Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хуулийн эрин үе дэх ажил

Еховагийн Израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газар, Түүний байсан ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь Тэр Өөрийн ажлын цар хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан. Израиль бол Бурханы Адам болон Еваг бүтээсэн газар ба тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн. Энэ бол Түүний газар дээрх ажлын үндэс байсан юм. Ноа болон Адамын үр сад болох Израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын суурь байсан юм.

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний Израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд Бурханы хуулийг хэрхэн дагах болон бүх бүтээлийн Эзэнийг яаж хангалуун байлгахаа мэдэхгүй байсан. Тэд хэтэрхий бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шударга бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүмүүсийн өвөг дээдэс болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг, Еховагийн хийсэн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан ба харин Еховаг хүндэтгэхийг, Түүнд өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстойг мэддэггүй байсан. Тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Тэгэхээр “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр хүнийг Өөрийн илэрхийлэл болгон, Өөрийгөө алдаршуулахаар, Өөрийгөө төлөөлүүлэхээр бүтээсэн” гэдэг үг хий дэмий хэлэгдсэн гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл байж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илэрхийлэл болох юм бэ? Тэгвэл Еховагийн “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэдэг үг муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Эдгээр үг нь Ехова хүнийг бүтээснийг доромжилсон тэмдэг болохгүй гэж үү? Ажлынхаа тэрхүү үе шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас Ноа хүртэл тэднийг зааварчилж, чиглүүлээгүй юм. Харин үерийн дараа л Тэр албан ёсоор Адам болон Ноагийн үр сад болох Израильчуудыг залж чиглүүлж эхэлсэн. Израиль дахь ажил болон үг нь газар нутаг даяарх бүх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатааж, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Иймээс тэд Ехова газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг, хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүддээ мэдүүлэхийн тулд л хийсэн юм. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа. Хэрэв Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүйгээр оронд нь зүгээр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг дэлхий дээр дураар нь амьдруулсан бол хүний бие махбодын угийн чанараас (угийн чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй ба өөрөөр хэлбэл тэр Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон тэр ч байтугай Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх юм) болж Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг, Тэр бол бүх зүйлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрэв Ехова хүн төрөлхтнийг зүгээр л Өөрийн зугаа болгон бүтээж, газар дээр байрлуулсан бол Тэрээр хэсэг хугацаанд хүмүүсийн дунд удирдахын оронд гар дахь тоосыг сэгсрээд орхих байсан, тэгвэл хүн төрөлхтөн бүгдээрээ юу ч биш байдалд буцаж очих байсан; тэр ч бүү хэл Түүний бүтээсэн газар, тэнгэр, бүх зүйл, хүн төрөлхтнийг оролцуулаад бүгд юу ч үгүй байдалд буцан орж, Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ингэвэл “Тэр дэлхий дээр, бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байсан. Иймд оронд нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Тэрээр тэдний амьдралыг хөтөлж, тэдэнтэй ярьж байлаа. Израиль дахь Бурханы ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан Түүний төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан, тиймээс Тэр эхлээд Израильчуудын дунд ажилласан нь болон Тэр бүх зүйлийг бүтээсэн нь бие биетэйгээ зөрчилддөггүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдар, хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр газар дээрх хүн төрөлхтний амьдралыг Ноагаас хойш хоёр мянган жилийн турш залж чиглүүлсэн ба энэ явцдаа Тэрээр тэдэнд бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэхийг зааж, биеэ хэрхэн авч явж, амьдралдаа хэрхэн амьдрахыг зааж, хамгийн гол нь Еховаг яаж гэрчлэхийг, Түүнийг хүндэтгэхийг, Түүнд дуулгавартай байхыг, Давид болон түүний тахилч нарын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг заасан.

Еховагийн ажлаа хийсэн хоёр мянган жилээс өмнө буюу үерийн өмнөхөн хүмүүс юу ч мэддэггүй, садар самуун болон ялзралд гүн идэгдсэн байсан ба тэдний зүрхэнд Түүний зам байтугай Ехова ч байгаагүй. Тэд Еховагийн хийх гэж байгаа ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй. Тэд хүн, Бурхан, ертөнц, амийг мэдэхгүй, амьсгалдаг, амьдардаг машин адил байсан ба тэдэнд мэдлэг байх нь байтугай эрүүл ухаан ч дутмаг байв. Газар дээр тэд могой шиг их уруу татагдалтанд автаж, Еховаг доромжилсон олон зүйлийг хэлсэн боловч мэддэггүй байсан тул Ехова тэднийг гэсгээж, сахилгажуулаагүй юм. Үерийн дараа буюу Ноаг 601 настай байхад Ехова Ноад албан ёсоор харагдаж түүнийг болон түүний гэр бүл, үерээс амь гарсан шувууд, амьтад болон түүний үр садыг Хуулийн эрин үеийг дуустал буюу нийтдээ 2500 жил дагуулсан. Тэрээр Израильд албан ёсоор 2000 жил ажилласан ба Израиль болон түүний гадна ажилласан хугацаа нь 500 жил тул нийтдээ 2500 жил болсон байна. Энэ үед Тэрээр Израильчуудад Еховад үйлчлэхийг зааварчилсан ба тэд сүм барьж тахилчийн нөмрөг нөмрөн, тэдний гутал сүмийг бохирдуулж, сүмийн дээрээс гал бууж тэднийг шатааж алах вий гэсэндээ сүм рүүгээ үүрээр хөл нүцгэн орох ёстой байсан. Тэд өөрсдийн үүргийг гүйцэтгэж, Еховагийн төлөвлөгөөг дагасан. Тэд сүмд Еховад залбирдаг байсан ба Еховагаас урам зориг авсны дараа буюу Еховаг ярьсны дараа тэд хүмүүсийг дагуулан тэдэнд Еховаг—өөрсдийн Бурханыг хүндэтгэхийг заасан. Мөн Ехова тэдэнд сүм болон тахилын ширээ барьж, Еховагийн тогтоосон цагт буюу Дээгүүр өнгөрөх баярын үеэр шинэ төрсөн тугал, хурганы махыг тахилын ширээн дээр Еховад үйлчилж байгаагийн, мөн өөрсдийгөө хазаарлаж, зүрхэндээ Еховад хүндэтгэл үзүүлж байгаагийнхаа илрэл болгон өргөл барихыг заасан. Тэд энэ хуулийг дагах эсэх нь тэдний Еховад үнэнч байхын хэмжүүр болж байсан. Ехова мөн тэдэнд зориулан Өөрийн бүтээлийн долоо дахь өдрийг Амралтын өдөр болгон тогтоосон. Үүний дараагийн өдрийг Тэрээр эхний өдөр буюу Еховаг магтан дуулах, Түүнд тахил өргөх, Түүнд зориулан хөгжим зохиох өдөр болгосон. Энэ өдөр Ехова бүх тахилчдыг дуудан тахилын ширээн дээрх бүх зүйлийг хүмүүст идүүлэхээр хувааж, тэдэнд Еховад өргөсөн тахилыг амсах боломж олгосон. Тэгээд Ехова, тэд бол ерөөгдсөн, Түүнтэй хуваалцах ба тэд Түүний сонгосон хүмүүс гэдгийг хэлсэн (энэ бол Еховагийн израильчуудтай хийсэн гэрээ байв). Ийм учраас өнөөдрийг хүртэл Израильчууд, Ехова бол зөвхөн тэдний Бурхан бөгөөд бусад хүмүүсийн Бурхан биш гэдэг.

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан Израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Еховагийн Израильчуудад өгсөн эдгээр тушаалууд нь Египетчүүдэд хамаагүй байсан ба Израильчуудыг хязгаарлахад зориулагдсан, тэдэнд тавьсан Түүний шаардлагууд байсан. Хүн Амралтын өдрийг сахиж байна уу, эцэг эхээ хүндэтгэж байна уу, хуурамч шүтээнд мөргөж байна уу гэх мэтийн зарчмаар хүнийг нүгэлтэй эсвэл зөв шударга гэдгийг тодорхойлдог байсан. Хүн эдгээр тушаалыг дагасан эсэхээс хамааран Еховагийн галд өртөх, чулуугаар шидүүлж алуулах эсвэл Еховагийн ерөөлийг хүртэх эсэх нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг баримтлаагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг баримтлаагүй тахилчид Еховагийн галд нэрвэгддэг байсан. Эцэг эхээ хүндлээгүй хүмүүсийг мөн чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова тушааж байсан юм. Ехова хүмүүс Түүний үгийг дагаж, Түүнийг эсэргүүцэхгүй байхаар тэдний амьдралыг удирдахын тулд Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоосон. Тэрээр эдгээр хуулийг шинэ төрсөн хүн төрөлхтнийг удирдахад, Өөрийн удахгүй хийх ажлын суурийг тавихад ашигласан. Иймд Еховагийн хийсэн ажлаас болоод эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэсэн. Ехова их ярьж, их ажил хийсэн боловч, тэднийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба эдгээр харанхуй хүмүүст хүн байхыг, яаж амьдрахыг, яаж Еховагийн замыг ойлгохыг заасан. Ихэнх тохиолдолд Түүний хийсэн ажил нь хүмүүст Түүний замыг сахих болон Түүний хуулийг дагах боломж олгоход оршиж байсан. Уг ажил бага зэрэг ялзарсан хүмүүс дээр хийгдсэн; ингэхдээ зан чанарын өөрчлөлт болон амийн өсөлт дээр анхаарлаа хандуулаагүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, удирдахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байсан. Тэр үеийн Израильчуудын хувьд Ехова нь зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байсан. Тэрээр үүлэн багана, галан багана байсан. Еховагийн тэднээс шаардаж байсан бүх зүйл нь өнөөдрийн хүмүүсийн мэддэгээр Түүний хууль болон тушаалуудыг дагах байсан. Эднийг зарим хүмүүс дүрэм гэж хэлж магадгүй, учир нь Еховагийн ажил бол тэднийг өөрчлөх биш харин тэдэнд байх хэрэгтэй илүү их зүйлийг тэдэнд өгөх, тэдэнд Өөрийн амаар хэлэх явдал байсан. Учир нь хүн бүтээгдсэнээсээ хойш юуг эзэмших ёстой талаараа юу ч мэдэхгүй байсан юм. Ингээд Ехова тэдэнд газар дээр амьдрахад нь хэрэгтэй зүйлсийг өгснөөр Өөрийн дагуулсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас илүү гарахад хүргэсэн. Учир нь Еховагийн өгсөн зүйл нь анх Түүний Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс илүү байсан. Гэсэн ч Еховагийн Израильд хийсэн ажил нь хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах зорилготой байв. Тэрээр тэднийг байлдан дагуулаагүй эсвэл өөрчлөөгүй, тэднийг зүгээр л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн юм. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын үндэс, үнэн түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гараар удирдах зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл байсан билээ. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх олон ажил гарсан юм.

Өмнөх:Та нарын зан араншин маш дорд!

Дараах:Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх

Танд таалагдаж магадгүй