3-р бүлэг

Та нар Миний ард гэж нэрлэгдсэн болохоор юмс урьдынх шигээ байхаа больсон; та нар Миний Сүнсний айлдваруудыг сонсож, дуулгавартай даган, Миний ажлыг ойрхон дагах ёстой; Миний Сүнс болон Миний махбодыг салгаж болохгүй, учир нь Бид бол төрөлхөөсөө нэг агаад угаасаа салшгүй билээ. Сүнс болон хүнийг салгаж, хүнийг юм уу эсвэл Сүнсийг анхаардаг хэн боловч хохирол амсаж, өөр ямар ч сонголтгүйгээр өөрсдийнхөө гашуун зовлонгийн аяганаас л уух болно. Сүнс болон хүнийг салшгүй нэгэн бүхэл гэж харж чаддаг хүмүүс л Миний талаар хангалттай мэдлэгтэй байдаг ба тэдний доторх амь аажмаар өөрчлөгдөнө. Ажлынхаа дараагийн алхмыг саад бартаагүй, төвөггүй урагшлуулахын тулд Би Өөрийн гэрт байгаа хүмүүсийг туршихдаа үгийн цэвэршүүлэлт хэрэглэж, Намайг дагадаг хүмүүсийг туршихдаа ажлын арга барил ашигладаг. Ийм нөхцөл байдалд тэд бүгд итгэл найдвараа алддаг гэж хэлж болно; хүмүүсийн хувьд бүгд сөрөг, идэвхгүй нөхцөл байдалтай байдаг ба бүхий л орон зай өөрчлөгдсөн мэт байдаг. Зарим хүн Тэнгэр, газрыг зүхдэг; зарим нь цөхөрсөндөө өөрсдийгөө хатамжлан, Миний үгийн туршилтыг хүлээн авдаг; зарим нь тэнгэр лүү харж, гүнзгий шүүрс алдан, дөнгөж төрсөн нярайн цаг бусын үхлээс болж хямарсан мэт нүдийг нь нулимс бүрхдэг; заримд нь бүр ингэж амьдрах ичгүүртэй санагддаг тул өөрсдийг нь удалгүй аваач гэж Бурханд залбирдаг; зарим нь хүндээр өвчлөөд хараахан ухаан ороогүй байгаа мэт бүхий л өдрийг мэл гайхан өнгөрөөдөг; зарим нь гомдоллосныхоо дараа сэмхэн явж оддог; зарим нь өөрсдийнхөө байгаа газраас Намайг магтсаар байдаг ч зарим талаар сөрөг хэвээр үлддэг. Өнөөдөр бүх зүйл илчлэгдэх үед Би өнгөрсний талаар дахин ярих хэрэггүй; илүү их ач холбогдолтой зүйл бол та нар өнөөдөр Миний өгсөн байр сууриас туйлын үнэнч хэвээр байж чаддаг байх ёстой, ингэснээр хийсэн бүхэн чинь Миний сайшаалд нийцэж, хэлдэг бүхэн чинь Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн үр дүн болж, эцэстээ амьдран харуулдаг зүйл чинь Миний дүр, бүхэлдээ Миний илэрхийлэл байх юм.

Миний үг хэдийд ч, хаана ч хэлэгдэж, илэрхийлэгддэг тул та нар ч бас цаг ямагт Миний өмнө өөрсдийгөө мэдэж байх ёстой. Учир нь, өнөөдөр бол эцсийн эцэст өнгөрсөн үетэй адилгүй бөгөөд цаашид чи хүссэн бүхнээ биелүүлж чадахгүй. Харин чи Миний үгийн удирдамж дор өөрийнхөө биеийг захирах чадвартай байх ёстой; чи Миний үгийг түшиг тулгуураа болгон ашиглах ёстой ба болчимгүй аашилж болохгүй. Чуулгануудын бодит хэрэгжүүлэлтийн бүх замыг Миний үгээс олж болно. Миний үгийн дагуу үйлддэггүй хүмүүс Миний Сүнсэнд шууд халддаг ба Би тэднийг устгана. Нэгэнт юмс өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрсэн учраас та нар өнгөрсөн үеийн үйл хэрэг, үйлдэлдээ хэтэрхий их шаналж, харамсах хэрэггүй. Миний уужим сэтгэл далай тэнгис, тэнгэр мэт хязгааргүй—хүний чадвар болон Миний талаарх мэдлэгийг Би алган дээрээ тавьсан мэт мэддэг бус уу? Хүмүүсийн дундаас Миний гарт байдаггүй хэн байна вэ? Биеийн хэмжээ чинь хэр том болохыг Би огт мэддэггүй, үүнийг ердөө ч мэдэхгүй гэж чи бодож байна уу? Тийм байх боломжгүй! Тиймээс бүх хүнийг хамгийн их цөхөрч байхад, хүлээж чадахаа болиод, шинээр эхлэхийг хүсэх үед, юу болоод байгааг Надаас асуухыг хүсэх үед, зарим нь самуун явдалд умбаж, заримд нь бослого гаргах санаа төрж, зарим нь үнэнчээр үйлчлэл үзүүлж байх үед Би Өөрийн ардуудыг ариусгаж, шүүх шүүлтийн эриний хоёр дахь хэсгийг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, Би Өөрийн ардыг албан ёсоор сургаж эхлэн, Надад сайхан гэрчлэл хийгээд зогсохгүй, түүнчлэн Миний төлөө Миний ардын суудлаас тулаанд сүрлэг ялалт байгуулах боломжийг та нарт олгоно.

Миний ардууд цаг ямагт Сатаны зальхай явуулгаас сэрэмжилж, Миний төлөө Миний гэрийн үүдийг хамгаалах ёстой; Сатаны урхинд унахаас сэргийлэхийн тулд бие биеэ дэмжиж, нэг нэгийгээ хангаж чаддаг байх ёстой ба Сатаны занганд унавал харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Яагаад Би та нарыг ийнхүү яаран сургаж байна вэ? Яагаад Би та нарт сүнсний ертөнцийн бодит баримтыг хэлж өгдөг вэ? Яагаад Би та нарт ахин дахин сануулж, захидаг вэ? Та нар энэ талаар ер нь бодож үзэж байсан уу? Бодож тунгаагаад ер нь тодорхой ойлгосон уу? Тиймээс та нар өнгөрсөн үеийн суурин дээр үндэслэн өөрсдийгөө боловсруулаад зогсохгүй, түүнчлэн өнөөдрийн үгийн удирдамж дор өөрсдийн доторх хольцыг арилган, Миний үг болгоныг сүнсэн дотроо үндэслүүлж, цэцэглүүлж, бүр ч чухал нь илүү их жимс гаргах хэрэгтэй. Учир нь Миний шаарддаг зүйл бол гоёмсог цэцэгс биш, харин элбэг дэлбэг үр жимс буюу мууддаггүй үр жимс юм. Миний үгийн жинхэнэ утгыг ойлгов уу? Хүлэмжин дэх цэцэгс одод шиг тоо томшгүй олон агаад бахдан биширсэн олны сэтгэлийг татдаг хэдий ч хатаж гандмагцаа Сатаны овжин явуулга шиг салбайж навсайдаг ба хэн ч тэдгээрийг сонирхдоггүй. Харин салхинд үлээгдэн, наранд шарагдаж, Надад гэрчлэл хийдэг бүх хүн гоёмсог сайхнаар цэцэглэдэггүй хэдий ч цэцэгс нь хагдармагц жимсэлдэг, учир нь Би тэгэхийг шаарддаг билээ. Эдгээр үгийг хэлэх үед минь та нар хэр ихийг ойлгож байна вэ? Цэцэгс гандаж, үр жимс ургамагц, мөн энэ бүх жимс Миний таашаалын төлөө өгөгдмөгц Би газар дээрх бүх ажлаа төгсгөж, Өөрийн мэргэн ухааны биелэлтийг эдэлж эхэлнэ!

1992 оны 2 дугаар сарын 22

Өмнөх: 2-р бүлэг

Дараах: 4-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих