Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫ АЖЛЫН ГУРВАН ҮЕ ШАТЫГ МЭДЭХ НЬ БУРХАНЫГ МЭДЭХ ЗАМ ЮМ

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин ч Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүхий л хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтнийг Сатан ялзруулаагүй байсан тул хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат юм уу дөрвөн эрин үеийг биш, харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л зөв хэллэг юм. Сүүлчийн эрин үе төгсөх үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очсон байх болно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь бүх хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дуусаж, хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил гэж байхгүй, ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний доройтлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал маш яаралтай хэрэгтэй байсан учраас л Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн, өөрөөр хэлбэл, тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн юм. “Хүн төрөлхтнийг удирдах” гэдэг нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзраагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Харин энэ нь Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл, ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй учраас хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин дэлхийн бүтээлээс ангид ажлын гурван үе шатыг хамардаг. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл юм. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүнийг Бурхан бүтээсэн гэдгийг мэдэх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийг мэдэх ёстой, түүнчлэн хүний аврагдах үйл явцыг мэдэх ёстой. Та нар Бурханы тааллыг хүртэхийн тулд дүрэм журмын дагуу хэрхэн үйлдэхийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар мэдэхгүй бол Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл энэ юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлголоо гээд сэтгэл ханах ёсгүй—ингэдэг бол чи хэтэрхий ягшмал үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц төдийгүй сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход анхаараад бүх нууц болон үзэгдлээс хамгийн агуу нь болох энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас цаашгүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?

Хүн зөвхөн хэрэгжүүлэлт дээр л төвлөрөөд Бурханы ажил болон хүний мэдлэгийг хоёрдогч зүйл гэж үзвэл бага зүйлд анхаараад, ихийг нь орхигдуулахтай адил биш гэж үү? Чи мэдэх ёстой зүйлээ мэдэж, хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлэх л ёстой. Энэ л үнэнийг эрж хайдаг хүн юм. Сайн мэдээг түгээх цаг чинь ирэхэд хэрвээ чи, Бурхан бол агуу бөгөөд зөвт Бурхан, дээдийн дээд Бурхан, ямар ч агуу хүнтэй харьцуулшгүй Бурхан, Түүнээс дээд хэн ч байхгүй... хэмээх эдгээр хамаа намаагүй, өнгөц үгийг хэлж, чухал ач холбогдолтой үг хэлж тун чадахгүй байвал, хэрвээ чи Бурханыг мэдэх талаар юм уу Бурханы ажлын талаар хэлэх үггүй, түүнчлэн үнэнийг тайлбарлаж, хүнийг дутагдаж байгаа зүйлээр нь хангаж чадахгүй бол чам шиг хүн үүргээ сайн биелүүлж чадахгүй. Бурханд гэрчлэл хийж, хаанчлалын сайн мэдээг түгээх нь тийм ч энгийн зүйл биш. Чи эхлээд үнэнээр болон ойлгох ёстой үзэгдлээр зэвсэглэх ёстой. Чи Бурханы ажлын өөр өөр талуудын үзэгдэл болоод үнэний талаар тодорхой мэддэг болох үедээ зүрх сэтгэлдээ Бурханы ажлыг мэдэж авах бөгөөд зөвт шүүлт ч бай, цэвэршүүлэлт ч бай, Бурхан юу хийхээс үл хамааран чи хамгийн агуу үзэгдлийг өөрийн суурь болгон эзэмшиж, хэрэгжүүлэх зөв үнэнийг мөн эзэмших ба ингэснээр чи Бурханыг эцсээ хүртэл дагаж чадна. Бурхан ямар ч ажил хийлээ гэсэн ажлынх нь зорилго өөрчлөгддөггүй, Түүний ажлын гол цөм өөрчлөгддөггүй бөгөөд хүний төлөө гэх Түүний хүсэл өөрчлөгддөггүй гэдгийг чи мэдэх ёстой. Түүний үг хэчнээн хатуу байсан ч, орчин нөхцөл хэчнээн бэрх байсан ч Түүний ажлын зарчим өөрчлөгдөхгүй ба хүнийг аврах Түүний санаа зорилго өөрчлөгдөхгүй. Энэ нь хүний төгсгөл юм уу хүний хүрэх газрын талаарх илчлэл биш, сүүлчийн шатны ажил биш, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөг төгсгөх ажил биш л бол, мөн Тэрээр хүнийг хүн болгох цаг үед байгаа л бол Түүний ажлын цөм нь өөрчлөгдөхгүй: Энэ нь үргэлж хүн төрөлхтнийг аврахын төлөө юм. Бурханд итгэх итгэлийн чинь суурь энэ байх ёстой. Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтнийг аврах буюу Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан авралын өөр өөр ажил билээ. Чи ажлын энэ гурван үе шатны зорилгыг мэдчих юм бол, ажлын үе шат бүрийн ач холбогдлыг хэрхэн ойлгохоо мэддэг болж, Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ ойлгох болно. Хэрвээ чи энэ цэгт хүрч чадвал энэхүү хамгийн агуу үзэгдэл Бурханд итгэх итгэлийн чинь суурь болно. Чи зөвхөн хэрэгжүүлэх амархан замыг юм уу гүн гүнзгий үнэнийг эрж хайх ёсгүй, харин үзэгдлийг хэрэгжүүлэлттэй хослуулах ёстой, тэгснээр хэрэгжүүлэлтийн талаарх үнэн болон үзэгдэлийн талаарх мэдлэгтэй байх болно. Энэ л үнэнийг бүрэн эрэлхийлдэг хүн юм.

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм бөгөөд Бурханы зан чанар болон Тэр юу болох нь ажлын гурван үе шатаар илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдгийг ухаарч чаддаггүй, мөн Бурханы ажлын мэргэн ухааныг ч мэддэггүй бөгөөд хүн төрөлхтнийг авардаг Түүний олон арга зам болоод бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмыг мэдэхгүй байх болно; ажлын нэг үе шатнаас үлдсэн дүрэм зурмыг л чандлан баримталдаг хүмүүс нь Бурханыг дүрэм зурмаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл нь тодорхойгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна, мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилго болон хүн төрөлхтний авралын бүхий л үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ бол Бурхан Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, Бурханы ялалтын баталгаа, мөн Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Бурханы ажлын гурван үе шатнаас нэг үе шатыг нь л ойлгодог хүмүүс Бурханы зан чанарын зөвхөн нэг хэсгийг л мэддэг. Ажлын энэ нэг л үе шат нь хүний үзэлд дүрэм журмыг амархан бий болгож, Бурханыг амархан тодорхойлдог ба Бурханы зан чанарын энэ ганц хэсгийг Бурханы бүхий л зан занарын төлөөлөл болгон хэрэглэдэг. Түүнчлэн хүний ихэнх төсөөлөл дотроо холилдсон байдаг, ингэснээр хүн Бурханы зан чанар, оршихуй, мэргэн ухаан болон Бурханы ажлын зарчмыг хязгаарлагдмал цар хүрээн дотор чандлан хязгаарлаж, Бурхан нэг удаа ийм байсан бол үргэлж ийм хэвээрээ үлдэж, хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Ажлын гурван үе шатыг мэддэг, ойлгодог хүмүүс л Бурханыг үнэн зөв, бүрэн дүүрэн мэдэж чадна. Ядаж л тэд Бурханыг израильчуудын эсвэл иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй, мөн Түүнийг хүн төрөлхтний төлөө үүрд загалмай дээр цовдлогдох Бурхан гэж үзэхгүй. Хэрвээ чи Бурханыг ажлынх нь нэг үе шатнаас л мэддэг болбол чиний мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Чиний мэдлэг бол далайд дусал төдий юм. Тийм биш бол шашны хуучинсаг үзэлтнүүд яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдлох юм бэ? Энэ нь, хүн Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарладгаас болдоггүй гэж үү? Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн тэд дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжлан үзэж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болоод дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа өчүүхэн харалган хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст эрүүл ухаан гэж байна уу? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Бурханыг хэдий чинээ бага мэддэг хүмүүс, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, ахрин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бөгөөд Цаашлаад тэд биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба тэгэх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчдөг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү? Өнөөдөр та нар, Бурханы ажлын гурван үе шатны чухал ач холбогдлыг яагаад мэдэх ёстойгоо ойлгох хэрэгтэй. Миний хэлж байгаа үг та нарт ач тустай, харин зүгээр дэмий хоосон яриа биш. Хэрвээ та нар эдгээрийг зүгээр л морин дэл дээр давхингаа цэцэгсийг бахдах мэт уншвал Миний шаргуу ажил талаар өнгөрөх бус уу? Та нар дор бүрнээ өөрсдийн уг чанарыг мэдэх ёстой. Ихэнх хүн маргалдахдаа сайн байдаг ба онолын асуултуудад түгдрэлгүй хариулдаг боловч мөн чанартай холбоотой асуултуудад юу ч хэлж чаддаггүй. Өнөөдөр ч гэсэн та нар дэмий зүйл ярьж, хуучин уг чанараа өөрчилдөггүй ба та нарын ихэнх чинь илүү өндөр дээд үнэнд хүрэхийн тулд эрэлхийлдэг замаа өөрчлөх бодолгүйгээр, идэвх зүтгэлгүй амьдардаг. Тийм хүмүүс Бурханыг хэрхэн эцэст нь хүртэл дагаж чадах юм бэ? Та нар аргалаад замын төгсгөлд хүрлээ ч гэсэн, энэ нь та нарт ямар ашиг тустай байх юм бэ? Хэтэрхий оройтохоосоо өмнө санаагаа өөрчилж, нэг бол үнэхээр эрж хайж, эсвэл эртхэн больсон нь дээр. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та нар бусдыг мөлжигч болно—та нар тийм дорд, жигшүүртэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна уу?

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл, хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын тэмдэглэл бөгөөд санаанаас зохиосон зүйл биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой бөгөөд ямар ч үе шатыг орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой наад захын зүйл юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг хүн өөрөө зохиосон юм биш. Энэ нь хүний өөрийн төсөөлсөн зүйл биш, мөн Ариун Сүнсний нэг хүнд зориулсан тусгай тааллын үр дүн ч биш. Харин энэ нь хүн Бурханы ажлыг туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд Бурханы ажлын баримтуудыг мэдэрсний дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг хялбархан олж авдаггүй, үүнийг мөн заалгаж ч болдоггүй. Энэ нь бүхэлдээ хувийн туршлагатай холбоотой. Ажлын гурван үе шатны гол цөм нь хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал юм, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болоод Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг ялган таних нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүдийн зааглал, Бурханы ажил дахь өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь нэг хэсгийг л төлөөлж чаддаг ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг. Энэ нь бусад тал байтугай эрин үеүдийн зааглал юм уу Бурханы ажилд гарсан өөрчлөлтийг агуулдаггүй. Энэ нь мэдээж илэрхий баримт юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн Бурханы ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос өөр юу ч биш. Тийм мэдлэг нь хүнийг үнэмшүүлж ч чадахгүй, байлдан дагуулж ч чадахгүй, тийм мэдлэг нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд үнэн биш юм. Энэ нь маш элбэг арвин, чихэнд чимэгтэй байсан ч гэсэн, Бурханы төрөлх зан чанарын тухай мэдлэгтэй нийцэхгүй бол Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам Түүнийг доромжилсон ял оноож чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгийг хөнгөн хуумгай ярихаар болчихдог юм биш. Чи хэлэмгий доломгой, уран үгтэй бөгөөд үгээрээ үхсэн хүнийг амилуулж, амьд хүнийг үхүүлж чадах байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярина гэдэг чиний чадвараас давна. Бурхан бол чиний яаран шүүж, хамаагүй магтаж, хайхрамжгүйгээр гүтгэж болдог нэгэн биш. Чи хаа хамаагүй хүн бүхнийг магтаж болно, гэхдээ чи хөнгөн хуумгайгаар тохиромжтой үг олж, Бурханы их ивээл, агуу нигүүлсэнгүй байдлыг дүрсэлж болохгүй—энэ нь бүтэлгүйтсэн хүн бүрийн мэдэрсэн зүйл юм. Маш олон хэлний мэргэжилтэн Бурханыг дүрслэх чадвартай хэдий ч тэдний дүрсэлдэг зүйлийн үнэн зөв байдал нь, хязгаарлагдмал үгсийн сантай боловч баялаг туршлага эзэмшсэн, Бурханд харьяалагддаг хүмүүсийн хэлсэн үнэний зууны нэгтэй л дүйцдэг. Тиймээс Бурханы талаарх мэдлэг нь үгийн ухаалаг хэрэглээ юм уу баялаг үгсийн санд биш, харин үнэн зөв, бодит байдалд оршдогийг бөгөөд хүний мэдлэг болон Бурханы тухай мэдлэг хоёр нь огтхон ч хамаагүй гэдгийг харж болно. Бурханыг мэдэх хичээл нь хүн төрөлхтний ямар ч байгалийн шинжлэх ухаанаас дээгүүр юм. Энэ нь Бурханыг мэдэхээр эрж хайж байгаа тун цөөн хүний л сурч чадах хичээл болохоос авьяас чадвартай ямар ч хүний хүрч чадах зүйл биш юм. Иймээс та нар, Бурханыг мэдэх болон үнэнийг эрэлхийлэх явдлыг хүүхэд ч хийж чадах зүйл гэж үзэх ёсгүй. Чи гэр бүлийн амьдрал, ажил мэргэжил, гэрлэлтдээ бүрэн амжилт гаргасан байж болох ч, үнэн болон Бурханыг мэдэх хичээлийн тухайд гэвэл чи үзүүлэх зүйл юу ч үгүй, юунд ч хүрээгүй байдаг. Та нарын хувьд үнэнийг хэрэгжүүлэх тун хэцүү бөгөөд Бурханыг мэдэх нь бүр ч том хэцүү асуудал гэж хэлж болно. Энэ нь та нарын бэрхшээл, мөн энэ нь бүх хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээл юм. Бурханыг мэдэх үйлсэд зарим нэг ахиц гаргасан хүмүүсийн дотор, стандартад нийцэх бараг хэн ч байдаггүй. Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн үг болохыг, яагаад Бурханыг мэдэх шаардлагатайг, ямар хэмжээнд хүрвэл Бурханыг мэддэгт тооцогдохыг хүн мэддэггүй. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш будилаантай зүйл бөгөөд үнэхээр хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том оньсого болсон юм—хэн ч энэ асуултад хариулж чаддаггүй ба хэн ч энэ асуултад хариулахыг хүсдэггүй, учир нь өнөөг хүртэл хүн төрөлхтний дотроос хэн ч энэ ажлын судалгаанд амжилт гаргаж байгаагүй. Ажлын гурван үе шатны оньсого хүмүүст тайлагдах үед, Бурханыг мэддэг авьяастай бүлэг хүмүүс ээлж дараалан гарч ирж магад юм. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна, түүнчлэн Би энэ ажлыг биелүүлэх явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авьяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын энэ гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж ажлын энэ гурван үе шатыг ч гэсэн гэрчлэх эхний хүмүүс байх юм. Бурханы ажил төгсөх өдөр тийм авьяастнууд байхгүй юм уу эсвэл ердөө ганц хоёрхон байж, мөн бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулахыг биечлэн хүлээн зөвшөөрсөн бол энэ нь хүнийг хамгаас их шаналган зовоож, харамсалд хүргэх зүйл болох болно, гэхдээ энэ нь зүгээр л хамгийн муугаар бодсон тохиолдол юм. Юу ч болсон гэсэн, үнэхээр эрэлхийлдэг хүмүүс энэ ерөөлийг олж авч чадна гэж Би одоо ч найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй, мөн хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч тохиолдож байгаагүй. Хэрвээ чи үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Энэ нь, хүн төрөлхтний дундаас Бурханд хамгаас илүү сайшаагдсан бүтээл биш гэж үү? Тийм ажлыг хийхэд амархан биш боловч эцэст нь үр дүндээ хүрэх болно. Хүйс, үндэс угсаанаасаа үл хамааран Бурханыг мэддэг бүх хүн бол эцэстээ Бурханы хамгийн агуу алдар сууг хүлээн авч, Бурханы эрх мэдлийг эзэмшдэг цорын ганц хүмүүс байх болно. Энэ бол өнөөдрийн ажил, мөн түүнчлэн ирээдүйн ажил билээ; энэ нь 6,000 жилийн ажил дахь эцсийн, хамгийн дээд ажил бөгөөд төрөл бүрийн хүнийг илчилдэг нэг төрлийн ажиллах арга зам юм. Хүнд Бурханыг мэдүүлэх ажлаар дамжин хүний өөр өөр зэрэглэл илчлэгддэг: Бурханыг мэддэг хүмүүс нь Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тохирдог байхад Бурханыг мэддэггүй хүмүүс нь Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тэнцдэггүй. Бурханыг мэддэг хүмүүс бол Бурханы дотнын хүмүүс бөгөөд Бурханыг мэддэггүй хүмүүсийг Бурханы дотнын хүмүүс гэж нэрлэж болохгүй; Бурханы дотнын хүмүүс нь Бурханы ямар ч ерөөлийг хүлээн авч чадна, харин Түүнтэй дотно биш хүмүүс Түүний ажлын юуг ч биелүүлж чадахгүй. Гай зовлон, цэвэршүүлэлт, шүүлт ч бай бүгд эцсийн эцэст хүнийг Бурханы талаарх мэдлэгт хүргэж, Бурханд захирагдахын төлөө юм. Энэ бол эцэстээ хүрэх цорын ганц үр дүн юм. Ажлын гурван үе шатыг бүгдийг нээлттэй болгох нь Бурханы талаарх хүний мэдлэгт ашигтай бөгөөд Бурханы талаар бүрэн дүүрэн, нэгд нэггүй мэдлэгийг олж авахад хүнд тусалдаг. Энэ бүх ажил хүнд тустай юм.

Бурханы Өөрийн ажил бол хүний мэдэх ёстой үзэгдэл юм, учир нь Бурханы ажлыг хүн биелүүлж чадахгүй ба хүн эзэмшдэггүй. Ажлын гурван үе шат нь Бурханы удирдлагын бүрэн дүүрэн байдал бөгөөд хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл юм. Хэрвээ хүн энэ хамгийн агуу үзэгдлийг мэдэхгүй бол Бурханыг мэдэхэд амаргүй, Бурханы хүслийг ойлгоход амаргүй байдаг төдийгүй хүн энэ замаар алхахад улам бүр бэрх болдог. Үзэгдэлгүйгээр хүн өнөөдрийг хүртэл ирж чадахгүй байх байсан. Өнөөдрийг хүртэл үзэгдэл л хүнийг хамгаалж, хамгийн агуу хамгаалалтаар хүнийг хангасан. Ирээдүйд та нарын мэдлэг илүү гүнзгий болох ёстой бөгөөд ажлын гурван үе шатан дахь Түүний бүх хүслийг болоод Түүний ухаалаг ажлын мөн чанарыг та нар мэдэж авах ёстой. Энэ л та нарын жинхэнэ биеийн хэмжээ юм. Ажлын сүүлчийн үе шат нь дангаараа байдаггүй, харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл нэг цогц болдог бөгөөд өөрөөр хэлбэл, ажлын гурван үе шатны нэгийг нь л хийгээд авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг л дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй, ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат болохоос тэдгээрийн дундах ганц үе шат биш. Авралын ажил биелээгүй цагт Бурханы удирдлага нь бүрэн төгсөж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгдсэн байдаг бөгөөд бүр эхнээсээ хүнд илчлэгдэлгүй, харин авралын ажилд аажмаар илэрхийлэгдэж ирсэн билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; харин ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд, бүрэн илэрхийлдэггүй. Тиймээс ажлын гурван үе шат дууссаны дараа авралын ажил бүрэн төгсөнө, иймээс хүн Бурханы бүрэн дүүрэн байдлыг мэдэхдээ Бурханы ажлын гурван үе шатаас салж болохгүй. Ажлын нэг үе шатнаас хүн ердөө Бурханы ажлын ганц хэсэгт илэрхийлэгдсэн зан чанарыг нь л олж авдаг билээ. Энэ нь өмнөх ба дараах үе шатанд илэрхийлэгдсэн зан чанар болоод оршихуйг төлөөлж чадахгүй. Учир нь, хүн төрөлхтнийг аврах ажлыг нэг цаг үед, эсвэл нэг газарт тэр дор нь дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газрууд дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар гүнзгийрдэг. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь бие даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд биеждэг. Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог бөгөөд үе шат бүр Түүний оршихуйг агуулж, Түүний ажлын мэргэн ухааны тэмдэглэл болдог. Хүн энэ гурван үе шатанд илэрхийлэгдсэн Бурханы бүхий л зан чанарыг мэдэх ёстой. Бурханы энэ бүх оршихуй нь бүх хүн төрөлхтөнд үнэхээр тун чухал байдаг ба хэрвээ хүмүүс Бурханыг шүтэхдээ үүнийг мэдэхгүй бол Буддаг шүтдэг хүмүүсээс ялгаагүй. Хүмүүсийн дундах Бурханы ажил нь бүх хүнд нээлттэй бөгөөд Бурханыг шүтэн мөргөдөг бүх хүн үүнийг мэддэг байх ёстой. Бурхан хүмүүсийн дунд авралын ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүний заавал хийх ёстой зүйл юм. Бурхан хүний биелүүлж чадахгүй, мөн хүний мэдэх ёсгүй зүйлийг хүнээс нуудаг, харин Бурхан хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйлийг хүнд үзүүлдэг. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажлын төрөлд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг. Ажлын үе шат бүр нь өмнөх ажлыг хүчингүй болгохгүй суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй ажлаараа хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, шинэ ажил, шинэ оршихуйгаа хүнд үргэлж илчилж байдаг бөгөөд шашны хуучинсаг үзэлтнүүд үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Бурхан хийхээр зорьсон шинэ ажлаа үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүнээс үүдэн хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Гэхдээ Түүний зан чанар төдийгүй Түүний ажлын эрин үе, хүлээн авагчид нь ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийж, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлж байдаг. Хүн нэг төрлийн ажил, хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрч чаддаг. Тэдгээртэй зөрчилдсөн, эсвэл тэдгээрээс дээр ажил юм уу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажил хийж байдаг учраас Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнчлэн хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л энэ хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу, эсвэл Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн огт ялган салгах чадваргүй байдаг. Энэ нь өмнө нь хэлсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрч, өмнөх ажлаас ялгаатай байвал эсэргүүцэж голох хандлагыг олон хүн баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү? Авралын ажлын гурван үе шат та нарт ямар ч агуу үр нөлөө үзүүлээгүй бөгөөд өмнөх хоёр үе шатны ажил нь эгээ л мэдэх хэрэггүй ачаа гэж итгэдэг хүмүүс байдаг. Хүмүүсийг будилуулахаас зайлсхийхийн тулд ажлын гурван үе шатны эхний хоёр үе шатыг олон түмэнд тунхаглах ёсгүй, харин аль болох хурдан нуух ёстой гэж тэд боддог. Ажлын өмнөх хоёр үе шатыг мэдэгдэх нь илүүц алхам, энэ нь Бурханыг мэдэхэд ямар ч нэмэргүй гэж ихэнх хүн итгэдэг—энэ бол та нарын үзэл. Өнөөдөр ийм маягаар үйлдэх нь зөв гэж та нар бүгд итгэдэг боловч Миний ажлын чухал ач холбогдлыг ухаарах өдөр та нарт ирнэ: Би ямар ч ач холбогдолгүй ажил хийдэггүй гэдгийг мэдэж ав. Би ажлын гурван үе шатыг та нарт тунхаглаж байгаа тул энэ нь та нарт ач тустай байж л таарна; ажлын энэ гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм тул орчлон ертөнц даяарх хүн бүрийн анхаарлыг татах нь гарцаагүй. Нэг өдөр та нар бүгдээрээ энэ ажлын чухал ач холбогдлыг ухаарах болно. Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хайхрамжгүй ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүынсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахууны төлөв бол Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд ёс суртахуун нь ялзарсан, хэв чанар нь муу, хүн чанар нь дорд байх тусмаа хүн төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмү үс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзэл залруулагдахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Хуучин үзлээ хойш тавьснаар л чи шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь хуучин үзэл биш байж магад. “Үзэл” гэдэг нь хүний төсөөлсөн, бодит байдалтай нийцэхгүй зүйлсийг хэлдэг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон бөгөөд хүнийг шинэ ажилд ороход нь саад болдог бол, ийм мэдлэг ч бас үзэл юм. Хүн ийм мэдлэгт зөв хандлага баримталж чадвал, мөн хуучин, шинэ хоёрыг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болж, шинэ эрин үед орох үндэс суурь нь болдог. Бурханыг мэдэх хичээл нь, Бурханыг мэдэх замд хэрхэн орох, Бурханыг мэдэхийн тулд ямар үнэнийг чи ойлгох ёстой, өөрийн үзэл болон хуучин уг чанараас хэрхэн ангижрч, Бурханы шинэ ажлын бүх зохицуулалтад захирагдах зэрэг олон зарчмыг эзэмшихийг чамаас шаарддаг. Хэрвээ чи эдгээр зарчмыг Бурханыг мэдэх хичээлд орох суурь болгон ашиглавал мэдлэг чинь улам бүр гүн гүнзгий болно. Хэрвээ чи ажлын гурван үе шатны талаар, өөрөөр хэлбэл, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлын талаар тодорхой мэдлэгтэй бол, мөн хэрвээ чи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханы хийсэн ажил юм гэдгийг харж чадвал хамгийн бат бэх суурь чинь энэ болно. Ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шатыг Бурхан Өөрөө л хийж чадна, ямар ч хүн ийм ажлыг Түүний өмнөөс хийж чадахгүй—өөрөөр хэлбэл, эхлэлээс авхуулаад өнөөдрийг хүртэл Бурхан л Өөрийн ажлыг Өөрөө хийж чадна. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үед, өөр өөр газарт явагдаж, мөн ажил бүр нь ялгаатай байсан ч, энэ нь бүгд нэг Бурханы хийсэн ажил юм. Бүх үзэгдлийн дотроос хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл энэ бөгөөд хүн үүнийг бүрэн ойлговол тууштай зогсож чадах болно. Өнөөдөр төрөл бүрийн шашин болон урсгалд тулгараад байгаа хамгийн том асуудал бол Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, Ариун Сүнсний ажил болон Ариун Сүнсний биш ажлыг ялгаж салгаж чаддаггүй, иймээс өмнөх хоёр үе шатны ажилтай адилаар энэ үе шатны ажлыг ч бас Ехова Бурхан хийсэн эсэхийг тэд тодорхой харж чадахгүй. Хэдийгээр ихэнх хүмүүс Бурханыг дагадаг ч, энэ нь зөв зам эсэхийг хүмүүс одоо ч тодорхой харж чадахгүй. Энэ зам нь Бурхан Өөрөө биечлэн удирддаг зам мөн эсэх, бие махбодтой болсон Бурхан бодит эсэхэд хүн санаа зовдог бөгөөд ийм зүйлсийг хэрхэн ялган таних талаар ихэнх хүнд ямар ч сэжүүр байдаггүй. Бурханыг дагадаг хүмүүс замыг тодорхойлох чадваргүй бол ярьсан сургаалууд нь энэ хүмүүсийн дунд бүрэн үр дүнгээ өгч чадалгүй, ердөө хагас хугас үр нөлөөтэй байдаг, энэ нь хүмүүсийн амийн оролтод нөлөөлдөг. Хэрвээ хүн ажлын гурван үе шатнаас, эдгээр нь өөр өөр цаг үед, өөр өөр газарт, өөр өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал; мөн ажил нь өөр байсан ч энэ бүгдийг нэг Бурхан хийсэн ба энэ нь нэг Бурханы хийсэн ажил тул алдаа мадаггүй зөв байж таарна, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь нэг Бурханы хийсэн ажил мөн гэдгийг үгүйсгэх аргагүйг харж чадвал; хэрвээ хүн, энэ нь нэг Бурханы ажил мөн гэдгийг баттай хэлж чадвал хүний үзэл нь дурдахын ч хэрэггүй, ердөө ялихгүй зүйл болох болно. Хүний үзэгдэл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг Бурхан, Есүсийг Эзэн гэж л мэдэн, өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы тухайд сэтгэл нь хоёрддог учраас олон хүн Ехова болон Есүсийн ажлаас салж ядан, өнөөдрийн ажлын талаар олон үзэлд баригддаг ба ихэнх хүн үргэлж эргэлзэн, өнөөдрийн ажлыг нухацтай авч үздэггүй. Ажлын үл үзэгдэх өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй, учир нь хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүй юм. Тэдгээрийг олж харахгүй учраас хүн хүссэнээрээ төсөөлдөг; хүн юу ч төсөөллөө гэсэн үүнийг нь батлах баримт байдаггүй, мөн залруулах хэн ч байдаггүй. Хүн өөрийн зан аашаа зоргоор нь тавьж, сэрэмж болгоомжоо салхинд хийсгээд, төсөөлөлдөө умбадаг, батлах ямар ч баримт байхгүй учраас ямар нэг үндэслэл бий эсэхээс үл хамааран хүний төсөөлөл нь “баримт” болдог. Тиймээс хүн ой ухаандаа өөрийн төсөөлсөн Бурханд итгэн, бодит байдал дээрх Бурханыг эрж хайдаггүй. Нэг хүнд нэг төрлийн итгэл байвал зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээр сонссоноос биш, нүдээр үзээгүй. Хүн үлгэр, домгийг сонссон байдаг боловч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг сонссон байх нь ховор. Тиймээс нэг жил итгэгч байсан хүмүүс өөрсдийн үзлээр дамжуулан Бурханд итгэдэг ба бүхий л амьдралынхаа туршид Бурханд итгэсэн хүмүүс ч үүний адил байдаг. Баримтыг харж чаддаггүй хүмүүс Бурханы талаарх үзэл бүхий итгэлээсээ хэзээ ч мултарч чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээснээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл, цуурхал л төдий гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Хүн өөрийнхөө үзлийг алдаа мадаггүй зөв гэж бодон, эдгээр үзэл нь Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ зоргоор нь тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, санаа нь энэ үе шатны ажилд саад болдог ба ийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү байдаг. Алхам алхмаар явагдах энэ ажлын тухайд өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүний үзэл улам бүр ноцтой болсон бөгөөд энэ хүмүүст бие махбодтой болсон Бурханы эсрэг эвлэршгүй үзэн ядалт аажмаар үүссэн, энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөлөл юм. Баримт нь хүнд төсөөлөлдөө умбах боломж олгодоггүй, түүнчлэн хүн дураараа няцаахыг зөвшөөрдөггүй, мөн хүний үзэл, төсөөлөл нь баримт байгааг тэвчдэггүй, цаашлаад хүн баримтын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг дураар нь тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг учраас л хүний үзэл төсөөлөл нь, хүний үзэлтэй таардаггүй өнөөдрийн ажлын дайсан болдог. Үүнийг хүний үзлийн алдаа л гэж хэлж болохоос биш, Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй. Хүн хүссэн бүхнээ төсөөлж болох ч Бурханы ажлын ямар ч үе шат юм уу, үүний өчүүхэн төдий хэсгийг ч дураараа няцааж болохгүй; Бурханы ажлын баримт нь хүн халдашгүй юм. Чи төсөөллөө зөнгөөр нь орхиж, тэр ч бүү хэл Ехова болон Есүсийн ажлын талаар сайхан түүхүүдийг эмхэтгэн гаргаж болох ч, Ехова болон Есүсийн ажлын үе шат бүрийн баримтыг няцааж болохгүй; энэ бол зарчим төдийгүй захиргааны зарлиг бөгөөд эдгээр асуудлын чухал ач холбогдлыг та нар ойлгох ёстой. Ажлын энэ үе шат нь хүний үзэлтэй нийцдэггүй, харин ажлын өмнөх хоёр үе шатны хувьд тийм байгаагүй гэж хүн итгэдэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, өмнөх хоёр үе шатны ажил нь өнөөдрийн ажилтай яавч адилгүй гэж итгэдэг, гэвч Бурханы ажлын зарчмууд бүгд адилхан, Түүний ажил үргэлж бодитой байдаг бөгөөд эрин үеэс үл хамааран Түүний ажлын баримтыг эсэргүүцэж, сөргөлдөх хүн үргэлж асар олон гарч ирдэг гэснийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өнөөдөр энэ үе шатны ажлыг эсэргүүцэж, сөргөлдөж байгаа бүх хүн өнгөрсөн үед ч гэсэн Бурханыг эсэргүүцэж байсан нь эргэлзээгүй, учир нь тийм хүмүүс бүгд Бурханы дайсан юм. Бурханы ажлын баримтыг мэддэг хүмүүс нь ажлын гурван үе шатыг нэг Бурханы ажил гэж үзэн, өөрсдийн үзлийг орхиж чаддаг. Эдгээр нь Бурханыг мэддэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс нь Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс юм. Бурханы бүхий л удирдлага төгсөх дөхөхөөр Бурхан бүх зүйлийг төрлийнх нь дагуу ангилах болно. Бүтээгчийн гар хүнийг бүтээсэн ба эцэст нь Тэр хүнийг Өөрийн эрх мэдэл дор бүрэн эргүүлэн авчрах ёстой; ажлын гурван үе шатны төгсгөл энэ юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль, Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хүмүүс энэ ажлын ихэнхийг туулаагүй, нүдээр үзээгүй хэдий ч баримт бол баримт хэвээрээ л байна, үүнийг ямар ч хүн үгүйсгэх аргагүй. Орчлон ертөнцийн газар болгонд байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ чи ажлын тодорхой нэг үе шатыг л мэддэг, нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед Бурханы хийсэн ажлыг ойлгодоггүй бол Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярьж чадахгүй ба Бурханы талаарх мэдлэг чинь өрөөсгөл байна, учир нь чи Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг ойлгодоггүй тул Бурханд гэрчлэл хийхэд тохирохгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүн гүнзгий ч бай, өнгөц ч бай, эцэстээ та нарыг бүгд мэдлэгтэй болгож, бүрэн үнэмшүүлнэ, тэгээд бүх хүнд Бурханы ажлын бүрэн дүүрэн байдлыг харуулах бөгөөд бүгд Бурханы эрх мэдэл дор захирагдах болно. Энэ ажлын төгсгөлд бүх шашин нэг болно, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор эргэн ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх муу шашин үгүй болж, хэзээ ч дахин гарч ирэхгүй.

Ажлын гурван үе шатыг яагаад ингэж ахин дахин дурдаад байна вэ? Эрин үеүүдийн улиран өнгөрөх, нийгмийн хөгжил болон байгалийн өөрчлөлт бүгд ажлын гурван үе шатан дахь хувиралт өөрчлөлтийг дагадаг. Хүн төрөлхтөн өөрөө хөгждөггүй, харин Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг. Бүх бүтээл болон бүх шашин, бүх урсгалын хүмүүсийг нэг Бурханы эрх мэдэл дор аваачихын тулд Бурханы ажлын гурван үе шатыг дурддаг билээ. Чи ямар шашинд ч харьяалагддаг бай, эцэстээ бүгд Бурханы эрх мэдэл дор захирагдах болно. Бурхан Өөрөө л энэ ажлыг гүйцэтгэж чадна; шашны ямар ч тэргүүн үүнийг хийж чадахгүй. Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин бий, эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн тэргүүн буюу удирдагчтай бөгөөд дагалдагчид нь дэлхий даяар янз бүрийн улс орон, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай, улс орон бүр дотроо хэд хэдэн шашны урсгал байдаг. Гэвч дэлхий дээр хэчнээн ч шашин байлаа гэсэн, орчлон ертөнц дээрх бүх хүн эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнолыг шашны тэргүүн буюу удирдагчид залж чиглүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, шашны тодорхой нэг тэргүүн буюу удирдагч хүн төрөлхтнийг залж чиглүүлдэггүй; харин тэнгэр газар, бүх зүйлийг төдийгүй хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгч бүх хүн төрөлхтнийг удирддаг, энэ бол баримт юм. Дэлхийд хэд хэдэн том шашин байдаг хэдий ч тэдгээр нь хэчнээн агуу байсан ч бүгд Бүтээгчийн эрх мэдэл дор оршдог бөгөөд аль нь ч энэ эрх мэдлийн хүрээг даван гарч чаддаггүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн ахиц дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалттай салшгүй холбоотой бөгөөд энэ ажил нь шашны тодорхой нэг тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүнүүд бол тухайн шашныхаа удирдагч төдий л болохоос тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгэн буюу Бурханыг төлөөлж чадахгүй. Шашны тэргүүнүүд өөрийн даван гарч чаддаггүнийг удирдаж чадна, гэвч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Шашны тэргүүнүүд бол зүгээр л удирдагчид бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) эн зэрэгцэж болохгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтнийг анх Бурхан бүтээсэн бөгөөд ямар ч шашин бай, Бурханы эрх мэдэл дор эргэн очих болно—Энэ нь зайлшгүй чиг хандлага билээ. Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүн хэчнээн ч өндөр байр суурьтай байлаа гэсэн хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт хүргэж чадахгүй, хэн ч бүх зүйлийг төрлөөр нь ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж, тус бүрийг нь төрлөөр нь ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөөан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бө—үүнийг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шатыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн ба нэг Бурхан хийсэн. Ажлын гурван үе шатны баримт нь хүн төрөлхтнийг Бурхан удирдсаны баримт бөгөөд хэний ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шат төгсмөгцөө бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, бүгд Бурханы эрх мэдэл дор эргэн очно, учир нь бүхий л орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин гэж байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачиж чадахгүй, харин дэлхийг бүтээсэн Тэр үүнийг төгсгөлд нь гарцаагүй аваачна, иймээс биэ сэтгэлээ хөгжүүлэхэд нь л хүнд тусалж чадахаас биш, эрин үеийг төгсгөж чадахгүй нэгэн бол Бурхан биш байх нь гарцаагүй, бас хүн төрөлхтний Эзэн биш байх нь гарцаагүй. Тэрээр ийм агуу ажил хийж чадахгүй; ийм ажлыг биелүүлж чадах цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чаддаггүй бүхэн бол Бурхан биш, дайснууд гэдэг нь гарцаагүй. Бүх муу ёрын шашин нь Бурхантай нийцдэггүй бөгөөд Бурхантай нийцдэггүй тул тэд Бурханы дайснууд мөн. Бүх ажлыг энэхүү нэг жинхэнэ Бурхан хийдэг, бүх орчлон ертөнцийг энэхүү нэг Бурхан захирдаг. Тэр Израильд ажиллаж байна уу, Хятадад ажиллаж байна уу хамаагүй, энэ ажлыг Сүнс хийж байна уу, махбод хийж байна уу хамаагүй, бүгдийг Бурхан Өөрөө хийдэг ба өөр хэн ч орлож чадахгүй. Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан учраас л эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөлд баригддаггүй—энэ бол хамгийн агуу үзэгдэл билээ. Чи Бурханы бүтээл болохынхоо хувьд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы хүслийг ойлгохыг хүсвэл Бурханы ажлыг ойлгох ёстой, бүтээлийн төлөөх Бурханы хүслийг ойлгох ёстой, Түүний удирдлагын төлөвлөгөөг ойлгох ёстой ба Түүний хийдэг ажлын бүх ач холбогдлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгодоггүй хүмүүс Бурханы бүтээл байхад тэнцэхгүй! Бурханы бүтээл болохын хувьд чи хаанаас ирснээ ойлгодоггүй, хүн төрөлхтний түүхийг болон Бурханы хийсэн бүх ажлыг ойлгодоггүй, түүнчлэн хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг ойлгодоггүй, бүх хүн төрөлхтнийг хэн захирдгийг мэддэггүй бол үүргээ биелүүлж байна гэж тооцогдохгүй. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн ба хүнийг газар дэлхий дээр бүтээснээсээ хойш хэзээ ч орхиогүй. Ариун Сүнс хэзээ ч ажиллахаа больсонгүй, хүн төрөлхтнийг удирдахаа хэзээ ч зогсоогоогүй, хүн төрөлхтнийг хэзээ ч орхиогүй. Гэвч хүн төрөлхтөн Бурханыг мэдэх нь байтугай Бурхан байдгийг ч ухаардаггүй, Бурханы бүх бүтээлийн хувьд үүнээс гутамшигтай зүйл гэж байх уу? Бурхан Өөрөө хүнийг удирддаг боловч хүн Бурханы ажлыг ойлгодоггүй. Чи Бурханы бүтээл боловч өөрийнхөө түүхийг ойлгодоггүй, аян замд чинь хэн чамайг удирдаж ирснийг мэддэггүй, Бурханы хийсэн ажлыг мэдэхгүй бол Бурханыг мэдэж чаддаггүй. Хэрвээ чи одоо ч гэсэн мэдэхгүй хэвээр байвал чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийх эрхгүй. Өнөөдөр Бүтээгч дахин нэг удаа биечлэн бүх хүнийг удирдаж, Өөрийн мэргэн ухаан, төгс хүч, аврал болон гайхамшигт байдлыг бүх хүнд харуулдаг. Гэтэл чи одоо ч ухаарч ойлгоогүй—тэгвэл чи аврал хүлээн авахгүй нэгэн биш гэж үү? Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, харин Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чаддаг. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүн нь аврагдаж, Бурханд гэрчлэл хийх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүн нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй, таягдуулах хүмүүс юм. Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы ажлыг ухаардаггүй хүмүүс нь Бурханыг мэдэж чадахгүй бөгөөд тийм хүмүүс Бурханыг гэрчилдэг хүн биш. Бурханд гэрчлэл хийе гэж хүсвэл Бурханыг мэдэх ёстой ба Бурханы тухай мэдлэгт Бурханы ажлаар дамжин хүрдэг. Иймээс, эцсийн дүнд Бурханыг мэдмээр байвал Бурханы ажлыг мэдэх ёстой: Бурханы ажлыг мэдэх нь хамгийн чухал юм. Ажлын гурван үе шат төгсөх үед Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийн бүлэг, өөрөөр хэлбэл, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэнэ. Энэ хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байх болно. Тэд хүн чанар, эрүүл ухааныг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэх ажил бөгөөд энэ хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биежилт, Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чаддаг хүмүүс нь Бурханы амлалт, ерөөлийг хүлээн авч чадах бөгөөд Бурханы эрх мэдлийг эзэмшиж, Бурханд гэрчлэл хийн эцсээ хүртэл үлдэх бүлэг хүмүүс байх болно. Та нар бүгдээрээ, эсвэл ердөө тэн хагас нь юм уу цөөн хэд чинь л энэ бүлгийн гишүүн болж магадгүй—энэ нь та нарын хүсэл зориг болон эрэл хайгуулаас хамаардаг.

Өмнөх:БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Дараах:ЯЛЗАРСАН ХҮН ТӨРӨЛХТӨНД МАХБОД БОЛСОН БУРХАНЫ АВРАЛ ИЛҮҮ ИХ ХЭРЭГТЭЙ