Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЧИ ХҮРЭХ ГАЗРЫНХАА ТӨЛӨӨ ХАНГАЛТТАЙ САЙН ҮЙЛ БЭЛДЭХ УЧИРТАЙ

Хурд

ЧИ ХҮРЭХ ГАЗРЫНХАА ТӨЛӨӨ ХАНГАЛТТАЙ САЙН ҮЙЛ БЭЛДЭХ УЧИРТАЙ

Би та нарын дунд ихээхэн ажил хийсэн ба мэдээж бас өдий төдий айлдвар айлдсан. Гэсэн ч Миний үг болон Миний ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилгыг бүрэн биелүүлээгүй гэж Надад өөрийн эрхгүй санагддаг. Учир нь, эцсийн өдрүүдэд Миний ажил тодорхой нэг хүн юм уу зарим хүмүүсийн төлөө биш, харин Өөрийн төрөлх зан чанарыг харуулахын төлөө байдаг билээ. Гэсэн ч тоо томшгүй олон учир шалтгааны улмаас—магадгүй цаг хомс байдгаас, эсвэл ажлын завсар чөлөөгүй хуваариас болоод—Намайг өчүүхэн төдий ч мэдэж авах боломжийг Миний зан чанар хүнд олгосонгүй. Тиймээс Өөрийн ажилд шинэ хуудас нээхийн тулд Би шинэ төлөвлөгөө рүүгээ, Өөрийн эцсийн ажил руу алхдаг, ингэснээр Намайг харсан бүхэн цээжээ дэлдэж, Миний оршин тогтнолоос болж тасралтгүй цурхиран уйлах болно. Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхийд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд Би хүн төрөлхтний өмнө Өөрийн бүх зан чанарыг ил болгодог, ингэснээр Намайг мэддэг бүхэн, мэддэггүй бүхэн нүдээ хужирлаж, Би үнэхээр хүний ертөнцөд ирсэн ба бүх зүйл өсөн үрждэг газар дэлхийд ирсэн гэдгийг харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Миний цорын ганц “өчиг” юм. Та нар Миний хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулахыг Би хүсэж байна, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэргүүцдэг бүх хүнд дахин нэгэнтээ ойртож байна.

Тэнгэрүүдтэй хамтаар Би Өөрийн хийх ёстой ажлыг эхэлдэг. Иймээс Би, хүмүүсийн урсгал дундуур алхаж, тэнгэр газрын хооронд явдаг бөгөөд хэн ч Миний хөдөлгөөнийг анзаараагүй, Миний үгийг анхаараагүй. Тиймээс Миний төлөвлөгөө төвөггүй ахисаар л байна. Та нарын бүх эрхтэн дэндүү хөшүүн болсон учраас л та нар Миний ажлын алхмуудыг өчүүхэн төдий ч мэддэггүй. Гэхдээ та нар Миний санаа зорилгыг ухаарах өдөр гарцаагүй ирэх болно. Өнөөдөр Би та нартай хамт амьдарч, та нартай хамт зовдог. Надад ханддаг хүн төрөлхтний хандлагыг Би аль эртнээс ойлгосон. Би нэмж тодруулга хийхийг, та нарыг ичээхийн тулд шаналгаатай сэдвээр нэмж жишээ дурдахыг бүр ч хүсэхгүй байна. Та нар хийсэн бүхнээ зүрх сэтгэлдээ тооцоолж байгаад дахин уулзах өдрөө бид өөрсдийнхөө тайланг тулган үзэх нь Миний цорын ганц хүсэл юм. Би та нарын дундаас хэн нэгнийг гүжирдэхийг хүсдэггүй, учир нь Би үргэлж шударга, эрх тэгш агаад чигч шулуунаар ажиллаж ирсэн билээ. Мэдээж Би та нарыг нээлттэй, уужим сэтгэлтэй байж, тэнгэр, газар болоод өөрсдийнхөө мөс чанарт харшлах юм бүү хийгээсэй гэж бас хүсдэг. Та нараас Миний шаарддаг ганц зүйл энэ. Олон хүн балмад муу зүйл үйлдсэнээсээ болж тайван амгалан биш, сэтгэл түгшдэг ба ганц ч сайн үйл хийгээгүйнхээ улмаас олон хүн өөрсдөөсөө ичдэг. Мөн маш олон хүн өөрсдийнхөө нүглээс болж ичдэггүй, оронд нь улам дордож, Миний зан чанарыг туршихын тулд хараахан бүрэн илчлэгдээгүй байгаа зэвүүн зүс царайг нь нуудаг багаа бүрмөсөн хуулж хаядаг. Би аливаа хүний үйлдлийг тоодог ч үгүй, сайтар анзаардаг ч үгүй. Үүний оронд Би мэдээлэл цуглуулах ч бай, эсвэл газар нутгаар хэрэн хэсэх ч бай, эсвэл сонирхдог зүйлээ хийх ч бай хамаагүй, Өөрийн хийх учиртай ажлыг хийдэг. Гол чухал цагт Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг анх төлөвлөснийхөө дагуу нэг агшин ч хожигдолгүй, эсвэл нэг агшин ч түрүүлэхгүйгээр, амархан, шуурхай хэрэгжүүлдэг. Гэхдээ Би ажлын алхам бүрийг хэрэгжүүлэхдээ зарим хүнийг хаядаг, учир нь Би тэдний бялдууч зан болон хуурамч дүр эсгэдэг боол шиг төр байдлыг жигшдэг. Миний зэвүүцдэг хүмүүс санаатай ч бай, санамсаргүй ч бай гарцаагүй хаягдах болно. Товчхондоо, Би Өөрийн жигшдэг бүх хүнийг Өөрөөсөө хол байлгахыг хүсдэг. Миний гэрт үлдсэн хорон муу хүмүүсийг Би өршөөхгүй гэдгийг хэлэх нь бүр ч илүүц юм. Хүний шийтгэлийн өдөр ойрхон байгаа учраас Би тэдгээр жигшүүрт сүнснүүдийг хөөж явуулах гэж яараагүй, учир нь Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө бий.

Одоо бол Би хүнийг хүн болгож эхлэх үе шат биш, харин хүн нэг бүрийн төгсгөлийг тодорхойлох цаг юм. Би хүн нэг бүрийн үг болон үйлдлийг, түүнчлэн Намайг дагаж буй тэдний замыг, тэдний төрөлхийн онцлог шинжийг, мөн тэдний эцсийн гүйцэтгэлийг тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг. Ийм маягаар ямар ч хүн Миний гараас зайлахгүй ба Миний оноосноор бүгд өөрсдийнхөө төрөлтэй хамт байх болно. Хүн нэг бүрийн хүрэх газрыг Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ болон ялангуяа өрөвдүүлж буй түвшин дээр нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшиж байгаа эсэхийнх нь дагуу шийддэг. Үүнээс өөр сонголт байхгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн мөн л шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хөдөлшгүй баримт. Тиймээс шийтгэгддэг бүх хүн бол тоо томшгүй олон муу үйлийнхээ хариуд Бурханы зөвт байдлын дагуу цээрлэл болгон ийнхүү шийтгүүлдэг юм. Би эхэлснээс нь хойш Өөрийнхөө төлөвлөгөөнд ганц ч өөрчлөлт оруулаагүй. Хүний хувьд гэвэл, Өөрийнхөө үгийг чиглүүлдэг хүмүүсийн маань, мөн үнэхээр сайшаадаг хүмүүсийн маань тоо ч бас цөөрч байгаа мэт санагддаг болохоор л тэр юм. Гэвч Миний төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөөгүй гэдгээ Би хэвээр хадгалдаг; харин хүний итгэл болон хайр нь үргэлжид өөрчлөгдөж, үргэлж багасаж, хүн болгон Надад долигонож байснаа Надад хүйтэн хандаж, эсвэл бүр Намайг хөөж ч болзошгүй хэмжээнд хүрдэг. Би зэвүүцэл, жигшлийг мэдэрч, эцэстээ шийтгэл оноох хүртэл та нарт хандах Миний хандлага халуун ч биш, хүйтэн ч биш байх болно. Гэхдээ та нарын шийтгэлийн өдөр Би та нарыг бас л харна, харин та нар Намайг харж чадахаа болино. Та нарын дунд өнгөрөөсөн амьдрал Надад хэдийн залхмаар, уйтгартай болсон, тиймээс та нарын хорсолтой үгийн доромжлолоос зайлсхийж, тэвчихийн аргагүй арчаагүй ааш авираас чинь холдохын тулд, та нар цаашид Намайг хуурч чадахааргүй, эсвэл Надад хааш яаш байдлаар хандаж чадахааргүй өөр орчинд амьдрах гээд сонгочихсон гэдгээ хэлэх юун. Та нарыг орхихоосоо өмнө Би үнэнээс гажсан юм хийхийг тэвчээч гэж та нарыг мөн л ятгах ёстой. Харин та нар бүгдэд таалагдах, бүх хүнд үр ашиг авчрах, хүрэх газарт чинь ач тусаа өгөх зүйлсийг хийх хэрэгтэй, эс бөгөөс гай гамшгийн дунд зовох хүн чамаас өөр хэн ч биш байх болно.

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүнд өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн хорон муу хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс нүглийнхээ төлөөснөөс зугтахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн туршид хааяа үзэгдэх гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Анх хүн төрөлхтнийг удирдан хөтөлж эхэлснээс хойш Би Өөртэйгээ адил санаа бодолтой бүлэг хүмүүсийг олж авахыг ихэд хүсэн найдсаар ирсэн. Надтай адил санаа бодолгүй хүмүүсийг Би хэзээ ч мартаагүй; Би тэднийг зүрх сэтгэлдээ зэвүүрхэн хадгалж, тэдэн дээр Өөрийн цээрлэлийг буулгах боломжийг л хүлээж байгаа ба үүнийг харах нь Надад таашаал өгөх болно. Өнөөдөр Миний өдөр эцэстээ ирсэн ба Би цаашид хүлээх хэрэггүй!

Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэх төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө юм. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь, Өөрийн хийсэн бүхнийг бүгдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш, тэр тусмаа хүн төрөлхтнийг бий болгосон нь байгаль эх бүр ч биш, эсрэгээрээ бүх зүйлийн дундах амьд амьтан бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүр хараасай гэж Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн зөвхөн мөхөж, гай тотгорын шаналал амсах болно. Ямар ч хүн үзэсгэлэнт нар, сар, эсвэл ногоон дэлхийг дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн зөвхөн хүйтэн цэвдэг шөнө болон үхлийн сүүдрийн хэрцгий хөндийтэй л тулгарах болно. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, мөн үүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн нэн даруй бүрэн зогсонги байдалд орно. Хэдийгээр хэн ч Намайг анхаарч үздэггүй боловч Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрэл гамшиг амсаж, бүх төрлийн сүг сүнсэнд гишгэлүүлэх болно. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн, хүн сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэдэг л Миний ганц найдвар юм. Хэдийгээр Миний ачийг хариулах хүн маш цөөхөн боловч энэ олон жилийн туршид хүн төрөлхтний дунд нааш цааш яаравчлан гүйсэн минь үр бүтээлтэй байж, Би тун сэтгэл хангалуун байгаа учраас хүний ертөнц дэх Өөрийн аяныг төгсгөж, Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх болно. Миний анхаардаг зүйл бол хүмүүсийн тоо биш, харин ч тэдний сайн үйл хэрэг юм. Ямар ч байсан та нар өөрсдийн хүрэх газрын төлөө хангалттай сайн үйлийг бэлдэнэ гэж Би найдаж байна. Тэгвэл л Би сэтгэл хангалуун байх болно; эс бөгөөс та нарын хэн ч та нарт тохиолдох гай гамшгаас зугтаж чадахгүй. Гай гамшиг Надаас үүсдэгмар ч байсан даар зохион байгуулагддаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд та нарын үйлдэл болон үйл хэрэг бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл болон хайр хий хоосон байсан бөгөөд та нар хулчгар юм уу хүчтай гэдгээ л харуулсан. Үүний тухайд Би зөвхөн сайн, эсвэл муу шүүлт л хийх болно. Та нарын тус бүрийн үйлдэл муу шүүлт л хийх болно. Та нарын тус бүрийн даж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд та нарын үйлдэл болон үйл хэрэг бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл болон нч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөл үзүүлэхгүй, учир нь, Миний өршөөл зөвхөн энэ хүртэл үргэлжилдэг. Цаашлаад Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би нүүр өгөхгүй, тэр ч байтугай Би найзуудынхаа ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсан хэн ч үүрд Миний зүрх сэтгэлд үлдэх болно.

Өмнөх:ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН ХРИСТ Л ХҮНД МӨНХ АМИЙН ЗАМЫГ ӨГЧ ЧАДНА

Дараах:ЧИ ХЭНД ҮНЭНЧ ВЭ?