43-р бүлэг

Миний захиргааны зарлигаас л болоод хүмүүс Миний үгийг “ихээхэн сонирхох” болсон байх. Тэд Миний захиргааны зарлигт захирагддаггүй байсан бол бүгд л үргэсэн барс шиг архирах байсан. Би өдөр бүр үүлэн дунд хэсүүчилж, дэлхийг бүрхэн буй хүн төрөлхтөн Миний захиргааны зарлигийн дагуу Миний хориг дор бужигналдахыг хардаг. Ингэж хүн төрөлхтнийг дэг журамтай байлгаж, захиргааны зарлигаа Би мөнхжүүлдэг. Энэ цаг үеэс эхлэн Миний захиргааны зарлигаас болж газар дээрх хүмүүс бүх төрлийн гэсгээлтийг хүртэх бөгөөд энэхүү гэсгээлт тэдэн дээр бууж ирэхэд бүх хүн чангаар орилолдон, зүг бүрд зугтдаг. Энэ мөчид газрын улс үндэстнүүд даруй мөхөж, улс үндэстний хоорондын зааг үгүй болж, газар нутгийг хуваахаа больж, хүмүүсийн хооронд хагацал байхаа болино. Хүмүүс нэг нэгэнтэйгээ эв найрамдалтай зэрэгцэн оршиж, цаашид дайтахгүй байгаасай гэсэндээ Би хүмүүсийн хооронд “үзэл суртлын ажил” хийж эхэлдэг бөгөөд Намайг хүн төрөлхтний дунд гүүр барьж, холбоо тогтооход хүмүүс нэгдмэл болдог. Би дээд тэнгэрийг Өөрийн үйлийн илрэлээр дүүргэж, газар дээрх бүх зүйлийг Өөрийн хүч чадлын дор унагаан мөргүүлж, тийнхүү “дэлхийн эв нэгдлийн” төлөөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн, Өөрийн энэ хүслийг биелүүлэх болно. Ингэснээр хүн газрын хөрсөн дээр “тэнүүчлэхээ” больж, харин тохиромжтой хүрэх газрыг саадгүй олно. Би хүн төрөлхтний төлөө бүхий л талаар санаа тавьдаг бөгөөд ингэснээр удахгүй хүн төрөлхтөн амар амгалан, аз жаргалын оронд амьдарч, тэдний амьдралын өдрүүд гунигтай, хоосон байхаа больж, Миний төлөвлөгөө газар дээр бүтэлгүйтэхгүй. Хүн тэнд оршин байдаг учраас Би Өөрийн улс орныг газар дээр байгуулах болно. Учир нь Миний алдрын нэг хэсэг газар дээр илэрдэг юм. Дээр тэнгэр дэх Өөрийн хотыг зөв зүйтэй болгож, тэгснээрээ дээр дооргүй бүх зүйлийг шинэчилнэ. Би тэнгэрийн дээр болон доор орших бүхнийг нэгтгэх болно. Ингэснээр газар дээрх бүх зүйл тэнгэр дээрх бүх зүйлтэй нэгдэнэ. Энэ бол Миний төлөвлөгөө; энэ бол миний эцсийн эринд биелүүлэх ёстой зүйл юм—Миний ажлын энэ хэсэгт хөндлөнгөөс оролцохыг хэнд ч зөвшөөрч болохгүй! Харь үндэстнүүдийн дунд ажлаа түгээх нь газар дээрх Миний ажлын сүүлийн хэсэг юм. Миний хийх ажлыг хэн ч ойлгож чаддаггүй бөгөөд үүнээс болж хүмүүс ихэд төрөөлддөг. Би газар дээр ажлаа хийгээд завгүй байдаг болохоор хүмүүс боломжийг ашиглаад “зугаацдаг”. Хэтэрхий дэг журамгүй болохоос нь сэргийлж, Би эхлээд тэднийг Өөрийн гэсгээлтэд оруулж галт нуурын сахилгажуулалтыг туулуулсан. Энэ бол Миний ажлын нэг алхам бөгөөд ажлынхаа энэ алхмыг биелүүлэхийн тулд Би галт нуурын хүчийг ашиглах болно; эс бөгөөс Өөрийн ажлыг гүйцэтгэх боломжгүй байх болно. Би орчлон даяарх хүмүүсийг Өөрийн сэнтийн өмнө захирагддаг болгож, шүүлтийнхээ дагуу өөр өөр ангилалд хувааж, эдгээр ангиллын дагуу ялгаж, улмаар гэр бүлүүдээр нь ангилна. Ингэснээр бүх хүн төрөлхтөн Надад дуулгаваргүй байхаа больж, харин ч миний нэрлэсэн ангиллын дагуу дэг журамтай, цэгцтэй зохицуулалтад орох болно—хэн ч санаан зоргоор нүүж үл болно! Орчлон даяар Би шинэ ажил хийлээ; Миний гэнэтийн илрэлт орчлон даяар бүх хүнийг алмайруулан гайхшируулж, Миний тод илрэлт тэдний мэдлэгийн хүрээг үлэмж тэлсэн. Өнөөдөр тийм биш байна гэж үү?

Би бүх улс үндэстэн, ард түмний дунд анхны алхалтаа хийж, ажлынхаа эхний хэсгийг эхлүүллээ. Би шинээр эхлэх төлөвлөгөөгөө тасалдуулахгүй: Харь үндэстнүүдийн дунд хийх ажлын дараалал нь тэнгэр дэх Миний ажлын горим дээр үндэслэдэг юм. Миний үйл хөдлөл, үйлдэл бүрийг харахаар бүх хүн дээшээ харах тэр үед Би дэлхий дээр манан буулгадаг. Хүмүүсийн нүд тэр даруйд сүүмийж, эзгүй цөлд байгаа хонь шиг зүг чигээ алдах бөгөөд шуурга исгэрч эхлэхэд тэдний хашхираан исгэрэх салхины чимээнд дарагдана. Шуурган дунд хүний дүрс сүүмийн харагдах боловч дуу нь сонсогдохгүй бөгөөд хүмүүс хамаг чадлаараа хашхирлаа ч хүчин чармайлт нь талаар өнгөрдөг. Энэ үед хүн тэнгэрээс гэнэт аврагч бууж ирэн, тэднийг удирдан хил хязгаар нь үл харагдах цөлөөс гаргана хэмээн найдаж, чангаар цурхиран уйлдаг. Гэвч тэдний итгэл хэчнээн агуу байгаад ч аврагч хөдлөхгүй л байх бөгөөд хүний итгэл найдвар тасарна: Асаасан итгэлийн галыг цөлийн шуурга бөхөөж, хүн хоосон, эзгүй газарт навтайн унаад дахин хэзээ ч дүрэлзсэн бамбар өргөлгүй, ухаан алдана… Энэ мөчийг ашиглан Би хүний нүдний өмнө нэгэн баян бүрдийг ил болгодог. Гэвч хүний зүрх сэтгэлийн нар нь гарч болох ч бие нь хариу үйлдэл үзүүлэхэд хэтэрхий ядруу, сул дорой, хөлөө арай ядан чирч байдаг; баян бүрдэд ургах сайхан жимсийг хараад ч тасалж идэх чадалгүй байдаг, учир нь хүний “дотоод нөөц” бүрэн шавхагджээ. Би хэрэгцээтэй зүйлийг нь хүнд аваад өгөхөд царай нь ямар ч баяр баясалгүй, зэрвэсхэн инээмсэглэл тодруулаад л өнгөрнө: Хүний хүч тэнхээ нь ул мөргүй алга болж, агаарын урсгалд туугдан оджээ. Энэ шалтгааны улмаас хүний царай ямар ч хувиралгүй байж, зөвхөн цус хурсан нүднээс нь эх хүн үрээ харж байгаа юм шиг энэрэл агуулсан хайрын ганц туяа цацарна. Ярих гээд ярих тэнхээгүй байгаа мэт омголтож, хагарсан уруул нь үе үе хөдөлнө. Би түүнд ус өгөх ч тэрээр дэмий л толгойгоо сэгсэрнэ. Эдгээр хачин жигтэй, урьдчилан таамаглашгүй үйлдлээс нь хүн өөрөө өөртөө итгэх бүх итгэл найдвараа аль хэдийн алдаад, ямар нэг юм гуйж буй мэт тусламж эрсэн харцаар гагцхүү Намайг ширтэж буйг нь Би ойлгодог. Гэвч хүн төрөлхтний ёс заншлыг мэдэхгүй Би хүний нүүрний хувирал, үйлдлийг хараад гайхширдаг. Зөвхөн энэ мөчид хүний оршихуйн эцсийн өдрүүд даруй ойртож байгааг гэнэт олж мэдээд Би түүн рүү өрөвдсөн харцаар харна. Тэр мөчид л хүн над руу бүх хүсэл нь биелсэн мэт сэтгэл хангалуун инээмсэглэл тодруулаад толгой дохино. Хүн гуниглахаа больж; газар дээр хүмүүс амьдралын хоосон байдлын талаар гомдоллохоо болиод, “амьдрал”-тай харьцах бүх харьцалтаа тэвчинэ. Үүнээс хойш газар дээр дахин санаа алдахаа байж, хүн төрөлхтний амьдралын өдрүүд цэнгэлээр дүүрнэ…

Би Өөрийн ажлыг эхлэхээс өмнө хүний хэрэг явдлыг зохих ёсоор зохицуулна, тэгвэл хүн Миний ажилд байнга саад болоод байхгүй. Миний хувьд, хүний хэрэг явдал гол асуудал биш; хүн төрөлхтний хэрэг явдал ялихгүй. Хүн өчүүхэн сэтгэлтэй учраас шоргоолжинд хүртэл өршөөл үзүүлэхийг хүсэхгүй, шоргоолж хүн төрөлхтний дайсан юм шиг харагддаг—хүмүүсийн дунд үргэлж зөрчил байдаг. Хүмүүсийн зөрчлийг сонсоод би дахин нэг удаа холдон явж, тэдний түүхийг анхаарахаа больдог. Хүний нүдэнд Би бол “оршин суугчдын” дундах “гэр бүлийн маргаан”-ыг шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн “оршин суугчдын холбоо” юм. Хүмүүс Миний өмнө ирэхдээ үргэлж өөрсдийн шалтгаантай ирдэг бөгөөд тэд түрэмгий хүслээрээ “ер бусын туршлагаа” хүүрнэж, өөрсдийн тайлбараар нэмж хачирладаг. Би хүний ер бусын зан байдлыг харж байна: нүүр царай нь тоосонд дарагдсан байх ба тэрхүү тоос нь хөлсний “урсгал” дор хөлстэй холилдмогц “салангид чанар”-аа алдаад, хааяахан хөлийн мөр харагдах далайн элсэрхэг эрэг мэт хүмүүсийн царайг улам “чимэх” аж. Тэдний үс нь хий үзэгдлийг санагдуулам өнгө зүсгүй байх ба газарт шигдсэн сүрэл шиг арзайж боссон байдалтай байна. Түүний уур хилэн дүрэлзэх тул улангассандаа үс нь сэгсийж, хөлс нь “буцалж” байгаа мэт царайнаас нь үе үе “уур” савсана. Ойроос шинжин харвал хүний нүүр царай яг л улалзах нар шиг “галын дөл”-өөр бүрхэгдсэн байх аж. Тиймээс нүүрнээс нь халуун хий дэгдэх бөгөөд нүүр царайгаа уур хилэнгийнхээ золиос болгох вий гэж Би үнэхээр санаа зововч тэрээр өөрөө тоосон шинжгүй байх аж. Энэ үед Би хүнийг уур хилэнгээ бага зэрэг дарахыг ятгадаг. Учир нь энэ юунд ашигтай гэж? Өөрийгөө юунд ингэж тамлан зовооно вэ? Уур хилэнгийн улмаас дэлхийн гадаргуу дээрх сүрлийн ишнүүд нарны дөлөнд шатаж дуусдаг. Ийм нөхцөлд “сар” хүртэл улайдаг. Би хүнд уур хилэнгээ тогтоон барихыг ятгадаг—түүнд эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм. Гэвч хүн Миний зөвлөгөөг сонсдоггүй; харин ч Надад “гомдол мэдүүлсээр” байдаг. Энэ юунд хэрэгтэй гэж? Миний өгөөмөр бэлгийг эдлэх хүмүүст хангалтгүй байна гэж үү? Эсвэл хүн Миний өгдөг зүйлээс татгалздаг хэрэг үү? Гэнэт уцаар төрөн Би ширээг авч шидэх бөгөөд хүн өөрийн түүхийн сэтгэл хөдөлгөм хэсгүүдийг ярьж зүрхлэхээ больдог; өөрийг нь хэд хоног саатуулахаар “цагдан хорих төв” рүү авч явах вий хэмээн айж, Миний уцаараас үүдсэн боломжийг ашиглан, зугтаж алга болдог. Бусад тохиолдолд хүн хэзээ ч ийм зүйлийг орхихыг хүсэхгүй, харин өөрийн зовнилын талаар чалчсаар байх байсан. Энэ талаар сонсоход л Миний уур хүрч байна. Хүн зүрх сэтгэлийнхээ гүнд яагаад ийм төвөгтэй байдаг юм бэ? Би хүний дотор хэтэрхий олон “эд анги” суулгачихсан юм болов уу? Тэр яагаад үргэлж Миний өмнө жүжиг тоглодог юм бэ? Би “иргэний маргаан” шийдвэрлэх “зөвлөх” биш байлтай? Би хүнээс над дээр ирэхийг гуйсан бил үү? Би мужийн шүүгч биш байлтай? Хүмүүсийн хэрэг явдлыг яагаад үргэлж Миний өмнө авчирдаг юм бэ? Хүн өөрөө өөрийгөө аваад явчих чадалтайгаа ойлгоод Надад саад болохгүй байх болов уу гэж Би найдаж байна, учир нь надад хийх ажил их байна.

1992 оны 5 дугаар сарын 18

Өмнөх: 42-р бүлэг

Дараах: 44-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих