15-р бүлэг

Бурханы илрэлт аль хэдийн бүх чуулганд үзэгджээ. Үг хэлж байгаа нь Сүнс билээ, Тэр бол догшрох гал, Түүнд сүр жавхлан бий бөгөөд Тэр шүүж байна; Тэр бол хөлөө хүрсэн дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүний Хүү билээ. Түүний толгой ба үс ноос адил цагаан, нүд нь галын дөл адил; хөл нь зууханд улайсгасан цэвэр хүрэл мэт; харин дуу хоолой нь их усны шуугиан мэт байдаг. Түүний баруун гарт долоон од, аманд нь хоёр талдаа иртэй хурц илд байх бөгөөд нүүр царай нь хурцаар гэрэлтэх нар мэт билээ!

Хүний Хүү гэрчлэгдэж, Бурхан Өөрөө ил тод илчлэгдлээ. Бурханы алдар гарч ирэн, аагим халуун нар мэт хурцаар гэрэлтжээ! Бурханы алдар суут нүүр царай нүд гялбам туяарна; хэний нүд Түүн рүү эсэргүүцэн харж зүрхлэх билээ? Эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг! Чи зүрх сэтгэлдээ юу ч гэж бодсон, ямар ч үг хэлсэн, эсвэл юу ч хийсэн бай, өчүүхэн төдий ч өршөөл гэж үгүй. Миний шүүлтээс өөр олж авсан зүйлгүй гэдгийгээ та нар бүгд ойлгож, харах болно! Та нар Миний үгийг идэж, уух гэж хичээдэггүй хэр нь Миний бүтээн байгуулалтыг дур зоргоороо үймүүлж, устгаж байхад Би тэвчээд өнгөрүүлж чадна гэж үү? Би тиймэрхүү хүнд зөөлөн хандахгүй! Зан авир чинь бүр ноцтой доройтвол чи галын дөлд залгиулна! Төгс хүчит Бурхан толгойноосоо өлмий хүртлээ мах, цусны өчүүхэн ч хэсэггүй сүнслэг биед биеллээ олдог. Тэрээр орчлон ертөнцийг даван гарч, гуравдагч тэнгэрт алдар суут сэнтийдээ залран, бүх зүйлийг захирдаг! Орчлон ертөнц болон бүх зүйл Миний гарт бий. Би үг хэлбэл тэр нь биеллээ олно. Би тушаавал тэр ёсоор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг! Миний дуу гарахад тэнгэр газар өнгөрөн одож, оргүй хоосон болно! Бүх зүйл шинэчлэгдэнэ, энэ бол туйлын зөв, хувиршгүй үнэн. Би дэлхийг бас бүх ёрын муу хүнийг ялан дийлсэн. Би энд суугаад та нартай ярьж байна; чихтэй бүхэн сонсогтун, амьтай бүхэн хүлээн авагтун.

Өдөр хоногууд төгсгөл болно; дэлхий дэх бүх зүйл оргүй хоосон болж, бүх зүйл шинээр төрнө. Үүнийг санагтун! Санагтун! Үүнд хайхрамжгүй хандаж болохгүй! Тэнгэр газар өнгөрөн одно, гэхдээ Миний үг өнгөрөн одохгүй! Би та нарыг дахин нэг удаа ятгая: Дэмий бүү гүйлд! Сэрцгээ! Буцацгаа, эрэг ойрхон байна! Би та нарын дунд хэдийн гарч ирж, Миний дуу хоолой гарсан. Миний дуу хоолой та нарын өмнө гарч, өдөр бүр та нартай нүүр нүүрээрээ учирдаг бөгөөд өдөр бүр шинэлэг, шинэ байдаг. Чи Намайг, Би чамайг харсан, Би чамтай байнга ярьдаг, чамтай Би нүүр тулан байна. Гэсэн ч чи Намайг голдог, Намайг мэддэггүй. Миний хонь Миний дуу хоолойг сонсож чадна, гэсэн ч та нар тээнэгэлзсээр! Тээнэгэлзсээр! Зүрх сэтгэл чинь хатуурч, нүд чинь Сатанд сохлуулаад чи Миний алдар суут нүүр царайг харж чаддаггүй—хэчнээн өрөвдөлтэй вэ! Хэчнээн өрөвдөлтэй вэ!

Миний сэнтийн өмнөх долоон Сүнс дэлхийн өнцөг булан бүрд илгээгдсэн ба чуулгануудад хандан яриулахаар Би Өөрийн Элчийг илгээнэ. Би бол зөвт агаад итгэмжит, хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнийг шинжилдэг Бурхан билээ. Ариун Сүнс чуулгануудад хандан айлдаж байгаа, энэ бол Миний Хүүгийн дотроос гардаг Миний үг юм; чихтэй бүхэн сонсох ёстой! Амьд бүхэн хүлээн авах ёстой! Тэдгээрийг зүгээр л идэж уу, бүү эргэлз. Миний үгийг дуулгавартай дагадаг, үгэнд ордог бүх хүн асар их ерөөл хүртэнэ! Миний нүүр царайг чин сэтгэлээсээ эрж хайдаг бүх хүн гарцаагүй шинэ гэрэл, шинэ гэгээрэл, шинэ танин мэдэхүйтэй болно; бүгд шинэлэг, шинэ байна. Миний үг хэдийд ч чамд үзэгдэж, сүнсний нүдийг чинь нээнэ, ийнхүү чи сүнсний ертөнцийн бүх нууцыг харна. Хаанчлал хүмүүсийн дунд байна. Хоргодох газарт ор, тэгвэл бүх нигүүлсэл болон ерөөл чам дээр ирж, өлсгөлөн тахал чамд ойртож чадахгүй, чоно, могой, бар, цоохор ирвэс ч чамд хөнөөл учруулж чадахгүй. Чи Надтай хамт явж, Надтай хамт алхаж, Надтай хамт алдар луу орно!

Төгс Хүчит Бурхан! Тэрээр Өөрийн алдар суут биеийг ил тод харуулж, Түүний ариун сүнслэг бие гарч ирсэн бөгөөд Тэр бол бүрэн төгс Бурхан Өөрөө юм! Ертөнц болон Түүний махан бие хоёул өөрчлөгдсөн бөгөөд уулан дээрх Түүний хувирал бол Бурханы биелэл билээ. Тэрээр тэргүүндээ алтан титэм өмссөн, хувцас нь цав цагаан, цээжээрээ алтан бүс бүсэлсэн бөгөөд ертөнц болон бүх зүйл Түүний хөлийн гишгүүр юм. Түүний нүд галын дөл мэт, амандаа хоёр талдаа иртэй хурц илдтэй бөгөөд баруун гартаа долоон од барьжээ. Хаанчлал руу очих зам хязгааргүй гэрэлтэй бөгөөд Түүний алдарт гэрэл мандан гэрэлтэнэ; уулс баясаж, ус инээмсэглэн, нар, сар, одод бүгд өөрсдийн зүй тогтлоор эргэлдэж, зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө дуусгасан цор ганц үнэн Бурханы ялгуусан эргэн ирэлтийг угтан авч байна. Бүгд баяр хөөртэйгөөр үсэрч, бүжиглэж байна! Баярлацгаа! Төгс хүчит Бурхан алдарт сэнтийдээ заларлаа! Дуулцгаа! Төгс Хүчитийн ялгуусан туг сүр жавхлант, гайхамшигт Сион уулан дээр өндөрт мандлаа! Үндэстэн бүр баясаж, Бурханы сонгосон үй олон хүн дуулж, Сион уул баяр хөөртэйгөөр инээмсэглэж, Бурханы алдар мандлаа! Бурханы царайг харна гэж би хэзээ ч зүүдлээгүй боловч өнөөдөр би харлаа. Өдөр бүр Түүнтэй нүүр нүүрээ харалцаж, би Түүнтэй ярилцаж, зүрх сэтгэлээ нээдэг. Тэрээр идэж, уух зүйлээр элбэг дэлбэг хангадаг. Амьдрал, үг, үйлдэл, бодол санаа, үзэл санаанд Түүний алдарт гэрэл гэрэлтүүлж, Тэр алхам тутамд удирдан чиглүүлдэг бөгөөд хэрвээ хэн нэгэн зүрх сэтгэлдээ тэрсэлбэл Түүний шүүлт шууд буудаг.

Бурхантай хамт хооллож, оршин сууж, хамт амьдарч, хамт байж, хамт алхаж, хамт баясаж, алдар, ерөөлийг хамт олж авч, Бурхантай хамт хаан болон хаанчилж, хаанчлалд хамт байна—хэчнээн таатай вэ! Хэчнээн сайхан бэ! Бид өдөр бүр нүүр нүүрээ харж, өдөр бүр Тэр бидэнтэй ярьж, бидэнд үг хэлж, бид өдөр бүр шинэ гэгээрэл, шинэ ухаарлыг хүртдэг. Бидний сүнслэг нүд нээгдэж, бүхнийг хардаг; сүнсний нууц бидэнд илэрхий болгогдсон. Ариун нандин амьдрал үнэхээр амарлингуй. Хурдан гүй, бүү зогс, үргэлж урагш тэмүүл, илүү гайхалтай амьдрал урд чинь байна. Сайхан байдлыг амсах төдий бүү цад; Бурхан руу зогсолтгүй гүй. Тэр бүхнийг хамардаг, элбэг өгөөмөр бөгөөд бидэнд дутагддаг юм бүхэн Түүнд бий. Идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, Түүн рүү ор, цаашид юу ч урьдынх шигээ байхгүй. Бидний амьдрал ер бусын байх бөгөөд хэн ч, ямар ч үйл явдал, зүйл бидэнд саад болж чадахгүй.

Ер бусын! Ер бусын! Үнэхээр ер бусын! Бурханы ер бусын амь дотор орших ба бүх зүйл үнэхээр уужуу тайван болдог! Бид дэлхий ертөнц, ертөнцийн юмсаас хэтийдэж, нөхөр, хүүхдүүддээ сэтгэл хоргоддоггүй. Бид өвчин эмгэг, орчны хязгаарлалтыг даван гардаг. Сатан бидэнд саад болж зүрхэлдэггүй. Бүх гамшгаас бүрэн ангид болдог. Энэ бол Бурханд хаанчлах боломж олгож буй хэрэг! Бид Сатаныг хөл доороо гишгэлж, чуулганы төлөө гэрчлэлд зогсож, Сатаны муухай царайг бүрэн илчилдэг. Чуулганы бүтээн байгуулалт Христ дотор бий, алдар суут бие гарч ирлээ—энэ нь өргөгдсөн амьдрал билээ!

Өмнөх: 14-р бүлэг

Дараах: 16-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих