38-р бүлэг

Итгэл чинь сайн, цэвэр байгаа юм биш, харин Миний ажил гайхалтай байгаа хэрэг! Бүгд Миний өршөөлийн ач! Хувиа хичээсэн, биеэ тоосон завхарсан зан чанар чамд өчүүхэн төдий ч байж болохгүй, эс бөгөөс Би чам дээр ажиллахгүй. Хүмүүсийн унах, бат зогсох эсэх нь тэднээс өөрсдөөс нь биш, харин Надаас болдог гэдгийг чи тодорхой ойлгох ёстой. Өнөөдөр чи энэ үе шатыг тодорхой ойлгодоггүй бол хаанчлалд орж чадахгүй нь лавтай! Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол Бурханы гайхалтай ажил гэдгийг ойлгох ёстой; хүнтэй энэ ямар ч хамаагүй. Хүний үйлдэл ямар хэрэгтэй юм бэ? Нэг бол тэд аминч, биеэ тоосон, ихэрхүү байдаг, эсвэл Бурханы удирдлагад саад болж, төлөвлөгөөг нь сүйтгэж байдаг. Ай, завхарсан хүмүүсийг дээ! Өнөөдөр та нар Надад найдаж эхлэх ёстой; тэгэхгүй бол чи юунд ч хүрэхгүй гэдгийг Би өнөөдөр чамд хэлье! Бүгд хий дэмий болж, ажил хэрэг чинь ямар ч хэрэггүй болно!

Цагийг дэмий бүү үр, бүү тээнэгэлз; Намайг хайрладаг хүн бүр дээр өнөөдөр Би гайхалтай ажлаа хэрэгжүүлнэ. Өөрсдийгөө даруу болгодоггүй хүмүүс Надад хэрэггүй, өнөөдөр Би зөвхөн бүрмөсөн даруу болсон хүмүүсийг л ашиглана. Намайг үнэн зүрхнээсээ хайрладаг, бусдад дорд үзэгддэг, өөрсдийгөө Надад бүрэн нээж чаддаг хүмүүст л Би өөрийгөө бүрэн нээнэ. Би чамд Өөрийн санаа зорилгыг ойлгуулна, мөн чи цаг үргэлж Миний өмнө байж, Миний ерөөлийг хүлээн авна. Өнөөдөр, Миний төлөө өөрсдийгөө зарлагаддаг, Миний төлөө өөрсдийгөө өргөдөг, Миний төлөө ачаа үүрдэг хүмүүст Би яасан ч шударга бус хандахгүй, ийнхүү Миний зөвт байдал илчлэгддэг. Миний талаар бүү гомдолло; Нигүүлсэл минь та нарт хангалттай. Чи зүгээр л хүрч ирээд үүнийг ав, тэгвэл чи юутай ч харьцуулшгүй сайхан амтыг мэдэрч болох юм. Энэ нь Намайг гэсэн хайрыг чиний дотор бий болгоод зогсохгүй тэрхүү хайрыг чинь бас гүнзгийрүүлнэ.

Миний ажил алхам алхмаар хэрэгждэг бөгөөд огтхон ч хайхрамжгүй юм уу замбараагүй биш. Намайг дагахын тулд та нар бас юмыг ингэж хийх ёстой. Миний зан байдлыг харж, Надаас суралц; ийм маягаар Миний мөрийг дагавал хаанчлалын илрэл рүү хүргэгдэнэ. Нэгэн дуугаар уухайл! Хөвгүүд минь! Бурханы ажил энэ бүлэг хүмүүс та нар дээр гүйцэлдэнэ. Та нар ерөөгдсөнөө мэдрэхгүй байна гэж үү?

Үүнийг ойлгоход үнэхээр хэцүү! Гайхалтай ажлыг минь хараасай гэсэндээ Би өнөөдөр та нарыг энд авчирсан!

Өмнөх: 37-р бүлэг

Дараах: 39-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих