Бурханы ажил ба хүний ажил

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага байдаг вэ? Хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй хэвээр гэж хэлж болох ба үүний шалтгаан нь тэд Ариун Сүнсний ажлын зарчмыг ойлгодоггүй. “Хүний ажил” гэж хэлэхдээ Би мэдээж Ариун Сүнсний ажилтай хүмүүс буюу Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийг хэлж байна. Би хүний хүслээс гардаг ажлыг хэлээгүй, харин Ариун Сүнсний ажлын цар хүрээн дотор буй элчүүд, ажилчид, эгэл ах эгч нарын ажлыг хэлж байна. Энд “хүний ажил” гэдэг нь бие махбодтой болсон Бурханы ажлыг биш, харин хүмүүс дээр хийдэг Ариун Сүнсний ажлын цар хүрээ, зарчмыг хэлдэг. Эдгээр зарчим нь Ариун Сүнсний ажлын зарчим, цар хүрээ мөн боловч бие махбодтой болсон Бурханы ажлын зарчим, цар хүрээтэй адилгүй. Хүний ажилд хүний мөн чанар ба зарчим байдаг, харин Бурханы ажилд Бурханы мөн чанар ба зарчим бий.

Ариун Сүнсний урсгал дахь ажил нь Бурханы Өөрийн ажил ч бай, эсвэл ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч бай хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. Бурханы Өөрийн мөн чанар бол Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс, эсвэл долоо дахин эрчимжсэн Сүнс гэж нэрлэж болно. Ямартай ч Тэд бол Бурханы Сүнс юм, харин Бурханы Сүнс өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдсэн. Гэхдээ Тэдний мөн чанар нэг хэвээр. Тиймээс, Бурханы Өөрийн ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил ч Ариун Сүнсний ажлаас өөрцгүй. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч бас Ариун Сүнсний ажил юм. Гэсэн ч Бурханы ажил бол Ариун Сүнсний бүрэн гүйцэд илэрхийлэл бөгөөд туйлын үнэн, харин ашиглагдаж буй хүмүүсийн ажилд хүний олон зүйл холилдсон байдаг ба Ариун Сүнсний шууд илэрхийлэл биш, Түүний бүрэн гүйцэд илэрхийлэл бүр ч биш. Ариун Сүнсний ажил янз бүр байдаг бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Ариун Сүнсний ажил нь өөр өөр хүмүүст ялгаатай байдаг; өөр өөр мөн чанарыг харуулдаг; мөн эрин үе, түүнчлэн улс орноор ялгаатай байдаг. Мэдээж Ариун Сүнс олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг хэдий ч тухайн ажлыг яаж хийдэг, эсвэл ямар хүмүүс дээр хийдэг нь хамаагүй, мөн чанар нь үргэлж өөр өөр байдаг; өөр өөр хүмүүс дээр хийдэг бүх ажил нь зарчимтай байдаг ба бүгд өөрсдийнхөө байны мөн чанарыг төлөөлж чаддаг. Учир нь Ариун Сүнсний ажил цар хүрээний хувьд нэлээд тодорхой, нэлээд нарийн хэмжүүртэй байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд ажил хийгдэж буй хүмүүсийн хэв чанарын дагуу ажил ч бас ялгаатай байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэггүй бөгөөд энэ нь хүмүүс дээр хийгддэг ажлаас өөр. Товчхондоо, ажил яаж хийгддэг нь хамаагүй, өөр өөр объект дээр хийсэн ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажилладаг зарчим нь өөр өөр хүмүүсийн байр байдал, уг чанарын дагуу ялгаатай байдаг. Ариун Сүнс төрөлх мөн чанарт нь үндэслэн өөр өөр хүмүүс дээр ажилладаг бөгөөд тэрхүү мөн чанараас нь хэтэрсэн шаардлагыг тэдэнд тавьдаггүй, төрөлх хэв чанараас нь давсан ажлыг ч тэдэн дээр хийдэггүй. Иймээс, хүн дээр хийдэг Ариун Сүнсний ажил нь тэрхүү ажлын байны мөн чанарыг харах боломжийг хүмүүст олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; төрөлхийн хэв чанар нь хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийн хэв чанарын хязгаарлалтад нийцүүлэн хүмүүсийг ашиглаж, эсвэл тэдэн дээр ажилладаг болохоор хүмүүс ашиг тусыг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үед тэр хүмүүсийн бүхий л авьяас чадвар, төрөлхийн хэв чанар юу ч үлдэлгүйгээр гарч ирдэг. Тэдний төрөлхийн хэв чанар тухайн ажилд үйлчлэхэд хэрэглэгддэг. Тэрхүү ажлаар үр дүнд хүрэхийн тулд Тэрээр хүмүүсийн ашиглаж болох хэсгүүдийг ажилдаа ашигладаг гэж хэлж болох юм. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлдэг бөгөөд хүний оюун санаа, бодол холилдоогүй; хүний авьяас билиг ч, хүний туршлага ч, эсвэл төрөлхийн нөхцөл байдал ч үүнд хүрч чадахгүй. Ариун Сүнсний тоймгүй олон ажил бүгд хүнд ач тусаа өгч, хүнийг босгон байгуулах учиртай. Гэхдээ зарим хүн төгс болгуулж чаддаг байхад бусад нь төгс болгуулах нөхцөл байдлыг эзэмшээгүй байдаг, өөрөөр хэлбэл, тэд төгс болгуулж чадахгүй, бараг аврагдаж чадахгүй ба хэдийгээр тэдэнд Ариун Сүнсний ажил байсан байж болох ч эцэст нь таягдан хаягддаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ажил хүмүүсийг босгон байгуулахын төлөө байдаг хэдий ч Ариун Сүнсний ажилтай байсан бүх хүн бүрмөсөн төгс болгуулна гэж хэлж болохгүй, учир нь олон хүний эрэл хайгуулдаа дагадаг зам нь төгс болгуулах зам биш байдаг. Тэдэнд Ариун Сүнсний нэг талын ажил л байдаг, харин хүний субъектив хамтын ажиллагаа ч, зөв эрэл хайгуул ч байдаггүй. Тиймээс, энэ хүмүүс дээрх Ариун Сүнсний ажил нь төгс болгуулж байгаа хүмүүст үйлчилж эхэлдэг. Ариун Сүнсний ажлыг хүмүүс шууд харж чадахгүй, өөрсдөө үүнд шууд хүрч ч чадахгүй. Харин ажиллах авьяас билигтэй хүмүүс л үүнийг илэрхийлж чаддаг ба хүмүүсийн илэрхийлдэг илэрхийллээр дамжуулан Ариун Сүнсний ажлыг дагалдагчдад өгдөг гэсэн үг юм.

Ариун Сүнсний ажил нь олон янзын хүмүүс, олон өөр нөхцөл байдлаар дамжин биелж, гүйцэлддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдийгээр бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлж, бүхий л эрин дэх хүмүүсийн оролтыг төлөөлж чадах боловч хүмүүсийн нарийвчилсан оролт дээрх ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсний ашигладаг хүмүүс хийх хэрэгтэй хэвээр юм. Тиймээс, Бурханы ажил буюу Бурханы Өөрийн үйлчлэл нь Бурханы махбод болсон биеийн ажил бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь өөр төрлийн олон хүнээр дамжин гүйцэлддэг; ганцхан хүн үүнийг бүрэн биелүүлж чадахгүй, ганцхан хүн бүрмөсөн илэрхийлж ч чадахгүй. Чуулгануудыг удирддаг хүмүүс ч бас Ариун Сүнсний ажлыг бүрэн төлөөлж чадахгүй; тэд зарим нэг удирдах ажлыг л хийж чадна. Тиймээс Ариун Сүнсний ажлыг, Бурханы Өөрийн ажил, ашиглагдаж буй хүмүүсийн ажил болон Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн дээрх ажил хэмээх гурван хэсэгт хувааж болно. Бурханы Өөрийн ажил бүхий л эринийг удирдан чиглүүлэх явдал; ашиглагддаг хүмүүсийн ажил нь Бурханыг ажлаа хийсний дараа илгээгдэх юм уу даалгавар хүлээн авснаар Бурханы бүх дагалдагчийг удирдан хөтлөх явдал бөгөөд тэд бол Бурханы ажилтай хамтран ажилладаг хүмүүс юм; урсгалд байгаа хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил нь Өөрийн бүх ажлыг хадгалах буюу Өөрийн бүхий л удирдлага болон гэрчлэлийг хадгалахын сацуу төгс болгуулж чадах хүмүүсийг төгс болгох явдал юм. Энэ гурван хэсэг нь хамтдаа Ариун Сүнсний бүрэн гүйцэд ажил боловч Бурханы Өөрийн ажилгүйгээр удирдлагын ажил тэр чигтээ зогсонги байдалд орно. Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажлыг хамардаг ба энэ нь бас бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн, чиг хандлага бүрийг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа явагдаж, араас нь дагадаг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд энэ нь удирдлагын ажилтай ямар ч хамаагүй байдаг. Бурханы Өөрөө хийдэг ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил нь зөвхөн ашиглагдаж байгаа хүмүүсийн үүрэг бөгөөд удирдлагын ажилтай холбоогүй. Энэ хоёр хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар болон ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн Бурханы ажил болон хүний ажлын хооронд тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн, өөр өөр ялгамж чанартай байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ ялгаатай байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний ойлголт, үндэслэл, логик болон баялаг төсөөлөл бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага ажлыг нь төлөөлж чаддаг ба хүний туршлага ажлынх нь бүрэлдэхүүн хэсэг болдог. Хүний ажил туршлагыг нь илэрхийлж чадна. Зарим хүн сөргөөр туршлагажих үед тэдний нөхөрлөлийн ихэнх нь сөрөг элементүүдээс бүрдэнэ. Хэрэв хэсэг хугацаанд тэдний туршлага эерэг байж, тэд ялангуяа эерэг талын замыг эзэмшдэг бол нөхөрлөл нь тун зоригжуулам байдаг ба хүмүүс тэднээс эерэг хангалт олж авч чадна. Хэрэв ажилчин хэсэг хугацаанд идэвхгүй болбол нөхөрлөл нь үргэлж сөрөг элементүүдийг тээнэ. Ийм нөхөрлөл дарамттай бөгөөд түүний нөхөрлөлийн дараа бусад нь өөрийн эрхгүй сэтгэлээр унана. Дагалдагчдын байр байдал удирдагчийнхаас хамааран өөрчлөгддөг. Ажилчин дотроо ямархуу байна, түүнийгээ л илэрхийлдэг бөгөөд хүний байр байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгддөг. Тэрээр хүний туршлагын дагуу ажиллаж, хүнийг хүчилдэггүй боловч туршлагынх нь хэвийн явцын дагуу хүмүүст шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүмүүсийн нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь ойлголт болон туршлагыг дамжуулж, Бурханы ажилд үндэслэсэн ойлголт, туршлагыг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж, үг хэлсний дараа, юуг хэрэгжүүлж, юунд орох учиртайгаа олж мэдээд, дараа нь дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тиймээс хүний ажил өөрийнх нь оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажилд хүний сургамж, туршлага, эсвэл зарим нэг бодол холилдсон байдаг. Ариун Сүнс яаж ч ажилласан бай, хүн дээр, эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллах нь хамаагүй, ажилчид үргэлж юу болохоо илэрхийлж байдаг. Хэдийгээр Ариун Сүнс ажиллаж байгаа боловч тухайн ажил хүн төрөлхөөсөө юу болоход суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, ажил оргүй хоосноос гарч ирдэггүй, харин үргэлж бодит орчин болон бодитой нөхцөл байдлын дагуу хийгддэг. Ийм маягаар л хүний зан чанар өөрчлөгдөж, хуучин үзэл, бодлууд нь өөрчлөгдөж болно. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулдаг, мөн төсөөлж чадах зүйлс бөгөөд хоосон сургаал, эсвэл үзэл байлаа ч гэсэн, үүнд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажил ямар ч хэмжээтэй байсан бай, хүний туршлагын цар хүрээнээс давж чадахгүй, мөн хүний ойлгодог зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах зүйлийн цар хүрээнээс ч давж чадахгүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй—өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх аргагүй. Тэрээр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг буюу Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлдэг бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан олж авсан ойлголт болон мэдлэг юм. Ийм ойлголт болон мэдлэгийг хүний оршихуй гэдэг бөгөөд хүний төрөлх зан чанар, бодит хэв чанарт үндэслэн илэрхийлэгддэг—ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чаддаг. Өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг, эсвэл сэтгэхүйгээрээ хүрч чадахгүй зүйлийг буюу өөрийнх нь дотор эс орших зүйлсийг хэн ч нөхөрлөж чадахгүй. Хэрвээ хүний илэрхийлдэг зүйл туршлагаас нь гардаггүй бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол байдаг. Энгийнээр хэлбэл, түүний үгэнд ямар ч бодит байдал байдаггүй. Чи нийгмийн зүйлстэй огтхон ч харилцдаггүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл гэж байхгүй бол бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Иймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг. Хэрвээ хүн гэсгээлт, шүүлтийн талаарх ойлголтынхоо тухай нөхөрлөсөн боловч чамд энэ талаар ямар ч туршлага байхгүй бол чи түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй, тэр ч байтугай үүнд зуун хувь итгэлтэй байж ч зүрхлэхгүй. Яагаад гэвэл, түүний нөхөрлөл бол чиний хэзээ ч туулж байгаагүй, хэзээ ч мэдээгүй зүйл бөгөөд оюун санаа чинь үүнийг төсөөлж чадахгүй. Чи ирээдүйд шүүлт, гэсгээлт туулах замыг л түүний мэдлэгээс авч чадна. Гэхдээ энэ зам нь хоосон онолын мэдлэгийн зам л байж чадна; энэ нь чиний ойлголтыг орлож чадахгүй, туршлагыг чинь орлож бүр ч чадахгүй. Түүний хэлж байгаа зүйл нэлээд зөв юм гэж чи бодож магад боловч энэ нь олон талаар хэрэгжишгүй болохыг өөрийнхөө туршлагаар олж мэддэг. Магадгүй сонсож буй зарим зүйл чинь огт хэрэгжишгүй гэж санагддаг; тухайн үедээ чи энэ талаар үзэл өвөрлөдөг ба үүнийг хүлээн авдаг ч гэсэн маш дурамжхан хийдэг. Харин туршлагажих явцад чамд үзэл өгсөн мэдлэг чиний хэрэгжүүлэлтийн зам болдог ба хэрэгжүүлэх тусмаа чи сонссон үгийнхээ жинхэнэ үнэ цэн, утга учрыг улам бүр ойлгодог. Өөрийн гэсэн туршлагатай болсныхоо дараа чи туулсан зүйлээсээ олж авсан мэдлэгийн тухай ярьж чадна. Түүнчлэн, хэнийх нь мэдлэг жинхэнэ, бодитой, хэнийх нь мэдлэг хоосон сургаалд тулгуурласан, үнэ цэнгүй болохыг ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьдаг мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт мэдлэг чинь бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас ялган таних чадвар, ойлголттой болж, мэдлэгээ гүнзгийрүүлж, биеэ хэрхэн авч явах тухай мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг хэчнээн сүрлэг байлаа ч гэсэн, хоосон сургаал юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг байж болох боловч сүнслэг асуудлын тухайд ялган салгаж чаддаггүй. Учир нь ийм хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой туршлага огт байдаггүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс юм. Чи ямар ч төрлийн мэдлэгийг илэрхийлдэг бай, энэ нь чиний оршихуй мөн л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон сургаалын талаар ярьдаг хүмүүс буюу үнэнийг ч, бодит байдлыг ч эзэмшдэггүй хүмүүсийн ярьдаг зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний сургаал гүн эргэцүүллээс урган гарсан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм—гэхдээ энэ нь ердөө л хоосон сургаал, төсөөллөөс цаашгүй! Янз бүрийн хүмүүсийн туршлага өөрсдийнх нь доторх зүйлсийг төлөөлдөг. Ямар ч сүнслэг туршлагагүй хүн үнэний мэдлэгийн талаар ярьж чадахгүй, янз бүрийн сүнслэг зүйлсийн талаарх зөв мэдлэгийг ч ярьж чадахгүй. Хүн дотор нь байгаа зүйлийг л илэрхийлдэг—энэ нь гарцаагүй. Хэрвээ хүн сүнслэг зүйлс болоод үнэний талаар мэдлэгтэй болохыг хүсвэл бодит туршлагатай байх ёстой. Хэрвээ чи хүний амьдралын ерөнхий мэдлэгийн талаар тодорхой ярьж чадахгүй бол сүнслэг зүйлсийн талаар бүр хэчнээн багыг ярьж чадах билээ? Чуулганыг удирддаг, хүмүүсийг амиар хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой; тэд сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэлт, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид юм уу элчүүд байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн доод талын дагалдагч болж чадах ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангаж чаддаг элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь яаран гүйж, тэмцэхийн төлөө бус, харин аминд үйлчлэх ажил хийж, зан чанараа өөрчлөхөд нь бусдыг удирдахын төлөө байдаг. Энэ чиг үүргийг гүйцэтгэдэг хүмүүс нь хүнд бэрх хариуцлага үүрэх даалгавар авдаг бөгөөд энэ нь хэн бүхний үүрч чадах зүйл биш юм. Ийм ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, яаран гүйдэг, эсвэл өөрсдийгөө зарлагадахыг хүсдэг хэн бүхэн үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засалт, шүүлт амсаагүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй, бодит байдалгүй хүмүүс өөрсдөө иймэрхүү оршихуйгүй байдаг учраас бодит байдлыг тодорхой харж чаддаггүй. Иймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр үл барам, удаан хугацаанд үнэнгүй явбал таягдан хаягдана. Чиний илэрхийлдэг ойлголт амьдралдаа туулсан бэрхшээл, ямар асуудлаар гэсгээгдэж, шүүгдэж байсны чинь нотолгоо болдог. Шалгалтуудын хувьд ч энэ нь бас үнэн юм: Хүний цэвэршүүлэгдсэн зүйл, сул дорой байдаг зүйл нь түүний туулсан зүйл, замтай болсон зүйлс юм. Жишээ нь, хэрвээ хүний гэрлэлт бүтэлгүйтсэн бол тэр үргэлж “Бурханд баярлалаа, Бурханыг магтъя, би Бурханы зүрх сэтгэлийн хүслийг хангалуун байлгаж, нэг насны амьдралаа өргөн барьж, гэрлэлтээ тэр чигт нь Бурханы гарт даатгах ёстой. Би Бурханд бүхий л амьдралаараа дэнчин тавихад бэлэн байна” хэмээн нөхөрлөдөг. Хүний доторх бүх зүйл нь нөхөрлөлөөр дамжуулан, тэр юу болохыг харуулж чаддаг. Тухайн хүний ярианы хурд, чанга, эсвэл аяархан ярьдаг эсэх нь туршлагын асуудал биш учраас түүнд юу байгаа, тэр юу болохыг төлөөлж чадахгүй. Эдгээр зүйл нь тухайн хүний зан араншин болон уг чанар сайн уу, муу юу гэдгийг л хэлж чадах боловч түүнд туршлага байгаа эсэхтэй эн тэнцүү байж чадахгүй. Ярьж байх үедээ өөрийгөө илэрхийлэх чадвар, эсвэл ярианы чадвар болон хурд нь ердөө дадал зуршлаар бий болдог зүйл бөгөөд хүний туршлагыг орлож чадахгүй. Хувийн туршлагынхаа талаар ярих үедээ чи өөрийнхөө чухал гэж үздэг зүйлийг болон дотроо байгаа зүйлийг нөхөрлөдөг. Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл бол хүний туулдаг зүйл биш, мөн хүний харж чадах зүйл биш; мөн хүний хүрч чадах зүйл биш, харин Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянган жил хийсэн. Би хүн төрөлхтөн бүтээгдэхээс эхлээд одоог хүртэлх бүхнийг туулсан; Би яаж энэ талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан; Би үүнийг аль эртнээс ажигласан. Тийм байхад Би яаж үүнийг тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан тул Би хүнийг гэсгээж, шүүхэд тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажлыг Миний махбод хийгээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, Өөрийн хийх учиртай ажлыг хийхэд тохирно. Хүмүүсийн ярьдаг зүйл бол тэдний туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун ухаанаараа хүрч чадах зүйл бөгөөд мэдрэхүйгээрээ мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг ба Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэрээр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болон Түүний хийсэн ажлыг харуулдаг. Хүний ажил нь юунд орох ёстой, юу ойлгох хэрэгтэйг хүмүүст илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил нь хүн төрөлхтөнд шинэ зам, шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг хүмүүст илчилж, Бурханы зан чанарыг мэдэх боломж олгохын төлөө байдаг. Бурханы ажил бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө байдаг.

Ариун Сүнсний бүх ажил нь хүмүүст ашиг тус хүртээхийн төлөө хийгддэг; Энэ нь бүхэлдээ хүмүүсийг босгон байгуулахын төлөө юм; хүмүүст ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, мөн үнэнийг хүлээн авдаг хүмүүсийн хэв чанар ямар ч бай хамаагүй, Ариун Сүнсний хийдэг бүхэн хүмүүст ашиг тустай юм. Гэвч Ариун Сүнсний ажил шууд хийгдэх боломжгүй; харин Түүнтэй хамтран ажилладаг хүмүүсээр дамжин илэрхийлэгдэх ёстой. Тэгж байж л Ариун Сүнсний ажил үр дүнтэй болж чадна. Мэдээж Ариун Сүнсийг шууд ажиллах үед энэ нь огт хольцгүй байдаг; харин Ариун Сүнс хүнээр дамжуулан ажиллах үед тун их хольцтой болж, Ариун Сүнсний анхдагч ажил биш болдог. Ийм болохоор үнэн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Дагалдагчид Ариун Сүнсний анхдагч санаа зорилгыг биш, харин Ариун Сүнсний ажил болон хүний туршлага, мэдлэгийн хослолыг хүлээн авдаг. Дагалдагчдын хүлээн авч байгаа Ариун Сүнсний ажлын нэг хэсэг нь зөв байдаг, харин ажилчид өөр өөр учраас хүний хүлээн авсан мэдлэг, туршлага ялгаатай байдаг. Ариун Сүнсний гэгээрэл болон удирдамжтай ажилчид удирдамж болон гэгээрэлд үндэслэн улам туршлагажна. Эдгээр туршлага дотор хүний оюун ухаан, туршлага, түүнчлэн хүн чанарынх нь оршихуй холилддог ба үүний дараа тэд олж авах ёстой мэдлэг болон ойлголтоо олж авдаг. Энэ бол үнэнийг туулсны дараах хүний хэрэгжүүлэлтийн зам юм. Хүмүүсийн туршлага, туулдаг зүйлс өөр өөр учраас энэхүү хэрэгжүүлэлтийн зам нь үргэлж адилхан байдаггүй. Ийм маягаар, гэгээрлийг хүлээн авдаг хүмүүс өөр өөр учраас Ариун Сүнсний ижилхэн гэгээрлээс өөр өөр мэдлэг, хэрэгжүүлэлт урган гардаг. Зарим хүн хэрэгжүүлэх явцдаа жижиг алдаа гаргадаг бол зарим нь томоохон алдаа гаргадаг, харин зарим нь зөвхөн алдаа л гаргаж байдаг. Яагаад гэвэл, хүмүүсийн ойлгох чадвар ялгаатай, бас төрөлх хэв чанар нь ч ялгаатай байдаг. Зарим хүн номлол сонссоныхоо дараа нэг янзаар ойлгодог ба зарим нь үнэнийг сонссоныхоо дараа өөрөөр ойлгодог. Зарим хүн ялимгүй гаждаг, харин зарим нь үнэний жинхэнэ утга учрыг огтхон ч ойлгодоггүй. Тиймээс хүний ойлголт бусдыг хэрхэн удирдан хөтлөхийг нь тодорхойлдог; хүний ажил ердөө оршихуйнх нь илэрхийлэл учраас энэ нь яг үнэн юм. Үнэний талаар зөв ойлголттой хүнээр удирдуулсан хүмүүс ч бас үнэний тухай зөв ойлголттой байх болно. Ташаа ойлголттой хүмүүс байсан ч гэсэн, бүгдээрээ биш, цөөн хэд нь л алдаа мадагтай байна. Хэрвээ хүн үнэний талаар андуу ташаа ойлголттой бол түүнийг дагадаг хүмүүс ч бас эргэлзээгүй алдаа мадагтай байх бөгөөд энэ хүмүүс жинхэнэ утгаараа алдаа мадагтай байна. Дагалдагчдын үнэнийг ойлгох түвшин ажилчдаас ихээхэн хамаардаг. Мэдээж, Бурханаас ирдэг үнэн бол алдаа мадаггүй зөв, туйлын тодорхой байдаг. Харин ажилчид бүхэлдээ зөв байдаггүй, бас тэднийг бүрэн найдвартай гэж хэлж болохгүй. Хэрэв ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх маш бодитой арга зам байгаа бол дагалдагчид ч бас хэрэгжүүлэлтийн замтай байх болно. Харин ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх арга зам байхгүй, зөвхөн хоосон сургаал л байдаг бол дагалдагчид ямар ч бодит байдалгүй байна. Дагалдагчдын хэв чанар ба уг чанар нь төрөлхөөс заяагдсан бөгөөд ажилчидтай хамаагүй боловч дагалдагчдын үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх хэмжээ нь ажилчдаас хамаардаг (зарим хүний хувьд л ийм байдаг). Ажилчин ямар байна, удирдаж буй дагалдагчид нь ч тийм байна. Ажилчин өөрийн оршихуйг юу ч үлдээлгүй илэрхийлж байдаг. Өөрийг нь дагадаг хүмүүст тавьдаг шаардлагууд нь түүний хүрэхийг хүсэж буй, эсвэл хүрч чадах зүйлс юм. Ихэнх ажилчид өөрсдийн хийдэг зүйлд үндэслэн дагалдагчдадаа шаардлага тавьдаг ч дагалдагчдынх нь огт хүрч чадахгүй зүйл олон байдаг бөгөөд хүний хүрч чадахгүй зүйл оролтод нь саад болдог.

Засалт, харьцалт, шүүлт, гэсгээлт туулсан хүмүүсийн ажилд хамаагүй бага гажуудал байдаг бөгөөд тэдний ажлын илэрхийлэл хавьгүй нарийн зөв байдаг. Ажиллахдаа өөрийнхөө төрөлх байдалд найддаг хүмүүс нэлээд том алдаа гаргадаг. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажил өөрсдийнх нь төрөлх байдлыг хэтэрхий их илэрхийлдэг бөгөөд энэ нь Ариун Сүнсний ажилд томоохон саад болдог. Хүний хэв чанар хэчнээн сайн байлаа ч, Бурханы даалгасан ажлыг хийхээсээ өмнө тэр бас засалт, харьцалт, шүүлт туулах ёстой. Хэрвээ ийм шүүлт туулаагүй бол тэд ажлаа хэчнээн сайн хийлээ ч гэсэн, үнэний зарчимтай нийцэхгүй ба үргэлж өөрсдийнх нь төрөлх байдал, хүний сайн сайхан л байдаг. Засалт, харьцалт, шүүлт туулсан хүмүүсийн ажил засалт, харьцалт, шүүлт туулаагүй хүмүүсийн ажлаас хавьгүй илүү нарийн зөв байдаг. Шүүлт туулаагүй хүмүүс, хүний оюуны чадамж, төрөлхийн авьяастай ихээхэн хутгалдсан хүний махан бие болон бодлыг л илэрхийлдэг. Энэ нь Бурханы ажлын тухай хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тийм хүмүүсийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч санаа зорилготой бараг холбоогүй, үүнээс хэт хазайсан дэндүү их ойлголт, туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүний ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш, өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаагүй хүмүүс Бурханы даалгасан ажлыг гүйцэтгэхэд тэнцдэггүй. Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам их орох боломж олгож чаддаг. Түүний ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болдог, дүрэмд баригддаггүй бөгөөд хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөө, амиа аажмаар өсгөх, үнэнд илүү гүн орох чадавх олгодог. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хамаагүй тааруухан байдаг. Бас ажил нь мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг ба хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал руу ч, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү ч аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсээр үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлуулдаг. Ийм удирдамж нь хүмүүсийг буруу замаар оруулж л чадна. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь шалгуур хангадаг эсэхийг ялган таних гол түлхүүр бол тэдний удирдан чиглүүлдэг зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид нь үнэнтэй нийцэлтэй зарчмыг хүлээн авдаг эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авдаг эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь хүмүүсийн оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан мэхлэгдэнэ. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд төрөлх байдал дэндүү их байдаг; үүнд хүний хүсэл дэндүү их холилдсон байдаг. Тэдний оршихуй нь төрөлх байдал, тэдэнд төрөлхөөс заяагдсан зүйл юм. Энэ нь харьцалт туулсны дараах амь, эсвэл өөрчлөгдсөний дараах бодит байдал биш. Ийм хүн яаж амийг эрэлхийлж буй хүмүүст дэмжлэг үзүүлж чадах юм бэ? Хүнд анхнаасаа байдаг амь нь түүний төрөлх оюуны чадамж, эсвэл авьяас билиг юм. Ийм төрлийн оюуны чадамж, авьяас билиг нь хүнд тавих Бурханы нарийн шаардлагаас нэлээд зөрүүтэй байдаг. Хэрвээ хүн төгс болгуулаагүй, завхарсан зан чанар нь засалт, харьцалт туулаагүй бол түүний илэрхийлдэг зүйлс болон үнэний хооронд томоохон зай гарна; түүний илэрхийлдэг зүйл өөрийнх нь төсөөлөл, өрөөсгөл туршлага гэх мэт тодорхойгүй зүйлстэй холилдоно. Түүнчлэн тэр яаж ч ажилладаг бай, ерөнхий зорилго болон бүх хүний оролтод тохирох үнэн огт байхгүй мэт хүмүүст санагддаг. Хүмүүст тавьдаг шаардлагуудын ихэнх нь тэдний чадвараас давдаг бөгөөд чадахгүй зүйлийг нь хийлгэхээр тэднээс шаардаж буй мэт байдаг. Энэ бол хүний хүслийн ажил юм. Хүний завхарсан зан чанар, бодол болон үзэл нь түүний бүх биеэр нэвчсэн байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлэх зөн билигтэй төрөөгүй, мөн үнэнийг шууд ойлгох зөн билиг ч түүнд байдаггүй. Хүний завхарсан зан чанартай зэрэгцээд ийм төрөлх байдалтай хүн ажиллах аваас саад учруулахгүй гэж үү? Харин төгс болгуулсан хүнд хүмүүсийн ойлгох ёстой үнэний туршлага болон тэдний завхарсан зан чанарын тухай мэдлэг байдаг, ингэснээр түүний ажил дахь тодорхойгүй, бодитой бус зүйлс аажмаар багасаж, хүний хольц нь цөөрч, ажил болон үйлчлэл нь Бурханы шаарддаг стандартад улам бүр ойртдог. Тиймээс, түүний ажил үнэн-бодит байдалд орсон бөгөөд бас бодитой болсон. Хүний оюун ухаанд орших бодлууд ялангуяа Ариун Сүнсний ажилд саад учруулдаг. Хүнд баялаг төсөөлөл, үндэслэлтэй логик болон аливаа хэрэг явдлыг зохицуулах урт хугацааны туршлага бий. Хэрвээ хүний эдгээр талыг засаж, зөвтгөхгүй бол бүгд ажилд садаа болдог. Тиймээс хүний ажил, ялангуяа төгс болгуулаагүй хүмүүсийн ажил хамгийн нарийн зөв түвшинд хүрч чадахгүй.

Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийн ажлыг хийж чадахгүй—эс бөгөөс тэрээр хүмүүсийг нэг төрлийн дүрэм журам руу хөтлөх байлаа. Хүний ажил зөвхөн тодорхой цаг хугацаа, үе шатанд л хэрэглэгдэж болно. Учир нь хүний туршлагад цар хүрээ байдаг. Хүний ажлыг Бурханы ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний алхдаг замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс л гэгээрүүлж чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын хүрээнээс хальж чадахгүй. Үнэн-бодит байдлыг амьдран харуулж чаддаг бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гаждаг туршлагажих зам биш юм. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байр байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний алхдаг зам гэж хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй. Эрэлхийлдэг хүмүүс нь адилгүй учраас хэвийн хүний туршлагад Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, хүмүүсийн туулдаг орчин болон туршлагын цар хүрээ адилгүй байдаг учраас, мөн оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд хольцтой байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт бүрэн бус байдаг ба ердөө л ганц юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан хүнээс хүнд үргэлж ялгаатай байдаг. Ийм маягаар, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаартай байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, мөн хүний туршлага Ариун Сүнсний явуулдаг төгс болгох ажилтай тун ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрлээс олж авсан мэдлэг болон хувийн туршлагаараа олж авсан үнэнийг илэрхийлж л чадна. Хүн Ариун Сүнсний гарц байхад тэнцдэггүй, мөн болзлыг нь хангадаггүй. Өөрийнх нь ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрхгүй. Хүнд хүний ажиллах зарчим гэж байдаг, бүх хүн янз бүрийн туршлага, олон янзын нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан бүх туршлага нь багтдаг. Эдгээр туршлага хүний оршихуйг л төлөөлж чадна уу гэхээс Бурханы оршихуй, Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тиймээс хүний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй, учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд хүсэл биш юм. Хүний ажил дүрэмд баригдахдаа амархан бөгөөд ажлынх нь арга барил хязгаарлагдмал хүрээнд хялбархан баригдаж, хүмүүсийг чөлөөтэй зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагч хязгаарлагдмал хүрээн дотор амьдардаг ба туршлагажих зам нь ч хязгаарлагдмал цар хүрээтэй байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байдаг; ажлын арга барил нь ч бас хэдхэн төрлөөр хязгаарлагддаг ба Ариун Сүнсний ажил юм уу Бурханы Өөрийн ажилтай харьцуулж болохгүй. Учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан ажлаа хийхдээ дүрэм журамд баригддаггүй; үүнийг яаж ч хийлээ гэсэн ганцхан арга барилаар хязгаарлагддаггүй. Бурханы ажилд ямар ч дүрэм гэж байдаггүй—Түүний бүх ажил хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. Хүн Түүнийг дагахдаа хэчнээн ч их хугацаа зарцууллаа гэсэн Бурханы ажиллах арга замыг захирдаг ямар ч хуулийг нэгтгэн дүгнэж чаддаггүй. Түүний ажил зарчимтай хэдий ч үргэлж шинэ арга замаар хийгдэн, ямагт шинэ өрнөлтэй байдаг, үүнд хүн хүрэх аргагүй. Ганцхан цаг үед Бурхан хэд хэдэн өөр төрлийн ажил, хүмүүсийг удирдах өөр өөр арга замтай байж, хүмүүсийг үргэлж шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байлгаж болно. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас Түүний ажлын хуулийг чи ялган таньж чадахгүй бөгөөд тиймээс л Бурханыг дагалдагчид дүрэмд баригддаггүй. Бурханы Өөрийн ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, үзлийг нь сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг дүрэм журамд баригдах юм уу шашны үзэлд авталгүйгээр чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажил өөрийнхөө хувийн туршлага, хүрч чадах зүйлд үндэслэн хүмүүст шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдаж, хэрэгжүүлэх арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр зүйл дүрэм журам, зан үйл болдог. Хэрвээ Бурханаар биечлэн төгс болгуулж, шүүгдээгүй хүн нэг цаг үеийн ажлыг удирдвал дагалдагчид нь бүгд шашны хуучинсаг үзэлтнүүд болж, Бурханыг эсэргүүцэхдээ мэргэжилтэн болдог. Тиймээс, хэрвээ хүн шаардлага хангасан удирдагч мөн юм бол шүүлт туулж, төгс болголтыг хүлээн авсан байх ёстой. Шүүлт туулаагүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажилтай байж болох ч гэсэн тодорхойгүй, бодит бус зүйлсийг л илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүмүүсийг тодорхойгүй, ер бусын дүрэм журам руу хөтөлнө. Бурханы гүйцэтгэдэг ажил хүний махан биетэй нийцдэггүй. Энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; мөн шашны тодорхойгүй өнгө аясаар гутаагддаггүй. Бурханы ажлын үр дүнд Түүгээр төгс болгуулаагүй хэн нэгэн хүрч чадахгүй, мөн үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг халдварлаж, оршихуйн зарим нь нөлөөлнө. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (мэдээж, эдгээр гүн гүнзгий сургаалд хүрэхийн аргагүй) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлдэггүй, харин хүмүүсийг номлох, ажиллахад сургаж, тэдний мэдлэг болон элбэг арвин шашны сургаалыг сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай, мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн үзлийг сөрдөггүй, үзлийг нь ч илчилдэггүй, дутагдал, завхралынх нь төлөө хүмүүсийг засаж бүр ч чаддаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг бүхэн нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны үзэл, теологийн онол байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяасыг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм. Бурханы зургаан мянган жилийн ажлаас чи ямар нэг хууль дүрмийг олж мэдэж чадах уу? Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалт байдаг ба хүний уураг тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлдэг зүйл бол өөрийнх нь туршлагын цар хүрээн доторх ухаарал, мэдлэг юм. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билгээс, эсвэл зөн билгээс гардаггүй; харин Бурханы удирдамж, шууд хариулгаас гарч ирдэг. Хүн зөвхөн энэ хариулгыг хүлээн авах чадвартай болохоос биш, бурханлаг чанар юу болохыг шууд илэрхийлж чаддаг чадвар байхгүй. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй; зөвхөн эх сурвалжаас ус хүлээж авдаг сав л байж чадна; энэ бол хүний зөн билиг, хүн болгонд байх ёстой чадвар юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах чадвараа алдаж, хүний зөн билгээ гээвэл хамгийн эрхэм нандин зүйлээ ч бас алдаж, бүтээгдсэн хүний үүргийг алддаг. Хэрвээ хүнд Бурханы үг юм уу ажлын тухай мэдлэг, туршлага байхгүй бол тэр хүн өөрийн үүргийг буюу бүтээл болохынхоо хувьд гүйцэтгэх ёстой үүргээ алдаж, бүтээлийн эрхэм чанараа алддаг. Махбодоор юм уу Сүнсээр шууд илэрхийлэгдсэн эсэх нь хамаагүй бурханлаг чанар юу болохыг илэрхийлэх нь Бурханы зөн билиг юм; энэ нь Бурханы үйлчлэл билээ. Хүн өөрийн туршлага, эсвэл мэдлэгийг Бурханы ажлын үеэр юм уу дараа нь илэрхийлдэг (өөрөөр хэлбэл, тэр юу болохоо илэрхийлдэг); энэ бол хүний зөн билиг, үүрэг бөгөөд хүний биелүүлэх ёстой зүйл юм. Хэдийгээр хүний илэрхийлэл Бурханы илэрхийлдэг зүйлээс хамаагүй дутуу боловч хүний илэрхийлэл олон дүрэм журамд баригддаг, хүн биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, хийх ёстой зүйлээ хийх учиртай. Хүн үүргээ биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх ёстой бөгөөд өчүүхэн төдий ч биеэ нөөсөн явдал байх ёсгүй.

Олон жил ажилласны дараа хүн тэр хугацааныхаа ажлын туршлага, хуримтлуулсан мэргэн ухаан, дүрэм журмыг нэгтгэн дүгнэнэ. Удаан хугацааны турш ажилласан хүн Ариун Сүнсний ажлын хөгжил хөдөлгөөнийг хэрхэн мэдрэхээ мэддэг; Ариун Сүнс хэзээ ажиллаж байгаа, хэзээ ажиллахгүй байгааг мэддэг; ачаа үүрч байх үедээ хэрхэн нөхөрлөхөө мэддэг; Ариун Сүнсний ажлын хэвийн байдал болон хүмүүсийн амийн өсөлтийн хэвийн байдлыг мэддэг. Энэ бол олон жил ажилласан, Ариун Сүнсний ажлыг мэддэг хүн юм. Олон жил ажилласан хүмүүс эргэлзээгүйгээр, тайван ярьдаг; хэлэх юмгүй байхдаа ч гэсэн тайван дөлгөөн байдаг. Дотроо тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайн залбирсаар байж чаддаг. Тэд ажилдаа туршлагажсан байдаг. Удаан хугацаанд ажилласан, ихээхэн туршлагатай, олон хичээл сурсан хүмүүсийн дотор Ариун Сүнсний ажилд саад учруулах зүйл олон байдаг; энэ бол удаан хугацааны ажлынх нь дутагдалтай тал юм. Дөнгөж ажиллаж эхэлсэн хүн хүний сургамж, туршлагаар дутмаг, ялангуяа Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар мэдэх ч үгүй байдаг. Гэхдээ ажлын явцад тэрээр Ариун Сүнс хэрхэн ажилладгийг аажмаар мэдэрч сурдаг ба Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд юу хийх, бусдын яг сул талыг цохихын тулд юу хийх гэх мэт ажиллаж байгаа хүмүүсийн эзэмших шаардлагатай ердийн мэдлэгийг мэдэж авдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр ажиллах тухай тийм мэргэн ухаан, ерөнхий мэдлэгийг арван хуруу шигээ мэддэг болж, ажиллах үедээ тэдгээрийг хялбархан ашиглаж байгаа мэт санагддаг. Гэвч, Ариун Сүнс ажиллах байдлаа өөрчлөх үед тэр, хуучин ажлын мэдлэг болон хуучин ажлын дүрэмтэйгээ л зууралддаг бөгөөд ажлын шинэ хөдөлгөөний тухай тун бага мэддэг. Олон жилийн ажил, Ариун Сүнсний оролцоо болон удирдамжаар дүүрэн байсан нь түүнд ажиллах сургамж, туршлагыг улам их өгдөг. Ийм зүйлс нь түүнийг бардамнал бус, харин өөртөө итгэх итгэлээр дүүргэдэг. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байж, Ариун Сүнсний ажлаас олж авсан ерөнхий мэдлэгтээ ханамжтай байдаг. Ялангуяа, бусад хүмүүсийн олж аваагүй, ухаараагүй зүйлс нь түүнд өөртөө илүү их итгэх итгэлийг өгдөг; түүний доторх Ариун Сүнсний ажил хэзээ ч алга болохгүй, харин бусад нь ингэж онцгойлуулах эрхгүй юм шиг санагддаг. Олон жилийн турш ажилласан, ашиглалтын үнэ цэн ихтэй түүн шиг төрлийн хүмүүс л үүнийг эдлэхэд тохирно. Эдгээр зүйл Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авахад нь асар их саад болдог. Тэрээр шинэ ажил хүлээн авч чадах байсан ч гэсэн ганцхан шөнийн дотор хийж чадахгүй. Үүнийг хүлээн авахын өмнө хэд хэдэн нугачааг давах нь гарцаагүй. Түүний хуучин үзэлтэй харьцаж, хуучин зан чанарыг нь шүүсний дараа л энэ нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөж болно. Эдгээр алхмыг туулахгүйгээр тэр бууж өгч, хуучин үзэлтэй нь үл зохилдох шинэ сургаал болон ажлыг хялбархан хүлээн авахгүй. Энэ бол хүний доторх харьцахад хамгийн хэцүү зүйл бөгөөд үүнийг өөрчлөх нь амаргүй. Хэрвээ, ажилчин болохын хувьд тэр Ариун Сүнсний ажлыг ойлгох чадвартай, хөгжил хөдөлгөөнийг нь дүгнэх чадвартай, түүнчлэн ажлын туршлагадаа хязгаарлагдахгүй байж, хуучин ажлын үр дүнд шинэ ажлыг хүлээн авч чаддаг бол ухаалаг агаад уг ажилд тэнцсэн ажилчин юм. Хүмүүс ихэвчлэн ийм байдаг: Тэд ажлын туршлагаа дүгнэж чадалгүй хэдэн жил ажилладаг, эсвэл ажилтай холбоотой туршлага, мэргэн ухаанаа нэгтгэн дүгнэсний дараа шинэ ажлыг хүлээн авахад нь саад тулгараад, хуучин болон шинэ ажлыг зөвөөр ойлгож, тэдгээрт зөв зүйтэй хандаж чаддаггүй. Хүмүүсийн учрыг олоход үнэхээр хэцүү! Та нарын ихэнх нь ийм байдаг. Олон жил Ариун Сүнсний ажлыг туулсан хүмүүсийн хувьд шинэ ажлыг хүлээн авахад хэцүү байдаг бөгөөд хойш тавьж чадахгүй үзлээр үргэлж дүүрэн байдаг байхад харин дөнгөж ажиллаж эхэлсэн хүмүүст ажлын тухай ерөнхий мэдлэг дутмаг байдаг ба хамгийн энгийн хэрэг явдлуудыг ч яаж шийдэхээ мэддэггүй. Хүмүүс та бүхэн үнэхээр хэцүү! Жаахан зиндаа дээгүүр болмогцоо биеэ тоож, ихэрхүү зан гаргаж, хэзээ төрснөө мартдаг. Тэд залуусыг үргэлж дорд үздэг, гэсэн атлаа өөрсдөө шинэ ажлыг хүлээн авч чаддаггүй, олон жилийн турш цуглуулж, хадгалсан хуучин үзлээсээ салж чаддаггүй. Мэдлэггүй тэр залуус Ариун Сүнсний шинэ ажлын багахныг хүлээн авах чадвартай, нэлээд урам зоригтой байдаг ч асуудал тулгарах үед үргэлж будилж, яахаа мэддэггүй. Тэд урам зоригтой байдаг ч мэдлэггүй. Тэд Ариун Сүнсний ажлын талаар өчүүхэн мэдлэгтэй байхын дээр түүнийгээ амьдралдаа ашиглаж чаддаггүй; энэ нь зүгээр л тэр чигтээ хэрэггүй хоосон сургаал юм. Та нар шиг хүмүүс хэтэрхий олон байдаг; хэчнээн нь энэ ажилд тохирох бол? Хэд нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг дуулгавартай дагаж, Бурханы хүсэлтэй нийцэж чадах бол? Одоог хүртэл дагалдагч байсаар ирсэн та бүхэн маш дуулгавартай байсан мэт санагдаж байгаа ч үнэндээ та нар өөрсдийн үзлийг орхиогүй, одоог хүртэл Библиэс эрж хайж, тодорхойгүй байдалд итгэж, үзэлдээ хэрэн хэсүүчилдэг. Өнөөдрийн бодит ажлыг анхааралтай судалж, гүн рүү нь ордог хэн ч үгүй. Та нар хуучин үзлээрээ өнөөдрийн замыг хүлээн авч байгаа. Ийм итгэл үнэмшлээс та нар юу олж авч чадах юм бэ? Та нарын дотор илчлэн харуулаагүй маш олон үзэл нуугддаг гэж хэлж болох ба та нар тэдгээрийг нуун далдалж, амархан илчлэхгүйн тулд дээд зэргийн хичээл чармайлт гаргаж байгаа. Та нар шинэ ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаггүй, хуучин үзлээсээ салахаар төлөвлөдөггүй; та нарт хэтэрхий олон амьдралын гүн ухаан байдаг ба тэдгээр нь нэлээд их. Та нар хуучин үзлээ хаядаггүй, шинэ ажилтай дурамжхан харьцдаг. Та нарын зүрх сэтгэл хэтэрхий зусар бөгөөд шинэ ажлын алхмуудыг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Та нар шиг ийм гологдлууд сайн мэдээ түгээх ажлыг хийж чадах уу? Үүнийг бүхий л орчлон ертөнц даяар түгээх ажлыг хийж чадна гэж үү? Та нарын энэ хэрэгжүүлэлт зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэхэд чинь саад учруулж байна. Хэрвээ та нар ийнхүү үргэлжлүүлбэл таягдан хаягдана.

Та нар Бурханы ажлыг хүний ажлаас яаж ялгахаа мэддэг байх ёстой. Хүний ажлаас чи юу харж болох вэ? Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Түүний оршихуй нь хүнийхээс өөр юм. Хүний оршихуй нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Түүний оршихуй юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Түүний оршихуй бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, ойлголтгүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүн төрөлхтний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Түүний оршихуй бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлаас хүмүүс Тэр ямар төрлийн хүн бэ гэдгийг таньж чадахгүй. Бас Түүний ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Түүний оршихуй нь Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах аргагүй болгодог. Хүн Түүнийг хүн биш гэж л тооцож чадах боловч ямар ангилалд оруулахаа мэддэггүй тул Бурхан гэж ангилахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний хувьд ингэх нь үндэслэлгүй зүйл биш, учир нь Бурхан хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн билээ.

Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг танихын тулд чи энэ хоёрын ялгааг л харьцуулах ёстой. Хэрвээ Бурханы Өөрийн хийдэг ажил гэж байхгүй, зөвхөн хүний ажил л байсан бол чи хүмүүсийн сургаал нь өндөр бөгөөд хэн ч үүнд хүрч чаддаггүй гэдгийг мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байдаг. Та нар бүгд хэв чанар сайтай, өндөр дээд мэдлэгтэй энэ хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгээс чи хүн чанар нь хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ хэвийн, бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд бас хэмжээлшгүй байдаг, тиймээс хүмүүс Түүнийг нэг талаар биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага, төсөөлөл, оюун дүгнэлт нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; ийм шинж чанар нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг боловч тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Сайн ажиллаж чаддаг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг боловч тэд биширч, атаархахаас бус, огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй; харин ч Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай гэдгийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай гэдгийг эхлээд мэдэж, өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Түүний хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухааны мэдлэгийн хүрээ хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэж, Түүний хүслийг биелүүлж чаддаг байхыг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн өөрөө ч хангалтгүй байдлаа мэддэггүй атал Бурхан шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг тул хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Бурханы талаар хүмүүсийн мэдэрдэг зүйл бишрэл биш, харин ч зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг; Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хэлж чадахгүй зүйлийг хэлдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс Бурханыг гэх хайрыг ойлгож чаддаг; тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, улмаар тэдний дунд хязгааргүй их хүч үүсдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхланг нь мэдэрч, Тэр ямар ч халдлагыг тэвчдэггүй гэдгийг мэдэрдэг. Түүний ихээхэн ажлыг туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзэлтэй үргэлж сөргөлддөг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй; харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байдал л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлаас үүдэн Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс зүрхнийхээ угаас Бурханыг хүндэтгэн биширдэг. Бурханыг хүн хүндэлж, дуулгавартай дагах учиртай, учир нь Түүний оршихуй болон зан чанар бүтээгдсэн зүйлийнхтэй адилгүй, үүнээс дээгүүр юм. Бурхан бол өөрөө оршин тогтнодог, үүрд мөнхийн, бүтээгдсэн бус зүйл бөгөөд Бурханыг л хүндэлж, дуулгавартай дагавал зохино; хүн ийм шаардлага хангадаггүй. Тиймээс, Бурханы ажлыг туулсан, Бурханыг жинхэнээсээ мэддэг хүмүүс Түүнийг хүндэлдэг. Харин Түүний талаарх үзлээ орхидоггүй—Түүнийг Бурхан гэж ер үздэггүй хүмүүст—Бурханыг гэх хүндлэл байдаггүй, хэдийгээр тэд Бурханыг дагадаг ч байлдан дагуулагддаггүй; тэд бол угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Бүтээгдсэн бүх зүйл Бүтээгчийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй болж, Түүнд шүтэн мөргөж, ямар ч болзолгүйгээр Түүний ноёрхолд захирагдах үр дүнд хүрэхийн тулд Тэрээр ингэж ажилладаг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхээр зорьж буй эцсийн үр дүн юм. Хэрвээ ийм ажлыг туулсан хүмүүс Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй бол, мөн урьдын дуулгаваргүй байдал нь огтхон ч өөрчлөгддөггүй бол таягдан хаягдах нь гарцаагүй. Хэрвээ Бурханыг гэх хүний хандлага зөвхөн бишрэх юм уу зайнаас хүндлэх явдал боловч Түүнийг өчүүхэн ч хайрладаггүй бол энэ нь Бурханыг хайрладаг зүрх сэтгэлгүй хүний хүрсэн үр дүн бөгөөд ийм хүнд төгс болгуулах нөхцөл дутдаг. Хэрвээ ийм их ажил хүний жинхэнэ хайрыг олж авч чадахгүй бол ийм хүн Бурханыг олж аваагүй бөгөөд үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэггүй. Бурханыг хайрладаггүй хүн үнэнийг хайрладаггүй, тиймээс Бурханыг олж авч чаддаггүй, Бурханы сайшаалыг хүртэж бүр ч чаддаггүй. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг яаж ч туулж, шүүлтийг яаж ч туулсан бай, Бурханыг хүндэлж чаддаггүй. Тэд бол уг чанар нь өөрчлөгдөшгүй, туйлын хорон муу зан чанартай хүмүүс юм. Бурханыг хүндэлдэггүй бүх хүн таягдан хаягдаж, шийтгэлийн бай болж, ёрын мууг үйлддэг хүмүүсийн адилаар шийтгүүлж, зөв шударга бусыг үйлдсэн хүмүүсээс ч илүү зовох болно.

Өмнөх: Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

Дараах: Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих