Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

Хуучин эрин үе улирч, шинэ эрин үе ирлээ. Жилээс жилд, өдрөөс өдөрт Бурхан маш их ажил хийжээ. Тэр дэлхийд ирээд, дараа нь буцсан. Энэ мөчлөг өөрөө олон үе дамжин давтагдсан билээ. Өнөөдөр Бурхан урьдын адилаар хийх ёстой ажлаа болон хараахан гүйцээгээгүй ажлаа үргэлжлүүлэн хийдэг, учир нь өнөөдрийг хүртэл Тэрээр амралтад орж амжаагүй юм. Бүтээлийн цагаас өнөөг хүртэл Бурхан их ажил хийсэн. Гэхдээ Бурхан өнөөдөр урьдынхаас хавьгүй их ажил хийж буйн дээр Түүний ажлын цар хүрээ өмнөхөөсөө ч асар их гэдгийг чи мэдсэн үү? Ийм учраас л Би Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн гэж хэлдэг. Бурханы бүх ажил хүнд ч бай, Бурханд ч бай маш чухал, учир нь Түүний ажлын хэсэг бүр хүнтэй холбоотой.

Бурханы ажил харагдашгүй, хүршгүй—дэлхий ертөнцөд бүр ч харагддаггүй юм бол агуу зүйл байж яаж чадах юм бэ? Ямар зүйлийг агуу гэж үзэх вэ? Мэдээж, Бурханы хийдэг ямар ч ажлыг агуу гэж үзэж болно гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй, гэхдээ өнөөдөр Бурханы хийж буй ажлын тухай Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурхан агуу зүйл хийсэн гэж Намайг хэлэх үед үүнд хүний хараахан ойлгоогүй олон нууц агуулагдаж байгаа нь эргэлзээгүй. Одоо тэдгээрийн тухай ярилцъя.

Есүс Өөрийнх нь оршин тогтнолыг тэвчиж чадаагүй эрин үед тэжээлийн онгоцонд төрсөн ч гэлээ дэлхий ертөнц Түүнд саад болж чадаагүй. Тэрээр Бурханы халамж дор гучин гурван жилийн турш хүмүүсийн дунд амьдарсан. Энэ олон жил амьдрахдаа Тэрээр хорвоогийн гашууныг туулж, газар дээрх гаслант амьдралыг амссан юм. Тэгээд бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдох асар их ачаа үүрчээ. Тэрээр Сатаны эрхшээл дор амьдарч байсан бүх нүгэлтнийг золин аварч, эцэст нь дахин амилсан биеэрээ амрах газар луугаа буцсан юм. Одоо Бурханы шинэ ажил эхэлсэн ба энэ нь бас шинэ эрин үеийн эхлэл билээ. Бурхан авралын шинэ ажлаа эхлүүлэхийн тулд золин аврагдсан хүмүүсийг гэртээ авчирдаг. Энэ удаад авралын ажил урьд өмнөхөөс ч илүү нэгд нэггүй байдаг. Хүнийг өөрөөр нь өөрчлүүлэхийн тулд Ариун Сүнс хүний дотор ажилладаггүй, мөн энэ ажлыг хийхээр Есүсийн бие ч хүмүүсийн дунд гарч ирдэггүй бөгөөд тэр тусмаа энэ ажил өөр аргаар бүр ч хийгддэггүй. Харин ч бие махбодтой болсон Бурхан л энэ ажлыг хийж, Өөрөө удирдан чиглүүлдэг. Тэрээр хүнийг шинэ ажил руу хөтлөхийн тулд ийм маягаар хийдэг. Энэ нь агуу зүйл биш гэж үү? Бурхан энэ ажлыг хүн төрөлхтний нэг хэсгээр, эсвэл зөгнөх аргаар дамжуулан хийдэггүй; харин Бурхан Өөрөө үүнийг хийдэг. Энэ бол агуу зүйл биш бөгөөд хүнд баяр хөөрийн дээдийг авчирч чадахгүй гэж зарим нь хэлж магад. Гэвч Би та нарт Бурханы ажил ердөө энэ биш, харин хавьгүй агуу, хамаагүй илүү их зүйл юм гэдгийг хэлэх байна.

Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнчлэн энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрч, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр эцсийн өдрүүд дэх Бурханы санаа зорилгыг болон хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан газар дээрх хүмүүсийн дунд амьдарч байгааг хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, эмээх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодоор хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэр, газар асар их өөрчлөгдөх байсан, мөн энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсныг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөнд зайлахын аргагүй гамшиг нүүрлэж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсоор байж чадна гэж үү? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс маш их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?

Бурханы ажил бол чиний ойлгож ухаарч чадахгүй зүйл юм. Хэрвээ чи сонголт чинь зөв эсэхийг ч бүрэн ухаарч чадахгүй, Бурханы ажил амжилт олох эсэхийг ч мэдэж чадахгүй бол азаа үзээд, энэхүү эгэл жирийн хүн чамд асар их тус хүргэх эсэхийг, мөн Бурхан үнэхээр агуу ажлыг хийсэн эсэхийг харж яагаад болохгүй гэж? Гэвч, Ноагийн цаг үед хүмүүс Бурханы хувьд харж тэвчишгүй байх хэмжээнд идэж уун, гэрлэж, нөхөрт гарч байсан тул Тэрээр хүн төрөлхтнийг утсгахын тулд асар их үер буулган, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг өршөөсөн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы өршөөсөн хүмүүс бол эцсээ хүртэл Түүнд үнэнч байсан бүх хүн юм. Энэ хоёр эрин үе нь Бурханы хувьд харж тэвчишгүй асар их завхралын үе байсан ба хоёр эрин үе дэх хүн төрөлхтөн маш их завхарч, Бурхан бол өөрсдийнх нь Эзэн гэдгийг үгүйсгэсэн хэдий ч Бурхан зөвхөн Ноагийн цаг үеийн хүмүүсийг л устгасан билээ. Хоёр эрин үеийн хүн төрөлхтөн Бурханд асар их уй гашуу учруулсан ч Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүст өдийг хүртэл тэвчээртэй хандсан. Яагаад тэр вэ? Та нар үүнд гайхаж байгаагүй гэж үү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би хэлээд өгье. Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүст нигүүлсэл хайрлаж чаддагийн учир нь хүмүүс Ноагийн цаг үеийн хүмүүсээс бага завхарснаас, эсхүл тэд Бурханд гэмшлээ харуулснаас болоогүй, эцсийн өдрүүдийн технологи маш их хөгжсөн болохоор Бурхан түүнийг нь устгаж чадахгүй байгаагаас бүр ч болоогүй. Харин ч Бурхан эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст ажлаа хийх ёстой ба Бурхан Өөрөө бие махбодтой болоод энэ ажлыг хийнэ. Түүнчлэн Бурхан энэ бүлгийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгохоор сонгож, энэ хүмүүсийг дараачийн эрин үед аваачна. Тиймээс, ямартай ч Бурханы төлсөн төлөөс нь бүхэлдээ эцсийн өдрүүдэд Өөрийн махбод болсон биеэр хийх гэж буй ажлынх нь бэлтгэл байв. Энэхүү махбодын ачаар л та нар өнөөдрийг хүрсэн. Бурхан махбодоор амьдардаг учир та нарт амьд үлдэх боломж бий. Энэ бүх зол завшаан нь энэхүү эгэл жирийн хүнээс улбаатай билээ. Үүгээр ч зогсохгүй, эцэст нь улс орон бүр энэ эгэл жирийн хүнийг шүтэн мөргөхийн сацуу энэ өчүүхэн жаахан хүнд талархаж, түүнийг дуулгавартай дагана, учир нь Түүний авчирсан үнэн, амь, зам нь бүх хүн төрөлхтнийг аварч, хүн Бурхан хоёрын дундах зөрчлийг зөөлрүүлж, хоорондох зайг нь багасгаж, Бурхан хүн хоёрын бодлыг холбосон юм. Тэрээр мөн Бурханы төлөө бүр ч агуу их алдар сууг олж авсан билээ. Ийм эгэл жирийн хүн чиний итгэл, бишрэлийг хүртэхэд зохисгүй гэж үү? Ийм эгэл жирийн махбод Христ гэж дуудуулахад тохирохгүй гэж үү? Ийм эгэл жирийн хүн бусад хүмүүсийн дунд Бурханы илэрхийлэл болж чадахгүй гэж үү? Хүн төрөлхтнийг гамшгаас гэтэлгэсэн ийм хүн Түүнийг гэх хайр, хүслийг чинь хүртэх эрхгүй гэж үү? Та нар Түүний амаар илэрхийлэгдсэн үнэнийг голж, та нарын дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол эцэстээ юу болж хоцрох вэ?

Бурханы эцсийн өдрүүд дэх бүх ажил энэ эгэл жирийн хүнээр дамжин хийгддэг. Тэрээр бүхнийг чамд хайрлах болно, тэгээд ч зогсохгүй чамд хамаатай бүхнийг шийдэж чадна. Ийм хүн та нарын боддог шиг дурдахын ч хэрэггүй тийм энгийн хүн байж болох уу? Түүний үнэн та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Түүний үйл хэргийг харах нь та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Эсхүл Түүний авчирдаг зам цааш алхахад чинь зохисгүй гэж үү? Эцсийн эцэст Түүнийг зэвүүцэж, Түүнийг хаяж, Түүнээс зайлсхийх ямар шалтгаан та нарт байна вэ? Энэ хүн л үнэнийг илэрхийлдэг, энэ хүн л үнэнээр хангадаг, энэ хүн л та нарт дагах зам өгдөг. Та нар эдгээр үнэн дотроос Бурханы ажлын ул мөрийг хайж олж чадахгүй хэвээр байгаа юм гэж үү? Есүсийн ажил байгаагүй бол хүн төрөлхтөн загалмайгаас бууж чадахгүй байсан, харин өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол загалмайгаас буусан хүмүүс Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, эсвэл шинэ эрин үед орж чадахгүй байх байлаа. Энэ эгэл жирийн хүн ирээгүй бол Бурханы жинхэнэ төрхийг харах боломж та нарт хэзээ ч олдохгүй, та нар шаардлага ч хангахгүй байх байсан, учир нь та нар бүгд аль эрт устгагдах ёстой байсан бай юм. Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болон ирсэн учраас та нарыг уучилж, өршөөл үзүүлсэн. Ямартай ч, эцэст нь та бүхэнд хэлэх ёстой үг минь бол энэ: Бие махбодтой болсон Бурхан буюу энэ эгэл жирийн хүн та нарт амин чухал юм. Энэ бол хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.

Өмнөх: Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Дараах: Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих