Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил

Хүн сүнсний нарийн ширийнийг хэрхэн ойлгож авдаг вэ? Ариун Сүнс хүн дотор хэрхэн ажилладаг вэ? Сатан хүн дотор яаж ажилладаг вэ? Муу ёрын сүнснүүд хүн дотор хэрхэн ажилладаг вэ? Илрэлүүд нь юу вэ? Чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед энэ нь Ариун Сүнснээс ирдэг үү, чи үүнийг дуулгавартай дагах ёстой юу, эсвэл голох ёстой юу? Хүмүүсийн бодит хэрэгжүүлэлтэд хүний хүслээс ихээхэн зүйл гардаг ч хүмүүс үүнийг Ариун Сүнснээс ирдэг гэж тууштай итгэдэг. Зарим зүйл муу ёрын сүнснээс ирдэг атал хүмүүс тэдгээрийг Ариун Сүнснээс ирсэн гэж бодсоор байдаг бөгөөд заримдаа Ариун Сүнс хүмүүсийг дотроос нь залж чиглүүлдэг ч хүмүүс, ийм удирдамж Сатанаас ирдэг хэмээн айж, дуулгавартай дагаж зүрхэлдэггүй, гэтэл бодит байдал дээр тэр удирдамж нь Ариун Сүнсний гэгээрэл байдаг. Тиймээс хүн ялган салгахгүй л бол бодит туршлагаараа туулах ямар ч аргагүй юм; ялгаж салгахгүйгээр амь олж авах аргагүй. Ариун Сүнс яаж ажилладаг вэ? Муу ёрын сүнс яаж ажилладаг вэ? Хүний хүслээс юу гардаг вэ? Мөн Ариун Сүнсний удирдамж болон гэгээрлээс юу төрөн гардаг вэ? Хэрвээ чи хүний доторх Ариун Сүнсний ажлын хэв маягийг ухаарвал өдөр тутмын амьдралдаа болон бодит туршлагынхаа явцад мэдлэгээ өсгөж, ялган салгаж чадна; та нар Бурханыг мэдэж авч, Сатаныг ойлгож, ялган таньж чадна; мөн өөрсдийн дуулгавартай байдал юм уу эрэл хайгуулдаа будилж төөрөлдөхгүй бөгөөд бодол санаа нь саруул тунгалаг, Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагадаг нэгэн байх болно.

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг; тэд идэвхгүй, албадуулсан байдаггүй, харин идэвх санаачилгаараа үйлддэг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхыг хүсэж, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байдаг. Тэд дотроо шаналалтай, сул дорой байдаг хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байдаг; тэд дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал болон сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ тэд дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэх хайрыг амьдран харуулдаг; тэд Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг бөгөөд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүн дээр ажиллаж, хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Тэрээр хэрэгцээнийх нь дагуу тэднийг хангаж, дутагддаг зүйл болон дутагдлынх нь дагуу эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг бодит амьдрал дээр гэгээрүүлж, залж чиглүүлэхийн төлөө байдаг; тэд бодит амьдрал дээр Бурханы үгийг туулж байж л Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байр байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнсний ажилтай байдаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байдаг; залбирах үедээ урам зоригтой байдаг; ямарваа зүйл тохиолдоход идэвхгүй бус байдаг; ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг тэдгээр зүйлийн дотроос харж чаддаг. Тэд идэвхгүй, сул дорой биш байдаг бөгөөд бодит бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Ариун Сүнсний ажил ямар үр дүнд хүрдэг вэ? Чи мунхаг, ялган таних чадваргүй байж болох боловч Ариун Сүнс ажиллаж л байгаа цагт чи итгэлтэй болж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгаагаа үргэлж мэдэрнэ. Урдах бэрхшээл чинь хэчнээн их байлаа ч, чи хамтран ажиллахад бэлэн байна. Чамд ямар нэгэн юм тохиолдож, тэр нь Бурханаас ирсэн үү, эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байх боловч чи хүлээж чадна, мөн идэвхгүй ч биш, хайнга ч биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор чинь ажиллах үед чамд бодит бэрхшээл тулгарсаар байдаг: Заримдаа чи уйлж, заримдаа чиний даван гарч чадахгүй зүйлс байдаг боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын л үе шат юм. Хэдийгээр чи тэдгээр бэрхшээлийг даван гараагүй ч, хэдийгээр тухайн үед сул дорой, гомдлоор дүүрэн байсан ч дараа нь туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чадсан. Чиний идэвхгүй байдал хэвийн туршлагатай байхад чинь саад хийж чадахгүй бөгөөд бусад хүн юу ч хэлж байсан, бусад нь чам руу яаж ч дайрч довтолж байсан, Бурханыг хайрлаж мөн л чаддаг. Залбирлын үеэр чи, урьд нь Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах болгондоо Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь дотор чинь Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг. Энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн байр байдал юм.

Сатанаас гардаг ажил гэж юу вэ? Сатанаас гардаг ажилд хүмүүсийн доторх үзэгдэл тодорхойгүй байдаг; хүмүүс хэвийн хүн чанаргүй, үйлдлийнх нь цаад сэдэл буруу байдаг бөгөөд хэдийгээр Бурханыг хайрлахыг хүсдэг ч дотор нь үргэлж буруутгал байдаг, эдгээр буруутгал болон бодол тэдний дотор байнга үймээн учруулж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байхад нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, Сатаны ажил хүмүүсийн дотор ормогц зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаггүй. Тийм хүмүүс өөрсдийгөө яахаа мэддэггүй—хүмүүс цугларч байгааг харах үедээ зугтахыг хүсэж, бусдыг залбирч байхад нүдээ аньж чаддаггүй. Муу ёрын сүнсний ажил нь Бурхан, хүн хоёрын хоорондох хэвийн харилцааг сүйтгэж, хүмүүсийн урьдын үзэгдэл болон амийн оролтын замыг самууруулдаг; зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чаддаггүй ба тэднийг үймүүлж, дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог. Тэдний зүрх сэтгэл амар тайван байж чаддаггүй бөгөөд тэдэнд Бурханыг хайрлах ямар ч хүч чадал үлдэлгүй, сүнсээрээ унасан байдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Сатаны ажлын илрэл нь: үзэл бодолдоо бат зогсож, гэрчлэлд зогсож чадахгүй байх, чамайг Бурханы өмнө буруутай, Бурханд үнэнч бус нэгэн болгох зэрэг юм. Сатан үймүүлэх үед чи өөрийн доторх Бурханыг гэх хайр болон үнэнч байдлаа алдаж, Бурхантай харилцах хэвийн харилцаагаа үгүй хийдэг бөгөөд үнэнийг юм уу өөрийгөө сайжруулахаар эрэлхийлдэггүй; харин доройтож, идэвхгүй болж, өөрийгөө өөгшүүлж, нүглийн тархалтыг зоргоор нь тавьдаг ба нүглийг үзэн яддаггүй; түүнчлэн Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгодог; чиний дотор Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөдөг байдлыг алга болгон, Бурханы талаар гомдоллож, Бурханыг эсэргүүцэж, сэжиглэхэд чамайг хүргэдэг; тэр ч бүү хэл, чи Бурханыг орхих эрсдэлд ордог. Энэ бүхэн Сатанаас гардаг.

Өдөр тутмын амьдралд чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед Ариун Сүнсний ажлаас гарсан уу, эсвэл Сатаны ажлаас гарсан уу гэдгийг нь чи хэрхэн ялган салгах ёстой вэ? Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн байх үед сүнслэг амьдрал болон махан бие дэх амьдрал нь хэвийн байдаг, эрүүл ухаан нь хэвийн, эмх цэгцтэй байдаг. Ийм нөхцөл байдалд байх үед тэдний дотроо туулж, мэдэж авдаг зүйлийг ерөнхийд нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөнөөс гардаг (Бурханы үгийг идэж, уух үедээ мэдлэг ухаантай байх юм уу зарим нэг энгийн мэдлэг эзэмшиж, эсвэл зарим зүйл дээр үнэнч байж, эсвэл зарим зүйл дээр Бурханыг хайрлах чадалтай байх—энэ бүхэн Ариун Сүнснээс гардаг) гэж хэлж болно. Хүн дэх Ариун Сүнсний ажил тун хэвийн байдаг; хүн үүнийг мэдрэх чадваргүй бөгөөд энэ нь хүнээр өөрөөр нь дамжиж байгаа мэт санагддаг, гэхдээ үнэндээ энэ нь Ариун Сүнсний ажил юм. Өдөр тутмын амьдралд, Ариун Сүнс хүн бүрд их, бага ажлын аль алийг хийдэг бөгөөд гагцхүү энэ ажлын хэмжээ л ялгаатай байдаг. Зарим хүн сайн хэв чанартай байдаг бөгөөд аливааг хурдан ойлгодог, тэдний доторх Ариун Сүнсний гэгээрэл ялангуяа их байдаг. Харин зарим хүн хэв чанар муутай, аливааг ойлгохдоо удаан байдаг боловч Ариун Сүнс тэднийг дотроос нь хөдөлгөдөг бөгөөд тэд ч бас Бурханд үнэнч байж чадна—Ариун Сүнс Бурханыг эрэлхийлдэг бүх хүнд ажилладаг. Өдөр тутмын амьдралдаа хүмүүс Бурханыг эсэргүүцдэггүй, эсвэл Бурханы эсрэг тэрсэлдэггүй, Бурханы удирдлагад саад болох зүйлсийг хийдэггүй, Бурханы ажлыг үймүүлдэггүй байх үед хүн нэг бүрд Бурханы Сүнс их, бага хэмжээгээр ажилладаг; Тэрээр тэднийг хөдөлгөж, гэгээрүүлж, тэдэнд итгэл, хүч чадал өгч, идэвх санаачилгатайгаар ороход хүргэж, мөн залхуурахгүй, махан биеийн зугаа цэнгэлд шунахгүй, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байж, Бурханы үгийг хүсэн эрмэлзэхэд хүргэдэг. Энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирдэг ажил билээ.

Хүмүүсийн байр байдал хэвийн бус байх үед тэднийг Ариун Сүнс хаядаг; тэд оюун санаандаа гомдомтгой, буруу сэдэлтэй байдаг, мөн залхуурч, махан биеэ өөгшүүлж, зүрх сэтгэл нь үнэний эсрэг тэрсэлдэг. Энэ бүхэн Сатанаас гардаг. Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн бус байх үед, мөн тэдний дотор харанхуй байж, хэвийн эрүүл ухаанаа алдаж, Ариун Сүнсэнд хаягдаж, өөрсдийнхөө дотор Бурханыг мэдэрч чадахгүй байх үед дотор нь Сатан ажиллаж байгаа юм. Хэрвээ хүмүүс дотроо үргэлж хүч чадалтай байж, Бурханыг үргэлж хайрладаг бол ерөнхийдөө аливаа зүйлс тэдэнд тохиолдох үед тэдгээр нь Ариун Сүнснээс ирдэг ба тэд хэнтэй ч уулзсан бай, тэр уулзалт нь Бурханы зохицуулалтын үр дүн байдаг. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал чинь хэвийн байх үед, мөн чамайг Ариун Сүнсний агуу ажил дотор байх үед Сатан чамайг ганхуулах боломжгүй. Энэхүү суурин дээр юм бүхэн Ариун Сүнснээс ирдэг гэж хэлж болох бөгөөд хэдий чамд буруу бодол байж болох ч тэдгээрээс татгалзаж, дагахгүй байж чадна. Энэ бүхэн Ариун Сүнсний ажлаас гардаг. Сатан ямар нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцдог вэ? Нөхцөл байдал чинь хэвийн бус байх үед, Бурханаар хөдөлгөгдөөгүй, Бурханы ажилгүй, дотроо уйтгартай, хоосон байх үед, Бурханд залбирсан ч юу ч ухаарахгүй, Бурханы үгийг идэж, уухдаа ч гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэхгүй байх үед та нарын дотор Сатан ажиллахад амархан байдаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсэнд хаягдаж, Бурханыг мэдэрч чадахгүй байх үед чинь Сатаны уруу таталтаас гардаг олон зүйл та нарт тохиолддог. Ариун Сүнсийг ажиллаж байхад Сатан ч бас нэгэн зэрэг ажилладаг байгаа. Ариун Сүнс хүний сэтгэл доторхыг хөдөлгөхийн сацуу Сатан хүнийг үймүүлдэг. Гэхдээ Ариун Сүнсний ажил тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд нөхцөл байдал нь хэвийн хүмүүс ялалт байгуулж чаддаг, энэ нь Ариун Сүнсний ажил Сатаны ажлыг ялан дийлж байгаа хэрэг юм. Харин Ариун Сүнсийг ажиллах үед хүмүүсийн дотор завхарсан зан чанар байсаар байдаг; гэхдээ Ариун Сүнсний ажлын үеэр хүмүүсийн хувьд өөрсдийнхөө тэрслүү байдал, сэдэл, хольцыг олж мэдэж, танихад амархан байдаг. Тэр үед л хүмүүс харуусаж, гэмших хүсэлтэй болдог. Ийм болохоор тэдний тэрслүү, завхарсан зан чанар Бурханы ажил дотор аажмаар хаягддаг. Ариун Сүнсний ажил нэн хэвийн байдаг; Түүнийг хүмүүс дээр ажиллахад хүмүүст мөн л бэрхшээл тохиолдоно, тэд мөн л уйлж, зовж, сул дорой байдаг бөгөөд тэдний хувьд тодорхойгүй зүйл их байсаар байдаг, гэхдээ ийм байдалд тэд уруудан доройтохоо больж, Бурханыг хайрлаж чаддаг, мөн хэдий тэд уйлж, дотроо шаналж байсан ч Бурханыг магтах чадвартай хэвээр байдаг; Ариун Сүнсний ажил тун хэвийн бөгөөд өчүүхэн төдий ч ер бусын биш. Ариун Сүнсийг ажиллаж эхэлмэгц хүмүүсийн байр байдалд өөрчлөлт гарч, тэдний хувьд үндсэн зүйлс арилдаг гэж ихэнх хүмүүс итгэдэг. Тийм итгэл нь эндүү ташаа юм. Ариун Сүнс хүний дотор ажиллах үед хүний идэвхгүй зүйлс байсаар байдаг бөгөөд биеийн хэмжээ нь өөрчлөгдөлгүй хэвээр үлддэг ч тэрээр Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авдаг тул түүний байр байдал илүү идэвх санаачилгатай, доторх нөхцөл байдал нь хэвийн байдаг ба тэрээр хурдан өөрчлөгддөг. Бодит туршлагаараа хүмүүс үндсэндээ Ариун Сүнсний юм уу Сатаны ажлыг туулдаг бөгөөд хэрвээ тэд эдгээр байр байдлыг ухаарч, ялган салгаж чадахгүй бол бодит туршлагад орох огт боломжгүй, зан чанарын өөрчлөлтийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Тиймээс Бурханы ажлыг туулахын гол түлхүүр нь ийм зүйлсийг нэвт шувт харж чаддаг байх явдал юм; ийм маягаар, тэдний хувьд үүнийг туулахад илүү амархан байх болно.

Ариун Сүнсний ажил нь хүмүүст эерэг ахиц гаргах боломж олгодог байхад Сатаны ажил нь тэднийг сөрөг болж, ухарч няцаж, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, Бурханд итгэл алдаж, үүргээ биелүүлэхдээ сул дорой болоход хүргэдэг. Ариун Сүнсний гэгээрлээс үүдэн гардаг бүхэн нь нэлээд ердийн байдаг; энэ нь чамайг хүчилдэггүй. Хэрвээ чи дуулгавартай дагавал амар тайван байна; дуулгаваргүй бол дараа нь зэмлүүлнэ. Ариун Сүнсний гэгээрэл байхад чиний хийдэг юу ч хязгаарлагдаж, үймүүлэгдэхгүй, чи чөлөөтэй байх ба чиний үйлдлүүдэд хэрэгжүүлэх зам байх болно, чи ямар нэгэн хязгаарлалтад автахгүй, харин Бурханы хүсэлд үндэслэн үйлдэж чадна. Сатаны ажил олон зүйл дээр чамд үймээн учруулдаг; энэ нь чамайг залбирах хүсэлгүй, Бурханы үгийг идэж, уухад хэтэрхий залхуу, чуулганы амьдралаар амьдрах дургүй болгодог бөгөөд чамайг сүнслэг амьдралаас хөндийрүүлдэг. Ариун Сүнсний ажил өдөр тутмын амьдралд чинь саад болдоггүй бөгөөд хэвийн сүнслэг амьдралд чинь саад болдоггүй. Тохиолдож байх яг тэр хоромд нь та нар олон зүйлийг ялган салгаж чаддаггүй ч хэдэн өдрийн дараа зүрх сэтгэл чинь гэрэлтэж, оюун санаа чинь цэлмэдэг. Чи сүнсний зүйлсийн талаар бага зэрэг мэдэрдэг болж, тухайн бодол Бурханаас ирсэн үү, Сатанаас ирсэн үү гэдгийг аажмаар ялган таньж чаддаг. Зарим зүйл чамайг Бурханыг илт эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрслэхэд хүргэдэг, эсвэл Бурханы үгийг хэрэгжүүлэхийг чинь болиулдаг; эдгээр зүйл бүгд Сатанаас гардаг. Зарим зүйл илэрхий биш байдаг бөгөөд тухайн үедээ та нар ялган таньж чаддаггүй; дараа нь тэдгээрийн илрэлийг хараад, ялган таньж чаддаг. Хэрвээ чи аль зүйл Сатанаас гардаг, алийг нь Ариун Сүнс чиглүүлдгийг тодорхой ялган салгаж чаддаг бол өөрсдийнхөө туршлагад амархан төөрөлдөхгүй. Заримдаа нөхцөл байдал чинь сайнгүй байх үед чамайг идэвхгүй байдлаас гаргах тодорхой бодол чамд төрдөг. Нөхцөл байдал чинь таагүй байх үед ч зарим бодол чинь Ариун Сүнснээс бас гарч болно гэдгийг энэ нь харуулдаг. Чамайг идэвхгүй байх үед бүх бодлыг чинь Сатан илгээдэг юм биш; хэрвээ тийм байсан бол чи хэзээ идэвхтэй байдал руу өөрчлөгдөж чадах юм бэ? Хэсэг хугацаанд идэвхгүй байснаа Ариун Сүнс чамд төгс болгуулах боломж өгдөг; Тэрээр чамайг хөдөлгөж, идэвхгүй байдлаас чинь гаргаж, чи хэвийн байдалд ордог.

Ариун Сүнсний ажил юу болохыг, Сатаны ажил юу болохыг мэдсэнээр туршлагынхаа явцад чи эдгээрийг өөрийнхөө байр байдалтай болон хувийн туршлагатай харьцуулж болох бөгөөд ийм маягаар, зарчимтай холбоотой илүү олон үнэн туршлагад чинь байх болно. Зарчмын тухай эдгээр үнэнийг ойлгоод чи өөрийнхөө бодит байдлыг хянах чадвартай болж, хүмүүс, үйл явдлыг ялган салгаж чаддаг болох бөгөөд Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд маш их хичээл чармайлт зарцуулах хэрэггүй болно. Мэдээж, энэ нь чиний сэдэл зөв байгаагаас, эрж хайж, хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаас хамаардаг. Иймэрхүү хэл буюу зарчимтай холбоотой хэл нь чиний туршлагад байх ёстой. Үүнгүйгээр чиний туршлага Сатаны үймээн болон мунхаг мэдлэгээр дүүрэн байх болно. Хэрвээ чи Ариун Сүнс хэрхэн ажилладгийг ойлгодоггүй бол Бурханд хэрхэн залбирахаа эсвэл хэрхэн орох учиртайгаа ойлгодоггүй бөгөөд Сатан хүмүүсийг залилж, үймүүлэхийн тулд хэрхэн үйлддэгийг ойлгохгүй бол хэрхэн Сатаныг голж, гэрчлэлдээ бат зогсохоо мэдэхгүй. Ариун Сүнс яаж ажилладаг, Сатан яаж үйлддэг нь хүмүүсийн ойлгох ёстой зүйл, Бурханд итгэхдээ хүмүүсийн туулах ёстой зүйлс билээ.

Өмнөх: Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна

Дараах: Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих