72-р бүлэг

Хэрвээ чи аливаа дутагдал, сул талаа олж илрүүлбэл үүнээс ангижрахын тулд даруйхан Надад найдах ёстой. Бүү хойшлуул; эс тэгвээс Ариун Сүнсний ажил чамаас хэтэрхий хол байж, чи маш хол хоцорно. Ойр ойрхон Надад ойртож, залбирч, Миний өмнө нөхөрлөл хийснээр л Миний даалгасан ажлыг гүйцэтгэж болно. Эдгээр зүйлийг хийхгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй бөгөөд бүх зүйл талаар өнгөрсөн байх болно. Миний өнөөдрийн ажил урьдынхтай адил биш; Миний хайрладаг хүмүүсийн амийн хэмжээ урьдынхаас асар өөр. Тэд бүгд Миний үгийг тодорхой ойлгож, нэвтэрхий мэддэг. Энэ бол хамгийн илэрхий тал бөгөөд Миний ажлын гайхамшгийг хамгийн сайн тусгаж чаддаг. Миний ажлын хурд нэмэгдсэн бөгөөд энэхүү ажил урьдынхаас гарцаагүй ялгаатай. Хүмүүсийн хувьд үүнийг төсөөлөхөд хэцүү, ойлгож ухаарах бүр ч боломжгүй. Та нарт юу ч цаашид нууц биш; харин ч бүгд мэдэгдэж, харагдсан. Энэ нь илэрхий, чөлөөлөгдсөн, түүнчлэн бүрэн эрх чөлөөтэй. Миний хайрладаг хүмүүс мэдээж аливаа хүн, үйл явдал, зүйл, эсвэл аливаа орон зай, газар зүйд хязгаарлагдахгүй; тэд бүх орчны тулгасан хяналтыг даван дийлж, махан биеэс гарч ирнэ. Энэ бол Миний агуу ажлын биелэлт юм. Дараа нь хийх зүйл юу ч үлдэхгүй; бүрмөсөн дуусна.

Агуу ажлын биелэлтийг бүх ууган хөвгүүн болон Миний хайрладаг бүх хүнд хамаатуулан дурддаг. Үүнээс хойш та нар аливаа хүн, үйл явдал, зүйлд хянагдахгүй. Та нар орчлон ертөнцийн янз бүрийн улс орноор аялж, бүхий л сансар огторгуйг хөндлөн гулд туулж, өөрсдийн мөрийг хаа сайгүй үлдээнэ. Үүнийг хол байна гэж бүү бод; энэ бол тун удахгүй хоёр нүдний чинь өмнө биелэх зүйл юм. Миний хийдэг зүйлийг та нарт даалгаж, Миний алхдаг газруудад та нарын мөр гарна. Түүнчлэн, энэ бол та нар Надтай хамт хаанчлахын жинхэнэ утга учир билээ. Миний өгдөг илчлэл яагаад өчүүхэн ч нуугдмал байлгүйгээр, улам бүр тодорхой, улам бүр ойлгомжтой болж байгааг тунгаан бодож үзсэн үү? Яагаад Би хамгийн өндөр гэрчлэл хийж, бүх нууц болон бүх үгийг та нарт хэлсэн байх вэ? Шалтгаан нь дээр дурдсан ажлаас өөр юу ч биш. Гэсэн ч, та нарын одоогийн ажлын ахиц дэндүү удаан байна. Та нар Миний алхмуудтай хөл нийлүүлж чаддаггүй, Надтай маш сайн хамтран ажиллаж чаддаггүй, мөн одоохондоо Миний хүслийг биелүүлж чадахгүй байсаар л байна. Би та нарыг илүү эрчимтэй сургаж, та нарыг бүрэн төгс болгохоор яаравчлах ёстой, ингэснээр та нар Миний зүрх сэтгэлийг аль болох хурдан хангалуун байлгаж чадна.

Одоогоор хамгийн илэрхий байгаа зүйл бол ууган хөвгүүдийн бүлэг бүрэн бүрдсэн. Бүгд Надаар хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш Надаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон. Тэгээд дор бүрнээ Миний Өөрийн гараар өргөгдсөн юм. Үүнийг хүн анхааран авч үзэх хэрэггүй. Энэ нь чиний хяналтаас давдаг. Бардам бүү бай; энэ бүхэн Миний сайхан сэтгэл, энэрэл юм. Миний үзэл бодлоор бол, бүх зүйл хэдийнээ гүйцэлдсэн. Та нарын нүд л хэтэрхий их бүрэлзэж байгаа бөгөөд одоо ч гэсэн та нар Миний үйл хэргийн гайхамшгийг тодорхой харж чаддаггүй. Та нар Миний бүхнийг чадагч байдал, Миний мэргэн ухаан, Миний үйлдэл, эсвэл үг, үйл хэрэг бүрийг тов тодорхой мэддэггүй, үнэхээр ойлгодоггүй. Тиймээс Би тодорхой ярьдаг. Өөрийн хөвгүүд, Өөрийн хайртай хүмүүсийн төлөө Би бүх төлөөсийг төлж, шаргуу хөдөлмөрлөж, Өөрийгөө зарлагадахад бэлэн байна. Чи Миний үгээр дамжуулан Намайг мэддэг үү? Би чамд илүү тодорхой хэлэх хэрэгтэй юү? Цаашид замбараагүй бүү бай; Миний зүрх сэтгэлд хайхрамжтай бай! Ийм агуу нууцыг та нарт хэлсэн байхад та нар юу хэлэх юм бэ? Чамд гомдол байсаар байна уу? Хэрвээ чи төлөөс төлж, шаргуу ажилладаггүй бол Миний туулсан бүх уйгагүй хичээл чармайлтыг хүртэхэд зохистой байна гэж үү?

Одоо үед хүмүүс өөрсдийгөө хянаж чаддаггүй. Миний ивээдэггүй хүмүүст хэчнээн хүссэн ч гэсэн Намайг гэх хайр төрдөггүй. Харин Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс хүссэн ч гэсэн зугтаж чадахгүй; тэд хаашаа ч явсан, Миний гараас зугтаж чадахгүй. Энэ нь Миний сүр жавхлан, үүнээс ч илүүтэйгээр Миний шүүлт юм. Бүх хүн Миний төлөвлөгөө, Миний хүслийн дагуу ажил хэргээ явуулах ёстой. Энэ өдрөөс эхлээд гарцаагүй бүх зүйл Миний гарт эргэн ирдэг, энэ нь өөрсдийнх нь хяналтаас давсан байдаг. Би бүх зүйлийг хянаж, зохицуулдаг. Хэрвээ хүмүүс аар саар арга замаар оролцвоос Би тэднийг амархан тавьж явуулахгүй. Өнөөдрөөс эхлээд Би Өөрийгөө—бүхнийг бүтээсэн, хүмүүсийн дунд ирж, тэдэнд гологдож, гүжирдүүлсэн, бүхнийг хянаж, зохицуулдаг цорын ганц жинхэнэ Бурхан, хаанчлалыг хариуцдаг Хаан, сансар огторгуйг удирддаг Бурхан Өөрөө, түүнчлэн хүмүүсийн амьдрал, үхлийг хянадаг, Үхэгсдийн орны түлхүүрийг атгадаг Бурханыг бүх хүнд мэдэгдэж эхэлнэ. Би бүх хүнд (сүнстэй ч бай, үгүй ч бай, эсвэл мунхаг ч бай, хөгжлийн бэрхшээлтэй ч бай, насанд хүрэгчид, хүүхдүүд гэх зэрэг) Өөрийгөө мэдүүлнэ. Би энэ ажлаас хэнийг ч чөлөөлдөггүй; энэ бол хамгийн хэцүү ажил, Миний сайтар бэлдсэн, яг одоогоос эхлэн хэрэгжиж байгаа ажил юм. Миний хэлдэг зүйл биелнэ. Сүнслэг нүдээ нээж, хувийн үзлээ орхиж, Би бол орчлон ертөнцийг захирдаг цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг тань! Би хэнээс ч нуугддаггүй, хүн бүр дээр захиргааны зарлигаа хэрэгжүүлдэг.

Өөрийнхөө бүх зүйлийг хойш тавь. Надаас олж авдаг зүйлс чинь илүү их үнэ цэнтэй, хавьгүй илүү ач холбогдолтой биш гэж үү? Тэд болон чиний хогны хооронд тэнгэр газар шиг ялгаа байдаггүй гэж үү? Хэрэгцээгүй бүх зүйлийг цаг алдалгүй хая! Ерөөл хүртэх үү, золгүй явдалтай учрах уу гэдэг чинь одоо шийдэгдэж байна. Энэ бол чухал агшин; тэр ч бүү хэл хамгийн шийдвэрлэх чухал агшин. Чи үүнийг үнэхээр харж чадах уу?

Өмнөх: 71-р бүлэг

Дараах: 73-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих