50-р бүлэг

Бүх чуулган, бүх ариун хүн өнгөрснөө бодож, ирээдүйгээ харах хэрэгтэй: Өнгөрсөн дэх хэр олон үйлдэл чинь хүлээн зөвшөөрөгдөж, хэд нь хаанчлалыг бүтээн байгуулахад хувь нэмэр болсон бэ? Өөрийгөө ухаантай гэж бүү бод! Өөрийнхөө дутагдлыг тодорхой харж, нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй. Энэ тухайд зүтгэл гаргах юм уу цаг зарцуулахыг та нарын хэн нь ч хүсдэггүй учраас ямар ч ололт гаргаж чадахгүй байгааг Би мэднэ. Та нар бүх цаг заваа идэж, ууж, зугаацан, дэмий үрдэг. Та хэд цуглахдаа нэгнээ амиар хангах, амийн сүнслэг хэрэг явдлын талаар нөхөрлөхөд анхаарал тавилгүй, тоглож нааддаг. Тэнэг мөртөө инээж хөхрөн ярьж байгааг чинь Би харж тэвчдэггүй. Би олон удаа хэлсэн боловч та нар Миний хэлдэг зүйлийн утгыг мэддэггүй—энэ нь хамрын чинь үзүүр дээр байгаа мэт ойлгомжтой биш байна гэж үү? Би өмнө нь энэ мэт зүйл хэлж байсан ч та нар мөн л үнэмшдэггүй, хэлснийг минь хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Би та нарыг буруугаар ойлгодог, бас Миний хэлж байгаа зүйл бодит биш гэж боддог. Аль эсвэл тийм биш юм уу?

Хэрвээ чи Надад хааш яаш хандвал Би чамайг хойш тавина. Дахиад хааш яаш байх гээд үзээрэй! Бодлогогүй, хайнга байх гээд үзээрэй! Миний үг бол сийлбэрийн хутга; хүсэлтэй минь нийцээгүй юуг ч энэ хутгаар тасална, чи өөрийгөө хүндэтгэхэд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй. Би чамайг хэлбэрт оруулж, Өөрийн хүсэлд нийцүүлэн сийлнэ. Миний зүрх сэтгэлийг буруугаар бүү ойлго; зүрх сэтгэлийг минь аль болох анхаарч байвал энэ нь хүлээн зөвшөөрөгдөх болно. Хэрвээ чи өчүүхэн ч болов анхаарал хандуулбал Би чамд дургүйцэхгүй! Санаа зовох юмгүйгээр үргэлж бүү үл тоо; Миний хүсэл чам дээр байнга гүйцэлдэхийг зөвшөөр.

Үй түмэн ариун хүмүүс бүгд өөр өөр байр суурьтай тул та нар бүгд мэдээж өөр өөр үүрэгтэй. Гэвч та нар Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагадахын тулд чадах бүхнээ хийх ёстой; чадах бүхнээ хийх нь та нарын үүрэг юм. Үүнд үнэнч байж, уриалгахнаар бэлэн байх хэрэгтэй. Хайнга байж үнэхээр болохгүй! Эс тэгвээс, Миний шүүлт та нар дээр байнга бууна; бие махбод, сүнс, сэтгэл чинь үүнийг тэсэж чадахгүй бөгөөд чи уйлж, шүдээ хавирах болно.

Өмнөх: 49-р бүлэг

Дараах: 51-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих