113-р бүлэг

Миний хийдэг үйлдэл бүрд Миний мэргэн ухаан байдаг ч хүн үүнийг огтхон ч ухан ойлгож чадахгүй; хүн Миний үйлдэл, Миний үгийг л харж чаддаг боловч хүнд үндсэндээ ийм чадвар байдаггүй учраас Миний алдар юм уу Миний үнэн биеийн дүр төрхийг харж чаддаггүй. Иймээс, Би хүнийг өөрчлөлгүйгээр ууган хөвгүүдтэйгээ хамт Сионд эргэн ирж, дүр төрхөө өөрчилнө, ингэснээр хүн Миний мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлыг харна. Хүний одоо харж буй Миний мэргэн ухаан, бүхнийг чадагч байдал бол Миний алдрын нэг жаахан хэсэг төдий—үүнийг дурдахын ч хэрэггүй. Миний мэргэн ухаан болон Миний алдар хязгааргүй—хэмжээлшгүй гүнзгий—хүний оюун санаа үүнийг бодож, ойлгож огт чадахгүй гэдгийг үүнээс харж болно. Хаанчлалыг байгуулах нь ууган хөвгүүдийн үүрэг, энэ нь бас Миний ажил. Өөрөөр хэлбэл, энэ нь Миний удирдлагын төлөвлөгөөний нэг зүйл юм. Хаанчлалыг барьж байгуулах нь чуулганыг барьж байгуулахтай адилгүй; Миний ууган хөвгүүд болон Би бол Миний үнэн бие, хаанчлал тул Миний ууган хөвгүүд болон Намайг Сион ууланд орох үед хаанчлалын бүтээн байгуулалт дууссан байх болно. Өөрөөр хэлбэл, хаанчлалын бүтээн байгуулалт гэдэг нь ажлын нэг алхам—сүнсний ертөнцөд орох алхам юм. (Гэхдээ, дэлхийг бүтээснээс хойш Миний хийсэн бүхэн энэ алхмын төлөө байсан. Хэдийгээр Би үүнийг алхам гэдэг ч үнэн хэрэгтээ энэ нь алхам огтхон ч биш юм.) Тиймээс Би бүх үйлчлэл үзүүлэгчийг энэ алхамд үйлчлүүлэхэд ашигладаг ба үүнээс үүдэн эцсийн өдрүүдэд олон тооны хүн ухарна; тэд бүгд ууган хөвгүүдэд үйлчлэл үзүүлдэг. Үйлчлэл үзүүлэгчдэд сайхан сэтгэлээр ханддаг хэн ч бай Миний хараалаар үхэх болно. (Үйлчлэл үзүүлэгчид бүгд агуу улаан лууны явуулгыг төлөөлдөг ба бүгдээрээ Сатаны зарц тул энэ хүмүүст сайхан сэтгэлээр ханддаг хүмүүс бол агуу улаан лууны хамсаатан бөгөөд Сатанд харьяалагддаг.) Би хайрладаг бүхнээ хайрлаж, Өөрийн хараал болон шатаалтын бүх байг үзэн яддаг. Та нар ч бас ингэх чадах уу? Миний эсрэг зогсдог хэнийг ч Би лавтайяа өршөөхгүй, зүгээр ч орхихгүй! Үйл хэрэг бүрийг хийхдээ Би Надад үйлчлэх олон тооны үйлчлэл үзүүлэгчийг зохицуулдаг. Тиймээс, түүхэн туршид эш үзүүлэгчид болон элч нар өнөөдрийн алхмын төлөө үйлчлэл үзүүлсэн ба тэд Миний зүрх сэтгэлийн дагуу байгаагүй, мөн Надаас ирээгүй гэдгийг харж болно. (Хэдийгээр тэдний ихэнх нь Надад үнэнч боловч хэн нь ч Надад харьяалагддаггүй. Иймд тэдний хааяагүй гүйж байгаа нь Надад зориулан энэ эцсийн алхмын суурийг тавихын төлөө байдаг боловч тэдний хувьд энэ бүхэн нь хий дэмий хичээл чармайлт юм.) Тиймээс, эцсийн өдрүүдийн үеэр бүр ч олон тооны хүн ухарна. (Би яагаад “олон тооны” гэж хэлдэг вэ гэвэл Миний удирдлагын төлөвлөгөө хэдийнээ төгсгөлдөө хүрч, Миний хаанчлалын бүтээн байгуулалт амжилт олж, ууган хөвгүүд сэнтийд суусан.) Энэ бүхэн нь ууган хөвгүүд гарч ирснээс болж байгаа юм. Ууган хөвгүүд гарч ирсэн учраас агуу улаан луу хохирол учруулахын тулд элдэв аргаар оролдож, чадах бүхнээ хийн, Миний төлөө үйлчлэл хийхээр ирдэг, одоо үед үнэн царайгаа харуулсан, Миний удирдлагын төлөвлөгөөнд саад болохоор оролдсон бүх төрлийн муу ёрын сүнсийг илгээдэг. Эдгээрийг энгийн нүдээр харж чадахгүй; энэ нь бүгд сүнсний ертөнцийн зүйлс юм. Иймд, ухрах хүмүүс олон байх болно гэдэгт хүмүүс итгэдэггүй ч юу хийж байгаа Би мэддэг, Өөрийнхөө удирдлагыг Би ойлгодог; энэ бол хүнийг хөндлөнгөөс оролцуулдаггүйн шалтгаан юм. (Нэг л өдөр бүх төрлийн садар самуун муу ёрын сүнснүүд жинхэнэ төрхөө илчилж, бүх хүн чин сэтгэлээсээ үнэмшинэ.)

Би ууган хөвгүүдээ хайрладаг боловч Намайг чин сэтгэлээсээ хайрладаг агуу улаан лууны үр удмыг огтхон ч хайрладаггүй; үнэндээ Би тэднийг бүр ч их үзэн яддаг. (Энэ хүмүүс Минийх биш, хэдийгээр тэд сайн санаа зорилго харуулж, сайхан үг хэлдэг боловч энэ нь бүгд агуу улаан лууны явуулга тул Би тэднийг голдоо ортол үзэн яддаг.) Энэ бол Миний зан чанар, Миний зөвт байдал бүхлээрээ билээ. Хүн үүнийг огтхон ч ухан ойлгож чадахгүй. Яагаад энд Миний зөвт байдал бүхэлдээ илчлэгдэв? Үүнээс хүн ямар ч халдлагыг тэвчдэггүй Миний ариун байдлыг ухамсарлаж болно. Би ууган хөвгүүдээ хайрлаж, Миний ууган хөвгүүд биш бүх хүнийг (тэд үнэнч хүмүүс байлаа ч гэсэн) үзэн ядаж чадна. Энэ бол Миний зан чанар. Та нар харж чадахгүй байна уу? Хүмүүсийн үзлээр Би бол үргэлж өршөөнгүй Бурхан, мөн Намайг хайрладаг хэнийг ч Би хайрладаг; энэ тайлбар нь Миний эсрэг доромжлол биш гэж үү? Би араатан амьтдыг хайрлаж чадах уу? Би Сатаныг Өөрийн ууган хүү болгон таалж чадах уу? Утгагүй юм! Миний ажил Миний ууган хөвгүүд дээр л явагддаг, Миний ууган хөвгүүдээс өөр хайрлах зүйл Надад үгүй. (Хөвгүүд, ардууд бол нэмэлт боловч чухал биш.) Хүмүүс Намайг маш их хэрэггүй ажил хийдэг байсан хэмээн хэлдэг ч Миний үзэл бодлоор бол тэр ажил үнэнлээ хамгийн үнэ цэнтэй, хамгийн утга учиртай байсан. (Энэ нь хоёр удаа бие махбодтой болох үеэр хийгдсэн ажлыг бүхэлд нь хэлж байна; Би сүр хүчээ илчлэхийг хүсдэг учир Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд махбод болох ёстой.) Миний Сүнс биечлэн ажиллахаар ирдэг гэж хэлдгийн минь шалтгаан нь Миний ажлыг махбодоор гүйцэлдүүлдгээс болдог. Өөрөөр хэлбэл, Би болон Миний ууган хөвгүүд амралтад орж эхэлдэг. Махбодоор Сатантай дайтах нь сүнсний ертөнцөд Сатантай дайтсанаас илүү ширүүн байдаг; үүнийг бүх хүн харж чадах тул Сатаны үр удам ч гэсэн Надад сайхан гэрчлэл хийж чадах ба орхиж явахыг хүсдэггүй; энэ нь махбодод ажилладгийн минь утга учир юм. Энэ нь үндсэндээ диаволын үр удмаар диаволыг өөрийг нь гутаалгахын төлөө байдаг; энэ бол диавол Сатанд тохиолдох хамгийн том шившиг бөгөөд нүүр хийх газаргүй болтлоо ичиж, Миний өмнө ахин дахин өршөөл гуйхад түүнийг хүргэдэг. Би Өөрийн ууган хөвгүүдтэй хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж, тэнгэрийн хаанчлалын агуу найранд үүрд умбахын тулд Би ялсан, Би бүх зүйлийг даван туулсан, Би гуравдагч тэнгэрийг нэвтлэн гарч, Сион ууланд хүрсэн!

Ууган хөвгүүдийнхээ төлөө Би төлөөс бүрийг төлж, бүх хичээл чармайлтаа зориулсан. (Миний хийсэн бүхэн, Миний хэлсэн бүхэн, бүх төрлийн муу ёрын сүнсийг нэвт харж, бүх төрлийн үйлчлэл үзүүлэгчдийг зайлуулсан минь бүгд ууган хөвгүүдийн төлөө байсан гэдгийг хүн ер мэддэггүй.) Гэхдээ энэ их ажлын дунд Миний зохицуулалт эмх цэгцтэй байдаг; ажлыг хэзээ ч сохроор хийдэггүй. Миний өдөр бүрийн үгээс та нар Миний ажлын арга барил, алхмуудыг харж чаддаг байх ёстой; Миний өдөр тутмын үйлдлээс аливаа хэрэг явдалтай харьцах Миний мэргэн ухаан, Миний зарчмуудыг олж харах ёстой. Миний хэлснээр, Сатан Миний удирдлагад саад болох зорилгоор Надад үйлчлэл үзүүлдэг тэр хүмүүсийг илгээсэн. Эдгээр үйлчлэл үзүүлэгч бол үрийн сүүл, гэхдээ “буудай” гэдэг нь ууган хөвгүүдийг хэлдэггүй, харин ууган хөвгүүд бус хөвгүүд, ардуудыг бүгдийг нь хэлдэг. “Буудай үргэлж буудай байна, үрийн сүүл үргэлж үрийн сүүл байна”; энэ нь Сатаны хүмүүсийн уг чанар хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй гэсэн үг юм. Иймээс, товчхондоо тэд Сатан хэвээр үлддэг. “Буудай” гэж хөвгүүд, ардуудыг хэлдэг, учир нь дэлхий ертөнцийг бүтээхээсээ өмнө Би энэ хүмүүст Өөрийн чанарыг шингээсэн. Би өмнө нь хүний уг чанар өөрчлөгддөггүй гэж Би аль хэдийн хэлсэн, тиймээс буудай үргэлж буудай л байх болно. Тэгвэл ууган хөвгүүд нь юу вэ? Ууган хөвгүүд Надаас ирдэг; Би тэднийг бүтээгээгүй тул буудай гэж нэрлэж болохгүй (учир нь буудайн талаар дурдах нь “үр тарих” гэдэг үгтэй үргэлж холбогддог бөгөөд “үр тарих” гэдэг нь “бүтээх” гэсэн утгатай; үйлчлэл үзүүлэгчээр ажиллуулахын тулд Сатан бүх үрийн сүүлийг нууцаар тарьдаг). Ууган хөвгүүд бол Миний үнэн биеийн бүрэн төгс, элбэг илрэл юм; тэднийг алт, мөнгө болон үнэт чулуугаар төлөөлүүлэх хэрэгтэй гэж хэлж л болно. Би хулгайч мэт ирнэ гэсэн баримтыг энэ нь хөнддөг ба Би алт, мөнгө, үнэт чулуунуудыг хулгайлахаар ирсэн билээ (учир нь эдгээр алт, мөнгө, үнэт чулуу анхнаасаа Надад харьяалагдаж байсан бөгөөд Би тэднийг Өөрийн гэр лүү буцаан аваачихыг хүсдэг). Ууган хөвгүүдийн хамт Сионд эргэн очих үедээ Би эдгээр алт, мөнгө, үнэт чулууг хулгайлсан байх болно. Энэ үед, Сатаны саад тотгор, үймээн бий болох тул Би алт, мөнгө, үнэт чулуунуудыг авч, Сатаны эсрэг шийдвэрлэх тулааныг эхлүүлнэ. (Энд Би мэдээж үлгэр ярьж байгаа юм биш; энэ бол сүнсний ертөнц дэх үйл явдал учраас хүмүүс энэ талаар тийм ч тодорхой мэддэггүй, үлгэр мэт сонсож л чадна. Харин та нар Миний зургаан мянган жилийн төлөвлөгөө гэж юу болохыг Миний үгээс харах ёстой бөгөөд үүнийг яасан ч хошигнол мэт авч үзэх ёсгүй. Эс бөгөөс Миний Сүнс бүх хүнийг орхин явах болно.) Өнөөдөр, энэ тулаан бүрмөсөн дууссан бөгөөд Би Өөрийн ууган хөвгүүдтэй хамт (Надад харьяалагддаг алт, мөнгө, үнэт чулуунуудыг аваад) Сион уул руугаа буцах болно. Алт, мөнгө, үнэт чулуунууд ховорхон, үнэ цэнтэй байдгаас болоод Сатан тэднийг булааж авахын тулд боломжтой бүх аргаар оролддог ч Надаас гарсан зүйл Надад эргэн ирэх ёстой гэж Би ахин дахин хэлдэг бөгөөд үүний утга учрыг дээр дурдсан. Ууган хөвгүүд Надаас ирдэг, Надад харьяалагддаг гэдэг Миний үг бол Сатанд өгч буй тунхаглал мөн. Үүнийг хэн ч ойлгодоггүй, энэ нь бүхэлдээ сүнсний ертөнцөд л тохиолддог асуудал юм. Тиймээс Миний ууган хөвгүүд Надад харьяалагддаг гэж ахин дахин онцолдгийг минь хүн ойлгодоггүй; өнөөдөр та нар ойлгох ёстой! Миний үг зорилготой, мэргэн ухаантай гэж Би хэлсэн, харин та нар үүнийг гадна талаас нь л ойлгодог—хэн ч үүнийг сүнсэн дотроос тодорхой харж чадахгүй.

Би улам их ярьж, ярих тусам Миний үг улам хатуу ширүүн болдог. Үүнийг тодорхой түвшинд хүрэх үед Би үгээ ашиглан хүмүүсийг тодорхой түвшинд боловсруулж, зөвхөн зүрх сэтгэлдээ ч биш, бас үгээрээ үнэмшихэд хүргээд зогсохгүй, тэднийг амьдрал, үхлийн хооронд эргэлдүүлнэ; энэ бол Миний ажлын арга барил, Миний ажлын алхам. Энэ нь ийм л байх ёстой; тэгсэн цагт л Сатаныг шившиглэж, ууган хөвгүүдийг бүрэн төгс болгож (Өөрийн үгийг ашиглан ууган хөвгүүдийг эцэст нь төгс болгож, махан биеэс ангижруулж, сүнсний ертөнцөд оруулж) чадна. Хүн Миний үгийн арга барил, дууны өнгийг ойлгодоггүй. Миний тайлбараас та бүхэн мэдлэг ухаантай болох ёстой ба хийх ёстой ажлаа гүйцээхийн тулд Миний үгийг бүгд дагах ёстой. Энэ бол та нарт Миний даалгасан зүйл. Та нар зөвхөн гадаад ертөнцөөс төдийгүй, хамгийнчухал нь сүнсний ертөнцөөс үүнийг мэддэг байх ёстой.

Өмнөх: 112-р бүлэг

Дараах: 114-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих