73-Р БҮЛЭГ

Миний үг нэн даруй биелдэг; хэзээ ч өөрчлөгддөггүй ба бүхэлдээ зөв. Үүнийг сана! Миний амнаас гарсан үг, хэллэг бүрийг анхааралтай авч үзэх ёстой. Илүү их анхааралтай бай, чи хохирол амсаж, Миний шүүлт, Миний уур хилэн, Миний шатаалтыг л хүлээн авах вий. Миний ажил одоо маш хурдан хэмнэлээр явагдаж байгаа ч бүдүүвч маягтай бус; үүнийг маш нарийн боловсруулсан болохоор энгийн нүдэнд бараг харагдахгүй бөгөөд хүний гар хүрч чадахгүй. Энэ нь тун нягт нямбай. Би хэзээ ч хоосон үг хэлдэггүй; Миний хэлдэг бүхэн үнэн. Миний үг бүр жинхэнэ агаад алдаа мадаггүй гэдэгт чи итгэх хэрэгтэй. Болгоомжгүй бүү бай; энэ бол чухал агшин! Ерөөл хүртэх үү, золгүй байдалтай тулгарах уу гэдэг чинь яг энэ агшинд шийдэгддэг бөгөөд ялгаа нь яг л тэнгэр, газар мэт байдаг. Тэнгэр лүү явах уу, Үхэгсдийн орон руу явах уу гэдэг чинь бүхэлдээ Миний хяналтад байдаг. Үхэгсдийн орон руу явах гэж байгаа хүмүүс сүүлчийнхээ үхлийн тулааныг хийж байхад тэнгэр лүү явах гэж байгаа хүмүүс эцсийн удаа зовж, Миний төлөө эцсийн удаа зарлагадаж байгаа бөгөөд ирээдүйд тэд, хүмүүст төвөг учруулдаг шалихгүй зүйлсгүйгээр (гэрлэлт, ажил, залхмаар эд хөрөнгө, байр суурь гэх мэт) зугаацан баясаж, магтахаас өөрийг хийхгүй. Харин Үхэгсдийн орон руу явж байгаа хүмүүсийн хувьд тэдний зовлон үүрдийнх (энэ нь тэдний сүнс, сэтгэл, биеийг хэлдэг) бөгөөд Миний шийтгэлийн гараас хэзээ ч зугтахгүй. Энэ хоёр тал гал, ус мэт нийцэшгүй юм. Ямар ч ээдрээ байхгүй: Золгүй явдал амсдаг хүмүүс бүтэлгүйтсээр байхад ерөөгдсөн хүмүүс сэтгэлээ ханатал жаргана.

Бүх үйл явдал, зүйлийг Би хянадаг, Миний хөвгүүд, Миний хайртууд болох та нар Надад бүр ч их харьяалагддаг гэдгийг дурдахын хэрэггүй. Та нар бол Миний 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт, Миний эрдэнэс юм. Миний хайрладаг хүмүүс Миний нүдэнд таатай байдаг, учир нь тэд Намайг илтгэдэг; Өөрийн үзэн яддаг бүх хүнийг Би харах ч үгүйгээр жигшдэг, учир нь тэд бол Сатаны үр удам, Сатанд харьяалагддаг билээ. Өнөөдөр, хүн бүр өөрсдийгөө шинжлэх хэрэгтэй; Хэрвээ санаа зорилго чинь зөв бөгөөд чин сэтгэлээсээ Намайг хайрладаг бол Би чамайг хайрлах нь гарцаагүй. Чи Намайг үнэхээр хайрлах ёстой ба Намайг хуурах ёсгүй. Би бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан! Хэрвээ санаа зорилго чинь буруу, чи Надад хүйтэн хөндий, үнэнч бус байвал Би гарцаагүй чамайг үзэн ядах бөгөөд Би чамайг сонгож, урьдчилан тогтоогоогүй. Чи зүгээр л там руу явахаа хүлээ! Бусад хүмүүс эдгээр зүйлийг харж чадахгүй байж магадгүй боловч зөвхөн чи болон Би—хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан л—эднийг мэддэг. Энэ нь тодорхой нэг цагт илчлэгдэнэ. Чин үнэнч хүн санаа зовох хэрэггүй бөгөөд чин үнэнч бус хүмүүс айх хэрэггүй. Энэ нь бүгд Миний ухаалаг төлөвлөгөөний хэсэг юм.

Даалгавар яаралтай, ярвигтай бөгөөд энэхүү эцсийн ажлыг дуусгахын тулд чи Миний төлөө сүүлчийн удаа зарлагадах хэрэгтэй. Миний шаардлагууд өндөр биш: Та нар надтай маш сайн хамтран ажиллаж, бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгаж, Миний удирдамжийг дотроо дагах чадвартай байх л хэрэгтэй. Сохор бүү бай; зорилготой байж, Миний санаа зорилгыг бүх талаас, бүх зүйл дээр мэдэхээр хичээ. Учир нь та нарын хувьд Би цаашид нууцлаг Бурхан биш. Миний санаа зорилгыг ойлгохын тулд та нар энэ талаар маш тодорхой мэдэх ёстой. Маш богино хугацаанд та нар үнэн замыг эрж хайдаг гадаадын хүмүүстэй уулзаад зогсохгүй, үүнээс ч илүү чухал нь та нар тэднийг хариулах чадвартай байх ёстой. Энэ бол Миний яаралтай санаа зорилго. Та нар үүнийг харахгүй бол болохгүй. Гэхдээ та нар Миний бүхнийг чадагч байдалд итгэх ёстой. Хүмүүс зөв байгаа цагт Би тэднийг сайн цэрэг болгон сургах нь гарцаагүй. Би бүх зүйлийг зүй зохистой байдлаар зохицуулсан. Та нар Миний төлөө зовохоор эрмэлзэх ёстой. Энэ бол чухал агшин. Үүнийг бүү алд! Би урьдын зүйлсийг чинь санахгүй. Та нар залбирч, Миний өмнө байнга гуйх ёстой; амаар эдлүүлж, ашиглуулахын тулд Би хангалттай нигүүлсэл хайрлана. Нигүүлсэл болон ерөөл адилхан биш. Та нарын одоо эдэлж буй зүйл Миний нигүүлсэл бөгөөд Миний нүдээр бол дурдахын ч хэрэггүй зүйл, харин ерөөл бол ирээдүйд та нарын хязгааргүй эдлэх зүйл билээ. Тэдгээр нь хүмүүсийн бодоогүй, төсөөлж ч чадахгүй ерөөлүүд юм. Энэ шалтгааны улмаас Би та нарыг ерөөгдсөн гэж хэлдэг—энэ бол бүтээлээс хойш хүмүүсийн эдлээгүй ерөөл юм.

Би Өөрийн бүх зүйлийг та нарт хэдийн илчилсэн. Та нар Миний зүрх сэтгэлд хайхрамжтай байж, бүх зүйл дээр Миний төлөө бодож, бүх зүйл дээр Надад хайхрамжтай байгаасай гэж Би найддаг, ингэснээр та нарын инээмсэглэж буй царайг л Би үргэлж харна. Одоогоос эхлээд ууган хөвгүүдийн байр суурийг олж авсан хүмүүс бол Надтай хамт хаанчлах хүмүүс юм. Тэд ямар ч ахад дээрэлхүүлэхгүй, Надаар цээрлүүлэгдэхгүй, эсвэл харьцалт туулахгүй, учир нь аливааг хийдэг Миний зарчим бол: Ууган хөвгүүдийн бүлэг дэх хүмүүс бол бусдад дорд үзэгдэж, дээрэлхүүлдэг хүмүүс бөгөөд тэд амьдралын бүхий л сайн мууг амссан. (Би тэдэнтэй урьдчилан харьцаж, эвдсэн, мөн урьдчилан төгс болгосон.) Энэ хүмүүс хүртэх учиртай ерөөлөө аль хэдийн Надтай хамт урьдаас эдэлсэн. Би зөвт бөгөөд хэзээ ч, хэнийг ч алагчилдаггүй.

Өмнөх: 72-Р БҮЛЭГ

Дараах: 74-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

ХЭВИЙН БАЙДАЛД ХЭРХЭН ОРОХ ВЭ

Хүмүүс Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх тусмаа улам гэгээрч, Бурханыг мэдэх эрэл хайгуулдаа улам өлсөж, цангадаг. Бурханы үгийг хүлээн...

АЖИЛ БА ОРОЛТ (3)

Бурхан хүмүүст ихийг даалгаж, тэдний оролтыг тоймгүй олон байдлаар ярьсан. Гэвч хүмүүсийн хэв чанар нэлээд дорой тул Бурханы олон үг жинтэй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх