Христийн сүмийн дуу “Бурханы төлөөх үнэнч зүрх сэтгэл” | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-17

I

Өө Бурхан минь! Хэдийгээр миний амь Таны хувьд төдийлөн үнэ цэнгүй ч би үүнийгээ Танд зориулахыг хүсэж байна. Хэдий хүмүүс Таныг хайрлахад зохисгүй, хайр болон зүрх сэтгэл нь үнэ цэнгүй ч Та хүмүүсийн санаа зорилгыг мэддэг гэж би итгэж байна. Хүмүүсийн махан бие Таны тааллыг хүртэж чадахгүй ч би Танаас зүрх сэтгэлийг минь хүлээн авахыг хүсэж байна. Би зүрх сэтгэлээ Бурханд бүрэн зориулахыг хүсэж байна. Хэдийгээр би Бурханы төлөө юу ч хийж чадахгүй боловч үнэнчээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Түүнийг гэсэн нэгэн зүрх сэтгэл, нэгэн санаатай байхыг хүсэж байна. Бурхан зүрх сэтгэлийг минь гарцаагүй шинжинэ гэдэгт би итгэж байна.

II

Өө Бурхан минь! Бурханыг хайрлах бодол болон чин сэтгэлийн хүслийг минь Бурхан хүлээн аваасай гэдгээс өөр юуг ч би амьдралдаа гуйхгүй. Би Бурхантай маш удаан хугацаанд хамт байсан ч Түүнийг хэзээ ч хайрлаж байгаагүй; энэ бол миний хамгийн том өр. Би Түүнтэй хамт байсан ч гэсэн Түүнийг мэдээгүй, тэр ч байтугай, Түүний ар хударгаар зарим зохисгүй зүйлийг хэлж байсан. Эдгээр зүйлийг бодохоор би Бурханд улам их өртэй санагддаг. Би тоос шорооноос ч өчүүхэн. Энэ үнэнч сэтгэлээ Бурханд зориулахаас өөр хийж чадах зүйл надад үгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих