Хөгшин залуу хүмүүст зориулсан үг

Би газар дээр асар их хэмжээний ажил хийж, хүн төрөлхтний дунд маш олон жилийн турш алхсан атал хүмүүс Миний дүр, Миний зан чанарын талаар мэдлэгтэй байх нь ховор бөгөөд Миний хийдэг ажлыг цөөхөн хүн л нэгд нэггүй тайлбарлаж чадна. Хүмүүст маш олон зүйл дутагддаг, мөн Миний хийдэг зүйлийн талаарх ойлголт үргэлж дутагддаг бөгөөд Би тэднийг өөр нөхцөл байдалд оруулаад, дараа нь ямар ч анхаарал хандуулахгүй байх вий гэдгээс гүнээ айдаг мэт зүрх сэтгэл нь үргэлж сэрэмжтэй байдаг. Тиймээс Надад хандах хүмүүсийн хандлага үргэлж бүлээн байж, асар их болгоомжлолтой хосолж байдаг. Учир нь хүмүүс Миний хийдэг ажлыг ойлгохгүйгээр өнөөг хүрсэн бөгөөд ялангуяа тэдэнд хэлдэг үгээс минь болж төөрөлддөг. Тэд Миний үгийг гартаа бариад, тэдгээрт тууштай итгэхээр шийдэх ёстой юу, эсвэл шийдэмгий бус байж, тэдгээрийг мартахаар сонгох ёстой юу гэдгээ мэддэггүй. Тэд үүнийг хэрэгжүүлэх ёстой юу, эсвэл харзнах ёстой юу гэдгээ мэддэггүй, бүх зүйлийг хаяж, зоригтойгоор дагах ёстой юу, эсвэл урьдынх шигээ дэлхий ертөнцөд “нөхөрсөг” хандсаар байх ёстой юу гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн дотоод ертөнц маш адармаатай бөгөөд тэд маш зальтай. Хүмүүс Миний үгийг тодорхой, бүрэн дүүрэн харж чаддаггүй учраас олонхынх нь хувьд тэдгээрийг хэрэгжүүлэхэд бэрх байдаг ба Миний өмнө зүрх сэтгэлээ тавихад хэцүү байдаг. Би та нарын бэрхшээлийг гүнээ ойлгодог. Махан биед амьдарч байхад олон сул талаас зайлсхийх аргагүй бөгөөд олон бодит хүчин зүйл та нарт бэрхшээл учруулдаг. Та нар гэр бүлээ тэжээж, шаргуу ажиллан өдөр хоногоо өнгөрүүлдэг ба хүндрэл бэрхшээл дунд сар жилүүд урсан өнгөрдөг. Махан биед амьдрахад олон бэрхшээл байдаг—Би үүнийг үгүйсгэдэггүй бөгөөд мэдээж та нарт тавих Миний шаардлага бэрхшээлд чинь нийцсэн байдаг. Миний хийдэг ажлын шаардлага бүгд та нарын бодит биеийн хэмжээнд үндэслэдэг. Урьд нь хүмүүс ажиллаж байхдаа хэрээс хэтэрсэн элементүүдтэй холилдсон шаардлагыг та нарт тавьсан байж магадгүй, гэхдээ Өөрийн хэлж, хийж байгаа зүйлээрээ Би та нарт хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавьж байгаагүй гэдгийг та нар мэдэх ёстой. Бүх шаардлага хүмүүсийн уг чанар, махан бие болон тэдэнд хэрэгтэй зүйлд үндэслэдэг. Би хүмүүст байдаг тодорхой нэг ухаалаг сэтгэлгээ болон хүн төрөлхтний төрөлх уг чанарыг эсэргүүцдэггүй гэдгийг та нар мэдэх ёстой ба Би та нарт тун тодорхой хэлж болно. Миний тогтоосон шаардлагын стандарт үнэндээ юу болохыг хүмүүс ойлгодоггүй, мөн Миний үгийн анхдагч утга учрыг ч ойлгодоггүй учраас л хүмүүс одоог хүртэл Миний үгийн талаар эргэлзсээр ирсэн бөгөөд хүмүүсийн хагасаас ч цөөхөн нь л Миний үгэнд итгэдэг. Үлдсэн нь үл итгэгчид бөгөөд бүр ч олон нь “үлгэр ярихыг” минь сонсох дуртай хүмүүс юм. Түүнчлэн, үзвэр үздэг хүн олон бий. Би та нарт анхааруулж байна: Миний үгийн олонх нь Надад итгэдэг хүмүүст ил болсон бөгөөд хаанчлалын сайхан дүр зургийг таашаадаг боловч хаалганых нь гадна талд түгжигдсэн хүмүүсийг Би аль хэдийн таягдан хаясан. Та нар ердөө Надаар жигшигдэн, гологдсон үрийн сүүл биш гэж үү? Та нар Миний явахыг хараад, дараа нь эргэн ирэхийг минь баяр хөөртэйгээр угтаж яаж чадах юм бэ? Ниневегийн ард түмэн Еховагийн ууртай үгийг сонссоныхоо дараа таар болон үнсэн дотор нэн даруй гэмшсэн гэдгийг Би та нарт хэлье. Тэд Түүний үгэнд итгэсэн учраас айдас хүйдсээр дүүрэн байсан бөгөөд таар болон үнсэн дунд гэмшсэн юм. Өнөөдрийн хүмүүсийн тухайд бол, та нар ч бас Миний үгэнд итгэдэг, өнөөдөр та нарын дунд Ехова дахин нэгэнтээ ирсэн гэдэгт бүр ч их итгэдэг хэдий ч олон мянган жилийн өмнө Иудейд төрсөн Есүс одоо та нарын дунд буун ирснийг ажиглаж байгаа мэт хандлага чинь ердөө хүндэтгэлгүй байдаг. Та нарын зүрх сэтгэл дотор оршдог ов мэхтэй байдлыг Би гүнээ ойлгодог; та нарын ихэнх нь сониуч зангаасаа болж Намайг дагадаг бөгөөд хоосон байдлынхаа улмаас Намайг эрж хайж эхэлсэн. Амар амгалан, аз жаргалтай амьдралын төлөөх гурав дахь хүсэл чинь сүйрэх үед сониуч зан чинь ч бас сарнидаг. Та бүхний зүрх сэтгэлд оршдог ов мэхтэй байдал үг болон үйл хэргээр чинь дамжуулан илчлэгддэг. Шулуухан хэлэхэд, та нар зүгээр л Миний талаар сониучирхдаг ч Надаас айдаггүй; та нар ам хэлээ анхаардаггүй, өөрсдийн зан авирыг бүр ч хазаарладаггүй. Тэгвэл үнэндээ та нарт ямар итгэл байна вэ? Энэ нь жинхэнэ үү? Та нар санаа зовнилоо сарниулж, уйтгар гунигаа нимгэлж, өөрсдийн амьдрал дахь үлдсэн хоосон зайгаа дүүргэхийн тулд л Миний үгийг ашигладаг. Та нарын дундаас хэн Миний үгийг хэрэгжүүлсэн бэ? Хэнд жинхэнэ итгэл байна вэ? Та нар Бурхан бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан гэж хашхирсаар байдаг ч зүрх сэтгэлдээ дууддаг Бурхан чинь яаж Надтай нийцэлтэй байх юм бэ? Нэгэнт та нар ингэж хашхирч байгаа юм чинь яагаад тийм маягаар үйлддэг юм бэ? Та нар Миний ачийг энэ хайраар хариулахыг хүсэж байгаа юм гэж үү? Та нар ам хэлээрээ багагүй хэмжээгээр зориулдаг боловч та нарын тахил, та нарын сайн үйл хэрэг хаана байна вэ? Үг чинь Миний чихэнд хүрээгүй сэн бол Би яаж та нарыг ийм их үзэн ядаж чадах юм бэ? Хэрвээ та нар Надад үнэхээр итгэдэг байсан бол яаж ийм гаслантай байдалд орж чадах юм бэ? Та нар Үхэгсдийн орны шүүх хуралд орж байгаа юм шиг нүүрэн дээрээ цөхөрсөн байдалтай байдаг. Та нарт өчүүхэн ч эрч хүч байхгүй бөгөөд өөрсдийн дотоод дуу хоолойны талаар сулхан ярьдаг; та нар бүр гомдол, хараалаар дүүрэн байдаг. Та нар Миний хийдэг зүйлд итгэх итгэлээ аль эрт алдаж, анхны итгэл чинь ч үгүй болсон, иймээс та нар яаж эцсийг нь хүртэл дагаж чадах юм бэ? Ийм болохоор та нар яаж аврагдаж чадах юм бэ?

Хэдийгээр Миний ажил та нарт маш тустай боловч Миний үг та нарт үргэлж үр нөлөөгүй байж, хий дэмий болдог. Надаар төгс болгуулах бай олоход хэцүү бөгөөд өнөөдөр Би та нарт найдах найдвараа бараг алдсан. Би та нарын дундаас хэдэн жилийн турш хайсан боловч Миний итгэлийг хүлээж чадах хүн олоход бэрх. Та нар дээр үргэлжлүүлэн ажиллах итгэл болон та нарыг үргэлжлүүлэн хайрлах хайр Надад байхгүй мэт санагддаг. Учир нь Би аль эртнээс та нарын туйлын өчүүхэн, өрөвдөлтэй “амжилтуудыг” зэвүүцэх болсон; Би та нарын дунд хэзээ ч үг хэлээгүй мэт, мөн та нар дээр хэзээ ч ажиллаагүй мэт санагддаг. Та нарын амжилт маш огиудас хүрэм. Та нар үргэлж өөрсдийгөө сүйрүүлж, шившиглэдэг ба бараг ямар ч үнэ цэнгүй. Би та нараас хүний төрхийг олж бараг чаддаггүй, хүний ул мөрийг үнэрлэж ч чаддаггүй. Та нарын шинэхэн үнэр хаана байна вэ? Олон жилийн турш төлсөн төлөөс чинь хаана байна, мөн үр дүн хаана байна вэ? Та нар хэзээ ч, юу ч олоогүй юу? Миний ажилд одоо шинэ эхлэл, шинэ гараа байгаа. Би агуу их төлөвлөгөө биелүүлэх гэж байгаа бөгөөд бүр ч илүү том ажил гүйцэтгэхийг хүсдэг атал та нар урьдынх шигээ шавар шавхайд хөрвөөн, өнгөрсөн үеийн бохир заваан усанд амьдарсаар байгаа ба үнэн хэрэгтээ өөрсдийн анхдагч хүндрэлээсээ салж чадаагүй. Тиймээс та нар Миний үгээс мөн л юу ч олж авсангүй. Та нар шавар шавхай, бохир заваан устай анхны газраасаа салаагүй бөгөөд Миний үгийг л мэддэг боловч үнэндээ Миний үгийн эрх чөлөөний ертөнцөд ороогүй тул Миний үг хэзээ ч та нарт дэлгэгдээгүй; тэдгээр нь олон мянган жилийн туршид битүүмжлэгдсээр ирсэн зөгнөлийн ном шиг байдаг. Би амьдралд чинь та нарт харагддаг боловч та нар үүнийг үргэлж мэддэггүй. Та нар бүр Намайг ч таньдаггүй. Миний хэлдэг үгийн бараг хагас нь та нарыг шүүх шүүлт байдаг бөгөөд хүрэх ёстой үр дүнгийнхээ хагаст л хүрч, та нарын дотор гүн айдас төрүүлдэг. Үлдсэн хагас нь амьдралын тухай, биеэ хэрхэн авч явах тухай та нарт зааж сургах үгээс бүрддэг. Гэхдээ та нарын тухайд бол, тэдгээр нь бүр оршин байдаггүй юм шиг, эсвэл та нар хүүхдүүдийн үг буюу үргэлж нууцхан инээмсэглэдэг ч хэзээ ч биелүүлдэггүй үгээ сонсож байгаа мэт байдаг. Та нар эдгээр зүйлийн талаар хэзээ ч санаа тавьж байгаагүй; та нар үндсэндээ сониуч зангаасаа болоод Миний үйлдлүүдийг үргэлж ажигласаар ирснийхээ үр дүнд одоо харанхуйд унаж, гэрлийг харж чаддаггүй тул харанхуйд хөөрхийлөлтэйгээр уйлж байдаг. Миний хүсдэг зүйл бол та нарын дуулгавартай байдал буюу ямар ч болзолгүй дуулгавартай байдал бөгөөд түүнээс ч илүүтэйгээр Миний хэлж байгаа бүхний талаар бүрэн итгэлтэй байхыг Би та нараас шаарддаг. Та нар үл ойшоосон хандлага баримтлах ёсгүй бөгөөд ялангуяа Миний хэлдэг зүйлийг шилж сонгон авч үзэх ёсгүй, мөн сурсан дадсанаараа Миний үг болон Миний ажилд хайхрамжгүй хандах ч ёсгүй. Миний ажил та нарын дунд хийгддэг бөгөөд Би та нарт асар их үгээ хайрласан боловч хэрвээ та нар Надад ийм маягаар хандах юм бол та нарын олж аваагүй, эсвэл хэрэгжүүлээгүй зүйлсийг Би Харь үндэстний гэр бүлүүдэд өгөхөөс өөр аргагүй. Бүтээгдсэн бүх зүйлийн дундаас хэн Миний гарт байдаггүй вэ? Та нарын дундаас олонх нь “боловсорч гүйцсэн ахимаг насандаа” байгаа бөгөөд Надад байгаа ийм ажлыг хүлээн авах эрч хүчгүй байдаг. Та нар Ханхао шувууа шиг арай ядан амь зуудаг ба Миний үгэнд хэзээ ч нухацтай хандаагүй. Залуучууд туйлын нэрэлхүү, хэт эрхэлсэн бөгөөд Миний ажлыг бүр ч бага анхаардаг. Тэдэнд Миний цайллагын амттануудыг амсах сонирхол байдаггүй; тэд алс хол явахаар торноосоо ниссэн бяцхан шувуу шиг байдаг. Ийм төрлийн хөгшин, залуу хүмүүс яаж Надад хэрэгтэй байх юм бэ? Ахимаг насны хүмүүс булшиндаа орох хүртлээ Миний үгийг тэтгэвэр болгон ашиглахад бэлэн байдаг, ингэснээр нас барсных нь дараа тэдний сүнс тэнгэр лүү явж чадна; тэдний хувьд тэр нь л хангалттай. Одоо энэ хөгшчүүл үргэлж “агуу тэмүүлэл”, “гуйвшгүй итгэл” өвөрлөдөг. Хэдийгээр тэд Миний ажлын төлөө асар тэвчээртэй байж, шулуун шударга, нугаршгүй, мөн хэнд ч, эсвэл юунд ч чангаагдаж, ялагдахаас татгалздаг хөгшин хүний чанарыг эзэмшиж, үнэхээр халдашгүй хэрэм шиг байдаг ч—энэ хүмүүсийн итгэл нь үхдэлийн мухар сүсэгтэй үнэрээр дүүрэн байдаггүй гэж үү? Тэдний зам хаана байна вэ? Тэдний хувьд зам нь хэтэрхий урт, хэтэрхий алслагдмал биш гэж үү? Тэд Миний хүслийг яаж мэдэж чадах юм бэ? Тэдний итгэл үнэмшлийг магтууштай ч гэсэн эдгээр “ахмадын” хэчнээн нь төөрөлдөж будилсан байдлаар дагалгүй, харин амийг эрэлхийлж байгаа вэ? Хэчнээн нь Миний ажлын бодит ач холбогдлыг үнэхээр ойлгодог вэ? Хэнийх нь зорилго, өнөөдрийн энэ дэлхийд Намайг дагаснаараа ойрын ирээдүйд Үхэгсдийн орон руу буухгүйгээр, харин Надаар өөр ертөнц рүү хүргүүлэхийн төлөө байдаггүй вэ? Та нарын хүрэх газар тийм энгийн асуудал гэж та нар бодож байна уу? Хэдийгээр залуу хүмүүс та нар бүгд залуу арслан шиг байдаг боловч зүрх сэтгэлд чинь үнэн зам байх нь ховорхон. Залуу нас чинь та нарт Миний ажлаас илүү ихийг хүртэх эрх олгодоггүй; эсрэгээрээ та нар үргэлж Миний зэвүүцлийг өдөөдөг. Хэдий та нар залуу ч гэсэн та нарт эрч хүч, эсвэл хүсэл эрмэлзэл дутагддаг, та нар ирээдүйнхээ талаар үргэлж булзамтгай байдаг; та нар хайхрамжгүй агаад бодлогоширсон мэт байдаг. Залуу хүмүүст байх учиртай эрч хүч, туйлын хүслэн болон үзэл бодлыг та нараас яавч олж чадахгүй гэж хэлж болно; иймэрхүү залуу хүмүүс та нар байр суурьгүй, зөв буруу, сайн муу, сайхан муухайг ялгах ямар ч чадваргүй байдаг. Та нараас ямар ч шинэхэн хэсэг олох боломжгүй. Та нар бараг бүхэлдээ хуучинсаг бөгөөд ийм төрлийн залуу хүмүүс та нар ч бас олныг дагаж, бодлогогүй байж сурсан. Та нар зөвийг буруугаас илт салгаж хэзээ ч чаддаггүй, үнэн худлыг ялгаж чаддаггүй, өндөр ур чадварын төлөө хэзээ ч чармайдаггүй, мөн юу зөв, юу буруу, юу үнэн, юу хуурамч болохыг ч хэлж чаддаггүй. Та нарт хөгшин хүмүүст байдгаас ч их, илүү ноцтой шашны таагүй үнэр байдаг. Та нар бүр биеэ тоосон, бодлогогүй, өрсөлдөөнтэй бөгөөд түрэмгийлэлд дурладаг чинь маш их—ийм төрлийн залуу хүн яаж үнэнийг эзэмшиж чадах юм бэ? Үзэл бодлоо хадгалж чаддаггүй хүн яаж гэрчлэлд зогсож чадах юм бэ? Зөв, бурууг ялгах чадваргүй хүнийг яаж залуу хүн гэж нэрлэж болох юм бэ? Залуу хүний эрч хүч, цог золбоо, шинэлэг, тайван, туйлбартай зан байхгүй хүнийг яаж Миний дагалдагч гэж нэрлэж болох юм бэ? Ямар ч үнэнгүй, шударга ёсны мэдрэмжгүй мөртөө тоглож, тэмцэлдэх дуртай хүн яаж Миний гэрчлэгч байх эрхтэй байх юм бэ? Хууран мэхлэлт болон бусдыг ялгаварлах үзлээр дүүрэн нүд бол залуу хүмүүст байх ёстой зүйл биш бөгөөд залуу хүмүүс хор хөнөөлтэй, олиггүй үйл үйлдэх ёсгүй. Тэд туйлын хүслэн, тэмүүлэл болон өөрсдийгөө сайжруулах оргилуун хүсэлгүй байх ёсгүй; тэд өөрсдийн хэтийн ирээдүйн талаар зориг алдрах ёсгүй, мөн амьдралд итгэл найдвараа алдаж, ирээдүйд итгэх итгэлээ алдах ч ёсгүй; тэд бүхий л амьдралаа Миний төлөө зарлагадах хүслээ биелүүлэхийн тулд одоо сонгосон үнэний замаар үргэлжлүүлэх тэвчээртэй байх ёстой. Тэд үнэнгүйгээр байх ёсгүй, хуурамч дүр, шударга бус байдлыг ч өвөрлөх ёсгүй—харин зүй зохистой үзэл бодолдоо бат зогсох учиртай. Тэд зүгээр л урсгал даган хөвөх ёсгүй, харин шударга ёс болон үнэний төлөө золиос гаргаж, тэмцэж зүрхлэх цог золбоотой байх ёстой. Залуу хүмүүс харанхуйн хүчний дарангуйлалд автахгүй байж, оршин тогтнолынхоо ач холбогдлыг өөрчлөх зориг зүрхтэй байх ёстой. Залуу хүмүүс гай зовлонд буулт хийх ёсгүй, харин ах эгч нараа уучлах сэтгэлтэйгээр илэн далангүй, эрс шулуун байх ёстой. Мэдээж эдгээр нь хүн бүрд тавих Миний шаардлага, мөн хүн болгонд өгөх Миний зөвлөгөө юм. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь бүх залуу хүнд хэлэх тайвшруулсан үг минь юм. Та нар Миний үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа залуу хүмүүс асуудлыг ялган таних, шударга ёс болон үнэнийг эрж хайх шийдвэргүй байж болохгүй. Та нар сайн сайхан бүх зүйлийг эрэлхийлэх ёстой бөгөөд бүх эерэг зүйлийн бодит байдлыг олж авах ёстой. Та нар амьдралдаа хариуцлагатай байх ёстой ба үүнийг хөнгөхнөөр авч үзэх ёсгүй. Хүмүүс газар дэлхийд ирээд Надтай учрах нь ховорхон, үнэнийг эрж хайж, олж авах боломжтой байх нь ч бас хомсхон. Яагаад та нар энэ сайхан цаг хугацааг энэ амьдралд эрэлхийлэх зөв зам хэмээн эрхэмлэдэггүй юм бэ? Яагаад та нар үнэн болон шударга ёсыг үргэлж үл тоомсорлодог юм бэ? Хүмүүсээр тоглодог тэрхүү шударга бус байдал болон бузар заваан байдлын төлөө яагаад та нар өөрсдийгөө үргэлж гишгэлэн, сүйтгэж байдаг юм бэ? Яагаад та нар, шударга бусчуудын хийдэг зүйлд оролцдог тэр хөгшин хүмүүс шиг авирладаг юм бэ? Яагаад та нар хуучин зүйлсийн хуучин арга замыг дуурайдаг юм бэ? Та нарын амьдрал шударга ёс, үнэн, ариун байдлаар дүүрэн байх ёстой; ийм залуу насанд амьдрал чинь тун доройтмол байж, чамайг Үхэгсдийн орон руу хөтлөх ёсгүй. Энэ нь асар золгүй байна гэдгийг та нар мэдрэхгүй байна гэж үү? Энэ нь асар шударга бус байна гэдгийг мэдрэхгүй байна гэж үү?

Та бүхэн туйлын төгс ажил хийж, үүнийгээ Миний тахилын ширээн дээр өргөөд, Надад өгөх өөрсдийн эцсийн, цор ганц тахил болгох ёстой. Та нар бүгд үзэл бодолдоо бат зогсож, сэвэлзүүр салхи үлээх болгонд тэнгэрийн үүл мэт хөвөхгүй байх ёстой. Та нар амьдралынхаа хагаст шаргуу ажилладаг, тиймээс яагаад өөрсдийн хүрэх ёстой газраа эрж хайхгүй гэж? Та нар бүхий л амьдралынхаа хагаст хөдөлмөрлөдөг ч гахай, нохой мэт эцэг эх чинь та нарын оршин тогтнолын үнэн болон ач холбогдлыг булш руугаа чирдэг. Энэ нь та нарын хувьд асар шударга бус явдал гэж чамд санагдахгүй байна гэж үү? Ийм маягаар амьдрах нь үнэхээр утга учиргүй гэж чамд санагдахгүй байна гэж үү? Ийм маягаар үнэн болон зөв замыг эрж хайх нь асуудал үүсгэж таарах болохоор хөршүүд тайван бус, бүхий л гэр бүл аз жаргалгүй байх бөгөөд энэ нь хөнөөлт гай гамшиг руу хөтөлнө. Чи ийм маягаар амьдардаг бол энэ нь хамгийн утга учиргүй амьдрал биш гэж үү? Хэний амьдрал чинийхээс илүү золтой байж чадах юм бэ, бас хэний амьдрал чинийхээс илүү инээдтэй байж чадах юм бэ? Чи Миний баяр хөөрийг олж авахын төлөө, чамайг тайвшруулах үгийг олж авахын төлөө Намайг эрж хайдаггүй гэж үү? Гэхдээ нэг насны амьдралынхаа хагаст ийш тийш гүйснийхээ дараа чи, уур хилэнгээр дүүрч, чамайг тоохгүй, эсвэл чамайг магтахгүй байх хүртэл Намайг өдөөдөг—тэгэхээр бүхий л амьдрал чинь хий дэмий өнгөрсөн гэсэн үг бус уу? Тэгвэл чи ариутгалын ертөнцөөс чөлөөлөгдсөн, эрин үеүдийн туршид байсан ариун хүмүүсийн сүнсийг харахаар явах нүүртэй байж яаж чадах юм бэ? Чи Надад хайхрамжгүй ханддаг бөгөөд эцэст нь хөнөөлт гай гамшиг учруулдаг—энэ боломжийг ашиглаад өргөн уудам далайгаар баяр хөөртэй аялал хийж, дараа нь Миний “томилолтыг” дуулгавартай дагасан чинь дээр. Өнөөдөр ийм хайхрамжгүй байдаг мөртөө холдон явах хүсэлгүй байдаг чи эцэстээ Миний үүсгэсэн давлагаанд автаж, залгиулах болно гэдгийг Би та нарт аль хэдийн хэлсэн. Та нар өөрсдийгөө хамгаалж үнэхээр чадах уу? Эрэл хайгуулын чинь одоогийн арга барил чамайг гарцаагүй төгс болгуулна гэдэгт чи үнэхээр итгэлтэй байна уу? Зүрх сэтгэл чинь маш хатуу биш гэж үү? Ийм төрлийн дагах явдал, ийм төрлийн эрэл хайгуул, ийм төрлийн амьдрал, ийм төрлийн ёс жудаг—яаж Миний магтаалыг хүртэж чадах юм бэ?

Тайлбар:

а. Ханхао шувууны түүх нь шоргоолж, царцаа хоёрын тухай Эзопын ёгт үлгэртэй тун адилхан. Ханхао шувуу өөрийн хөрш, алаг шаазгайн олон удаагийн анхааруулгыг үл харгалзан, цаг агаар дулаахан байх зуур үүрээ барихын оронд унтахыг илүүд үздэг. Өвөл болоход уг шувуу хөлдөж үхдэг.

Өмнөх: Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх

Дараах: Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих