хөтлөх явдал байсан юм. Тухайн үед Ариун Сүнсний ажил нь, Бурханы ардуудын хувиар Бурханы үгийг эдлэх боломжийг хүн бүрд олгож, та нар бол эрин үеүдээс өмнө урьдчилан тогтоогдсон Бурханы ардууд бөгөөд Сатан та нарыг авч чадахгүй гэдгийг та бүхэнд тодорхой ойлгуулахаар зорьж байсан юм. Иймээс та нар бүгдээрээ “Бурхан минь! Эрин үеүдээс өмнө Та биднийг урьдчилан тогтоож, энэ байр суурийг бидэнд олгосон учир би Таны ардуудын нэг байхыг хүсэж байна. Бид энэ байрнаас Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна” хэмээн залбирсан. Ийм маягаар залбирах бүрд чинь Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөдөг байсан; Ариун Сүнс ингэж ажиллахаар зорьж байсан юм. Одоо бол чи залбирч, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж сурах ёстой, ингэснээр чи амийг эрэлхийлж, хаанчлалын сургалтад орохоор эрж хайж чадна. Энэ бол эхний алхам. Яг одоо Бурханы ажил нь хүн бүрийг зөв замд оруулж, хэвийн сүнслэг амьдрал, үнэн бодит туршлагатай байлгаж, Ариун Сүнсээр сэтгэлийг нь хөдөлгөж, эдгээрийн үндсэн дээр Бурханы даалгаврыг хүлээн авхуулахын төлөө байдаг. Хаанчлалын сургалтад орохын зорилго нь та нарын үг, үйл хэрэг, хөдөлгөөн, бодол, санаа бүрийг Бурханы үгэнд оруулах; Бурхан илүү олон удаа сэтгэлийг чинь хөдөлгөж, улмаар та нарыг Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй болгох; та нарт Бурханы хүслийн ачаанаас илүү ихийг үүрүүлэхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн бүр Бурханаар төгс болгуулах замд орж, хүн бүр зөв замд ордог. Бурханаар төгс болгуулах зам дээр байгаа цагт чи зөв зам дээр байна. Бодол, санаа болон буруу сэдлийг чинь засаж залруулах боломжтой болж, чи махан биеэ анхаардаг байснаа Бурханы хүслийг анхаарч чаддаг болж, буруу санаа зорилго төрөх бүрд тэр үймээнийг эсэргүүцэж, оронд нь Бурханы хүслийн дагуу үйлдэж чаддаг болмогц—ийм өөрчлөлтөд хүрч чадвал чи амийн туршлагын зөв замд байна. Залбирлын дадал чинь зөв замд ормогц залбирлын чинь явцад Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөнө. Залбирах бүрд чинь Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөнө; залбирах бүрдээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадна. Бурханы үгийн хэсгийг идэж, уух болгондоо Бурханы одоо гүйцэтгэж буй ажлыг ухаарч, хэрхэн залбирах, хэрхэн хамтран ажиллах, хэрхэн орохыг сурч чаддаг бол тэр үед л Бурханы үгийг идэж, ууж байгаа чинь үр дүнгээ өгнө. Бурханы үгээр дамжуулан орох замыг олж, Бурханы ажлын одоогийн хөдөлгөөн болон Ариун Сүнсний ажлын чиглэлийг ялган таньж чаддаг бол чи зөв замд орсон байх болно. Бурханы үгийг идэж, ууж байхдаа гол санаануудыг нь ойлгоогүй, дараа нь хэрэгжүүлэх замыг олж чадахгүй хэвээр байвал чи Бурханы үгийг хэрхэн зохистой идэж, уухаа мөн л мэддэггүй бөгөөд тэгэх арга, зарчмыг олж мэдээгүй байгааг энэ нь харуулна. Хэрвээ чи Бурханы одоо хийж байгаа ажлыг ойлгоогүй бол Бурханы даалгах үүрэг даалгаврыг хүлээн авч чадахгүй. Бурханы одоо хийж байгаа ажил нь хүмүүсийн одоо орох, ойлгох ёстой ажил юм. Та нар эдгээр зүйлийг ойлгож байна уу?

Хэрвээ чи Бурханы үгийг үр дүнтэйгээр идэж, уугаад, сүнслэг амьдрал чинь хэвийн болдог бөгөөд ямар шалгалттай нүүр тулж, ямар нөхцөл байдалтай тулгарч, бие махбодын ямар өвчин эмгэгийг тэсвэрлэж, ах, эгч нарын ямар гадуурхал, эсвэл гэр бүлийн ямар хүндрэл бэрхшээл туулсан чинь хамаагүй, Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн байдлаар залбирч, чуулганы амьдралаа хэвийн байдлаар үргэлжлүүлж чаддаг бол; хэрвээ энэ бүхнийг хийж чаддаг бол зөв зам дээр байгааг чинь энэ нь харуулна. Зарим хүн хэтэрхий эмзэг бөгөөд тэсвэр тэвчээргүй байдаг. Тэд багахан саадтай тулгараад гонгинож, сөрөг болдог. Үнэний эрэл хайгуул нь тэсвэр тэвчээр, шийдэмгий байдлыг шаарддаг. Чи энэ удаад Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй бол өөрийгөө зэвүүцэж, дараагийн удаа амжилтад хүрнэ гэж дотроо чимээгүйхэн шийдэж чаддаг байх ёстой. Хэрэв энэ удаад Бурханы ачааг анхаараагүй бол хожим нь адилхан саад бэрхшээлтэй нүүр тулахдаа махан биеийг эсэргүүцэж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар сэтгэл шулуудсан байх ёстой. Ингэж байж чи магтуулахуйц болно. Зарим хүн бодол, эсвэл санаа нь зөв эсэхийг ч мэддэггүй; тэр хүмүүс бол тэнэгүүд! Чи зүрх сэтгэлээ захирч, махан биеийг эсэргүүцэхийг хүсвэл эхлээд санаа зорилго чинь зөв эсэхийг мэдэх ёстой; тэр үед л чи зүрх сэтгэлээ захирч чадна. Хэрвээ чи санаа зорилго чинь зөв эсэхийг мэдэхгүй бол зүрх сэтгэлээ захирч, махан биеийг эсэргүүцэж чадна гэж үү? Эсэргүүцсэн ч чи будилсан байдлаар эсэргүүцнэ. Андуу ташаа санаа зорилгоо хэрхэн эсэргүүцэхээ чи мэддэг байх хэрэгтэй; махан биеийг эсэргүүцэх гэж үүнийг хэлдэг юм. Санаа зорилго, бодол, санаа чинь буруу гэдгийг мэдсэн даруйдаа чи чиглэлээ өөрчилж, зөв замаар алхах хэрэгтэй. Энэ асуудлыг эхлээд шийд, мөн үүнтэй холбогдуулан орохын тулд өөрийгөө сурга, учир нь зөв санаа зорилготой эсэхээ чи хамгийн сайн мэдэж байгаа. Андуу ташаа санаа зорилго чинь засагдаж, Бурханы төлөө байдаг болмогц чи зүрх сэтгэлээ захирах зорилгодоо хүрсэн байх болно.

Та нарын одоо хийх хамгийн чухал зүйл бол Бурхан болон Түүний ажлын талаар мэдлэг олж авах явдал юм. Чи бас Ариун Сүнс хүмүүс дээр ажлаа хэрхэн гүйцэтгэдгийг мэдэх ёстой; эдгээр үйлдэл нь зөв замд ороход нэн чухал юм. Чи гол санааг ойлгосон цагт үүнийг хийхэд илүү амархан байх болно. Чи Бурханд итгэдэг, Бурханыг мэддэг бөгөөд энэ нь Бурханд итгэх итгэл чинь жинхэнэ гэдгийг харуулдаг. Чи үргэлжлүүлэн туршлага хуримтлуулдаг атлаа эцэст нь Бурханыг мэдэж чадахгүй хэвээр байвал Бурханыг эсэргүүцдэг хүн гэдэг чинь гарцаагүй. Өнөөгийн бие махбодтой болсон Бурханд ч бас итгэлгүйгээр зөвхөн Есүс Христэд итгэдэг хүмүүс бүгд яллагддаг. Тэд бол бүгд хожмын үеийн фарисайчууд юм, учир нь тэд өнөөгийн Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, бүгд Бурханы эсрэг байдаг. Тэд Есүсийг шүтэхдээ өөрсдийгөө хэрхэн зориулсан нь хамаагүй, бүгд талаар өнгөрнө; Бурхан тэднийг магтахгүй. Бурханд итгэдэг гэх нэртэй атлаа зүрх сэтгэлдээ Бурханы талаар ямар ч жинхэнэ мэдлэггүй байдаг бүх хүн нь хоёр нүүртнүүд юм!

Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэхийн тулд хүн Бурханаар төгс болгуулах гэж юу гэсэн үг болохыг, төгс болгуулахын тулд ямар нөхцөлийг биелүүлсэн байх ёстойгоо эхлээд ойлгох ёстой. Эдгээрийг ойлгомогцоо хүн хэрэгжүүлэлтийн замыг хайх ёстой. Төгс болгуулахын тулд тодорхой хэв чанартай байх ёстой. Олон хүн төрөлхөөсөө хангалттай хэв чанартай байдаггүй бөгөөд тэр тохиолдолд чи төлөөс төлж, хувийн үзэл бодлын үүднээс шаргуу хөдөлмөрлөх ёстой. Хэв чанар чинь муу байх тусам илүү хувийн хүчин чармайлт гаргах ёстой. Чи Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлэх тусмаа төгс төгөлдрийн замд илүү хурдан хөл тавих болно. Залбирлаар дамжуулан чи залбирлын талбарт төгс болгуулж чадна; бас Бурханы үгийг идэж, ууж, тэдгээрийн мөн чанарыг ойлгож, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулснаар төгс болгуулж чадна. Бурханы үгийг өдөр тутам туулснаар өөрт чинь юу дутагдаж байгааг мэдэж авах ёстой; түүнчлэн, хөнөөлт дутагдал болон сул талаа танин мэдэж, Бурханд залбирч, Бурханаас гуйх хэрэгтэй. Тэгснээр чи аажмаар төгс болгуулна. Төгс төгөлдөрт хүрэх зам бол: залбирах, Бурханы үгийг идэж, уух, Бурханы үгийн мөн чанарыг ухаарах; Бурханы үгийн туршлагад орох; өөртөө дутагдаж буй зүйлийг мэдэж авах; Бурханы ажилд захирагдах; Бурханыг гэх хайраараа дамжуулан Бурханы ачааг анхаарч, махан биеийг хаях; ах, эгч нартайгаа байнгын нөхөрлөх явдал, энэ нь туршлагыг чинь баяжуулж чадна. Нийтийн амьдрал ч бай, хувийн амьдрал ч бай хамаагүй, том эсвэл жижиг цугларалт ч бай хамаагүй, энэ бүхэн нь чамд туршлага хуримтлуулж, сургалт хүлээж авах боломж олгож, ингэснээр Бурханы өмнө зүрх сэтгэл чинь тайван байж, Бурхан руу эргэн ирж чадна. Энэ бүхэн нь төгс болгуулах үйл явцын нэг хэсэг юм. Өмнө дурдсанчлан, Бурханы үгийг туулах гэдэг нь үнэхээр Бурханы үгийг амталж, амьдран харуулж чаддаг байна гэсэн үг бөгөөд ингэснээр чи Бурханд итгэх илүү их итгэл, хайрыг олж авна. Ийм маягаар чи завхарсан, сатанлаг зан чанараа аажмаар хаяж; зохисгүй сэдлээс өөрийгөө чөлөөлж; хэвийн хүний төрхийг амьдран харуулна. Чиний дотор Бурханыг гэх хайр хэдий чинээ их байна, өөрөөр хэлбэл, чи Бурханаар хэдий чинээ төгс болгуулна, Сатаны завхралд төдий чинээ бага автана. Чи бодит туршлагаараа дамжуулан, төгс болгуулах замд аажмаар хөл тавина. Тиймээс, хэрвээ чи төгс болгуулахыг хүсдэг бол Бурханы хүслийг анхаарч, Бурханы үгийг туулах нь нэн чухал юм.

Өмнөх: Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай

Дараах: Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих