ӨӨРИЙН ҮЗЛЭЭР БУРХАНЫГ ХЯЗГААРЛАСАН ХҮН БУРХАНЫ ИЛЧЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЯАХАН ЧАДАХ БИЛЭЭ?

Бурханы ажил үргэлж урагшилж байгаа бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй хэдий ч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас байнга өөрчлөгдөж байдаг. Бурхан илүү их ажил хийх тусам Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ бүрэн гүйцэд болдог. Бурханы ажлын үр дүнд хүний зан чанарт ч бас зохих өөрчлөлт гардаг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханыг эсэргүүцэж эхэлдэг. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд Тэр хуучин ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн урьдын хийсэн ажилд нь үндэслэн Бурханы одоогийн ажлыг байнга шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг хэрэгжүүлэхэд Бурханд маш хэцүү байдаг. Хүн хэтэрхий олон бэрхшээлтэй! Бодол санаа нь дэндүү хуучинсаг! Бурханы ажлыг хэн ч мэддэггүй мөртөө хүн бүр үүнийг хязгаарладаг. Бурханаас холдох үедээ хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг атлаа амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг илүү агуу ерөөлийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг хэр нь Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй бөгөөд үүрд зогсонги байдалтай байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэдгээр бол Бурханаас мөнхийн аврал хүртэхийн тулд хуулийг л мөрдөх хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үргэлж хангалуун байна. Бурхан бол хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэж тэд боддог; тэд бас Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч ч чадахгүй гэж боддог. Яг ийм санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, үхмэл дүрэм журмуудад хүлсэн юм. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн, зөгнөлөөр баталгаажих ёстой, мөн ийм ажлын үе шат болгонд Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой; эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүн итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авах нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээнгээ басамжилсан хандлага баримталж байдаг. Энэ нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүсийн зан авир биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

Нигүүлслийн эрин үед Еховагийн ажил хоцрогдсон гэдгийг Есүс хэлж байсны адилаар өнөөдөр Би Есүсийн ажил ч бас хоцрогдсон гэж хэлдэг. Зөвхөн Хуулийн эрин үе гэж байгаад Нигүүлслийн эрин үе байгаагүй бол Есүс цовдлогдохгүй, бүх хүн төрөлхтнийг золин аварч чадахгүй байх байсан юм. Хэрвээ Хуулийн эрин үе л байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хүрч ер нь чадах байсан гэж үү? Түүх урагшилдаг, түүх бол Бурханы ажлын байгалийн хууль биш гэж үү? Энэ нь бүхий л орчлон ертөнц даяар хүнийг удирдах Түүний удирдлагын дүрслэл биш гэж үү? Түүх урагшилдаг бөгөөд Бурханы ажил ч мөн адил. Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Тэрээр зургаан мянган жилийн турш ажлын ганц үе шатанд үлдэж болохгүй, учир нь хүн бүрийн мэддэгчлэн Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд цовдлолтой адил ажлыг хийсээр байж, загалмайд нэг, хоёр, гурван удаа … цовдлогдож яавч чадахгүй. Ингэж бодох нь тэнэг хэрэг болно. Бурхан нэг ажлыг үргэлжлүүлэн хийдэггүй; Би та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдгийн адилаар Түүний ажил ямагт өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил бөгөөд гол түлхүүр нь “шинэ”, “гайхалтай” хэмээх үг юм. “Бурхан хувиршгүй, Бурхан үргэлж Бурхан байх болно” хэмээх үг яах аргагүй үнэн; Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй, Бурхан үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болж чадахгүй боловч Түүний ажил мөн чанартай нь адил тогтмол, хувиршгүй гэдгийг энэ нь нотолдоггүй. Бурхан хувиршгүй гэж чи тунхагладаг, тэгвэл Бурханы үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүйг чи яаж тайлбарлаж чадах юм бэ? Бурханы ажил тасралтгүй түгж, байнга өөрчлөгддөг ба Бурханы хүсэл тасралтгүй илэрхийлэгдэж, хүнд мэдэгдэж байдаг. Бурханы ажлыг туулахын хэрээр хүний зан чанар зогсолтгүй өөрчлөгддөг, мэдлэг нь ч мөн адил. Тэгвэл энэхүү өөрчлөлт хаанаас гардаг юм бэ? Бурханы үргэлж өөрчлөгддөг ажлаас үүддэг биш үү? Хүний зан чанар өөрчлөгдөж болдог юм бол Миний ажил, үг ч бас тасралтгүй өөрчлөгдөхийг хүн яагаад зөвшөөрч чаддаггүй юм бэ? Би хүний хязгаарлалтад захирагдах ёстой гэж үү? Чи хүчээр тулгасан маргаан, мушгин гуйвуулсан логик ашиглаж байгаа бус уу?

Дахин амилсныхаа дараа Есүс шавь нартаа харагдаж, “Та бүхэнд Эцэгийнхээ амлалтыг илгээж буйг болгоогтун. Та бүхэн дээрээс ирэх хүчийг хүлээн авах хүртэл Иерусалим хотод үлд” хэмээн хэлсэн. Эдгээр үгийг хэрхэн тайлбарлаж болохыг чи мэдэх үү? Чи одоо Түүний хүч чадлыг хүртсэн үү? “Хүч чадал” гэж юуг хэлдгийг чи ойлгож байна уу? Эцсийн өдрүүдэд үнэний Сүнсийг хүнд хайрлах болно гэж Есүс тунхагласан. Одоо үе бол эцсийн өдрүүд; үнэний Сүнс хэрхэн үг илэрхийлдгийг чи ойлгодог уу? Үнэний Сүнс хаана гарч ирж, ажилладаг вэ? Эш үзүүлэгч Исаиагийн зөгнөлийн номд Есүс нэртэй хүүхэд Шинэ Гэрээний эрин үед төрнө гэж ерөөсөө дурдаагүй; ердөө Иммануел нэртэй нярай хүү төрнө гэж л бичигдсэн. Яагаад “Есүс” гэдэг нэр дурдагдаагүй вэ? Хуучин Гэрээний хаана ч энэ нэр гардаггүй, тэгвэл чи яагаад Есүст итгэсээр байдаг юм бэ? Есүсийг хоёр нүдээрээ харсныхаа дараа л итгэж эхлээгүй чинь лавтай биз дээ? Эсвэл чи илчлэл хүлээн аваад итгэж эхэлсэн юм уу? Бурхан чамд үнэхээр ийм нигүүлсэл үзүүлнэ гэж үү? Тэгээд чамд ийм агуу ерөөл хайрлана гэж үү? Чи юунд үндэслэн Есүст итгэсэн бэ? Бурхан өнөөдөр махбод болсон гэдэгт яагаад итгэдэггүй юм бэ? Бурханаас чамд илчлэл ирээгүй гэдэг нь Бурхан бие махбодтой болоогүй гэдгийг нотолдог гэж чи яагаад хэлдэг юм бэ? Бурхан Өөрийн ажлыг эхлэхийн өмнө хүмүүст мэдэгдэх ёстой гэж үү? Эхлээд тэдний зөвшөөрлийг авах ёстой гэж үү? Исаиа тэжээлийн онгоцонд эрэгтэй хүүхэд төрнө гэдгийг л тунхагласан; харин Мариа Есүсийг төрүүлнэ гэж хэзээ ч зөгнөөгүй юм. Тэгвэл чи яг юунд үндэслээд Мариагийн төрүүлсэн Есүст итгэдэг юм бэ? Итгэл чинь будилж төөрөлдсөн биш л байлтай! Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг. Тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиа ирнэ гэж зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр илүү шинэлэг ажил хийж чадахгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр ч бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь хачин жигтэй зүйл биш; ердөө хүмүүс л дэндүү бодлогогүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэр яаж ч өөрчлөгдсөн бай, зан чанар, мэргэн ухаан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л нэрлэж болно гэж боддог бол мэдлэг чинь хэтэрхий хязгаарлагдмал юм байна. Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байна, Бурхан үргэлж, үүрд Есүс гэх нэртэй байна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж чи баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг дуусгасан бөгөөд сүүлчийн эрин үеийг ч бас дуусгана гэж чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг дуусгаж чадна гэж хэн хэлж чадах юм бэ? Чи эдгээр үнэнийг тодорхой ойлгодоггүй бол сайн мэдээг номлож чадахгүйгээр үл барам, өөрөө ч бат зогсож чадахгүй. Чи шашны тэр хүмүүсийн бүх бэрхшээлийг шийдвэрлэж, бүх төөрөгдлийг нь няцаах өдөр ирвэл ажлын энэ үе шатны талаар туйлын их итгэлтэй бөгөөд өчүүхэн ч эргэлзээ тээдэггүй гэдгийг чинь энэ нь нотолно. Хэрвээ чи төөрөгдлийг нь няцааж чадахгүй бол тэд чамайг зохиомлоор буруутгаж, гүжирдэнэ. Энэ нь гутамшигтай байх бус уу?

Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэх Исаиагийн зөгнөлийг мэддэг байсан. Тэгвэл энэ зөгнөлийг бүрэн мэддэг байсан мөртөө тэд яагаад Есүсийг мөн л хяхаж хавчсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болон Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар өөрсдийнх нь мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж бодсон; харин бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас өнөөдрийн хүмүүс Бурханыг голдог. Бурханд хандах тэдний тэрслүү байдлын мөн чанар адилхан биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг эргэлзээгүй хүлээн зөвшөөрч чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол зөв урсгал мөн бөгөөд чи ямар ч болгоомжлолгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой; чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгох ёсгүй. Хэрвээ чи Бурханаас илүү их мэдлэг ухаан олж аваад, Түүнд илүү болгоомжтой ханддаг бол ингэх чинь шаардлагагүй бус уу? Чи Библиэс нэмэлт баталгаа хайх хэрэггүй; хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил мөн бол хүлээн зөвшөөрөх ёстой, учир нь чи дагахын тулд Бурханд итгэдэг бөгөөд Түүнийг судалж шинжлэх ёсгүй. Би бол чиний Бурхан мөн гэдгийг нотлох нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй, харин Би чамд ашиг тустай эсэхийг ялган таньж чаддаг байх учиртай—хамгийн чухал зүйл бол энэ юм. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг оллоо ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи Миний өмнө биш, ердөө Библийн хязгаарлалт дотор л амьдардаг; Намайг мэдэхэд чинь Библи тусалж чадахгүй, Намайг гэх хайрыг чинь ч гүнзгийрүүлж чадахгүй. Эрэгтэй хүүхэд төрнө гэж Библид зөгнөсөн ч Бурханы ажлыг хүн мэддэггүй тул уг зөгнөл хэн дээр биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, үүнээс үүдэн фарисайчууд Есүсийн эсрэг зогссон юм. Миний ажил хүний ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг зарим нь мэддэг атлаа Есүс бид хоёрыг харилцан үл нийцэх, бүрмөсөн салангид хоёр оршихуй гэдэгт итгэсээр байдаг. Тухайн үед Есүс хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, залбирлаараа хэрхэн гуйх, бусдад хэрхэн хандах гэх мэт сэдэвтэй хэдэн цуврал сургаалыг л Нигүүлслийн эрин үед шавь нартаа айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Өөрийг нь дагадаг хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэрээр Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн ба эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Хүн хүлээн зөвшөөрөхөд энэ нь тус болох байсан биш үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж, эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн болохоос Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой хил хязгаартай байдаг; Тэр тухайн эрин үеийнхээ ажлыг л хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Энэ маягаар л эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү товойн гарч чаддаг. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмай үүрч, зовлонг тэвчих талаар л ярьсан; Тэрээр, эцсийн өдрүүдийн хүн хэрхэн орох ёстой, Бурханы хүслийг хангахын тулд хэрхэн эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг Библиэс хайх нь утгагүй биш үү? Зүгээр л Библитэй зууралдсанаар чи юу харж чадах юм бэ? Библи тайлбарлагч ч бай, номлогч ч бай, өнөөдрийн ажлыг хэн урьдчилан харж чадах юм бэ?

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгийг сонсов уу? Бурханы үг та нар дээр ирсэн. Та нар сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажил хийдэг бөгөөд ийм үг нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд бас махбод ч болж чадна; тиймээс урьд нь ярьж байсан Ариун Сүнсний үг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үг юм. Ариун Сүнс ярьж байгаа тул Түүний дуу хоолой тэнгэрээс дуугарч, хүнд сонсогдох ёстой гэж итгэдэг мулгуу хүн олон бий. Ингэж боддог хэн боловч Бурханы ажлыг мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний айлдсан айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй; Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Өнөөдрийн энэ эрин үед Түүний тэгж ярих магадлал бүр ч бага биш үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар айлддаг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханыг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг юм уу Бурханы ажилладаг зарчмыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэдэгт итгэдэг атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй, хийсвэр итгэл дунд амьдардаг хүмүүс юм. Ийм хүмүүс хэзээ ч Ариун Сүнсний ажлыг хэзээ хүлээн авахгүй. Шууд ярьж, ажлаа гүйцэтгэхийг л Ариун Сүнснээс хүсдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүртэж хэзээ ч чадахгүй!

Өмнөх: ТА НАР БАЙР СУУРИЙН ЕРӨӨЛИЙГ ХОЙШ ТАВЬЖ, ХҮНИЙГ АВРАХ БУРХАНЫ ХҮСЛИЙГ ОЙЛГОХ ЁСТОЙ

Дараах: БУРХАНЫГ БОЛОН БУРХАНЫ АЖЛЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л ТҮҮНИЙГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЛГАЖ ЧАДНА

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

ОРШИЛ

“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” бол Христ, Бурханы Өөрийн ялгамж чанарыг ашиглан илэрхийлсэн айлдваруудын хоёр дахь хэсэг...

28-Р БҮЛЭГ

Сионоос ирэхэд бүх зүйл Намайг хүлээж байсан, Сионд буцаж очиход бүх хүн Надтай мэндэлсэн. Намайг ирж, очих үед Надад дайсагнадаг зүйлс...

34-Р БҮЛЭГ

Би нэгэнтээ хүнийг Өөрийнхөө гэрт зочноор урьсан, гэвч түүнийг зочноор урихын оронд цаазын тавцанд аваачсан мэтээр Миний дуудлагаас болж...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх