Шашны үйлчлэлээс ангижрах ёстой

Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх олон хүнийг урьдчилан тогтоосон. Түүний зорилго бол Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг төвөггүй гүйцэлдүүлэхэд оршино. Өөрт нь үйлчлэх хүмүүсийг сонгох Бурханы зорилго энэ билээ. Бурханд үйлчилдэг хүн бүр Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэхүү ажил Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч хүч, газар дээрх Түүний ажлын зарчмыг хүмүүст илүү тодорхой болгодог. Хүмүүс Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдээсэй гэсэндээ Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй харилцахын тулд үнэндээ Бурхан газар дээр ирсэн. Өнөөдөр, энэ бүлэг хүмүүс та нар бодитой Бурханд үйлчлэх хувьтай билээ. Энэ бол та нарын хувьд тоо томшгүй их ерөөл—Бурхан та нарыг үнэхээр өргөж байгаа хэрэг юм. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр нэг урам зоригийн асуудал ердөө ч биш. Бурханы өмнө үйлчилдэг хэн боловч Бурханы удирдамж болон Ариун Сүнсний ажил тэдэнд байгаа учраас, мөн тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс учраас тийнхүү үйлчилдэг гэдгийг өнөөдөр та нар хардаг. Эдгээр нь Бурханд үйлчилдэг бүх хүнд байх ёстой хамгийн наад захын болзол билээ.

Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи “сайн санааныхаа” улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол хэзээ ч хамаагүй таягдан хаягдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад болдог. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ.

Өнөөдрөөс эхлэн, ямар ч шашны үзэлгүй, өөрсдийн хуучин би-гээ орхиход бэлэн, Бурханыг цайлган сэтгэлээр дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгож, Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Тэр төгс болгоно. Энэ хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал, энгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил, үнэт үгс нь бүр ч олон хүн эдлэхийг хүлээж байгаа. Одоогийн байдлаар, шашны үзэлтэй, дээгүүр зиндаандаа эрддэг, өөрсдийгөө хойш тавьдаггүй хүмүүст эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ариун Сүнс энэ хүмүүсийг төгс болгох боломжгүй юм. Хэрвээ хүн дуулгавартай байхаар шийдээгүй, Бурханы үгээр цангадаггүй бол тэд эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөх аргагүй байдаг. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам ов мэхтэй болж, тийнхүү буруу замд орж дуусдаг. Одоо Өөрийн ажлыг хийхдээ Бурхан, Өөрийг нь үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах илүү олон хүнийг өргөж, Тэр дээгүүр зиндаагаараа бардамнадаг шашны албан тушаалтнуудыг бүрмөсөн цавчин унагана. Өөрчлөлтийг зөрүүдлэн эсэргүүцдэг ийм хүмүүсээс нэгийг ч Тэр хүсдэггүй. Чи энэ хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи үйлчлэлээ дур зоргоороо гүйцэтгэдэг үү, эсвэл Бурханы шаардсаныг хийдэг үү? Энэ бол чиний өөрөө мэдэж байх ёстой зүйл юм. Чи шашны албан тушаалтан уу, эсвэл Бурханаар төгс болгуулсан дөнгөж мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлээс хэр ихийг нь Ариун Сүнс сайшаадаг вэ? Үүнээс хэр ихийг нь Бурхан бүр санах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийн чинь үр дүнд амь чинь хэр их өөрчлөгдсөн бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи урьдын шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Одоо өндийн босоход тийм ч их оройтоогүй байна. Шашны хуучин үзлийн улмаас хүн бүхий л амьдралаа алдаж болно. Хүний олж авсан туршлага Бурханаас төөрч, аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж болно. Хэрэв чи ийм зүйлийг хаяхгүй бол, амийн өсөлтөд чинь саад тээг болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгодог, тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, шашны хуучин хэрэгжүүлэлт болон дүрэм журмаа хаяж, шашны хуучин үзлээр өнөөдрийн Бурханы үгийг хэмжихээ больж чадсан цагт л чамд ирээдүй байх болно. Хэрвээ чи хуучинтайгаа зууралдаж, тэдгээрийг нандигнасан хэвээр байвал чамд аврагдах ямар ч арга үгүй. Бурхан тийм хүмүүсийг огт тоодоггүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол өмнөх бүх зүйлээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы ажил байсан ч гэсэн чи үүнийг орхиж, үүнтэй зууралдахаа больж чадах ёстой. Энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байгаад Ариун Сүнс шууд хийсэн байсан ч гэсэн өнөөдөр үүнийг орхих ёстой. Үүнтэй зууралдах ёсгүй. Энэ бол Бурханы шаардлага, бүх зүйл шинэчлэгдэх ёстой. Бурхан Өөрийн ажил болон үгэндээ өмнө нь явагдсан хуучин зүйлийг дурддаггүй, Тэрээр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Тэр өнгөрсөн үеийн үгтэйгээ ч зууралддаггүй нь Бурхан ямар ч дүрэм журмыг дагадаггүй гэдгийг харуулдаг. Бурхан өмнө нь хийж байсан арга барилаар ажиллахаа больсон байхад хүн болохын хувьд, чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж зууралдаж, тэдгээрийг тавьж явуулахаас татгалзаж, тэдгээрийг улиг болсон байдлаар тууштай хэрэгжүүлдэг бол үг болон үйлдэл чинь балагтай бус уу? Чи Бурхантай дайсагнаж байгаа бус уу? Чи энэ хуучин зүйлсээс болж бүхий л амьдралаа сүйтгэж, үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйл чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгоно. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод бүгдийг өөрчил; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг чинь санахгүй.

Өмнөх: Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй

Дараах: Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих