Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна
Би өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээж байна. Миний алдар суу ертөнц даяар гялалздаг; од-од-цэг-цэг хүмүүс бүгд Миний санаа зорилгыг дотроо тээж, бүгд Миний гараар залуурдуулж, Миний даалгасан даалгаврыг эхлүүлэхээр бэлддэг. Энэ мөчөөс эхлэн би шинэ эрин үе рүү орж, бүх хүнийг өөр ертөнцөд авчирлаа. Би “эх нутаг” руугаа буцахдаа анхны төлөвлөгөөнийхөө өөр нэгэн хэсгийг эхлүүлсэн, ингэснээр хүн Намайг илүү гүнзгий мэддэг болно. Би хорвоо ертөнцийг бүхэлд нь хардаг бөгөөд энэ цаг үеийг миний ажилд тохиромжтой гэж үзэж байна.а Тиймээс Би хаа сайгүй яаравчлан, хүн дээр шинэ ажлаа гүйцэтгэж байна. Эцсийн эцэст энэ бол шинэ эрин үе бөгөөд Би илүү олон шинэ хүнийг шинэ эрин үе рүү оруулах, хаях ёстой хүмүүсээсээ илүү олныг таягдан хаяхын тулд шинэ ажлыг авчирлаа. Агуу улаан лууны улсад Би хүн төрөлхтний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлсэн бөгөөд үүний улмаас хүн төрөлхтөн салхинд ганхаж, дараагаар нь олонх нь үлээх салхинд туугдан чимээгүй одсон. Чухамдаа, энэ бол Миний цэвэрлэх гэж буй “шигшүүрийн талбай”; энэ бол Миний хүсэж буй зүйл бөгөөд Миний төлөвлөгөө юм. Намайг ажлаа гүйцэтгэж байхад олон ёрын муу хүн шургалан орж ирсэн ч Би тэднийг хөөх гэж яарахгүй байна. Харин цаг нь болоход Би тэднийг тараан сарниулна. Түүний дараа л Би амийн ундарга болж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүст Надаас инжир модны үр жимс, сараана цэцгийн үнэрийг авах боломж олгоно. Сатан оршин суудаг, тоос шороотой газарт шижир алт үлдээгүй, элс л байдаг тул эдгээр нөхцөл байдалтай тулгараад Би ажлын ийм үе шатыг хийдэг. Миний эндээс олж авах зүйл бол элс биш шижир, тунгаамал алт гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Ёрын муу хүмүүс Миний гэрт яахан үлдэж болох билээ? Миний диваажинд шимэгч болохыг Би үнэгнүүдэд яахан зөвшөөрөх билээ? Эднийг зайлуулахын тулд Би ашиглаж болох бүх аргыг ашиглана. Миний санаа зорилго илчлэгдэхээс өмнө хэн ч Миний юу хийх гэж буйг мэддэггүй. Энэ завшааныг ашиглан Би тэдгээр ёрын муу хүмүүсийг хөөж, тэд Миний дэргэдээс холдохоос өөр аргагүй болно. Ёрын муу хүмүүст Би ийм зүйл хийдэг ч Надад үйлчлэл хийх өдөр тэдэнд бас ирнэ. Хүмүүсийн адислал хүртэх хүсэл хэтэрхий хүчтэй байна; тиймээс Би эргэн харж, Харь үндэстнүүдэд алдар суут төрхөө харуулах болно. Ингэснээр хүмүүс бүгд өөрсдийн ертөнцөд амьдарч, өөрсдийгөө шүүх хооронд Би хэлэх ёстой үгээ хэлж, хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангасаар байна. Хүн төрөлхтөн ухаан ороход Би ажлаа аль эрт түгээчихсэн байх болно. Дараа нь Би хүмүүст санаа зорилгоо илэрхийлж, ажлынхаа хоёр дахь хэсгийг хүмүүс дээр эхлүүлж, ажилтай минь зохицохын тулд Намайг ойрхон дагахыг бүх хүнд зөвшөөрч, хийх ёстой ажлыг минь хамт хийлцэхийн тулд чадах бүхнээ хийх боломжийг хүнд олгоно.
Миний алдар сууг харна гэж хэн ч итгэдэггүй бөгөөд Би ч тэднийг албаддаггүй, харин хүн төрөлхтний дундаас алдар суугаа салган авч, өөр ертөнцөд аваачдаг. Харин хүмүүс дахин гэмшихэд Би алдар суугаа авч ирэн, итгэл үнэмшилтэй илүү олон хүнд үзүүлэх болно. Энэ бол Миний ажилладаг зарчим. Миний алдар суу Канааныг орхих цаг байдгийн адил Миний алдар суу сонгогдсон хүмүүсийг орхих үе бас бий. Цаашилбал Миний алдар суу бүх дэлхийг орхин, дэлхий ертөнц бүүдийж, харанхуй руу умбах цаг үе бий. Канааны нутаг хүртэл нарны гэрлийг харахгүй; бүх хүн итгэлээ алдах болно, гэхдээ Канаан нутгийн анхилам үнэрийг хэн ч орхиж түвдэхгүй. Шинэ тэнгэр газар руу орохдоо л Би алдар сууныхаа нөгөө хэсгийг авч ирэн, Канааны нутагт анхлан дэлгэж, улмаар шөнийн тас харанхуйд живсэн дэлхий даяар сүүмэлзэх гэрэл гаргана, ингэснээр бүх дэлхий гэрэлд гарна; газар дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс гэрлийн хүчнээс хүч чадал авахаар ирж, алдар сууг минь улам бүр нэмэгдүүлэн, улс орон бүрд шинээр гарч ирэх боломж олгоно; Намайг хүний ертөнцөд аль эрт ирж, алдар суугаа аль эрт Израилиас зүүн зүгт аваачсаныг бүх хүн төрөлхтөн ухаарна; учир нь Миний алдар суу Зүүн зүгээс гэрэлтдэг бөгөөд үүнийг Нигүүлслийн эрин үеэс энэ өдөрт авчирсан. Гэхдээ Израиль бол Миний орхиж гарсан нутаг бөгөөд тэндээс би зүүн зүгт ирсэн. Зүүн зүгийн гэрэл аажмаар цайрах үед л дэлхий даяарх харанхуй аажмаар гэгээрч эхлэх ба тэр үед л Намайг Израилиас аль хэдийн яваад зүүн зүгт шинээр мандаж буйг хүн олж мэднэ. Нэгэн цагт Би Израильд бууж, дараа нь тэндээс явсан учир Израильд дахин төрж чадахгүй. Учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирдан чиглүүлдэг бөгөөд үүнээс гадна аянга шууд зүүнээс Баруун зүгт цахидаг. Энэ шалтгааны улмаас Би зүүн зүгт бууж, Канааныг зүүн зүгийн хүмүүст авчирсан. Би хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс Канааны нутагт авчирна, тиймээс бүх ертөнцийг удирдахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байх болно. Одоо Канаанаас бусад бүх газарт гэрэл байхгүй бөгөөд бүх хүн өлсгөлөн, хүйтний аюулд нэрвэгдээд байна. Би алдар суугаа Израильд өгч, дараа нь үүнийг шилжүүлсэн, улмаар израильчуудыг зүүн зүгт аваачиж, бас бүх хүнийг зүүн зүгт аваачиж, бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд гэрэлтэй эргэн нэгдэж, холбоотой болж, цаашид хайхаа болино. Би эрж хайж буй бүх хүнд гэрлийг дахин харуулж, Израильд байсан алдар суугаа харуулж, Би аль эрт хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирсэн гэдгээ харуулж, бөөн цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг тэдэнд харуулна. Үүнээс ч илүүтэйгээр Би тэдэнд Израилийн Ехова Бурханыг харуулж, иудейчүүдийн “Багш”, хүсэн хүлээсэн Мессиаг болон эрин үеүдийн туршид хаадад хавчигдаж ирсэн Өөрийнхөө дүр төрхийг тэдэнд харуулна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, бүхий л алдар суу, бүх үйл хэргээ эцсийн өдрүүд дэх хүнд илчилж, олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хяхан хавчдаг бүх хүн төрөлхтөнд Өөрийн алдар суут царайг бүрэн илчлэх ёстой, ингэснээр Би аль эрт алдар суугаа аваад, зүүн зүгт авчирсан, энэ нь Иудейд байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно, учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!
Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгааны нүргээн зогсолтгүй дуугарч, бүх улс үндэстэн, шашны урсгалыг доргиож байна. Миний айлдварууд л бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг Миний айлдвараар байлдан дагуулагдаж, энэ урсгалд орж, Миний өмнө бууж өгөхөд хүргэдэг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эргүүлэн авч, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангадаггүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалздаггүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй хэн байна вэ? Канааны баялгийг харахгүй хэн байна вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Агуу эрх мэдэлтэй Түүнийг биширдэггүй хэн байна вэ? Миний айлдвар газар дэлхий даяар тархана; хүчит аянга уул, усыг доргиох адил Би сонгосон хүмүүстээ хандан илүү их айлдаж, үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Тиймээс, Миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж, бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга зүүнээс баруун тийш цахилдаг. Хүн Миний үгээс хагацаж салах дургүй байдаг, бас Миний үг хүн ойлгохын аргагүй байдаг, үүнээс ч илүүтэйгээр хүнд баяр хөөрийг мэдрүүлдэг. Дөнгөж төрсөн нярайн адилаар бүх хүн баярлаж, хөөрч, Миний ирснийг тэмдэглэдэг. Айлдвараараа дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчирна. Түүнээс хойш Би хүмүүсийн дунд албан ёсоор орно, ингэснээр тэднийг Намайг бишрэн хүндэлдэг болгоно. Цацруулж буй алдар суу, амнаас гарах үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж буйг, зүүн зүгийн “Чидун уулан” дээр бууж ирсэн гэдгээ, аль эрт газар дэлхийд ирээд, иудейчүүдийн Хүү байхаа больсон, харин Зүүний Аянга болж ирсэн гэдгээ харуулна. Учир нь Би аль хэдийн дахин амилж, хүн төрөлхтний дундаас явсан, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, бас одоогоос тоолж баршгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нярай билээ. Үүнээс ч илүүтэйгээр Би энэ эрин үеийн хамгийн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, айлдварыг минь сонсож, Миний үйлийг харцгаа. Энэ бол Миний бүхий л санаа зорилго; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: улс орон болгон Намайг бишрэн хүндэлж, ам болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр итгэлээ Надад өгч, бүх хүн Надад бууж өгнө!
Тайлбар:
а. Эх бичвэрт “гэж үзэж байна” гэх хэллэг байдаггүй.